Лекц 6.  6.1 Капитализмын хямрал  6.2 Гурав дагч орнуудад капитализм хөгждөггүйн нууц  6.3 Капиталын 5 нууц.

Download Report

Transcript Лекц 6.  6.1 Капитализмын хямрал  6.2 Гурав дагч орнуудад капитализм хөгждөггүйн нууц  6.3 Капиталын 5 нууц.

Лекц 6.

  

6.1 Капитализмын хямрал 6.2 Гурав дагч орнуудад капитализм хөгждөггүйн нууц 6.3 Капиталын 5 нууц

  Капитализмын оргил цаг нь түүний хямралын үе байдаг . Берлины хана нурснаар бүхэл зууныг элээсэн капитализм , коммунизм хоёрын улс төрийн өрсөлдөөн төгссөн билээ . Капитализм нь орчин үеийн эдийн засгийг оновчтой зохион байгуулах цорын ганц боломжит зам болон торойн үлджээ. Түүхийн энэ үед ямар ч хариуцлагатай үндэстэнд сонголт үлдсэнгүй. Үүний үр дүнд Гуравдагч ертөнц болон хуучин коммунист орнууд янз бүрийн идэвхи эрч хүчээр төсвөө тэнцвэржүүлж, улсын татаас, санхүүжилтийг багасгаж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, үнэ тарифын саадыг багасгав. Тэдний хүчин чармайлт бүр нь гашуун урам хугаралтаар солигдож байлаа.

Өнгөрсөн таван жилд Оросоос Венесуэл хүртэлхи орнуудын хувьд эдийн засгийн бэрхшээл , ашиг орлогын уналт , айдас болон Малайзын ерөнхий сайд Мохатир Мохаммедийн хурцхан хэлснээр "өлсгөлөн, дээрэм тонуул", олныг хамарсан эмх замбараагүй байдлаас болж эгдүүцэл дургуйцлээр дүүрсэн он жилүүд байв. Нью-Йорк Таймс сонинд саявтар нийтлэгдсэн тэргүүн өгүүлэлд "Хүйтэн дайнд ялж гарсан Өрнөдийн орнуудын ялалтынхаа сайхан дурсамжаар магтан өргөмжилсөн зах зээл нь дэлхийн ихэнхи орнуудын хувьд тогтворгүй байдал, зах зээлийн харгис авир, капитализмаас сэрэмжлэх байдлаар түрэгдэн солигдож байна" гэжээ.

  Дэлхийн бусад орнууд хичнээн найдваргүй, явцгүй болох тутам төдий чинээгээр Америкийн хувьцаа болон үнэт цаас олон улсын мөнгөний орогнох газар болж, энэ нь арваад жилээр үргэлжилсэн тэдний хөгжил цэцэглэлтийн нэг шалтгаан байсан гэдгийг зарим америкчууд бас мэдэрч байдаг.

Дэлхийн ихэнхи оронд капитализмыг хэрэгжүүлэх оролдлого нурж байгаа нь эцэстээ баян эдийн засгийг ч уналтад хөтлөнө гэсэн зовнил Өрнөдийн бизнссийнхний хүрээнд өссөөр байна түүхч Карл Полани ( Karl Polany . Сая сая хөрөнгө оруулагчид голчлон хөгжиж буй орнуудын компаниудад хөрөнгө оруулдаг байсан сангууд ууршиж алга болсноос хойш даяарчлал бол хоёр үзүүртэй зүү юм: Гуравдагч ертөнцийн болон хуучин коммунист орнууд Өрнөдийн нөлөө-нөөс зайлж чадаагүйтэй адил, Өрнөд мөн тэднээс өөрийгөө тусгаарлаж чадахгүй гэдгийг ойлгож авчээ. Баян орнуудад ч хүртэл капитализмыг таашаахгүй байдал хүчтэй өсөж байна. 1999 оны 12-р сард Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сиэтлийн уулзалтын явцад гарсан үймээн, мөн хэдхэн сарын дараа ОУВС, Дэлхийн банкны Вашингтонд болсон уулзалтын үед гарсан эсэргүүцлийн цуглаан, үймээн нь өөр өөр шалтгаантай боловч капитализмын тархалтаас үүссэн уур хилэнг илтгэж байсан. Эдийн засгийн )-гийн хэлсэн чөлөөт зах зээл нийгэмтэй мөргөлдөж фашизм руу хөтлөж чадна гэсэн анхааруулгыг олон хүн эргэн санаж эхэллээ. Япон улс Их хямралаас хойших өөрийн хамгийн урт үргэлжилсэн уналттайгаа тэмцэж байна. Франц бэстсэллэр болох "Аймшгийн эдийн засаг" (L’Horreur economique )-аас татгалзаж, "Гуравдах зам"-ыг амласан улс төрчдийг Баруун Европынхон дэмжиж саналаа өгч байна.

   Эдгээр түгшүүрийн дохио сэтгэл сэрдхийлгэсээр байхад Америк, Европын удирдагчид дэлхийн бусад орнуудад зөвхөн нөгөө л улиг болсон лекцээ давтсаар байна. Валют мөнгөө тогтворжуул, яаж ч байсан бүү шантар, хоол хүнсний төлөөх үймээнийг үл тоомсорло, тэгээд тэвчээртэйгээр гадаадын хөрөнгө оруулагчдын буцаж ирэхийг хүлээ.

Гадаадын хөрөнгө оруулалт мэдээж сайн зүйл . Хичнээн их байна төчнөөн сайн . Бас тогтвортой мөнгө Өрнөдийн бусад бүх эм , , чөлөөт худалдаа , банкны ил тод үйл ажиллагаа болон улсын эзэмшлийн аж үйлдвэрүүдийн хувьчлал зэрэг тан сайхан л зүйлүүд. Гэвч бид дэлхийн капитализм нь урьд нь юу хийх гэж оролдож байсныг мартсаар байна. Жишээ нь: Латин Америк 1820 онд Испаниас тусгаар тогтнолоо олсноос хойш капиталист системийг байгуулахад чиглэсэн реформыг хийх гэж дөрөв дэх удаагаа оролдоод байна. Оролдлого болгонд л эхний баярт мөч өнгөрмөгц Латин америкчууд капитализм , зах зээлийн эдийн засгаас ухарч байсан таарч байв .

. Тэгэхээр эдгээр тан хангалтгүй нь илт байна . Түүгээр ч барахгүй маш хурдан доройтож байгааг харахад бүр тохирохгүй болж

Эдгээр эмчилгээ

асууж мэдэхийн оронд Гуравдагч орны ард түмнийг зах зээлийн чиг баримжаа , амжилтгүй болоход Өрнөдийнхөн эм тохирсон эсэхийг аж ахуй эрхлэх урам зориггүй гэж зэмлээд өнгөрдөг . Тэдний өгсөн бүх гайхамшигт зөвлөлгөөг үл харгалзан хөгжиж чадахгүй байгаа бол өөрсдөд нь ямар асуудал байна.

  Гуравдагч болон хуучин коммунист орны хотууд хувиараа аж ахуй эрхлэгчдээр дүүрчээ . Ойрхи Дорнодын захуудаар алхаж явахад гэж үгүй . , Латин Америкийн гудамжаар явган зугаалахад Эдгээр орны оршин суугчид авьяас , шавхан гаргах биширмээр ур чадварыг эзэмшдэг ажээ . Тэд орчин үеийн технологийг ч , Москвагийн таксинд суухад хүртэл хэн нэгэн нь тантай наймаа хийхийг оролдохгүй өнгөрнө урам зориг болон бараг оргүй хоосноос ашиг шүүрэн авч хэрэглэж чадна . Хэрэв тиймгүйсэн бол Америкийн бизнесийнхэн өөрсдийн патентыг хууль бусаар ашиглуулахгүйн төлөө тэмцэж, АНУ-ын засгийн газар орчин үеийн зэвсгийн технологийг Гуравдагч орнуудад алдахгүйн төлөө цөхөртлөө зүтгэх шаардлагагүй байхсан. Зах зээл бол эртний бөгөөд дэлхий нийтийн уламжлал билээ. Христос 2000 жилийн өмнө худалдаачдыг сүмээс гаргаж, Колумбыг Америкт хүрэхээс бүр өмнө мексикчүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг захруу зөөж байлаа.

Гэтэл капитализмруу шилжиж байгаа орны ард түмэн өрөвдөлтэй гуйлгачид биш бол, хуучирсан замдаа салж чадахгүй болтлоо урхидуулаагүй бол, амьдралд ашиггүй ёс заншлыг сохроор дагагсад биш л бол капитализм Өрнөдөд хүртээсэнтэй ижил баялгийг капитализмаас хүртэхэд юу саад болоод байна вэ? Энэ номонд би , дэлхийн ядуу орнууд капитализмын үр ашгийг хүртэхэд гол саад болж буй зүйл бол тэдний капитал бүтээх чадваргүй байдал гэж үзүүлэхийг хүссэн болно. Капитал бол хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, үндэсний баялаг бүтээх хүчин зүйл юм. Энэ бол капиталист системийг амьдруулагч цусны эргэлтийн систем, хөгжил дэвшлийн гол суурь бөгөөд дэлхийн ядуу орнууд капиталист эдийн засгийг тодорхойлогч бусад аль ч үйл ажиллагааг идэвхи зүтгэлтэй эрхлэж байвч өөрсдийн төлөө бүтээж чадахгүй байгаа ганц зүйл болж байна.

 Ази , Африк , Ойрхи Дорнод болон Латин Америкийн дүүргээс дүүрэг , фермээс ферм хүртэл хэсэн явж цуглуулсан баримт тооцооны тусламжтайгаар, ядуусын ихэнхи нь капитализмыг амжилттай хөгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийг аль хэдийн цуглуулсныг харуулах болно. Хамгийн ядуу оронд ч ядуус хөрөнгө хуримтлуулдаг ажээ. Баримтаар, ядуусын хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ 1945 оноос хойш дэлхий даяар хүлээн авсан гадаадын тусламжаас дөч дахин их байлаа. Жишээ нь Египетэд гэхэд ядуусын хуримтлуулсан эд хөрөнгө Суэцийн суваг, Асуаны даланг оролцуулаад нийт бүртгэгдсэн шууд гадаадын хөрөнгө оруулалтаас тавин тав дахин их хэмжээтэй байна. Латин Америкийн хамгийн ядуу орон Гаитид, 1804 онд Францаас тусгаар тогтнолоо олсноос хойш хүлээж авсан гадаадын нийт хөрөнгө оруулалтаас зуун тавь дахин их хэмжээтэй хөрөнгийг ядуус нь хуримтлуулжээ. Хэрэв АНУ өөрийн гадаад тусламжийн төсвийг НҮБ-ын санал болгосон хэмжээ болох үндэсний нийт орлогын 0.7 хувь хүртэл гэнэт өсгөвөл дэлхий дээрхи хамгийн баян орноос 150 жилийн турш, дэлхийн хамгийн ядуу газрууд руу тэдэнд одоо байгаа хэмжээнийх нь хөрөнгийг зөөвөрлөх хэрэг гарна.

  Гэхдээ тэд эдгээр эх үүсвэр хөрөнгийг дутагдалтай хэлбэрээр агуулж байна . Байшин гэхэд эзэмших эрхийн бүртгэл зохих ёсоор хийгдээгүй газар дээр баригдсан , хариуцлага тодорхойгүй , хууль ёсны эрхгүй бизнсс эрхлэх , үйлдвэрлэлийг санхүүч , хөрөнгө оруулагч нарын хараанд өртөхөөргүй газар байршуулах г .

м . Эдгээр активын өмчлөх эрх бүрэн баримтжаагүй учраас капитал болж хувирахад бэлэн бус , танилын явцуу хүрээнээс гадагш борлогдох болон зээлийн барьцаа болох боломжгүй , хөрөнгө оруулалтын хувьцаа болгон ашиглах бололцоогүй юм .

Өрнөдөд бол үүний эсрэгээр, хэсэгхэн газар бүр, барилга болгон, тоног төхөөрөмжийн эд анги эсхүл бараа материалын үлдэгдэл бүр бүгд хөрөнгийн дансны бүртгэлд бүртгэгдсэн байдаг нь эдгээр активууд тоо томшгүй далд үйл ажиллагаагаар эдийн засгийн бусад хэсгүүдтэй холбоотой байдгийг үзүүлэх нотолгоо юм. Энэ төлөөлөх үйл ажиллагааны ачаар активууд нь материаллаг оршихуйнхаа зэрэгцээгээр үл үзэгдэх ахуйд зэрэгцэн оршдог. Тэднийг зээлийн барьцаа болгон ашиглаж болно. АНУ-д шинээр бизнес эрхлэх сангийн нэг чухал эх үүсвэр бол аж ахуй эрхлэгчийн байраар барьцаалсан зээл билээ. Эдгээр актив эзнийхээ зээлийн түүхийг сөхөж үзэх бололцоог олгохоос гадна, өр төлүүлэх, татвар хураах, хариуцлага тооцох хаягуудаар хангана. Мөн найдвартай, олон талт үйл ажиллагаатай нийтийн аж ахуйн байгууллагыг байгуулах үндэс (үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан бонд зэрэг), үнэт цаас гаргах суурь нь болдог бөгөөд тэдгээрийг дахин тооцож хоёрдогч зах зээлд борлуулах бололцоотой байдаг. Өрнөдөд эдгээр үйл ажиллагаагаар активд амь оруулж улмаар капитал үйлдвэрлэх чадвартай болгодог.

  Гуравдагч орнууд болон хуучин коммунист орнуудад ийм төлөөлөх үйл ажиллагаа байдаггүй . Үүний уршгаар , пүүс ашиг , эд хөрөнгийнхөө бололцооноос хамаагүй бага үнэт цаас гаргавал хангалтгүй капиталждаг шиг тэдний ихэнхи нь хангалтгүй капиталжсан байдаг . Ядуусын компани нь хувьцаа активууд үхмэл капитал болдог.

, бонд гаргаж шинэ хөрөнгө оруулалт, санхүүжилт авах бололцоогүй корпорацуудтай яг ижил юм. Төлөөлөл байхгүй болохоор эдгээр Хүн төрөлхтний зургааны таван хувь нь болох эдгээр үндэстний ядуу оршин суугчид эд зүйлстэй боловч өмч хөрөнгөө төлөөлүүлэх , капитал бүтээх зэрэг үйл ажиллагаа дутагдаж байна . Тэд байшинтай боловч өмчлөх эрхийн бичиггүй , үр тариа байвч бичиг баримтгүй , бизнсс байвч хуулийн этгээдээр бүртгэсэн хууль зүйн актгүй байна . Цаасны хавчаараас эхлээд цөмийн реактор хүртэлхи Өрнөдийн шинэ бүтээл байхгүйгээр тайлбарлаж болно .

, оновчтой санаа бүрийг өөрийн нөхцөлд тохируулан хэрэглэж чадсан хүмүүс өөрийн дотооддоо капитализмыг хөгжүүлэхэд шаардлагатай капитал бүтээх чадваргүй байгааг эдгээр гол чухал хөрөнгийн төлөөлөл

 Яагаад Өрнөдөд активыг эзэмших эрхийн бичгийг зохих ёсоор бүрдүүлээд активаас капиталыг олж харж гаргаж авч болдгийг ойлгох шаардлагатай байна. Хүний оюун ухааны нэг гайхамшиг бол байгааг нь мэдэж байгаа боловч үзэгдэхгүй байгаа зүйлсийг төсөөлж мэдэрч, бас хүрч чаддаг чанар юм. Байгаа болоод хэрэгцээтэй зүйлс бүхнийг тэмтэрч мэдэрч болдоггүй. Жишээлбэл: цаг хугацаа жинхэнээр оршиж буй боловч цаг болон календариар төлөөлөгдөхөөс наана үр ашигтай эзэмшигдэхгүй. Түүхийн туршид хүн төрөлхтөн бичиг үсэг, хөгжмийн нот бичлэг, хос баганатай нягтлан бодох бүртгэл зэрэг хүний гар хэзээ ч хүрэхгүй зүйлсийг оюун ухаанаараа ойлгож ухахын тулд төлөөлөх системүүдийг зохион бүтээж ирсэн. Яг үүнтэй ижлээр өмчлөх эрхийн нэгдсэн систем, корпорацийн хувьцааг үүсгэгчээс эхлээд Майкэл Милкен ( тайлбарлана.

Michael Milken ) хүртэлх капитализмыг хэрэгжүүлэгч агуу хүмүүс, бусад бүх хүмүүсийг зөвхөн хог хаягдал олж харж байхад, бидний цуглуулсан хөрөнгөнд түгжигдсэн үл үзэгдэх бололцоог төлөөлөх шинэ аргыг боловсруулснаар, капиталыг илрүүлж, гаргаж авах бололцоог олсон юм. Яг энэ үед та Украин, Хятад, Бразилийн телевизийн үл харагдах долгионоор хүрээлүүлсэн байгаа. Мөн үүнтэй ижил та үл үзэгдэх капиталыг агуулсан өмч хөрөнгөөр хүрээлүүлсэн байна. Украины телевизийн долгион танд шууд мэдрэгдэхээргүй хэт сул боловч телевизийн төхөөрөмжийн тусламжтай үзэгдэж, сонсдох болгодог шиг активаас капиталыг гарган авч болдог. Гэтэл зөвхөн Өрнөдөд үл үзэгдэх зүйлийг үзэгдэх болгон хувиргадаг үйл ажиллагаа явагддаг. Энэ ялгаагаар л яагаад Өрнөдийн орнууд капитал бүтээж чадаж байхад Гуравдагч болон хуучин коммунист орнууд чадахгүй байгааг

  Хүн төрөлхтний гуравны нэг нь амьдардаг дэлхийн хамгийн ядуу хэсэгт энэ үйл ажиллагаа байхгүй байгаа нь Өрнөдийн зарим монопольт хуйвалдааны үр дагавар биш юм . Өрнөдийнхөн энэ үйл ажиллагааг байх л ёстой зүйлийн нэг гэж үздэгээс бараг байгааг нь мэдрэхээ больсон аж. Тэр хэдий агуу том боловч хэн ч түүнийг олж хардаггүй бөгөөд Америк, Европ, япончууд түүнийг хэрэглэх чадвартайдаа өөрсдийн бүх баялгийг бий болгож байна. Энэ нь өмчийн системд далд нуугдсан хуулийн дэд бүтэц бөгөөд өмчлөх эрх бол энэ том мөсөн уулын зөвхөн оройн хэсэг юм. Мөсөн уулын бусад хэсэг нь актив, хөдөлмөрийг капитал болгон хувиргах, хүний бүтээсэн ярвигтай хэцүү үйл ажиллагаа болно. Энэ үйл ажиллагаа нь нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бүтээгдэж толигор хавтастай зузаан номонд бичигдээгүй юм. Түүний гарал үүсэл бүдэг, ач холбогдол нь Өрнөдийн капиталист орнуудын эдийн засгийн далд ухамсарт оршуулагджээ.

Яаж байгаад ийм чухал зүйл бидний ой ухаанаас арчигдчихав ? Бидний хувьд яаж ажиллаж байгааг нь ойлгохгүй байж яаж хэрэглэхээ мэдэх нь ердийн зүйл билээ . Далайчид соронзон орны тухай онол гарахаас бүр эрт соронзон луужин хэрэглэж байлаа . Грегор Мендель ( Gregor Mendel ) удамшлын зарчмыг тайлбарлахаас өмнө мал үржүүлэгчид шинэ үүлдэр гаргаж авахаа мэддэг байлаа. Хэдийгээр Өрнөдөд капитал арвин учир цэцэглэн хөгжиж байгаа боловч иргэд нь капиталын үүслийг үнэхээр ойлгож байгаа гэж үү? Хэрэв үгүй бол Өрнөд өөрийн хүч чадлын эх үүсвэрийг сүйтгэх магадлал үргэлж байх болно. Капиталын эх үүсвэрийг нарийвчлан ойлгох нь хөгжил цэцэглэлтийн энэ мөч, хэзээд ирэх хямралаар солигдох үед Өрнөд, өөрийгөө болон дэлхийн бусад орныг хамгаалах бэлтгэл болох юм. Хэрэв ингэхгүй бол олон улсын хямралын үед үргэлж тавигддаг асуулт дахин сонсдох болно. Бэрхшээлээс гарахын тулд хэний мөнгийг хэрэглэх вэ?

 Дур зоргоороо нүүн суурьшигчид , дээрэмчид болон хуулийг эрээ цээргүй үл тоомсорлох явдал танил санагдаж байна уу ? Америк, европынхон бусад орнуудад "Та нар бидэнтэй улам адил байх ёстой" гэж хэлдэг. Үнэндээ, тэд урьд зуунд АНУ ямар буурай хөгжилтэй орон байсан түүнтэй яг ижил түвшинд байна. Хөгжиж буй болон хуучин коммунист орны удирдагчдын өмнө одоо тулгарч байгаа хүнд сорилтуудтай Өрнөдийн орнуудын Улс төрчид мөн цагтаа тулгарч л явжээ. Харин АНУ-ын Өрнөдийг нээсэн анхдагчдын цөөнхи нь л өөрийн өмч хөрөнгө, оршин суух газраа өмчлөх эрхтэй байснаас болж хангалтгүй капиталтай байсан тэр үетэй тэдний өв залгамжлагчид холбоо тасарч орхижээ. Тэр үе бол Адам Смит хар зах дээрээс юм худалдан авч , Английн гудамжны тэнэмэл хүүхдүүд Темзийн шавартай эрэг рүү инээж баясах жуулчдын шидсэн зоосыг түүхээр шумбаж байсан хуулийг зөрчиж , , мөн Жан Бабтист Колберт (Jean Baptiste Colbert) ийн технократ үзлийг баримтлагчид Францын аж үйлдвэрийн хөвөн даавуу хилээр оруулж ирсэн , үйлдвэрлэсэн гэх гэмтэй 16000 гаруй жижиг аж ахуй эрхлэгчдийг цаазалж байсан үе юм .

 Хууль бус буюу сүүдрийн далд эдийн засаг хууль ёсны аж үйлдвэрлэгчидтэй энгийн зохицох гэдэг бүтэхгүй мэт байлаа. Английн шаазан үйлдвэрлэгчид өөрсдийнх нь бараа яг адилхан үйлдвэрлэж байгаа хотын захын жижиг үйлдвэрлэгчид, хууль бус оршин суугчдыг шүүхэд гомдол гарган үйл ажиллагааг нь зогсоохыг шаардаж байлаа. Гэтэл тэдний бүтээсэн хууль бус таваар гэдэг нь шинэ санааг агуулсан зах зээлд боломжийн үнээр худалдаалагдах өрсөлдөх чадвар бүхий бараа таваар байлаа. Яваандаа хууль бус салбарын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхийн хирээр бараа таваар улам олон талтай баялаг болж зах зээл дээрх урь тансаг хэрэглээ гэж тооцогдож байсан олон бараа нийтийн хэрэглээ болон хувирсан нь өнөөгийн нийтийн хэрэглээний барааны эхлэлийг тавьсан юм.

 Ихэнхи үндэстэн одоо яг ийм байдалд байна . Өрнөдийн орнууд өөрсдийн ядуусаа эдийн засгийн үйл ажиллагаандаа маш амжилттайгаар нэгтгэсэн учир капиталыг бүтээх явц яаж эхэлсэн , яаж явагдсан тухай дурсамж ч үлдсэнгүй . Америкийн түүхч Гордон Вууд ( Gordon Wood )-ын бичсэнээр "нийгэмд ямар нэгэн чухал нөлөөтэй зүйл болж Америкийн түүхэнд урд өмнө тохиолдож байгаагүйгээр, жирийн иргэдийн эрч хүч хүсэл тэмүүлийг нь оргилуулсан." Тэр "чухал нөлөөтэй зүйл" бол Америк, европынхон албан ёсны өмчийн тухай нэгдмэл хуулиудыг тогтоож эхлэн тэдэнд капитал бүтээх бололцоог олгосон хувиргах үйл ажиллагаануудыг тэмтэрч эхлэж байгаа явдал юм. Тэр бол Өрнөд, хувийн клуб байхаа больж бүх нийтийн соёл болсон, амжилттай капитализм руу хөтлөх хилийн шугамыг давсан тэр мөч юм. Тэр үед Жорж Вашингтоны аймшигт "дээрэмчид" нь Америкийн соёл иргэншил "Од"-оо дээдлэн хүндэлдэг, хайр булаасан пионерууд болж хувирсан билээ.

1. Дутсан мэдээллийн нууц

 Буяны байгууллагынхан ядуусын ертөнцийн арчаагүй дорой байдлыг шагшиж байснаас бус хэн ч тэдний актив хуримтлуулах чадварыг тодорхойлохыг оролдсонгүй. Таван жилийн туршид би зургаан өөр үндэстний 100-гаад хамтран зүтгэгчидтэйгээ өөрсдийн номоо хамхиж нүдээ нээн, дөрвөн тивийн гудамж, хөдөө нутгуудаар явж, нийгмийн хамгийн ядуу хэсгийнхэн хэр их зүйл хуримтлуулсныг тооцохоор гарсан юм. Тэр хэмжээ агуу их байв. Даан ч ихэнх актив нь үхмэл капитал байлаа.

2. Капиталын нууц

 Энэ бол гол нууц оньс бөгөөд түүнийг тайлахад энэ ном бүхэлдээ зориулагдсан болно. Капитал, сүүлийн гурван зууны турш сэтгэгчдийн сонирхлыг татаж ирсэн сэдэв билээ. Маркс "алтаар өндөглөдөг тахиаг барьж үзэхийн тулд та физикийн цаад талд гарах ёстой", Адам Смит "тэр тахианд хүрэхийн тулд агаарт зам тавих хэрэгтэй" гэжээ. Гэхдээ тэдний хэн нь ч тэр тахиа хаана нуугдаж байгааг хэлээгүй. Капитал гэж юу юм бэ? Яаж түүнийг бүтээдэг, мөнгөтэй ямар харьцаатай вэ?

3. Улс төрийн байдлыг ухамсарлахын нууц

 Дэлхий дээр ийм их хэмжээний үхмэл хөрөнгө итгэмээргүй явдал юм.

4. Америкийн түүхийн алдагдсан сургамжууд

, тэр олон ядуусын гарт байгаа юм бол засгийн газрууд яагаад тэр потенциал баялаг руу нэвтрэхийг оролдоогүй юм бэ? Дэлхий даяар тэрбум хүмүүс хөдөөнөөс хот руу шилжиж байгаа, сүүлийн дөчин жилд л засгийн газруудад үнэмшилтэй баримтууд олдож эхлэж байна. Энэ хотруу нүүсэн нүүдэл хөдөлмөрийн хүчийг үтэр түргэн хуваарилж, ядуу орнуудад агуу том үйлдвэрлэл, худалдааны хувьсгалын эхийг тавьсан боловч энэ хувьсгалыг чухамдаа үл ойшоосон нь  Гуравдагч ертөнцийн болон хуучин коммунист орнуудад одоо тохиолдож байгаа зүйлсийг Европ болон Хойд Америк урд нь туулаад өнгөрсөн билээ. Харамсалтай нь бид, ийм олон орны капитализмд шилжих шилжилт бүтэлгүйтэж байгаад сэтгэлээ эзэмдүүлээд амжилт олсон капиталист орнууд үүнийг яаж хэрхэн хийснийг мартаж орхижээ. Тэргүүлэгч орнуудын технократ үзэлтнүүд, улс төрчидтэй олон жилийн турш би уулзсаар ирсэн боловч тэдний хэн нь ч энэ тухай мэдэхгүй байсан. Энэ тайлагдашгүй нууц байв. Эцсийн эцэст би тэдний түүхийн номноос хариултыг олсон бөгөөд хамгийн тохиромжтой нь АНУ-ын түүх байв.

5. Хууль зүй эс хэрэгжих нууц : Яагаад өмчийн тухай хууль Өрнөдийн хилээс гадагш хэрэгждэггүй юм бол?

 XIX зуунаас эхлээд , улс орнууд өөрсдийн иргэдэд эд баялаг бүтээх хууль эрх зүйн бүтэц олгохын тулд Өрнөдийн хуулиудыг хуулбарласаар ирсэн билээ . Өнөөдөр ч үргэлжлүүлэн хуулсаар байгаа боловч хэрэгжиж чадахгүй байгаа нь илт байна .

 Одоо ч ихэнхи иргэд өөрийн хуримтлалыг капитал болгон хувиргахад хуулийг ашиглах боломжгүй байгаа юм шаардлагатай байгаа нь нууц байна учрыг олох цаг ирлээ ёстой боллоо чадвар юм. . . . Капитализмаас өөр итгэл . Үүний учир шалтгаан болон хуулийг хэрэгжүүлэхэд юу хийх Капитализм яагаад зөвхөн Өрнөдөд хөгжөөд бусад газарт удааширч байгаагийн төрүүлэхүйц сонголт байхгүй болсон болохоор бид одоо капиталыг сэтгэлийн хөдлөлгүй хянуур нямбай судлах Газрын маргаанаас улбаатай маргаан нь олон зуунаас эхтэй. Хэн газраас рент авч түүнд хөрөнгө зарахгүйгээр ашиг олж байна энэ нь хэдийгээр тухайн эзэмшигчийн хувийн хэрэг боловч хөрөнгө өсөхгүй байна, үржигдэхгүй байна, хөрөнгө үхмэл байдлаар хэвтэж архивын баримт шиг болж хувирч байна. Капитал бол материаллаг зүйл, газар, тоног төхөөрөмж өөрөө биш харин түүнийг ашиглаж хэрэглэж түүнийг уудлан илрүүлэх хүний