2.2.9.2 Стресс

Download Report

Transcript 2.2.9.2 Стресс

Стресс
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ
СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГ
Стресс гэж юу вэ?
Ажлын байрны
стрессийн шинж
байдал,
урьдчилан сэргийлэх
болон гарах арга
замууд
Стресс гэж юу вэ?
Стресс гэдэг нь сэтгэлийн дарамт,
ачаалал юм. Тэр тусмаа нийгэм
хөгжихийн хэрээр стресс буюу сэтгэл
бухимдлын өвчлөл улам ихсэж буйг
ч тооцоолон гаргасан байна.
Өнөөдөр дэлхий дахинд насанд хүрсэн
3 хүн тутамын нэг нь стрессийн ямар
нэгэн зовиур тээж байгааг Дэлхийн
Сэтгэл Судлалын Холбооноос
явуулсан судалгааны дүн харуулж
байна. Тиймээс СТРЕСС бол 21-р
зууны тулгамдсан гол өвчнүүдийн нэг
юм.
Стрессд дараах зүйлс хамаарна:
•Сэтгэлийн түгшүүр
•Сэтгэлийн дарамт
•Сэтгэлийн зовинол
•Сэтгэлийн тэнцвэр алдагдах
•Уур уцаар
•Гутрал
•Хямрал, бачимдал
•сандрал гэх мэт
Стрессийг үүсгэж байгаа нөхцөл
байдал, үйл явдал болон бодит
зүйлсийг стресс үүсгэгч гэнэ.
Стресс илрэх шинж тэмдгүүд:
Стресс нь гурван үндсэн
хэлбэрээр илэрнэ.
• Сэтгэл зүйн өөрчлөлт
• Бие организмын өөрчлөлт
• Зан үйлийн шинж тэмдэг
Сэтгэл зүйн өөрчлөлт:
• байнгын бухимдал, бачимдалын
байдалд байна.
• хэрүүл маргаан хийх нь элбэгшинэ
• сэтгэл санаа тогтворгүй ямар нэгэн
зовиносон, түгшсэн байдал үүснэ.
• анхаарал төвлөрөхгүй, ой тогтоолт
муудна.
• амархан уурлаж цухалдах, сандарч тулгамдах
гэх мэт.
Бие организмын өөрчлөлт:
• толгой өвдөх, эргэх, хүзүү хөших.
• биеийн эсэргүүцэл муудаж, ханиад томуу
амархан хүрнэ.
• зүрх дэлсэж гарын алга хөлрөмтгий болно.
• амархан ядарч, бие сулрах, чих шуугих.
• нойр, хоол идэх нь ихсэх буюу багасах.
• турах буюу таргалах.
• арьс суларч, үрчийнэ.
• дуугаа хурааж юм бодох гэх мэт...
Зан үйлийн шинж тэмдэгүүд:
• Ажил албандаа хоцрох, таслах, ажилдаа
дургүй болох, ажлыг хойшлуулах.
• Шүдээ хавирах.
• Хумсаа мэрэх.
• Гар хөлөөрөө юм тогших.
• Хэтэрхий их тамхи татах.
• Согтууруулах ундаа хэрэглэмээр санагдах,
хэтрүүлэн хэрэглэх.
• Өрөө тасалгаагаар холхих.
• Бүтэлгүй байдлын шалтгаанаа бусдаас буюу
өөрөөсөө эрэх.
• Учир утгагүй маргаан үүсгэх хэрэлдэх.
Ажлын
байрны
стресс
гэж юу вэ?
Ажлын
байран дээр
тулгарч байгаа
асуудлуудтай
холбоотойгоор
бухимдалд
орохыг “Ажлын
байрны стресс”
гэнэ.
Ажлын байрны стресс үүсэж бий
болоход хэд хэдэн гол хүчин зүйл
нөлөөлдөг.
• Удирдаж байгаа даргаас
• Ажиллах орчин, нөхцлөөс
• Хамт олноос
• Ажлын ачааллаас
• Цалин хөлс, шагнал урамшуулалтай
холбоотой гэх мэт шалтгаанууд
Ажлын байрны стресст өртсөн
тохиолдол илрэх шинж тэмдэг:
• Ажилдаа дур сонирхолгүй болно.
• Ажлаа “маргааш” гэж хойш тавих нь
ихсэнэ.
• Хамт олонтойгоо эв нэгдэлгүй болох,
тэдэнд үл итгэнэ.
• Өглөө ажилдаа явахаас дургүй хүрч, орой
гэртээ яарна гэх мэт.
Даргаас хамааралтай
Даргадаа загнуулах буюу арга
хэмжээ авахуулах, түүнд
таалагдахгүй байх нь алба хаагчийг
стресст оруулж байдаг.
Хамт олноос хамааралтай
Хамт олны нэгдэл нягтрал, уур
амьсгал, бие биенээ хайрлан
хүндэлж байгаа байдал зэрэг нь
АБС-т оруулахад ихээхэн үүрэг
гүйцэтгэдэг.
Ажлын ачааллаас үүдэлтэй
гэх мэт шалтгаанууд байж
болно.
Ажлын ачааллаа зөв
хуваарилж чадахгүй, эсвэл
аргагүй эрхэнд хэт ачаалалтай
ажиллах нь АБС-т өртүүлж
байдаг.
Ажлын байрны
стрессээс хэрхэн
урьдчилан сэргийлэх
вэ?
Стресс нь хүнд үл
анзаарагдам чимээгүй ирдэг
бөгөөд түүнээс урьдчилан
сэргийлж чадвал мөн л чимээгүй
холдож оддог хийсвэр зүйл юм.
Гэхдээ хийсвэр гээд зөнд нь
орхиж болохгүй.
Учир нь стресс бүхий л өвчин
эмгэгийн суурь болдог аюултайг
анхаарах хэрэгтэй.
Стресээс урьдчилан сэргийлэх
энгийн арга
Цагийн юмыг цагт нь хийж бай.
• Маргааш хийх ажлаа бичиж
төлөвлөж бай.
• Ажлаа
хойш
тавьсандаа
харамсах
үе
зөндөө
гардаг
болохоор цагийн юмыг цагт нь хийж
байгаарай.
Кофе бага уу
Кофе их уувал
зүрхний
үйл
ажиллагаа
өөрчлөгдөн
амархан
бухимдахын
нэг
үндэс болдог.
Бусдыг уучилж сур
• Хэн нэгний хийсэн алдааг бодон
сэтгэл санаагаа хямрааж явахаар
зүгээр л мартчихаж бай.
• Бид төгс биш орчлонд амьдарч
байгаа гэдгийг ойлго.
Тайвшруулах дасгал
Стресс, ачаалалтай үед
доорхи иогийн дасгалыг
хийгээрэй. Найман секундын
турш хамраараа гүнзгий
амьсгаа аваад 15 секундын
турш амаараа удаан гарга.
Дасгал хийж байх үедээ бүх
зүйл тайван байна гэж
төсөөл. Энэ дасгалаа 10
удаа давтах хэрэгтэй.
Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил
Та гадаад байдалдаа
байнга анхаарч бай.
Та сайхан харагдвал
сэтгэл санаа чинь өөдрөг
байх болно.
Бусдад үгүй гэж хэлж сур
Yгүй гэж хэлж
чадахгүйгээсээ болж
бусдын болоод
өөрийн ажлыг унагах
үе олон байдаг.
Тийм болохоор танд
үнэхээр цаг зав
байхгүй бол үгүй гэж
зоригтой хэлж бай.
Ажлаа гэртээ авчирах
Гэрээ ажил дээрээ авчирах
“Yнэг ба усан үзэм” арга
Модны мөчир дээр бөнжигнөх
усан үзмийг идэх гэж нэгэн үнэг
хичнээн харайж, үсрээд авч
чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч
тэгээд идэх сонирхол нэг их
байсангүй. Усан үзэм бол
гашуун, бас тэгээд ногоон
өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч
нь яваад өгдөг.
Түүн шиг, та хэн нэг рүү
бухимдлаа гаргамаар
санагдвал, эсвэл хэн нэгэн
нь тань руу дайраад байвал
та өөрийгөө үнэг шиг
тайтгаруулахад л болоо.
Анхаарал тавьсанд баярлалаа
Стрессгүй
амьдарна шүү.