Монгол улсын боловсролын төсвийн санхүүжилт : Тэгш байдлын болон үр ашгийн нөлөөлөл [PPT] Каридад Араюхо, Кати Несмиф

Download Report

Transcript Монгол улсын боловсролын төсвийн санхүүжилт : Тэгш байдлын болон үр ашгийн нөлөөлөл [PPT] Каридад Араюхо, Кати Несмиф

Монгол улсын боловсролын төсвийн санхүүжилт

Тэгш байдлын болон үр ашгийн нөлөөлөл Каридад Араюхо, Кати Несмиф Дэлхийн Банк

Танилцуулагын бүтэц

Судалгаа хийх болосн шалтгаан Монголын боловсролын санхүүжилтийн тогтолцоо Тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүд Дүгнэлтийн хураангуй Зөвлөмжүүд.

Судалгаа хийх болсон шалтгаан

Боловсролын төсөв сургуулиудад хэрхэн хуваарилагддаг болон сургуулийн төсөв дотроо хэрхэн хуваарилагдан зарцуулагдагийг баримтжуулах Сургуулиудын санхүүжилтийн систем, сүүлийн үед хийсэн реформууд энэхүү салбарт хэрхэн нөлөөлсөн талаар мэдээлэл авах Багш нарын цалингийн тогтолцоо болон одоогийн хэрэглэж буй хөшүүргийн механизмыг судлах

Судалгаа хийх болсон шалтгаан (2)

Сурлагын амжилтын ялгааг арилгахад туслах хүчин зүйлсийг тогтоох Сургуулиудын хэрэгцээ, тэдгээрийн шинж чанар болон санхүүжилтийн эх үүсвэрийг бодит мэдээллээр баримтжуулах зорилгоор сургуулийн багш нар, захирал, нягтлан бодогч, сурагч, тэдгээрийн эх эцэг болон аймаг орон нутгийн ажилтнуудаас анх удаа анхдагч мэдээллийг цуглуулах.

Монголын боловсролын санхүүжилтийн тогтолцоо

Төсвийн үр ашиг, ил тод байдлыг сайжруулах зорилгоор 2003 онд Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулиар төсвийн санхүүжилтийг эргэн төвлөрүүлсэн. Сургуулийн төсвийн хувьсах зардлыг тооцохдоо 1998 оноос санхүүжилтийн томъёог ашигладаг болсон. Ихэнх сургуулиудын удирдлага болон бодлого хэрэгжүүлэгч нар энэхүү томъёог шаардлага хангахгүй байна гэж үздэг. Цөөхөн сурагчидтай жижиг сургуулиудын санхүүжилтийг нөхөх зорилгоор 2004 оноос уг томъёонд микрокоеффициент буюу итгэлцүүрийг оруулж ашиглах болсон.

Тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүд

Монголын боловсролын салбарын тойм Сургуулийн санхүүжилтийн дизайн ба түүний хэрэгжилт Сургуулийн төсөв боловсруулах үйл явц, үе шатууд болон оролцогч талууд Багш нарын цалингийн ялгаа, түүний бүрэлдэхүүн хэсгүүд хот, хөдөөгийн сургуулиар ялгагдах байдал.

Цуглуулсан мэдээлэл

Тоон болон чанарын мэдээллийг 2005 онд зохион байгуулж явуулсан “Төсвийн зарцуулалтын мөшгих судалгаа” (Public Expenditure Tracking Survey) гаар олж авсан.

Төвийн төвшингийн мэдээллийг Сангийн яам болон БСШУЯ Орон нутгийн мэдээллийг орон нутгийн БСГ болон төрийн сангийн алба Сургуулийн мэдээллийг судалгаанд хамрагдсан 118 сургууль тус тус авсан болно.

Гол дүгнэлтүүд: Сургуулийн санхүүжилт

1) хөдөөгийн жижиг сургуулиуд нь том болон суурин газрын сургуулиудтай харьцуулахад нэг сурагчид ногдох зарцуулаалтаараа илүү өндөр байна.

180 160 140 120 100 80 60 40 20 0 Хөдөөгийн Хотын Хувьсах Жижиг Тогтмол Бүгд Том

Гол дүгнэлтүүд: Сургуулийн санхүүжилт (2)

2) Аймгийн төвшин дахь дахин хуваарилалт ( микрокоеффициент буюу итгэлцүүр) нь төсвийн хуваарилалтын зарим тэнцвэртэй бус байдлыг засаж байгаа хэдий ч нийт улсын хэмжээнд бүс нутгийн тэгш бус байдлыг бий болгож байна. Тайланд тусгагдсан загварчлалаас үзэхэд нийт улсын хэмжээнийн микро коеффициент (итгэлцүүр) ашиглавал тэгш байдлыг илүү хангахуйц шийдэл болж магадгүй.

Гол дүгнэлтүүд: Сургуулийн санхүүжилт (3)

3) Сургуулийн санхүүжилтэнд ашигладаг томъёог Улаанбаатар хотын сургуулиуд ашигладаггүй байна.

Улаанбаатар хотын сургуулиуд нь төсвийн төслөө өнгөрсөн оны зарцуулалтыг үндэслэн гаргадаг ба ирэх жилийн сурагчдын тоог тооцон төсөвлөдөггүй байна.

Гол дүгнэлтүүд: Төсөвлөлтийн процесс

1) Төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль 2003 онд хэрэгжсэнээр боловсролын санхүүжилт эргэн төлөвлөрсөн боловч энэ реформ нь Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжихгүй байна. 2) Баруун бүсийн сургуулиудын дүн шинжилгээг авч үзэхэд аймгийнх нь мэдээлсэн болон сургуулийн мэдээлсэн дүнгүүд хоорондоо зөрүүтэй байна.

Гол дүгнэлтүүд: Багш нарын цалин

1) Хотын сургуулийн багш нар хөдөөгийн сургуулийн багш нарыг бодвол илүү их орлого олдог. Гэвч хотод амьжиргааны өртөг өндөр ба хотын багш нар илүү их цагаар ажилладаг байна. Хөдөө, багш нарыг хөдөө, орон нутагт тогтвортой ажиллуулахад чухал ач холбогдолтой.

Гол дүгнэлтүүд: Багш нарын цалин (2)

2) Багш нарын цалингийн нэмэгдэл болон хасалтын талаарх шийдвэр нь сургуулийн төвшинд хийгддэг бөгөөд тэр болгон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг тусгадаггүй байна. Цалингийн хасалтын мэдээ, тайланг сургууль болон аймгийн төвшинд гаргах нь ил тод байдлыг сайжруулна.

Гол дүгнэлтүүд: Багш нарын цалин (3)

3) Нэлээд олон багш сургуулиас гадуур орлого олох ажил хийдэг. Түүнчлэн нэлээд багш нар сургуулиас мөнгөн бус дэмжлэг авдаг.

Багш нарын ялгаа /сургуулийн хэв шинжээр/

Хөдөө

Боловсролын төвшин Ажилласан жил Ажилладаг цаг Хичээл орохгүй байх байдал Мөнгө бус дэмжлэг Илүү Илүү Цалин + Нэмэгдэл Ажлын гүйцэтгэлийн нэмэгдэл Илүү

Хот/суурин

Илүү Илүү Илүү Илүү

Зөвлөмжүүд

1) Сургуулийн төсвийн зарцуулалтын үр ашиг Хүний нөөцийн илүү үр ашигтай ашиглах Хөрвөх чадвартай багш (oлон хичээл заадаг багш) Холимог бүлгийн сургалт (oлон ангиуд нэг дор ордог хичээл)

Зөвлөмжүүд (үргэлжлэл)

Сургуулиуд тогтмол зардалдаа хэмнэлт гаргах хөшүүрэг бий болгох зорилгоор санхүүжилтийн томъёог сайжруулах.

Зөвлөмжүүд (үргэлжлэл)

Сургуулиуд нь төсөвт дутагдсан хэсгээ нөхөх зорилгоор өөрийн орлого олох талаар илүү их эрх чөлөөтэй болох.

Зөвлөмжүүд (үргэлжлэл)

Багш нарын гүйцэтгэлийн нэмэгдлүүд нь сургуулийн захиргаа болон багш өөрөө хялбар хянаж болох зан үйлд тулгуурласан байх. Цалингийн олон нэмэгдлүүдийг багасгаж, үндсэн цалинг нэмэгдүүлэх.

Зөвлөмжүүд (үргэлжлэл)

2) Тэгш байдлыг сайжруулах Микрокоеффициент (итгэлцүүр)-ийг аймгийн хэмжээнд бус улсын хэмжээнд ашиглах. Сургуулийн санхүүжилтийн томьёо болон реформуудыг нийт улсын хэмжээнд (бүх аймаг, хотуудад) жигд хэрэгжүүлэх.

З

ө

вл

ө

мж

үү

д (

ү

ргэлжлэл)

Аймаг, сургуулийн төсвийн ажилтнуудад санхүүгийн удирдлагын сургалтууд зохион байгуулах.

Хөдөө, орон нутгийн багш нарыг хот, суурин газрын багш нартай ижил тэгш боломж олгох урамшуулалтын журмыг нэвтрүүлэх.

Зөвлөмжүүд (үргэлжлэл)

3) Ил тод байдлыг дээшлүүлэх Багш нарын цалин, нэмэгдлийн хасалтыг сургууль, аймаг болн нийт улсын хэмжээнд ил тод хийдэг болох.

Сургуулиудыг төсвийн мэдээллээ эцэг эх, орон нутгийн байгууллага, хүмүүст ил тод болгох.

FTI гийн үзүүлэлтүүдийн хүрээ

Үзүүлэлтүүд

Боловсролд зарцуулж буй улсын төсвийн хэмжээ Бага боловсролд зарцуулж буй улсын төсөв Багш нарын цалингийн хэмжээ Сурагч, багшийн харьцаа Цалингийн бус зардлын хэмжээ

FTI гийн жишиг

Доод тал нь нийт төсвийн 20 хувь Доод тал нь нийт боловсролын төсвийн 50 хувь Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээнээс 3.5 дахин Ойролцоогоор 40:1 Доод тал нь урсгал зардлын 33 хувь

Монгол улсын үнэлгээ

Боломжийн Арай бага байна Дундаж харьцаа маш бага байна Их өндөр байна

PETS судалгааны дүгнэлтүүдийг FTI тай холбох

12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор 2007-2009 онуудад боловсролын төсөвт санхүүжилтийн дутагдал гарч байна. Бүс нутгийн ялгаа Цалингийн болон цалингийн бус өндөр зардал Багш нарын заах цагийн хугацаа жилд бага байна.

PETS судалгааны дүгнэлтүүдийг FTI тай холбох (2)

Төсвийн ил тод байдал

FTI-гийн санхүүжилтийг ашиглахад ил тод байх нь чухал PETS-ээс үзэхэд төсвийн зүйл ангиудыг янз бүрээр ойлгох явдал байна. Төсвийн баримт бичгүүдэд энэхүү ялгааг баримтжуулсан.

Монгол улсын боловсролын төсвийн санхүүжилт

Тэгш байдлын болон үр ашгийн нөлөөлөл Каридад Араюхо, Кати Несмиф Дэлхийн Банк