X ray mammographic diagnose.ppt

Download Report

Transcript X ray mammographic diagnose.ppt

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

Хөхний рентген маммографи оношлогоо

АУ-ны доктор, профессор Рамишийн Асай Т.Серикжан дүрс оношлогооны эмч

1

Оршил

• Хөхний өмөн нь баруун Европын болон хойт Америкийн орнуудын 100000 эмэгтэйд стандартчилсан үзүүлэлтээр 87 -100 байна.

• Дэлхийд жил бүр 1 сая гаруй эмэгтэйд хөхний өмөн оношлогдож, 400000 гаруй эмэгтэй нас бардаг.

• Америкт хөхний өмөн 1960 оноос хойш 1-2% иар нэмэгдэж, 75% нь 50- иас дээш насныханд тохиолдож байна. • Хөхний голомтот өвчнүүд өсч байгаа учраас багажит шинжилгээгээр эрт оношлох нь эмчилгээний алсын үр дүнг сайжруулахад ач холбогдолтой.

Оршил

Монгол улсад 1995-1999 онуудад хорт хавдар онош тогтоогдсон 7132 өвчтөнөөс • эрэгтэй 2 хүн хөхний өмөнгөөр өвчилсөн нь хорт хавдраар өвчилсөн нийт эрэгтэйчүүдийн өвчлөлийн бүтцэд 0.02%-ийг эзлэж байгаа ба • эмэгтэй 6021 өвчтөнөөс 330 хүн хөхний өмөнгөөр өвчилсөн нь 5.4% болжээ .

Оршил

Хавдар Судлалын Төвд 1997-1998 онуудад хөхний өмөн өвчнөөр хэвтэн эмчилүүлсэн нийт 119 өвчтөнийг өвчний үе шатаар ангилахад:     1.68% нь 1-р үедээ, 21% нь 2-р үед, 71.42% нь 3-р үед, 5.88% нь өвчнийхөө 4-р үед хэвтэн эмчлүүлжээ.

Үүнээс:      74.78% нь мэс заслын, 5.88% нь туяаны, 3.36% нь хавсарсан, 10.08% нь бүрдмэл, харин 5.88% нь шинж тэмдгийн эмчилгээ хийлгэжээ.

Скрининг рентген-маммографи

• Хөхний өмөнг эрт үед нь илрүүлэн оношлох үндсэн арга нь скрининг рентген-маммографи юм.

• Хөхийг рентгенээр шинжлэх анхны оролдлого бүр 1913 оноос эхэлсэн.

• 1970 онд Нью-Йорк хотод хөхний өмөнгийн эмнэлзүйн рентген скрининг хөтөлбөрийг боловсруулж, улмаар 40-64 насны 62000 эмэгтэйг хамруулсан. • Рентген-маммографиар илэрсэн хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 75%-д үсэрхийлэл огт илрээгүй боловч хяналтын бүлэгт хамрагдагсдын 45%-д үсэрхийлэл илэрч байв.

Скрининг рентген-маммографи

• Хөхний голомтот өвчнүүдийг эрт илрүүлэн оношлоход рентген -маммографийн арга өндөр ач холбогдолтой боловч зарим дутагдалтай талтай байдаг. Үүнд:  хөхний өвчнүүдийг рентгенээр оношлох магадлал 78,5-90%,  хөхний үнэлэлт нь 1.8-6.8% ба эерэг хуурамч үнэлэлт нь 9 17% рентген-маммографийн байдаг.

сөрөг хуурамч  хавдрын хэмжээ хэдий чинээ бага байх тусам сөрөг ба эерэг хуурамч үнэлэлт нэмэгдэх магадлал өндөр байдаг.

• 0.5

см илрүүлэх хүртэл дүрслэл хэмжээний хөхний оношлогооны өмөнг хамгийн боломжтой арга нь рентген-маммографи юм.

Скрининг рентген-маммографи

• Рентген-маммографийн арга практикт нэвтэрснээс хойш 5- 7 жилд хөхний өмөнгөөр нас барах нь 2 дахин буурсан.

• Үл тэмтрэгдэх хавдрыг рентгенээр илрүүлэн оношлосноор эмчилгээний үр дүн эрс сайжирч, эмчлүүлэгчдийн 92% хүртэл нь 20 жил амьдарсан амжилтанд хүрчээ.

Компьютерт томографи (КТ)

• Компьютерт томографи нь хөхний өвчнүүдийг оношлох нэмэлт мэдээлэл авахад сайн талтай боловч, рентген маммографийг орлож чадахгүй. • Спираль КТ-нь ердийн КТ-иас хурд ихтэй учир шинжилгээний хугацааг богиносгож, туяаны ачаалалыг бууруулах ач холбогдолтой. • Нягт бүтэцтэй рентген-маммографиар илрүүлж чадаагүй хөхний өмөнг илрүүлэх, түүний хяналтан доор хөхнөөс эдийн шинжилгээ авах, өмөнгийн үе шатыг тогтоох зэрэг давуу талуудтай.

Термографи

• Хөхний аль нэгэн эмгэг өөрчлөлтийг илрүүлж цаашид гүнзгийрүүлэн шинжлэх зорилгоор термографын шинжилгээг туршин хэрэглэхэд үнэн бодит магадлал нь 51,6-61,4% байдгаас уг шинжилгээ одоо хүртэл клиникийн практикт төдийлөн нэвтэрч чадсангүй.

• Мэс засалч ба хавдар судлаач Raymond Lawson 1950 иад оны дундуур термографийг хөхний өмөнг илрүүлэхэд ашиглаж болох талаар санаа дэвшүүлж, 1959 онд анхны термографийн шинжилгээг хийжээ. • 1982 онд Америкт термографийн шинжилгээг хөхний скринингэд ашиглахыг албан ёсоор зөвшөөрчээ.

Хэт авиан шинжилгээ

• Зарим судлаачид хүмүүсийн эрүүл мэндэд аюулгүйгээс гадна хөхийг шинжлэхэд бага хугацаа зарцуулагддаг (3-5 минут) хэт авиан оношлогоонд ихээхэн найдвар тавьж байна.

• Хөхний жижиг хэмжээний өмөнг хэт авиан шинжилгээгээр 75% хүртэл оношлоно.

• Гэвч хөхний өмөнг рентгенээр илрүүлэх боломж 83% иас дээш байдаг. • Хэт авиан шинжилгээний хуурамч эерэг үр дүн нь 36% байдгийг зарим судлаачид тогтоосон байна. • Хэт авиан шинжилгээгээр хөхний уйланхайг илүү сайн илрүүлдэг боловч жижиг шохойжилт, жижиг хэмжээний өмөнг илрүүлж оношлоход үр дүн төдийлөн сайн бус байдаг.

Соронзон Резонанст Томографи

Соронзон Резонанст Томографи (СРТ) хөхний эмгэгүүдийг илрүүлэхэд ашиглах болсон. Энэ нь: • хиймэл буюу силикон хөхөнд үнэлэлт өгөх, • хөхний анхдагч өмөнгийн олон голомтот төвүүд болон тархсан байдлыг тогтооход, • хавдрын удамшил бүхий өмөнгийн өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд скринингээр хэрэглэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг.

Скрининг рентген-маммографи

Эрүүл эмэгтэйчүүдийн хөхийг рентген шинжилгээнд илрэх шинжүүдээр нь 4 ангилсан.Үүнд :  Өөх давамгайлсан хөх буюу N1 шинжийн хөх.

 Хөхний 1/4-тэй тэнцэх хэмжээний сувганцаруудын зураглал ихэссэн хөх буюу Р1 шинжийн хөх.

 Хөхний 1/4-тэй тэнцэх хэмжээний сувганцарууд нь зузаарч хатуурсан хөх буюу Р2 шинжийн хөх.  Хөхний эдүүд нэлэнхүйдээ жигд хатуурсан хөх буюу DV шинжийн хөх • N1, Р1, Р2 хэв шинжийн хөхтэй эмэгтэйчүүдийн хөхний рентген динамик өөрчлөлтүүд тогтвортой байхад, • DV хэв шинжтэй хөхний рентген динамик нь тогтворгүй байнга өөрчлөгдөж байдгийг тогтоосон ба энэ нь ихэвчлэн 30- 50 насанд илүү тохиолддог гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Скрининг рентген-маммографи

Barth ба Prechtel нар \1991\ эмэгтэйчүүдийн хөхийг Наслалт болон физиологийн үйл ажиллагаатай нь холбож 4 үе шат болгон ангилж, тэдгээрийн рентген маммограммийн зураглалын ялгааг тодорхойлсон. Үүнд : 1. Залуу үеийн эмэгтэйчүүд (20 -30 нас). Маммограммд нэгэн жигд өндөр нягт бүхий сүүдэржилттэй байна.

2. Ахимаг нас (30-50 нас) Маммограммд хөхний сүүний булчирхайнууд ба арьсан доорхи өөхлөг, түүний дэвсгэрт Куперын холбоос болон судсууд тод харагдах.

3. Жирэмсэн ба хөхүүл үеийн хөх - өндөр нягт бүхий нэвчдэсийг санагдуулахаар том хэлбэрийн голомтот эсвэл үүсгэвэр мэт сүүдэржилтүүдтэй.

4. Настай эмэгтэйчүүд 50 дээш насны үеийн хөхний маммограммд өөхлөг эд давамгайлсан нэлэнхүйдээ цайваржилттай.

• Хөхний өмөнгийн эс зүйн шинжилгээ • Цорго доторх нэвчрэлгүй өмөн • Хэлтэнцрийн байран өмөн • Цорго доторх бүтэц давамгайлсан нэвчрэлтэй цоргоны өмөн • Нэвчрэлтэй хэлтэнцрийн өмөн

Зураг 1. Дотор ташуу байрлал

а б в

Зураг 2. Эгц байрлал

а.

б.

в.

Зураг 3. Гадна хажуу байрлал

Зураг 4. Дотор хажуу байрлал

Зураг 5. Хэвийн эрүүл хөхний мамографийн тодролын 4 зэрэглэл

а. б. в. г.

Зураг 6. Булчирхайлаг эд давамгайлсан хөхний маммографи

Зураг 6. Шинжлүүлэгч П.Д. 21 настай гадна хажуу байрлалаар авсан эмэгтэйн рентген

Зураг 7. Нэгэн жигд өндөр тодролтой маммографи

Зураг 7. Шинжлүүлэгч Г.Ш. 20 настай хажуу байрлалаар харьцуулан авсан хоёр хөхний маммограммд нэгэн жигд нягт сүүдэржилт илэрсэн.

Зураг 8. Шинжлүүлэгч И.М. 49 настай төрөөгүй эмэгтэйн дотор

Зураг 9. Хөхүүл эмэгтэйн харьцуулан авсан рентген-маммограммд нягт ихтэй “цагаан үүл” мэт сүүдэржилт .

Зураг 10. Шинжлүүлэгч Ц.Ш 58 настай, эмэгтэйн хажуу байрлалын харьцуулан авсан рентген-маммограммд өөхлөг давамгайлсан цайвар дэвсгэр дээр хөхний судас ба холбоосууд тод илэрсэн .

Зураг 11. Шинжлүүлэгч Р.Ү.35 настай төрсөн эмэгтэйн дотор ташуу рентген-маммогроаммд, өөхлөг эд давамгайлан цайвартаж харагдана.

Зураг 12. Шинжлүүлэгч Ю.О. 42 настай эмэгтэйн эгцээр авсан рентген-маммограмд өөхлөг эдийн цайвартсан дэвсгэр дээр Куперовын холбоосын сэртэнгүүд зурвас шиг байна.

Зураг 13. Өвчтөн Л.Д 51 настай ташуу байрлалын рентген маммограмд хөхний өмөнгийн зангилаат зууван хэлбэрийн үед өмөнгийн сүүдэржилт тод зах хязгаар нь цацарсан ба эрүүл эд рүү нэвчиж ургасан шинжтэй байна.

Зураг 14. Өвчтөн С.М. 50 настай эгц байрлалаар авсан рентген-маммограммд хөхний өмөнгийн нэвчдэст хэлбэр нь нэгэн жигд сүүдэржилттэй байна.

Хөхний өмөнгийн үндсэн шинжүүд

Өмөнгийн сүүдрийн хэлбэрийн шинжүүд

• Одлог • Дэлбээлэг • Зууван • Дугуй

Өмөнгийн сүүдрийн зах хязгаарын шинжүүд

• Цацарсан • Арсгар • Балархай • Дугуйрсан • Тод бус

Өмөнгийн сүүдрийн тодролтын шинжүүд

• Их тодролттой • Дунд тодролттой • Бага тодролттой • Сул тодролттой

Өмөнгийн шохойжилтын шинжүүд

• Цацагдсан нунтаг давс • Нарийхан зурвас шиг шохойжилтууд • Тодорхой хэлбэргүй шохойжилтууд

Зураг 15. Өвчтөн С.Т. 41 настай эмэгтэйн эгц байрлалын рентген-маммограммд хөхний өмөнгийн одлог хэлбэр

.

Зураг 16. Өвчтөн О.Т 20 настай эмэгтэйн эгц байрлалын рентген-маммограммд хөхний өмөнгийн зууван хэлбэр

Зураг 17. Өвчтөн Д. Б 40 настай эмэгтэйн эгц байрлалын рентген-маммограммд хөхний өмөнгийн дэлбээлэг хэлбэр

Зураг 18. Өвчтөн Д.Х 66 настай эгц байрлалаар авсан рентген-маммограммд цацарсан зах хязгаартай хатуу шохойжилттой хөхний өмөнгийн зураглал

Зураг 19. Өвчтөн М.Б. 56 настай эмэгтэйн эгц байрлалын рентген-маммограммд хөхний өмөнгийн тодролт төв хэсэгт илүү байхаас гадна төвөөсөө гадагшаа цацарсан мэт байдлаар яваандаа нарийссан, нэг төрлийн бус судлууд илэрсэн тодролт ихтэй хөхний өмөнгийн зураг

Зураг 20. Өвчтөн П.Н. 59 настай эгц байрлалын рентген маммограммд хөхний өмөнгийн шохойжилт нь гадна дээд дөрвөлжин байрласан нь

Хөхний өмөнгийн рентген маммограмм дахь туслах шинжүүд • Хөхний хэвийн бүтцийн зураглалын өөрчлөлт • Арьс татагдалт • Арьсны зузааралт • Хөхний товчийн татагдалт

• Хураагуур судасны зураглалын байрлал • Хэвийн • Өргөссөн • Ихэссэн • Нийт • Хөхний арын зайн зураглал • Хэвийн • Өөрчлөгдсөн

Зураг 21а,б. Өвчтөн Д.Г. 57 настай. а.хөхний өмөн байрлаж байгаа төвийн хэсгийн хураагуур судасны зураглал өргөссөн. б. хөхний өмөн байрлаж байгаа төвийн хэсгийн хураагуур судасны зураглал ихэссэн



Зураг 22. Харьцуулан авсан ташуу байрлалын зурагт хөхний арын зайн зураглал өөрчлөгдсөн

Зураг 23. Өвчтөн Р.Б. 58 настай ташуу байрлалын харьцуулан авсан рентген маммограммд хөхний өмөн байрлаж байгаа дөрвөлжингийн арьс татагдаж, хураагуур судасны зураглал ихэссэн байв.

Зураг 24. Өвчтөн Р.М. 53 настай дотор ташуу байрлалын рентген-маммограммд хөхний товч ба тэр хэсгийн арьс татагдсан зураглал илэрсэн.

Зураг 25. Өвчтөн Ц.Х. 58 настай харьцуулан авсан эгц байрлалын рентген-маммограммд баруун хөхний товч ба өмөнгийн сүүдэр хооронд “дамжуур”-ын шинж илэрчээ

Зураг 26. Өвчтөн М.П. 35 настай эгц байрлалын рентген-маммограммд хөхний нэвчдэст өмөн их тодролттой, дугуйрсан зах хязгаартай, судасжилт ихэссэн.

Зураг 27. Өвчтөн О.Н. 47 настай хажуу байрлалын рентген маммограммд, хөхний нэвчдэст өмөн их тодролтой, цацарсан зах хязгаартай ба арьс нь зузаарч, хөхний товч татагдсан.

Зураг 28. В.Т. 49 настай харьцуулан авсан рентген маммограммд хөхөн дэх том ба жижиг хэмжээний шохойжилтуудыг харуулжээ.

Зураг 29. Өвчтөн Д.Э. 54 настай.

Ташуу байрлалаар харьцуулан авсан рентген-маммограммд баруун хөхний гадна дээд дөрвөлжингийн жижиг шохойжилттой хөхний цоргосны байран өмөн. Зураг 30. Хөхний цоргоны байран өмөн. Х 300.Гемотоксилин эозин

Зураг 31. Өвчтөн С.Т 27 настай дотор хажуу байрлалын рентген-маммограммд хөхний өмөн байрлаж байгаа гадна дээд дөрвөлжинд жижиг хэмжээний сүүдэржилт хөхний хэлтэнцэрийн байран өмөн. Х 300. Гемотоксилин-эозин.

Зураг 32. Хөхний цорго доторхи бүтэц давамгайлсан нэвчрэлтэй өмөн. х 100. Гемотоксилин-эозин

Зураг 33. Нэвчрэл бүхий хэлтэнцрийн өмөн. х 400. Гемотоксилин-эозин.

Зураг 34. Хөхний цорго доторхи өмөн. Шигшүүр төст бүтэцтэй.х 200. Гемотоксилин-эозин

.

Зураг 35. Хөхний цорго доторхи өмөн. Хөхлөг бүтэцтэй.х 300. Гемотоксилин-эозин

Хөхний өмөнгийн байршил

1. Хөхний гадна дээд дөрвөлжин 2. Хөхний дотор дээд дөрвөлжин 3. Хөхний гадна доод дөрвөлжин 4. Хөхний дотор доод дөрвөлжин 5. Хөхний төв хэсэг

44,78% 13,43% 12.96% 46,30% 11.94% 19,40% 10,45% 9,26% Баруун хөх Зүүн хөх 18.52% 12,96%

Хөхний зураг авах техникийн нөхцөлүүд

• Рентген-маммографийн тусгай зориулалтын Герман улсад үйлдвэрлэгдсэн “TUR-DG-40” аппаратын хөхний зураг авах хүчдэл 30-35 kv, гүйдэл 35-40 мАs, хугацаа 0,5-0,8 s, фокусын зай 40-50 cm байна.

• Рентген-маммографийн тусгай зориулалтын Америк улсад үйлдвэрлэгдсэн “LORAD” аппаратын хөхний зураг авах хүчдэл 25-30 kv кв, гүйдэл 30-40 мАs, хугацаа 0,3- 0,5 s, фокусын зай 40- 45 cm байна,

• Ердийн рентген Орос улсад үйлдвэрлэгдсэн ”РУМ-20” аппаратын хөхний зураг авах хүчдлийн хэмжээ 35 –40 kv, гүйдлийн хэмжээ 45-50 мАs, хугацаа 0,3-0,5 сек, фокусын зай 15-20 cm байна • Ердийн рентген Япон улсын Хитачи пүүсэд үйлдвэрлэгдсэн ”Медикс-130” аппаратын хөхний зураг авах хүчдэл 35-40 кv, гүйдэл 45-50 мАs, хугацаа 0,2- 0,5 s, фокусын зай 15-20 сm байна.

• Рентген-маммографийн зориулалтын Герман болон Япон улсуудад үйлдвэрлэгдсэн ORWO, Blue film маркуудийн 18х24 сm хэмжээтэй рентген хальсууд

Рентген-маммографийн шинжилгээний өмнөх бэлтгэл.

• Онцгой бэлтгэл шаардагдахгүй. • Төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд рентген маммографийн шинжилгээг сарын тэмдэг ирсэний дараахи 6-7 дахь хоногт сарын тэмдэг ирэхээс 12-14 хоногийн өмнө хийнэ. Учир нь бусад хоногуудад хөхний эд эсүүд хавагнах, хатуурч нягтрах зэрэг физиологийн хэвийн өөрчлөлтүүд явагддаг тул тэдгээрээс хөхний эмгэг өөрчлөлтүүдийг ялган оношлоход бэрхшээлтэй байдаг. • Харин шинжилгээ хийх өдөр суган доор болон хөхөн дээр ямар нэгэн үнэр дарагч,үнэртэй ус, пудр,талк зэрэг бодисуудыг түрхэж хэрэглэхгүй байхыг эмэгтэйчүүдэд хэлж анхааруулна. Учир нь дээрхи зүйлүүд нь рентген-маммограммд шохойжилт мэт харагдаж болдог.

Анхаарал тавьсанд баярлалаа!