11. Монгол Улсын ХАА-н техник, тоног төхөөрөмжийн салбарын

Download Report

Transcript 11. Монгол Улсын ХАА-н техник, тоног төхөөрөмжийн салбарын

Монгол Улсын ХАА-н техник, тоног төхөөрөмжийн салбарын санхүүжилтийн хэрэгцээ, боломжууд

Илтгэгч: Ө.Болдсайхан ХАА-н ухааны боловсролын доктор, “Энсада Холдинг” ХХК-ийн Ерөнхий Захирал

Агуулга

▪ ХАА-н техник, тоног төхөөрөмжийн зах зээлийн товч мэдээлэл ▪ Газар тариалан эрхлэгчдийн бодит байдал ▪ Салбарыг дэмжихээр төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрүүд ▪ Дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын шаардлага, нөхцлүүд ▪ Санхүүжилтийн хэрэгцээ, боломжууд

ХАА-н техник, тоног төхөөрөмжийн зах зээлийн товч мэдээлэл

▪ Газар тариаланд ашиглагдаж буй нийт 750,000 га газрын дөнгөж 30% нь дэвшилтэт техник, технологиор боловсруулагдаж байна. (газрын хэмжээ 1,000,000 га хүрэх боломжтой) ▪ Төрийн бодлогын чиг хүрээнд эрчимжсэн, “0” технологийг нэвтрүүлж эхэлсэн, тариаланчид ойлгосон, санал нэгтэй шилжихэд бэлэн байгаа ▪ Уриншийн талбайг багасгаж тарилтын талбайг хамгийн багадаа 70%-д хүргэх ▪ Дийлэнх тариаланчид насжилт өндөр, хуучин технологийн техник ашиглаж байна ▪ Шинэ тутам гарч ирж буй техникүүдийг санал болгох бололцоо, дэлхийтэй хөл нийлүүлэх боломж ▪ Дистрибъютерүүдийн хөгжил, оновчтой санал санаачилгууд

Газар тариалан эрхлэгчдийн бодит байдал

▪ Үйлдвэрлэгчид техникийн шинэчлэл хийх шилжилтийн шатандаа явна ▪ Нийт газрын ердөө 30% -д нь дэвшилтэт техник ашиглаж байна ▪ Хөрсний элэгдэл ихсэж байгаа нь техник болон технологийн шинэчлэл цаг болсныг сануулж байна ▪ Газар нутгийн хэмжээ болон талбайн онцлогоос хамаарч тариаланчид хамгийн оновчтой, бүтээмж өндөр техник сонгох нь чухал байна.

▪ Тогтворгүй ургацын хэмжээ нь тогтворгүй орлогыг бий болгож байна ▪ Салбарын онцлогтой уялдсан оновчтой санхүүжилт байхгүй ▪ Дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын итгэх итгэл сул

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан ёсны эрхтэй дистрибьютерүүд

▪ ▪ ▪ ▪ ▪ ▪ ▪ ▪ ▪ ▪ Аммак ХХК Агротрак ХХК Белорусь Трактор ХХК Вагнер Ази ХХК ( (Claas)

Challenger

) Агромаштех ХХК Интосэ ХХК Гацуурт ХХК МСМ ХХК (

John Deere

(John Deere) ) Мөнх Ногоон Тал ХХК МБ Инжиниринг ХХК Монтрак ХХК Энсада Трактрон ХХК (

Case IH, New Holland, Bourgault, Macdon & etc.

)

Салбарыг дэмжихээр төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрүүд

▪ “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөр /1998~2012/ ▪ Хүнс, хөдөө аж ахуйг дэмжих бодлого /2003~/ ▪ “Атрын 3-р аян” үндэсний хөтөлбөр /2008~2010/ ▪ “Чацаргана” хөтөлбөр /2010~2016/

Салбарыг дэмжихээр төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрүүд

▪ Төрийн дэмжлэгүүд ▪ Импортын болон НӨАТ-ын татвараас чөлөөлсөн (2016 он хүртэл) ▪ Үр, бордоо болон түлшний зээл ▪ Улаан буудайн урамшуулал (100,000 төгрөг/тн) ▪ Борлуулалтыг дэмжих бодлого буюу улаан буудайн худалдан авалт ▪ Усалгааны системүүдийг шинээр болон нөхөн сэргээх дэмжлэг (30% төрийн санхүүжилт) ▪ Усан сангийн бүтээн байгуулалт (100% төрийн санхүүжилт) ▪ Бүх төрлийн сургалт, семинар

Ойрын хугацаанд хэрэгжүүлсэн дэмжлэгүүд болон тэдгээрийн нийлүүлэлтийн нөхцлүүд

▪ БНХАУ-н хөнгөлөлтийн зээлийн хүрээнд 8,400 ширхэг жижиг оврын тракторыг салбарын үйлдвэрлэгчидэд нийлүүлж байна.

- 20% урьдчилгаа, үлдэгдлийг 3 жилийн хугацаанд, 0% хүү ▪ Өндөр хүчин чадлын 2 ширхэг багц техникийн нийлүүлэлт: Өндөр хүчин чадлын трактор, хйин үрлэгч, хөрс боловсруулагч, хор цацагч.

- 0% хүүтэйгээр 7 жилийн хугацаанд төлөх.

Дотоодын зээлийн төрлүүд

▪ Лизинг ▪ Банкуудын аккредитив ▪ Банкуудын бизнесс зээл ▪ Дистрибьютерүүдийн өөрсдийн лизинг

Дотоодын банк, лизингийн байгууллагуудын шаардлага, нөхцлүүд

▪ Судлах хугацаа урт, арга барил төвөгтэй ▪ Өндөр эрсдлээс шалтгаалсан хатуу шаардлага (барьцаа хөрөнгө шаардах гэх мэт) ▪ Сар бүр хүү зээлийг төлөх шаардлагатай ▪ Дотоодын санхүүгийн байгууллагын шаардлага нөхцлийг хангах ААН, байгууллага цөөн ▪ Богино хугацаа (1-3 жил)

Санхүүжилтийн хэрэгцээ, боломжууд

▪ Салбарын санхүүжилтийг дэмжих тусгай хөтөлбөр ▪ Дистрибьютерийн хамтран ажилладаг гадны санхүүжилтийн байгууллагуудыг хөтөлбөрт хамтруулах ▪ Газар тариалангийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг боловсронгуй болгох ▪ Техникийг өөрийг нь зээлийн барьцаа болгох

Техникийн шинэчлэл төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн схем

ЭЗХЯ Баталгаа Засгийн газар ХХАА Я Монгол банк Арилжаа ны банк Лизинг

ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР Бага хүүтэй, 7 10 жил

EXIM Даатгал Төлбөр 85% CITY BANK Төлбөр Үйлд вэрлэгч Захиалга, 15% Техник Эскроу данс Төлбөр 85% Дилер Хүсэлт Техник, сервис Захиалга, 15% Зээл Тариалан чид

Санхүүжилтийн хэрэгцээ, боломжууд

▪ Урт хугацаатай, бага хүүтэй зээл, хөрөнгө оруулалтыг босгох, ▪ Дээрх зээл, хөрөнгө оруулалтыг босгоход засгийн газар, төрөөс баталгааг гарган өгөх, ▪ Зээл хүүгийн төлбөрийг борлуулалтын орлоготой уялдуулан жилд 2 удаа авах, ▪ Даатгалын компаниудыг татан оролцуулж, ХАА-н тоног төхөөрөмжийн зээлийг даатгалд хамруулах, ▪ НӨАТ болон гаалийн татварыг чөлөөлсөн хугацааг сунгах, ▪ Дотоодын банк санхүүгийн байгууллагуудын ХАА-н бүтээгдэхүүнд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүний НӨАТ-ыг чөлөөлсөн хугацаатай дүйцүүлж мөн чөлөөлөх,

Санхүүжилтийн хэрэгцээ, боломжууд

▪ Тариалан эрхлэгчид нийлэн хоршоо байгуулж хүчээ нэгтгэх, борлуулалтаа хамтарч хийх, ингэснээрээ санхүүгийн эх үүсвэртэй болж ээлж дараатайгаар техник, технологио шинэчлэх, ▪ Томоохон төслийг боловсруулан батлуулж олон нийтэд хувьцаа гарган хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгох зэрэг багтана.

Анхаарал хандуулсанд баярлалаа