medeenii butets converted.ppt

Download Report

Transcript medeenii butets converted.ppt

МЭДЭЭНИЙ БҮТЭЦ

Мэдээний хамгийн чухал зүйлийг эхэнд нь бичнэ.

Энэ бол уруугаа харсан пирамид буюу мэдээний гурвалжин гэж нэрлэдэг тусгай бүтэц юм.

Энэ нь явган шогийн эсрэг байна.

Хүн онигоо ярьж өгөхдөө хамгийн чухал зүйлийг хамгийн сүүлд хэлдэг.

Жүжигт хайртай хос хамгийн сүүлд хамтдаа амиа хорлодог

Адал явдалт зохиолд мөрдөн байцаагч хамгийн сүүлд хэрэгтнийг олдог.

Энэхүү уруугаа харсан пирамид бүтцийг дэлхийн нэгдүгээр дайны үед нээсэн.

Харин сэтгүүлчид бүх юмыг ойлгомжтой болгохын үүднээс хамгийн чухал зүйлийг мэдээний эхэнд өгүүлдэг. Үүнийг лид гэнэ

Хайртай хос хамтдаа амиа хорлолоо.

Гэмт хэрэгтэн баригдлаа.

Мэдээний бүтэц: Лийд, их бие, төгсгөл гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ.

Хамгийн гол зүйл санаагаа эхэндээ өгөх

Тодотгох баримтуудаа өгөх /ерөнхий мэдээлэл/

Дэмжих баримт /Тэгэхдээ энд бичигдсэн зүйл хасагдах магадлалтай гэдгийг санаарай/

Мэдээ товч байх ёстой.

Сэтгүүлчийн мэдээ урт байвал редактор тайралт хийхдээ шууд доороос хасдаг учир лийд буюу их биедээ гол зүйлээ бичих шаардлага гарч ирсэн.

Ялангуяа гадаад мэдээнд энэ тайралт их байдаг ба голдуу дээрх шаардлагыг маш сайн хангасан байдаг.

Сурвалжлагч бол барилгачин юм. Мэдээг бичихдээ сонирхолтой, чухал эсэхээр нь ангилж хаана, юуг оруулах вэ гэдгийг мэдэрч сур.

Мэдээ мөнхөд оршсоор ирсэн. Тэгэхдээ мэдээний бүтэц дандаа уруугаа харсан пирамид хэлбэртэй байгаагүй. Урьд цагийн улс төрийн намуудын сонинд ихэнхдээ үзэл бодол агуулсан мэдээлэл байсан тул мэдээний энэ бүтцийг нэг их хэрэглэж байгаагүй.

Тэгэхдээ сонинуудын хооронд өрсөлдөөн ширүүссэний дүнд уншигчид үзэл бодлын мэдээллээс илүүтэй, баримттай мэдээг илүүд үзэх болсон учир зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь мэдээ хэвлэх нь бизнесийн хувьд ч ашигтай болов.