Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн

Download Report

Transcript Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн

“АВЬЯАС” ХӨТӨЛБӨРИЙН
САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ
МЭДЭЭЛЭЛ
2014.04.04
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ
БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД
СУРАЛЦАГЧИЙН АВЬЯАСЫГ
ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ
СУРГАЛТЫН ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ
 Зорилго: Боловсролын тухай хуулийн 43
дугаар зүйлд төрөөс суралцагчийн онцгой
авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх,
урамшуулан дэмжих талаар заасан
бөгөөд Монгол хүүхэд бүрийн авьасыг
нээн хөгжүүлж, амжилтад хүргэх
зорилгоор хэрэгжиж буй “Авьяас”
хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 оны
хугацаанд ерөнхий боловролын
сургуулиудад авьяас хөгжүүлэх чиглэлээр
тоног төхөөрөмжөөр хангах нөхцөлийг
бүрдүүлэхэд оршино.
Нэг. Санхүүжилтийн зорилго
“Зөв монгол хүүхэд” үндэсний
хөтөлбөрийн “Авьяас” дэд хөтөлбөрийн
хүрээнд ерөнхий боловсролын сургуулийг
суралцагчийн авьяасыг нээж хөгжүүлэхэд
шаардагдах сургалтын тоног төхөөрөмж,
хэрэглэгдэхүүнээр хангахад чиглэнэ.
санхүүжилтийг зориулалтын бус зүйлд
зарцуулахыг хориглоно.
Санхүүжилтийн зорилтуудыг дараахь байдлаар
нарийвчлан тодорхойлсон болно. Үүнд:
 Орон нутгийн төлөвлөлт, менежментийн
чиг үүргийг сайжруулах зорилгоор
сургуулиудад олгогдож буй санхүүжилтийг
захиран зарцуулах тодорхой эрх мэдэл
олгох;
 Сургуулийн үйл ажиллагаанд олон нийтийн
оролцоог идэвхжүүлж, орон нутгийн
хяналтыг нэмэгдүүлэх;
 Төсөв хуваарилалтын аргыг нэвтрүүлэх
замаар сургуулийн урт хугацааны төсөв
хуваарилалтыг сайжруулах.
Санхүүжүүлэх үйл ажиллагаа
 Уг үйл ажиллагааны хүрээнд гарах нийт
зарлага нь авьяасыг хөгжүүлэхэд чиглэсэн
дугуйлан, секц явуулах, авьяасыг хөгжүүлэх
чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах
зорилгоор сургуулийн суралцагчдад аль
болох хүртээмжтэй, хүүхдийн нас биеийн
онцлогт тохирох, хүүхдэд ээлтэй, аюулгүй,
эдэлгээ сайтай зөвхөн тоног төхөөрөмжийг
худалдан авахаар зохион байгуулагдсан
байх ёстой бөгөөд шууд бус зорилгод
үл нийцэх зүйлд зарцуулж болохгүй.
 Өөрөөр хэлбэл санхүүжилтийг зөвхөн
дугуйлан, секц хичээллүүлэхэд
шаардагдах тоног төхөөрөмжийг
худалдан авахад л зарцуулна. Дээрх
зарчимд нийцээгүй төлөвлөгөөг батлахгүй
бөгөөд санхүүжилт олгохгүй болно.
 Энэхүү гарын авлагад орсон бүхий л
шаардлагыг хангахын тулд
мөрдлөг болгон ажилласнаа сургуулиуд
Боловсрол, соёлын газартаа заавал
нотлох ёстой бөгөөд үүнийгээ
хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тайлбар
хийн тусгасан байна.
 Өмнө хэрэгжиж байсан төслүүдийг
хэрэгжүүлж байсан туршлагад үндэслэн
дараах зүйлсийг онцлох шаардлагатай юм.
Үүнд:
 Дээрх удирдамжид нийцүүлэн сургуулиуд
хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа өөрсдөө
төлөвлөх шаардлагатай буюу хамгийн
хэрэгцээт тоног төхөөрөмжийн жагсаалтыг
гарган зах зээлийн үнийг судлан төсөвлөнө.
 Хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэхийг
дүрэм, шаардлагад нийцүүлэн Сургууль
цэцэрлэгийн зөвлөлөөр нягтлан судалсны
үндсэн дээр тоног төхөөрөмжийг худалдан
авах санхүүжилтийг хийнэ.
 Төлөвлөгөөг багш, эцэх эх, сурагчдын
төлөөлөл багтсан сургууль цэцэрлэгийн
зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр
сургуулийн удирдлага боловсруулсан байна.
 Тоног төхөөрөмж нь зөвхөн сурагчдын
хэрэгцээнд зориулагдахаар анги танхимд
хэрэгжсэн байх учиртай (өөрөөр хэлбэл
захирал, менежер, багш нарын өрөөнд
биш). Эдгээр үйл ажиллагаа сурагчдад
чиглэж байгаа эсэхэд сургууль
цэцэрлэгийн зөвлөлд багтсан эцэг эх,
сурагчид хяналт тавих нь зүйтэй. Жишээ
нь, хөгжим сургалтын ухаалаг самбараас
бусад төрөл бүрийн ухаалаг самбар
худалдан авч болохгүй.
1. Төлөвлөлт
 Сургуулийн зөвлөлийг хуралдуулж,
сургалтын тоног төхөөрөмж,
хэрэглэгдэхүүний жагсаалтыг батлан зах
зээлийн үнийн судалгаанд үндэслэж
худалдан авах төлөвлөгөө боловсруулан
гарын үсэг зурж баталгаажуулна.
 Сургуулийн зөвлөлийн хурлаас гарсан
шийдвэрийг багш, эцэг эх, олон нийтэд
танилцуулна.
 Төсвийн ил тод байдлыг хангаж,
сургуулийн мэдээллийн самбарт худалдан
авах төлөвлөгөөг байрлуулна.
2. Хэрэгжүүлэх
 Бараа ажил,
үйлчилгээ худалдан авах үйл
ажиллагааг “Төрийн болон орон
нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах тухай”
Монгол Улсын хуульд нийцүүлнэ.
3.Тайлагнах
 Сургууль санхүүжилт, зарцуулалтын
тайланг төсөвт байгууллагын нягтлан
бодох бүртгэлийн хууль тогтоомжид
заасан дүрэм, журам, стандартын дагуу
гаргаж, төсвийн гүйцэтгэлийн болон
санхүүгийн тайланг Төрийн сан,
Боловсролын газарт өгнө.
3.Тайлагнах
 Аймаг, нийслэлийн Боловсролын газар
сургуулиудын тайланг нэгтгэж, Боловсрол,
шинжлэх ухааны яаманд 2014 оны 5 дугаар
сарын 15-ны дотор багтаан хүргүүлнэ.
 Худалдан авах үйл ажиллагааны
мэдээллийг сургуулийн мэдээллийн самбарт
байршуулж, олон нийтэд өргөнөөр
сурталчилна.
 Сургалтын тоног төхөөрөмжийг үндсэн
хөрөнгө, бараа материалын дансанд тус тус
бүртгэж, санхүүгийн тайланд тусгана.
Санхүүжилтийн шат дараалал
 Боловсрол, шинжлэх ухааны яам Сангийн
яамны Төрийн сангийн газраар дамжуулан
тухайн аймаг, дүүргийн сургуулиудад
хуваарилагдсан санхүүжилтийг нийлбэр
дүнгээр аймаг, нийслэлийн төрийн сан дахь
Боловсролын газрын данс руу шилжүүлнэ.
 Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас
санхүүжилт орж ирмэгц сургуулийн төрийн
сан дахь данс руу санхүүжилтийг шуурхай
шилжүүлнэ.
Санхүүжилтийн шат дараалал
 Сургуулиуд санхүүжилтийг төрийн
сангийн дансанд хүлээн авснаар
батлагдсан төлөвлөгөөний дагуу
зарцуулна.
 Бүх төлбөр тооцоог банкаар буюу
данснаас данс руу шилжүүлж гүйцэтгэнэ.
Төрийн санд байрших бүртгэлийн
данснаас хүлээн авагч байгууллага, хувь
хүний данс руу шууд шилжүүлэх замаар
төлбөрийг гүйцэтгэнэ.
Санхүүжилтийн шат дараалал
 Хүлээн авагч тал нь хувь хүн байвал
татвар төлөгчийн бүртгэлийн дугаар болон
татвар төлөгчийн дэвтрийн хуулбарыг
бусад санхүүгийн бичиг баримтад
хавсаргасан байна.
 Төлбөрийг урьдчилан хийх тохиолдолд
урьдчилгаа нь нийт төлбөрийн 30 хувиас
хэтрэхгүй. Бараа, ажил, үйлчилгээг бүрэн
хүлээж авсны эцэст хүлээн авсан комиссын
шийдвэр, сургуулийн нярвын хөрөнгийн
бүртгэлийг үндэслэн үлдэгдэл төлбөрийг
хийнэ .
Гурав. Худалдан авах үйл ажиллагаанд
оролцогч талуудын хүлээх үүрэг
БШУЯ:
 Хэрэгжилтийг хянах, үнэлэх;
 - Санхүүжилтийг Сангийн яамны төрийн
сангаар дамжуулан хийх;
 - Хэрэгжилтийг дүгнэх, аймаг,
нийслэлийн Боловсролын газруудаас
ирүүлсэн тайлангуудыг хүлээн авч
дүгнэлт хийх;
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ,
ДҮҮРГИЙН ТӨРИЙН САН
 Төлбөрийг цаг тухай бүрт нь шуурхай
гүйцэтгэх;
 Сургуулийн хүсэлтийг үндэслэн
холбогдох бүртгэлийг хөтлөх,
сургуулиудыг улирал тутам дансны
хуулгаар хангах;
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
 Энэхүү зааврыг сургуулиудад хүргэх;
 Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөлтийг
хийхэд сургуулиудад дэмжлэг үзүүлэх;
 Худалдан авалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл
ажиллагаанд сургуулийн харьцангуй бие
даасан байдлыг хангаж, дүрэм журамд
нийцүүлэн ажиллах;
 Сургуулиудаас ирүүлсэн тайланг хянаж,
БШУЯ-д тайлагнах;
 Үйл ажиллагааны зааврыг зөрчсөн сургуулийн
удирдлагуудад зохих шаардлага тавих;
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
 Сургуулийн зөвлөлтэй хамтран худалдан
авах үйл ажиллагааны төлөвлөгөө
боловсруулах;
 Төлөвлөгөөг багш, эцэх эх, сурагчдын төлөөлөл
багтсан сургууль цэцэрлэгийн зөвлөлтэй
зөвшилцсөний үндсэн дээр сургуулийн удирдлага
боловсруулсан байна.
 Зөвхөн нэг төрлийн тоног төхөөрөмж,
хэрэглэгдэхүүн худалдан авахгүй байх,
сургалтын бодит хэрэгцээнд үндэслэж,
мэргэжлийн багшийн саналыг харгалзах;
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
 Төсөв, төлөвлөгөөний дагуу энэхүү заавар
болон холбогдох хууль тогтоомжийн
хүрээнд хэрэгжилтийг зохион байгуулах;
 Үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, тайлан
мэдээллийг сургуулийн зөвлөлд
танилцуулах, мэдээллийн самбарт
байршуулах;
 Боловсролын газар, Төрийн санд
санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг
хүргүүлэх;
СУРГУУЛИЙН ЗӨВЛӨЛ
 Худалдан авах үйл ажиллагааны
төлөвлөлтөд оролцох;
 Хэрэгжилт, тайлагнах үйл явцад
оролцох, олон нийтийн оролцоог хангах,
хяналтын үүргийг гүйцэтгэх.
АНХААРАХ ЗҮЙЛС
 Өмнөх туршлагаас харахад менежмент
сайтай сургуулиуд цөөн тооны үйл
ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд үйл
ажиллагаа нь хэсэг бүлэг тодорхой
зорилгод чиглэсэн байх тусам илүү үр
дүнд хүрч байгаа нь ажиглагдсаныг энд
дурьдах нь зүйтэй.
АНХААРАХ ЗҮЙЛС
 Тоног төхөөрөмж нь зөвхөн сурагчдын
хэрэгцээнд зориулагдахаар анги танхимд
хэрэгжсэн байх учиртай (өөрөөр хэлбэл
захирал, менежер, багш нарын өрөөнд
биш). Эдгээр үйл ажиллагаа сурагчдад
чиглэж байгаа эсэхэд сургууль цэцэрлэгийн
зөвлөлд багтсан эцэг эх, сурагчид хяналт
тавих нь зүйтэй. Жишээ нь, хөгжим
сургалтын ухаалаг самбараас бусад төрөл
бүрийн ухаалаг самбар худалдан авч
болохгүй.
Тавигдах шаардлагууд
Төрийн өмчит ерөнхий боловсролын
сургуулиуд санхүүжилт авах эрхтэй
байхын зэрэгцээ авьяасыг нээх,
хөгжүүлэх хүүхэд бүрийн хөгжилд зохих,
үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэг
давхар ногдож байгааг ухамсарлах нь
зүйтэй.
Төлөвлөлт ба хяналт
Сургуулиуд доорх шаардлагыг хангах ёстой. Үүнд:
 Сургууль бүр сургуулийн зөвлөлөөс гарсан санал
зөвлөмжид үндэслэн тоног төхөөрөмж худалдан
авах төлөвлөгөө боловсруулна.
 Төлөвлөгөөг сургууль цэцэрлэгийн
зөвлөлийн гишүүд зөвшөөрч, гарын үсэг зурсан
байна.Үүнд сургуулийн захирал (буюу сургуулийн
удирдах албан тушаалтан) болон эцэг эх, сурагчдын
төлөөлөл болох нэг хүн тус бүрийг заавал
оролцуулсан байх шаардлагатай.
Төлөвлөлт ба хяналт
 Сурагчдаас заавал санал авсан
байна. Түүнчлэн зөвлөлийн
гишүүдийн саналыг авч тусгасныг
баталгаажуулан тэмдэглэлийг
хавсаргасан байх шаардлагатай.
Санхүүгийн менежмент ба бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах
 Сургуулиуд төсвийн байгууллагуудын
мөрдөх ёстой бүх хууль тогтоомж, дүрэм
журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах
ёстой учир санхүүгийн менежмент болон
бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад
ч төсвийн байгууллагуудад үйлчлэх дүрэм
журмыгбаримтлан ажиллана.
Санхүүгийн менежмент ба бараа,
ажил, үйлчилгээ худалдан авах
 Төрийн болон орон нутгийн өмчийн
хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан
авах тухай хуулийн дагуу Сургууль
цэцэрлэгийн зөвлөлүүд худалдан авах
комиссыг байгуулж, түүгээр дамжуулан
санхүүжүүлэх бүх бараа үйлчилгээг
худалдан авах ажлыг зохион байгуулна.
ТАЙЛАГНАХ /санхүүгийн болон үйл
ажиллагааны тайлан/
 Худалдан авалт ба авьяас хөгжүүлэх үйл
ажиллагаанд тоног төхөөрөмжийг
ашиглах хэрэгжилтийн тайлан нь Монгол
Улсын хууль, тогтоомжийн хүрээнд
хийгдэнэ. Хэрэгжилтийн талаарх тайланг
Аймгийн БСГ (нэг хувийг нь аймгийн
Төрийн санд)-т өгнө.
ТАЙЛАГНАХ /санхүүгийн болон үйл
ажиллагааны тайлан/
 БШУЯ (эсвэл Аймгийн БСГ)-д өгсөн тухайн
сургуулийн тайланг хангалтгүй гэж үзсэн
тохиолдолд зохих арга хэмжээг авна.
 Тайланг хангалтгүй бичиж өгөх, санхүүгийн
менежментийн болон бусад холбогдох
дүрэм журамд үл нийцсэн үйл ажиллагаа
явуулбал, хяналт шалгалтыг хийж
холбогдох арга хэмжээг авах болно.
ТАЙЛАГНАХ /санхүүгийн болон
үйл ажиллагааны тайлан/
 Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн санхүүжилт
болон зарцуулалт, санхүүжилтээр эх
үүсвэрээр бэлтгэсэн хөрөнгийг улсын
төсөвт байгууллагын нягтлан бодох
бүртгэлийн хууль тогтоомжид заасан
дүрэм стандартын дагуу төсвийн
гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд
цаг тухайд нь бүртгэж тусгана.
Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн (СЦЗ)
бүтэц, зохион байгуулалт, үүрэг,
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 Сургууль цэцэрлэгийн зөвлөлүүдийг шийдвэр
гаргах төвшний эрх мэдэлгүй, бэлэг тэмдгийн
чанартай байлгадаг тал бий. Тэгвэл уг үйл
ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж,
санхүүжилтийг зүй ёсоор зарцуулах нэн ялангуяа
сургуулиудад бие даан шийдвэр гаргах, эрх
мэдлийнхээ хүрээнд зорилго, хэрэгцээ,
шаардлагад нийцүүлэн ажиллах туршлагатай
болгох үүднээс хүүхдийн авьяас чадварыг
хөгжүүлэх энэхүү арга хэмжээний хэрэгжилтэд
түлхүү оролцуулж байгаа болно.
Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн
(СЦЗ) бүтэц, зохион байгуулалт, үүрэг,
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг
зохистой хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс
дараахь зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:
 Тухайн сургуулийн сургууль цэцэрлэгийн
зөвлөл нь сурагчдын төлөөлөл байхгүй бол
тоног төхөөрөмж нийлүүлэх үйл
ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр
гаргахад хүүхдүүдээс санал авсан байх
Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн
(СЦЗ) бүтэц, зохион байгуулалт, үүрэг,
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 Сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх
төлөвлөлтийн шатанд зөвлөл нь 2-оос
доошгүй удаа хуралдсан байх
шаардлагатай ба шаардлагатай нөхцөлд
төлөвлөлт, хэрэгжилт, хяналттай холбоотой
асуудлаар тухай бүр хуралдаж болно.
 Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн
гишүүдийн хурлаар гаргасан шийдвэрийг
багш, эцэг эх, сурагчдад танилцуулсан байх
ёстой.
Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн
(СЦЗ) бүтэц, зохион байгуулалт, үүрэг,
хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрийг
олон нийтэд түгээх үүднээс (байнга
шинэчлэгдэж байдаг) сургуулийн мэдээллийн
самбар болон эцэг, эх, багш, сурагчдын дунд
зохион байгуулдаг хурлуудыг ашиглаж болно.
Эдгээр бүлэг хүмүүст хандан мэдээллийг
хүргэх нэмэлт арга замуудыг сургуулиуд
өөрсдөө сонгон ажиллаж болно. Уг үйл
ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эрх ашигт
дээд зэргээр нийцсэн, ил тод байдлыг
эрхэмлэн ажиллаж, санхүүжилтийг үр ашигтай
зарцуулах үүргийг хүлээнэ.
Тоног төхөөрөмж нийлүүлэх үйл
ажиллагааг бүртгэл хийхтэй холбоотой
төрийн сангийн ажилтнууд болон
сургуулийн нягтлан бодогч нарт зориулсан
удирдамж
 Дээрх санхүүжилтийг авахын тулд
Боловсрол соёлын газар нь харьяалагдах
төрийн санд “Нэмэлт төсвийн данс” нээсэн
байх шаардлагатай. Санхүүгийн дансны
орлогыг 14020 кодоор зарлагыг “төсөл арга
хэмжээний зардал” кодоор тус тус
бүртгэнэ.
 Сумын төрийн сангийн (сургуулийн дансыг
хариуцсан) ажилтнууд дээрхтэй төстэй
байдлаар ажиллана:
 Сумын төрийн санд бүртгэлтэй нэмэлт
төсвийн дансанд орлогыг 14020 кодоор
бүртгэсэн байна.
 Сургууль нь санхүүжилтийг орлогоос хасч,
зарлагыг зарцуулах эрхийг нээж өгнө.
Ингэхдээ “Төсөл арга хэмжээний зардал”
кодын дор бичилтийг хийсэн байх
шаардлагатай;
 Ингэсний дараа сургууль нь зарлагын
гүйлгээ хийх боломжтой болж нийт
санхүүжилтийг дуустал энэхүү зарчмаар
зарлага хийнэ.
 Зарцуулалтын утгыг товч бөгөөд
тодорхой илэрхийлэх нь БШУЯ нь тоног
төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааны
зарцуулалтыгүндэсний хийгээд аймгийн
төвшинд хянах бүрэн боломжтой
болохоос гадна цаг хугацаа алдах
асуудалгүй, алсаас хяналтыг хийх
боломжийг олгоно.
 Тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааг
хэрэгжүүлэх явцад засгийн газраас мөрддөг
дүрэм журмыг баримтлахын зэрэгцээ хэд
хэдэн нэмэлт зохицуулалт шаардлагатай
байгааг доор дурьдвал:
 Санхүүжилтийн талаарх мэдээллийг олон
нийтэд өргөнөөр сурталчилна. Ингэснээр
сургуулийн захиргаа, Сургууль цэцэрлэгийн
зөвлөл нь орж ирсэн санхүүжилтийн
талаарх бодит мэдээллийг хүлээн авах
боломжтой болно;
 Хамтын санхүүжилт буюу сургуулийн
оруулж буй хувийг сургуулийн төрийн сан
дахь дансанд бүртгэсэн байна;
 Сургууль цэцэрлэгийн зөвлөлийн
гишүүдээс бүрдсэн тендерийн дэд хороо
нь бараа, ажил үйлчилгээг Төрийн болон
орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах
тухай хуулийн дагуу харьцуулах аргаар
шийдвэр, дүгнэлтийг гаргана.
УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН
ТАЛААР
АРДЫН ХӨГЖМИЙН ЗЭМСГҮҮДИЙГ
ДООРХ ГАЗРУУДААС АВЧ БОЛНО
 МОНГОЛ ХУУР ТӨВ
96272829
 ЭГШИГЛЭН МАГНАЙ ХХК 99882727
 АРГАСУН МЮЗИК ХХК
336565
 СОГК ХХК
УРЛАГИЙН ХУВЦАС
 АЛТАЙ САЯН
ХХК
 PUBA TAILOR ХХК 99990529
 СОЛАНА ХХК
91910101
ЦАХИЛГААН ХӨГЖИМ
 ПРО АРТ
 МОНГОЛ ХУУР ТӨВ
 YAMAHA TOTAL MUSIC
91929011
96272829
454545
 АРГАСУН МЮЗИК ХХК 336565
 MAGIC SOLO ХХК
99056600
БИЕИЙН ТАМИРЫН ЧИГЛЭЛЭЭР
 ОЛИМПУС




99055292
БӨХИЙН ХҮЧТЭН КЛУБ
99094221
ИХ ДЭВЖИХ ӨРГӨӨ ХХК 99995534
ЭКСТРИМСТАР ХХК
99055292
ЭЙ ДИ ЭЖ
ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР
 UNIMAT EDUCATION
3310588 319460
 ҮХЭР ТЭРЭГ
 ГЭРЭЛТ ӨНГӨ
 LOTORY
95955225
www.musicandteacher.blog.gogo.mn
Т.Олоннэмэх
А.Гантулга
Г.Амарсанаа
93070087
99182904
99185578
АНХААРАЛ
ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА