1 - musteconomics

Download Report

Transcript 1 - musteconomics

Сэдэв 1
• Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл,
судалгааны арга: Эдийн засгийн онолын судлах
зүйлс. Эдийн засгийн харилцаа. Нийгмийн шинжлэх
ухааны системд эдийн засгийн онолын эзлэх байр
суурь. Шинжилгээ, судалгааны аргуудын ангилал,
тэдгээрийн төрлүүд.
• Зах зээлийн эдийн засгийн үндэс. Цэвэр зах зээлийн
эдийн засгийн систем: Хязгааргүй хэрэгцээ. Нөөцийн
хомс байдал. Үйлдвэрлэлийн боломжийн муруй.
Сонгогдоогүй боломжийн зардал. Хувийн сонирхол.
Зах зээл ба үнэ. Зах зээлийн орчил эргэлт.
Эдийн засгийн шинжлэх
ухааны зүйл, судалгааны арга
• Эдийн засгийн онолын судлах зүйлс
• Эдийн засгийн харилцаа
• Нийгмийн шинжлэх ухааны системд
эдийн засгийн онолын эзлэх байр
суурь
• Шинжилгээ, судалгааны аргуудын
ангилал, тэдгээрийн төрлүүд
Эдийн засгийн онолын судлах
зүйлс
•
•
•
•
•
•
•
•
•
•
Эдийн засаг гэдэг нь хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц
баялагаар хэрхэн хангах гэсэн асуудлыг судалдаг.
Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль),
буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.
Микро эдийн засаг
Макро эдийн засаг
Хийсвэрлэлийн арга
Загварчлах арга
Математик – Статистикийн арга
Индукци, дедукцийн арга
Позитив ба норматив хандлагын арга
Илэрхийлэх арга
Эдийн засгийн харилцаа
• Эдийн засгийн харилцааны субъект нь хүмүүс юм.
• Үйлийн эзэн нь пүүс, өрх, засгийн газар зэрэгт
төлөөлтэйгээр харилцаанд оролцдог.
1. Пүүсүүд үйлдвэрлэгч
2. Өрхүүд хэрэглэгч
3. Төр зохицуулагч
Эдийн засгийн харилцаа
• Пүүс нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцүүдийг
ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж, нийгмийн
хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах замаар
ашиг олдог эдийн засгийн харицлааны нэг субъект юм.
• Өрхүүд нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцүүдийг
эзэмшдэг ба түүнийг зах зээлд нийлүүлж, пүүсүүдэд зарах
замаар орлого олж, түүгээрээ бүтээгдэхүүн, үйлчилгээг
худалдан авах замаар хэрэгцээгээ хангадаг эдийн засгийн
харицлааны нэг субъект юм.
• Төр нь өрх болон пүүсийн орлогоос хураасан татвараар
санхүүжин оршин тогтнох бөгөөд хууль, эрх зүйн
актуудаар тэдний хоорондох харилцааг зохицуулж эдийн
засгийн харилцаанд оролцогч субъект юм.
Нийгмийн ШУ-ны системд ЭЗ-ийн
онолын эзлэх байр суурь
• Эдийн засгийн ухаан нь нийгэм, бизнес, улс төр,
боловсрол гэх мэт бусад олон ухагдахуун, шинжлэх
ухааны салбар ухаануудтай уялдаатай байдаг.
• Эдийн засгийн үйл ажиллагааг хэрхэн, яаж үр
ашигтайгаар зохионбайгуулах вэ?гэдэгт эрт үеэс
эхлэн хүн төрөлхтөн гол анхаарлаа хандуулж ирсэн
бөгөөд энэ нь яваандаа эдийн засгийн ухаан, онол
сургааль үүсгэхэд хүргэсэн юм.Эдийн засгийн ухаан
энэ үүднээс үзэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэл,хувиарлалт, хэрэглээг судалдаг шинжлэх
ухаан гэж хэлж болно.
Шинжилгээ, судалгааны
аргуудын ангилал, тэдгээрийн
төрлүүд
• Үндсэн 2 аргад хуваан авч үздэг.
1.
Нийтлэг аргууд:
• Танин мэдэхүйн диалектик арга: Эдийн засгийн аливаа юмс үзэгдэл
хоорондоо харилцан уялдаа хамааралтай бөгөөд үргэлж өөрчлөгдөн
хувьсах шинжтэй байна.
• Анализ: Задлан шинжлэх арга
• Синтез : Нэгтгэн дүгнэх арга
• Монограф: Эдийн засгийн юмс үзэгдлээс нийтлэг шинжтэй аль нэг
үзүүлэлтийг сонгон авч, тусгайлан судлах замаар дүгнэлт хийх арга юм.
• Индукци, дедукцийн арга
– Индукци: Ажиглалт, туршилтын үр дүнд бий болсон
баримт, мэдээг нэгтгэн
дүгнэж, ерөнхий дүгнэлт
– Дедукци: Дэвшүүлсэн таамаглалаа ерөнхий дүгнэлтэд тулгуурлан
баримтаар
шалгаж хэсэгчилсэн тусгай дүгнэлт
Шинжилгээ, судалгааны
аргуудын ангилал, тэдгээрийн
төрлүүд
2.
•
•
•
Эконометрик аргууд:
Загварчлах арга: Объектын гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөллийн
тогтвортой үйлчлэлийг олж, тодорхойлон, эмх цэгцтэй, системлэг
байдлаар томъёолж илэрхийлэх
Математик–Статистикийн
арга:
Эдийн
засгийн
хувьсагчдын
хоорондын хамаарлыг тодорхойлж, илэрхийлж, загварчлах
Позитив ба норматив хандлагын арга
– Позитив хандлага: үзэгдлүүдийн хоорондын хамаарлыг
судалж, бодит байдлыг баримтаар нотлон харуулсан
– Норматив хандлага: Позитив шинжилгээний дүгнэлтүүдэд
үндэслэн тухайн үзэгдлүүдийн харилцан хамаарал, зүй
тогтол ямар байх стой талаар өөрийн үзэл санааг дэвшүүлж,
дүгнэлт
Шинжилгээ, судалгааны
аргуудын ангилал, тэдгээрийн
төрлүүд
• Микро эдийн засаг: Үйлдвэрлэлийн
анхдагч нэгжийн түвшинд авч үздэг
• Макро эдийн засаг: Улс орны хэмжээн
дэх зах зээлийн харилцаа
Шинжилгээ, судалгааны
аргуудын ангилал, тэдгээрийн
төрлүүд
• Эдийн засгийн аливаа үзэгдлийг 4 үндсэн арга
хэрэглэгдэхүүнээр илэрхийлж болно.
1. Үгээр илэрхийлэх арга: Энэ нь гол төлөв тодорхойлолт,
томъёолол, тайлбарын хэлбэртэй байна.
2. Тоон хүснэгтээр илэрхийлэх арга: Энэ нь эдийн
засгийн тодорхой юмс үзэгдлийн хоорондын холбоо
хамаарлын өөрчлөлтийг тусгасан тоон үзүүлэлтийн
хэлбэртэй юм.
3. График аргаар илэрхийлэх: Энэ нь эдийн засгийн
хоорондоо хамаарал бүхий үзэгдлийн грацикзк дүрслэл юм.
4. Аналитик арга: Энэ нь эдийн засгийн тодорхой
үзэгдлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тусгасан функц
математик загварын хэлбэртэй байна.
Эдийн засгийн тогтолцоо
• Уламжлалт эдийн засгийн тогтолцоо
• Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо
• Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн
тогтолцоо
• Холимог эдийн засгийн тогтолцоо
Зах зээлийн эдийн засгийн үндэс
Зах зээлийн эдийн засаг гэдэг нь ховор хомс
нөөц баялгийг хуваарилах тухай асуудлыг
хүмүүс, өөрсдөө төрийн оролцоогүйгээр
хоорондоо тохиролцон шийдвэрлэж буй
эдийн засгийн тогтолцооны нэг хэлбэр юм.
Төрийн оролцоо нь хувийн өмчийг хамгаалах,
чөлөөт зах зээлийн үйл ажиллагааг
хөнгөвчлөх, дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохих
бүтэц тогтоохоор хязгаарлагдана гэж үздэг.
Зах зээлийн эдийн засгийн үндэс
Зах зээлийн эдийн засаг дараах үүргийг
гүйцэтгэдэг.
Хэрэглэгч үйлдвэрлэгчдийн хооронд
найдвартай холбоо харилцааг тогтоох боловч
ерөнхийдөө хэрэглэгчид буюу эрэлтэд
тулгуурласан эдийн засгийн загварыг
төлөвшүүлнэ.
Зах зээлийн эдийн засгийн үндэс
ДАВУУ ТАЛ : Дотоод зохицуулалт хариуцлага үр
дүнгийн асуудлыг хямд хялбар шийдэх боломжтойд
оршино.
СУЛ ТАЛ : өөрөө аяндаа ухамсаргүйгээр бүрэлддэг
учир хүмүүсийн бодол санаанаас хол үйлчилж
нийгмийн шударга байдалтай тэр бүр тохирдоггүй.
Энэ тохиолдлод төр оролцон арга хэмжээ авах
шаардлагатай болдог. Сонголт гэх мэт чухал
асуудлуудыг шийдвэрлэх дэс дарааллын асуудлыг
тэр бүр нийгмийн сонирхлын дагуу шийдвэрлэх
чадваргүй байдагт оршино.
Цэвэр зах зээлийн эдийн засгийн
систем
Төрийн оролцоогүй, нөлөөлөлгүй эдийн засгийг
чөлөөт буюу цэвэр зах зээл гэнэ.
Энэ зах зээлд аливаа эдийн засгийн системийн
шийдвэрлэх ёстой гол асуудал болох
-Юуг үйлдвэрлэх вэ
-Яаж хийх вэ
-Хэнд зориулж хийх вэ гэсэн асуудлуудыг
онолын хувьд хамгийн амжилттай, өндөр үр
ашигтай шийдвэрлэх боломжтой.
Цэвэр зах зээлийн эдийн засгийн
систем
• Энэ зах зээлийн онцлог нь:
Асар олон тооны үйлдвэрлэгч, худалдан
авагчид байхын зэрэгцээ хэн нэгэн нь илүү
давамгай байдлыг бий болгож чадахгүй.
Олон оролцогч байхын хэрээр тухайн зах
зээлд тэдгээр нь хоорондоо өрсөлдөн
үнийн тогтвортой бөгөөд чөлөөт байдлыг
хангаж чадна. Энэ нь зах зээлийн
зохицуулалтын гол механизм болж өгнө.
ХЯЗГААРГҮЙ ХЭРЭГЦЭЭ
Хэрэгцээ гэж юу вэ?
Хэрэгцээг ерөнхийд нь хүний хангагдаагүй бөгөөд
дутагдаж, гачигдаж байгаа, зүйлсийн хүсэл
шаардлага гэж тодорхойлдог. Хүнд хүнс, хувцас,
орон байр, найз нөхөд, бусдаар хүндлүүлэх гээд
олон шаардлага байдаг бөгөөд энэ бүхнийг хэрэгцээ
гэж ойлодог. Ерөнхийд хэрэгцээг анхдагч ба
хоёрдогч гэж хоёр ангилдаг. Хүний хэрэгцээ
хязгааргүй ба хүн хэзээ ч хэрэгцээгээ бүрэн хангаж
чаддаггүй. Шаардлага гэдэг нь хүн ямар нэгэн
юмаар дутагдаж байгааг хэлдэг.
Эдийн засгийн нөөц гэж юу вэ?
• Хүн хязгааргүй хэрэгцээгээ хангаж чадахгүй
байгаа нь нөөц баялгийн хязгаарлагдмал, хомс
байдагтай холбоотой. Хүн хэрэгцээгээ хангахад
түүнд ямар нэг хэмжээгээр баялаг, хөрөнгө,
мөнгө хэрэгтэй байдаг Ч хүний эзэмшиж буй
баялаг, хөрөнгө, мөнгө нь түүний бүх хэрэгцээг
хангахад хүрэлцэхгүй буюу хязгаарлагдмал
байдаг. Иймээс эдийн засгийн онолын гол зүйл
бол хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал
нөөцөөр хэрхэн хангах вэ гэдэг асуудлыг
шийдэхэд чиглэгдэж байдаг.
Эдийн засгийн нөөц гэж юу вэ?
Нөөцийг дараах 4 бүлэгт хуваадаг
• Газар,
• капитал,
• хөдөлмөр,
• үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
Эдгээрийг ЭЗ-ийн хүчин зүйлс гэдэг.
Газар: байгалийн нөөц усны хүч, нарны эрчим хүч, цаг уурын
нөхцөл, гэх мэт. газрын баялаг, ашигт малтмалын орд болон ой
хөвч, өвс ургамал гэх мэт. түүнчлэн газар өөрөө үйлдвэрийн газар
байрлах нутаг дэвсгэр, ХАА-н үйлдвэрлэлийн үндэс болж тус тус
багтана.
Хөдөлмөр: нийгэмд үр дүн, ашиг нь мэдрэгдсэн, хүмүүсийн
материаллаг болон оюуны үнэт зүйлсийг бий болгоход чиглэгдсэн,
тодорхой зорилго чиглэл бүхий үйл ажиллагааг хөдөлмөр гэнэ.
Капитал: ерөнхийд нь орлого олж ирэх чадвартай бүхий л зүйл
бөгөөд тоног төхөөрөмж, барилга, компьютер мэтийн өөрөө
үйлдвэрлэгдсэн цаашдын үйлдвэрлэлд орц болон ашиглагдах
бараа юм. Харин явцуу утгаараа бол капиталыг а) биеийн
хөдөлмөрийн капитал, б) мөнгөн капитал, в) үндсэн ба эргэлтийн
капитал гэж нэрлэдэг.
Үйлдвэрлэл эрхлэх чадвар: хүмүүсийн хэрэгцээг хангахуйц олон
төрлийн бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийхэд шаардлагатай
төрөл бүрийн хүчин зүйлсийг хооронд нь нэгтгэх үйл явц мөн.
Үйлдвэрлэлийн боломжийн муруй
• Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцөөрөө
үйлдвэрлэж чадах үйлдвэрлэлийн
боломжмйн хэмжээг үйлдвэрлэлийн
боломж гэх бөгөөд түүний график
дүрслэлийг үйлдвэрлэлийн боломжийн
муруй гэнэ. Мөн зах зээлд аль нь илүү байр
суурьтай байгааг илэрхийлнэ.
• Y-үнэ
• Х-тоо хэмжээ
Үйлдвэрлэлийн боломжийн муруй
Сонгогдоогүй боломжийн зардал
• Сонгогдоогүй алдагдсан боломжийн өртөг
нь аливаа бүтээгдэхүүнийг ямар нэг
хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд өөр нэг
бүтээгдэхүүнийг тодорхой тоо хэмжээгээр
үйлдвэрлэхээс татгалзах хэрэгтэй бөгөөд тэр
татгалзсан бүтээгдэхүүн нь алдагдсан
боломжийн өртөг болно.
Хувийн сонирхол
• Аливаа хувийн сонирхолын сэдэц нь эдийн
засгийн үйл ажиллагаа тодорхой чиглэл,
журамтай
болгох
бөгөөд
тийм
сонрхолгүйгээр эдийн засаг хэт эмх
замбараагүй байдалд орох юм.
Зах зээл ба үнэ
Зах зээлийн орчил эргэлт
• Аливаа хугацаанд нөөцийн бүрэн ашиглалт
,үйлдвэрлэлийн бүрэн хэмжээтэй эдийн
засаг нэг төрлийн бараа үйлчилгээний
үйлдвэрлэлээс татгалзахад хүрдэг энэ нь
сонгогдоогүй боломжийн муруй өсөх
хуулиар тодорхойлогдоно.
• Капиталист эдийн засгийн зохицуулалтын
үндсэн механизм нь зах зээлийн систем
буюу үнэ бүрдэх систем юм .
Зах зээл ба үнэ
Зах зээлийн орчил эргэлт
• Харин зах зээлийн үнэ гэдэг нь худалдагч
ба худалдан авагчийг зах зээлийн үнэ
холбож өгдөг бөгөөд тэдгээрийн үйл
ажиллагааг зохицуулдаг. Зах зээлийн үнэ нь
зах зээлийн тэнцвэрийг хангах механизм
юм. Зах зээлийн үнэ тэнцвэртэй байвал зах
зээлийн эдийн засаг тэнцвэртэй байна