Framework for behaviour change.ppt

Download Report

Transcript Framework for behaviour change.ppt

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ
2.1. Зан үйлийг өөрчлөх буюу
интервенц хийх 5А зарчим,
өвчтөн төвтэй зөвлөгөө
Зан үйлийг өөрчлөх
• Бодох-бясалгахын өмнөх Шат .
• Бодох-бясалгахын өмнөх шатанд өвчтөн
өөрчлөлтийн талаар анхааралдаа авдаггүй. .
• “Үгүйсгэлийн үед” байгаа тамхичид өөрсдөд нь
зориулсан зөвөлгөөг олж хардаггүй.
• Холестерол өндөртөй өвчтөнүүд өөрсдийгөө
бусадтай харьцуулахад эрүүл гэж боддог.
• Тарган хүмүүс олон удаагийн турах арга үр бүтэлгүй
болсноос турах хүслээ хаядаг.
Зан үйлийг өөрчлөх
• Бодох-бясалгалын шат.
• Бодох-бясалгалын шатанд өвчтний бодол
санаа нь хоёрдоод өөрчлөгдөх тухай
бодолтой болдог.
– Дадаж зуршсан зангаа гэнэт хаях нь амжилтанд
хүрэхээс илүүгээр эвгүй санагддаг.
– Энэ үед өвчтөн залхаж олон зүйлд саад
тотгорыг олж харан “Эмчээ би мэдэж байна л
даа гэхдээ л ...“ гэж хэлэх нь элбэг тохионо.
Зан үйлийг өөрчлөх
• Бэлтгэл үе.
• Энэ үед өвчтөн өөрчлөлт хийхэд бэлэн
болдог.
– Өвчтөн жижиг гэлтгүй өөрчлөлтүүдийг хийж
эхэлдэг. Жишээлбэл өөх тос багатай хүнсийг
сонгож цаашлаад хоолны дэглэм барьж эхэлнэ.
– Тамхиа нэр төрлийг нь солиж өөрчлөөд архи
уухаа багасгаж эхэлдэг.
Зан үйлийг өөрчлөх
• Идэвхтэй үе.
• Идэвхтэй үед эмч нар өвчтнийхөө гаргаж буй
өөрчлөлт амжилтыг олж хардаг.
– Бүтэлгүй болж байсан олон жишээнээс харахад
өмнөх үе шатаа амжилттай давж байсан хүмүүст
энэ үе шатны өөрчлөлт нь хангалтгүй санагддаг.
– Иймд өвчтөнийхөө өчүүхэн гэлтгүй амжилтыг
сайшаан магтаж урам өгч байх хэрэгтэй ингэснээр
амьдралын хэв маягийг нь бүрэн өөрчлөх юм.
Зан үйлийг өөрчлөх
• Туслалцаа ба буцаж эргэхээс сэргийлэх.
• Туслалцаа үзүүлэх ба буцаж эргэхээс
сэргийлэхэд гол нь шинэ амжилтыг нь
байнга дадаж хэвшүүлнэ
– Шантрах эсвэл өчүүхэн төдий алдаа гаргаснаар
өвчтөн өөртөө хаалт үүсгэн бууж өгөх талтай.
– Ихэнх өвчтөн бүх л шатны явцад өөрчлөлт
амжилтаа бүрэн эзэмшитлээ урьдах зуршлаа
дахин давтсаар байдаг.
Асуух (Ask)
• Эрсдэлтэй зан үйлийн талаар асуух (жнь:
тамхидалт) асуумжаараа тухайн зан үйлд
нь саад болж болох эхний алхам юм.
• Эмч хүнд энэ талаарх олон арга байдаг.
Зөвлөх (Advise)
• Өвчтөнд тамхийг бүр мөсөн хаяж
амьдралын хэв маягаа өөрчлөх зөвөлгөөг өг.
Эмч хүн өвчтний зан үйлийг өөрчлөх
зөвөлгөөг өгөхдөө:
– Ойлгомжтой
– Итгэл үнэмшилтэй
– Өвчтөнд өөрт нь зориулсан байдлаар өг.
Хүрэх (Assess)
• “ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ ШАТУУД” загварыг
ашиглан “ӨӨРЧЛӨХӨД БЭЛЭН БАЙГАА”
өвчтнүүд дээр хүрч очих.
– Энэ зам дээр байгаа өвчтөнг “шатласнаар” эмч
үйл ажиллагааны сайн “оёдлын” төлөвлөгөөгөө
боловсруулж чаддаг.
Тусла (Assist)
• Төлөвлөгөөний дагуу өвчтөнтөй хамтар.
• Энэ үед эмч өвчтөнд хэрэг болох зөвлөмж
мэдлэгийг өөрт байгаа бололцоогоор өгч
болно. Вэб хуудсаас олсон мэдээлэл гэх мэт
• Энэ үед өвчтөнг өөрчлөлт эхэлснээс хойш
тэмдэглэл хөтлүүлэн зохих нэмэлт
эмчилгээг өгч болно.
Төлөвлө (Arrange)
• Эмчилгээний дараах хяналтын төлөвлөгөөг
гарга.
– Өвчтөн эмчилгээний дараах хяналтанд байж
ахиц өөрчлөлтөө мэдэж байх нь чухал.
– Өвчтнөөс утсаар асуумж авах гэрт нь очиж үзэх
зэргээр хяналтыг улам нарийн болгож болно.
5-R загвар
5-R загварын бүтэц
– Холбоо хамаарал (Relevance)
– Эрсдэл (Risk)
– Урамшуулал шагнал (Rewards)
– Саатах (Roadblocks)
– Давтах (Repetition)
5-R загварын бүтэц
– Холбоо хамаарал
Өвчтөнд муу зуршлаа өөрчлөх нь өөрт нь ямар
хамаатай болохыг ойлгуулж тайлбарла.
• Өвчнийх нь талаарх үндэслэлтэй мэдээлэл, түүний
нийгэмд эзлэх байр суурь, нас хүйсний онцлог,
ялгаа зэрэг бодит мэдээлэл өгснөөр өвчтөнд гүн бат
нөлөөлдөг.
5-R загварын бүтэц
• Эрсдэл
Өвчтнөөс тамхины хор уршгийн талаар
асуу өөрт нь хэрэгтэй байгаа мэдээллийг нь
чухалчил. Өвчтөнд никотин багатай тамхи
утаагүй тамхи нь эрсдлийг бууруулдаггүйг
хэлж өг.
5-R загварын бүтэц
• Эрсдлийн жишээ:
– Хурц эрсдлүүд: Амьсгал богиносох, багтраа хүндрэх,
жирэмслэлтэд хортой, бэлгийн сулрал, үргүй болох,
сийвэнгийн нүүрс хүчлийн моноксид ихэснэ.
– Удаан хугацааны эрсдлүүд: Зүрхний шигдээс, тархинд цус
харвах, уушиг болон бусад эрхтний хавдрууд (дууны хөвч,
амны хөндий, залгиур, улаан хоолой, нойр булчирхай,
давсаг, умайн хүзүү) уушигны архаг бөглөрөлтөт өвчнүүд
(гуурсан хоолойн үрэвсэл, эмфизем) удаан хугацааны тахир
дутуу байдал ба асаргаа сувилгаа.
– Орчны эрсдэл: Уушигны хавдар ЗСЭ-ийн эрсдэл гэр бүлд нь
ихэснэ; тамхичдын хүүхэд тамхи татах нь элбэг; жин багатай
хүүхэд төрөх, нярайн гэнэт нас барах хам шинж, багтраа,
дунд чихний үрэвсэл, амьсгалын замын халдвар нь
тамхичдын хүүхдэд илүү тохиолдоно .
5-R загварын бүтэц
• Урамшуулал ба шагнах
Өвчтнөөс тамхинаас гарахын сайн талыг асуу өвчтөнд хэрэгтэй
мэдээллийг онцолж өг.
Урамшуулал ба шагнах жишээ: Эрүүл мэндийн байдал
дээшилнэ.
–
–
–
–
–
–
–
–
–
–
–
Хоол чинь илүү амттай санагдана.
Үнэрлэх мэдрэхүй дээшилнэ.
Мөнгө хэмнэнэ.
Өөрийн тухай таатай бодол төрнө.
Тамхинаас гарах талаар байнга шаналахгүй болно.
Хүүхдэд зөв үлгэр дууриал болно.
Үр хүүхэд чинь эрүүл өсөн бойжно.
Бусдад эвгүй сэтгэгдэл өгөх бий гэж эмээхгүй болно.
Бие физиологийн хувьд эрүүл болж буйгаа мэдэрнэ.
Хөдөлгөөний идэвхтэй болно.
Хөгшрөлт үрчлээ үүсэх нь багасна.
5-R загварын бүтэц
• Саад
Өвчтнөөс өөрт нь ямар бэрхшээлтэй тулгарч
буйг асуу түүнд тусалж болох эмчилгээг
(асуудал шийдэх эмийн эмчилгээ) өг.
Ихэвчлэн тулгардаг бэрхшээл гэвэл:
•
•
•
•
•
Үр дүн өгөхгүй байх гэж айдаг.
Таргалалт.
Дэмжлэг дутах.
Сэтгэл гутрал.
Тамхинд дурлах.
5-R загварын бүтэц
• Давтах
Идэвх муутай байгаа өвчтөнг байнга түлхэж өгч
байх. Ихэнх тамхинаас гарсан өвчтнүүд олон
дахин оролдож байж гардаг гэдгийг ойлгуул.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ
ӨВЧТӨН ТӨВТЭЙ ЗӨВЛӨГӨӨ
ЭМЧЛҮҮЛЭГЧ БОЛОН ЭМЧ/СУВИЛАГЧИЙН
ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА
1.
2.
3.
4.
Суурь мэдээлэл
Бие организмын хүчин зүйлс
Сэтгэл зүйл хүчин зүйлс
Нийгмийн хүчин зүйлс
Орчны хүчин зүйлс
1. БИЕ ОРГАНИЗМЫН ХҮЧИН
ЗҮЙЛС
• Нас
- хүүхэд, өсвөр үе, өндөр настан
• Хүйс
• Өвчний онцлог
• Эмнэл зүйн байдал, эрүүл мэндийн байдал
– анхны ирэлт, зовуурь
2. СЭТГЭЛ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС
•
•
•
•
•
•
•
•
Эрүүл мэндийн талаарх итгэл үнэмшил
Туршлага
Эрхэмлэх зүйлс
Горьдлого
Хэрэгцээ
Суралцахуйн барил
Суралцах чадвар
Сэдэл
3. НИЙГМИЙН ХҮЧИН ЗҮЙЛС
•
•
•
•
•
Тухайн хүний хүмүүжсэн соёл уламжлал
Яс үндэс
Нийгмийн чадвар, харилцаа
Шашин шүтлэг
Ёс зүйт байдал
4. ОРЧИН
• Сувилахуйн уламжлал
• Физик орчин
– Байршил, гэрэлтүүлэг, тусгаарлал
• Сэтгэл зүйн орчин
– Уур амьсгал, яарсан тэвдсэн
• Нийгмийн орчин
- эрх тэгш харилцаа
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮЕИЙН
ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА
Үгээр харилцах
- үгсийн утга тухайн хэлнийхээ дотор, улс
үндэстнийхээ дотор ч өөрчлөгдөж болно
Үгэн бус харилцаа
- Үгээр илэрхийлсэн мэдээллийг дэмжих,
тодруулах, гүйцээх, үгүйсгэх, орлох
- Зангаа, гадаад төрх байдал, биеийн
хөдөлгөөн, байршил
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮЕИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОРИЛГО
• Эмчлүүлэгч болон сувилагч идэвхтэй,
хамтарч
ажиллах
сонирхолтой
байх
хэрэгтэй
• Эмчлүүлэгч эмчилгээнийхээ төлөө өөрөө
хариуцлагатай хандахыг нь эмч, сувилагч
нар дэмжиж, урамшуулах хэрэгтэй
• Хэдий эмчлүүлэгчийн үүрэг нь идэвхгүй
чанартай боловч зөвлөгөө өгөх үеийн сайн
харилцаа нь эрх тэгш байдалд суурилдаг
НИЙГМИЙН ТАЛЫН ДЭМЖЛЭГ,
ЗӨВЛӨГӨӨ
Сэтгэл санаагаар дэмжих
- Эерэг сэтгэлээр хандах: хүндлэх, санаа тавих,
сайшаах
Үйл ажиллагаагаар дэмжих, туслах
- Эдийн засгийн дэмжлэг, шаардлагатай материал,
үйлчилгээ худалдан авах
Мэдээллээр хангах
- Шаардлагатай, цаг үеэ олсон мэдээллээр хангах
Ойлгоход нь туслах
- Эмчлүүлэгчид өөрийн болон бусад хүмүүсийн
нөхцөл байдлыг ойлгох, өөртөө үнэлгээ хийхэд нь
туслах
ҮР ДҮНТЭЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ
ШИНЖҮҮД
Сувилагч
- эмчлүүлэгчийн харилцаа
- Эмчлүүлэгч тус бүрийн бодгаль онцлогийг
зөвшөөрөх
- Анхаарч, зөвшөөрч, сайшааж буйгаа
харуулах
- Ойлгох
- Урамшуулах
- Итгэл үзүүлэх
ҮР ДҮНТЭЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ
ШИНЖҮҮД
Эмчлүүлэгч-сувилагчийн харилцаа
- Сувилагчид итгэх
- Зөвлөгөө өгөх үед тайван байх
Нийтлэг харилцаа
- Хоёр тал хоёулаа хамтран ажиллах
хүсэлтэй байх
- Ижил үр дүн хүлээх
- Туслах боломж бий гэдэгт итгэх
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗАРЧИМ
1. Зовнилыг ойлгож буйгаа харуулах
- Хүлээн зөвшөөрч харьцах нь өөрчлөлт
хийхэд тустай
- Анхааралтай бөгөөд идэвхтэй сонсох
- Түгших нь хэвийн үзэгдэл. Иймээс энэхүү
мэдрэмжийг нь зөвшөөрөх
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗАРЧИМ
2. Ялгаа үүсгэх
- Үр дагаврын талаар ойлголттой байх
- Сэдлийг нэмэгдүүлэх: одоогийн байдал
зорьсон
байдлаас
ялгаатай
байгааг
ойлгуулах
- Эмчлүүлэгч өөрчлөлтийг өөрөө зөвшөөрөх
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗАРЧИМ
3. Эсэргүүцлийг ойлгох
- Эмчлүүлэгчийг хүчилж болохгүй, зөвхөн шинэ
нөхцөл байдлыг ойлгуулж болно
- Хувь хүн өөрөө шийдвэр гаргана
4. Эрх мэдэл олгосноо мэдрүүлэх
- Нөхцөл байдлыг өөрчлөх боломжид итгэх нь
урам сэдэл төрүүлдэг
- Эмчлүүлэгч өөрчлөлтийг эхлэх, хэрэгжүүлэх,
хадгалах талаар хариуцлага хүлээнэ
- Ямагт их найдвар байдаг
СОНСОХЫН ҮНДЭС
•
•
•
•
•
•
Эмчлүүлэгч төвтэй сонсохуй нь дараах чадварт
түшиглэнэ:
Эмчлүүлэгч агуулгыг хэрхэн бүтээж, хэрхэн
хүүрнэж байгааг ойлгож, түүнийг нь хүлээн
зөвшөөрөх
Сонссон зүйлдээ дүн шинжилгээ хийж, нэгтгэн
дүгнэх
Гол ач холбогдолтой хэсгийг тодорхойлох
Ярьснаа баталж байгаа аргыг ажиглаж, хэлсэнд нь
үнэмшиж болох байдлыг үнэлэх
Сонссон мэдээлэлтэйгээ холбоотой шийдвэр
гаргах
Эмчлүүлэгчид хангалттай хариу мэдээлэл өгөх
ЗӨВЛӨГӨӨНД ТАВИХ ГОЛ
ШААРДЛАГУУД
• Эмчлүүлэгч хүссэн үед зөвлөгөө өгөх
• Эмчлүүлэгчийг анхааралтай сонсох
• Зөвлөгөөг нь эмчлүүлэгчийн хэрэгцээнд
суурилуулах
• Эмчлүүлэгчийг
зөвлөгөөний
явцад
идэвхтэй оролцуулах
• Зөвлөгөөний эцсийн үр дүн эмчлүүлэгч
болон сувилагчийн хамтарсан ажиллагаанд
суурилна
• Мэргэжлийн болон эмчлүүлэгчийн нэр төрд
харшлах зүйл ярихгүй байх
Анхаарал тавьсанд
баярлалаа