Газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах 7 алхам 1. Оршин суугаа орчныхоо аюул учруулж болзошгүй зүйлийг тодорхойлох 7.

Download Report

Transcript Газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах 7 алхам 1. Оршин суугаа орчныхоо аюул учруулж болзошгүй зүйлийг тодорхойлох 7.

Газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах
7 алхам
1. Оршин суугаа
орчныхоо аюул
учруулж болзошгүй
зүйлийг тодорхойлох
7. Гамшгийн үеийн
бэлэн байдлыг
хангах үүднээс
сургуулилт хийж
байх
6. Галын аюулаас
сэргийлэхийн тулд гал
түймэртэй тэмцэх
багаж хэрэгслийг бэлэн
байлгах
2. Газар хөдлөх үед хэрхэн
хамгаалах төлөвлөгөөтэй
байх нь эрсдлийг бууруулна.
3. Анхны тусламжийн
иж бүрдэлтэй байх
нь чухал.
4. Байгуууллага, иргэн
бүр барилга
байгууламжийг барих
норм норматив,
стандарыг хатуу
мөрдөж байх хэрэгтэй.
5. Газар хөдлөлт болох үед
өөрийгөө хамгаалах
үйлдлүүдийг мэдэж байх
Цахилгаан хэрэгслүүдийг хэрэглээгүй үедээ
байнга салгаж хэвшээрэй !
Хүчтэй газар
хөдлөлтийн үед галын
аюул байнга гардаг
бөгөөд гал гарахаас
сэргийлэх нэг арга нь
цахилгаан
хэрэгслүүдийг
хэрэглээгүй үедээ
байнга салгаж хэвших
явдал юм.
Японд болсон
Кантогийн газар
хөдлөлтийн үед амь
үрэгдсэн хүмүүсийн
90% нь галд өртөж
амиа алджээ
Яаралтай тусламжийн үед хэрэглэгдэх эмийн сан,
бусад шаардлагатай зүйлс
Танай гэрт эмийн
сан байдаг уу ?
Аливаа болзошгүй
аюулын үед
хэрэглэгдэх радио
хүлээн авагч, гар
чийдэн гэх мэт
зүйлсийг бэлтгэсэн
байвал Танд тустай
Гал унтраагуур ашиглаж сураарай
Гэртээ, оффисдоо гал
унтраагууртай болоорой.
Гал унтраагуур ашиглаж
сураарай.
Жилдээ нэг удаа гал
унтраагуур ашиглаж гал
унтраах сургуулилт хийж
дадаарай
Галын аюулаас сэргийлэх хэрэгслийн ажиллагааг
тогтмол шалгаарай
Албан газар, оффис,
сургууль зэрэг олон
нийтийн газарт галын
аюулаас сэргийлэх, гал
сөнөөх хэрэгслийг
байрлуулж, хэвийн
ажиллагааг үргэлж
шалгаж байгаарай
ДУМАН зочид буудлын 2-р давхарт байрлах
гал унтраах хэрэгсэл
Анхны тусламж үзүүлж сураарай
Хэн нэгний амь насанд
аюул тохиолдсон үед Та
түүнд анхны тусламж
үзүүлж амь насыг нь
аврах бололцоотой.
Анхны тусламж үзүүлж
сурцгаая !
Хоргодох байр
Хэрвээ амьдарч
байгаа газарт чинь
хоргодох байр байдаг
бол байрлалыг нь сайн
тогтоож аваарай!
Хүүхдүүддээ
байрлалыг нь сайн
зааж өгөөрэй.
Газар хөдлөлт тохиолдсон үед гэр бүлийн гишүүд
өөр хоорондоо хэрхэн холбогдох
Газар хөдлөлт
тохиолдсон үед гэр
бүлийн гишүүд хаана
хэрхэн яаж
уулзалдах,
хоорондоо хэрхэн
холбоо барих, аль
газар аюулгүй байх
вэ гэдэг талаар өөр
хоорондоо
хэлэлцээрэй
Блокоор барьсан хана, хашаа аюултай
Хүчтэй газар хөдлөлт
тохиолдох үед
блокоор барьсан
хана, хашаанууд их
аюултай байдаг.
Хэрвээ газар хөдлөлт
болвол, мөн газар
хөдлөлт
болсны дараа ч гэсэн
блокон хана,
хашаанаас холдож
зайлаарай гэдгийг
хүүхдүүддээ сайн
сануулаарай
Газар хөдлөлтийн үед радио хүлээн авагч
мэдээлэл хүлээн авах хамгийн сайн хэрэгсэл
Газар хөдлөлт болох
үед, мөн дараа нь ч
гэсэн аливаа
мэдээллийг хурдан,
найдвартай хүлээн
авах хэрэгсэл бол
радио хүлээн авагч
юм.
Гэртээ радио хүлээн
авагч бэлтгээрэй.
Нөөц батерей (зай)
бэлтгээрэй
Газар хөдлөлтийн үед боломж байвал гэрийнхээ
ванныг усаар дүүргээрэй
Ванн дүүрэн ус 10 ширхэг
гал унтраагууртай
тэнцдэг байна.
Тэгэхээр хэрвээ Таньд
боломж байвал газар
хөдлөлтийн үед, мөн
дараа нь ч гэсэн
гэрийнхээ ванныг усаар
дүүргээрэй
Тавилга, эд зүйлсийг хананд нь бэхлээрэй
Хүчтэй газар хөдлөлтийн
үед хэдийгээр барилга
байшинд эвдрэл гэмтэл
учрахгүй байж болох ч
тавилга эд зүйлс нурж
эвдэрч барилга байшинг
гэмтээх аюултай.
Иймд тавилга эд
агуурсийг хананд нь
бололцооныхоо хэрээр
бэхлээрэй.
Аяга шаазан, хүнд
зүйлсийг өндөр тавиур
дээр бүү тавиарай
Гэртээ эмийн сантай байж хэвшээрэй
Байнга хэрэглэдэг эмээ сайн бэлтгээрэй.
Газар хөдлөлтийн
дараа шаардлагатай
эм тариа олоход хэцүү
байж болох учраас
гэртээ эмийн сантай
байх, дотор нь
шаардлагатай эм
тариа байнга байлгах,
өөрийнхөө болон гэр
бүлийн гишүүдийнхээ
байнга хэрэглэдэг
(зүрхний эм гэх мэт)
эм тариаг
боломжоороо
бэлтгээрэй.
Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэг рүү нь явах зам болон
тоглоомын талбайн эргэн тойрныг хүүхэдтэйгээ хамт сайн
судлаарай.
Хүүхдүүдтэйгээ хамт
сургууль, цэцэрлэг рүү нь
явах зам болон тоглоомын
талбайн эргэн тойрныг
сайн судлаарай.
Эцэг эхчүүд
хүүхдүүдтэйгээ байнга
хамт байж чаддаггүй
учраас аюул тохиолдсон
болон шаардлагатай үед
хаана хэрхэн нуугдаж
биеэ хамгаалах талаар
хүүхдүүддээ сайн зааж
өгөөрэй.
Газар хөдлөлтийн талаар мэдлэгээ
дээшлүүлээрэй
Газар хөдлөлт гэж юу
болох, газар хөдлөлт
тохиолдсон үед юу хийх
талаар мэдлэгээ
дээшлүүлээрэй
Боломж байвал хамт
олноороо, гэр бүлээрээ
газар хөдлөлтийн үед
хэрхэн ажиллаж амь
насаа аврах сургуулилт
хийгээрэй
Хүүхдүүдээ унаж болзошгүй тавилганы өмнө бүү
унтуулаарай
Унаж болзошгүй
тавилганы өмнө
хүүхдүүдээ бүү
унтуулаарай
Хананд бэхлээгүй өндөр
тавилга эд зүйлс хүчтэй
газар хөдлөлтийн үед
унах аюултай.
Орон сууц, оффисийн барилганы аврах гарц,
шатыг хаана байгааг нь тогтоож аваарай.
Орон сууц, оффисийн
барилганы аврах гарц,
шатыг хаана байгаагнь
тогтоож аваарай.
Орон сууцны орцууд,
оффисийн барилга,
нийтийн байрнууд голдуу
нэг л гол хаалгатай
байдаг учраас аврах
гарц, хаалга, шатыг ямар
ч үед бэлэн байлгах
талаар санаа тавиарай.
Гал гарсан үед ч мөн
аврах шат, хаалга
хэрэгтэй шүү дээ.
Гэртээ, орон сууцандаа хамгийн аюулгүй байж
болох байрлалаа тогтоогоорой
Гэртээ, орон сууцандаа
хамгийн аюулгүй байж
болох байрлалаа тогтоож
тусгай тэмдэг тавиарай.
Энэ байрлалдаа унаж
болох зүйлсийг тавихгүй
байх, хүрч очиход
саадгүй байх талаар
санаа тавиарай.
Энэ аюулгүй байрлалыг
хүүхдүүдээ сайн зааж
өгөөрэй
Та манлайлагч байж чадна
Газар хөдлөлтийн үед
хүмүүс айж сандардаг
бөгөөд ийм айж
сандарсан хүмүүсийг
тайвшруулах арга зам
нь Та өөрөө тайван
байж бусдыг удирдах
явдал юм.
Ус, хоол хүнсний бэлтгэл
Хэдий газар хөдлөлтийн
үед барилга байшин
эвдэрч нураагүй ч усан
хангамжийн системд
гэмтэл гарч болзошгүй.
Мөн хоргодох байранд ус,
хоол хүнс хязгаартай
байж магадгүй.
Хэрвээ Таньд бололцоо
байвал дор хаяж 3
хоногийн гэр бүлийнхээ
хэрэгцээний ус, хоол хүнс,
бензин шатахуун бусад
зүйлсийг бэлтгээрэй!
Газар хөдлөлтийг урьдчилан хэлэх магадлал бага
гэдгийг санаарай
Олон хүмүүс газар
хөдлөлтийг урьдчилан
хэлж болно гэж боддог.
Газар хөдлөлтийг
урьдчилан таамаглан
хэлэх магадлал маш бага
байдаг учраас аливаа
болзошгүй аюулаас
сэргийлж үргэлж сонор
сэрэмжтэй байгаарай
Хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар явахдаа
радио хүлээн авагчаа аваад яваарай
Хэрвээ Та хөдөө орон
нутаг руу аялал
зугаалгаар явах гэж
байгаа бол радио хүлээн
авагч авч явахаа
мартуузай !
Аливаа мэдээллийг түргэн
шуурхай авах хэрэгсэл
бол радио хүлээн авагч
юм.
Хөгшид, настангууд, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд туслаарай
Хөршүүдтэйгээ сайн
танилцаарай
Болзошгүй аюул
тулгарсан үед Та гэртээ
байхгүй тохиолдолд
хөршүүд тань
танай гэр бүлийн
гишүүдийн настангууд,
хөгжлийн бэрхшээлтэй,
эсвэл гэмтэлтэй байгаа
хүнд туслаж чадна.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаарай
Сайн дурын үйл
ажиллагаанд оролцож
байгаарай.
Хүчтэй газар хөдлөлтийн
дараах аврах үйл
ажиллагаа, хог нурангийг
зайлуулах үйл
ажиллагаанд сайн
дурыхны тусламж маш их
хэрэгтэй.
Бололцоо байвал болзошгүй аюул тохиолдсон үед
хэрэглэх зүйлсийг хэд хэдийг бэлтгээрэй
Хэрвээ Таньд бололцоо
байвал аюул тохиолдсон
үед хэрэглэх зүйлсийг хэд
хэдэн газар,
машиндаа,гэртээ,
оффисдоо бэлтгээрэй.
Оффисдоо байгаа үед
чинь газар хөдөлбөл
гэртээ бэлдээд тавьсан
зүйлээ авч чадахгүй үед
оффисдоо бэлдсэн зүйл
чинь аминд чинь орно.
Хөршүүдийн сайн харилцааг эрхэмлээрэй
Хөршүүдийн сайн
харилцааг эрхэмлээрэй.
Аливаа аюул ослоос
сэрэмжлэх, аюул
тохиолдсон үед гамшгийг
арилгах ажилд
хөршүүдийн найрсаг
харилцаа маш чухал
Төрсөн өдрийн бэлэг = Радио хүлээн авагч
Хэн нэгний төрсөн өдрөөр
радио хүлээн авагч
бэлэглэж аюулгүй
байдлыг ерөөж болно шүү
дээ 
Биедээ биеийн байцаалтаа авч явж сураарай
Биедээ иргэний үнэмлэх,
жолооны үнэмлэх, өөр бусад
биеийн байцаалтаа авч явж
сураарай. Хуулбар нь байсан
ч болно шүү дээ.
Аюул тохиолдсон үед Танийг
хэн болохыг тогтоох, анхны
тусламж үзүүлэхэд биеийн
байцаалт чинь туслана.
Мөн аюул тохиолдож карт
чинь алга болж банкнаас
мөнгө авах боломжгүй болсон
үед биеийн байцаалт чинь
хэрэг болно
Таньд боломж байвал аюул ослын үед хэрэглэх
зүйлсдээ аяны суултуур оруулаарай
Хүчтэй газар хөдлөлтийн
дараа хот суурин газрын
газар доорх инженерийн
байгууламж эвдэрвэл
“00”-ийн асуудал
хүндрэлтэй болдог.
Элдэв халдварт өвчин
гарахаас сэргийлж
боломжтой бол аяны
суултуур бэлтгээрэй
Хувийн орон сууцныхаа бэхэлгээг сайжруулаарай
Газар хөдлөлтийн
болзошгүй аюулаас
сэргийлэхийн тулд хувийн
орон сууц, иргэний
барилгын бүтээцийн
бэхэлгээнд онцгой
анхаараарай.
Байшингийн гол дам
нуруу, цонх ялуу, багана
зэрэг хийц бүтээцийн
бэхэлгээг сайн хийгээрэй
Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах
үйлдлүүдийг мэдэж байх
“ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ “ аргыг хүн бүр мэддэг болсон
байх ба хийж дадах нь чухал.
Байшин дотор байгаа бол Хэрвээ таны ойролцоо
ширээ байгаа бол ширээн доогуур орж нуугдаарай.
Байхгүй бол унах зүйлсээс холдож байшингийн
дотор хананы буланд зогсох, хаалганы доор
зогсохыг оролдоорой. Яаран гадагш гүйж
болохгүй.
Унтаж байсан бол Толгойгоо дэрээр халхал.
Боломжтой бол босоод хувцаслаад чичирхийлэл
зогссоны дараа гадагш гараарай
Өндөр барилга дотор байгаа бол Цахилгаан шат
хэрэглэж болохгүй. Галын болон бусад дохиоллын
системүүдийн дуут дохиоллоос сүрдэх хэрэггүй.
Тайван байж, эргэн тойрноо ажиглаж, боломж
бүрдсэн үед гадагш гараарай
Хэвт
Нуугд
Хүлээ