Аврах ажиллагааны сэтгэл зүй 4

Download Report

Transcript Аврах ажиллагааны сэтгэл зүй 4

АВРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХ МЭРГЭЖЛИЙН ХАРИЛЦАА,
ХАРИЛЦААНЫ СЭТГЭЛ ЗҮЙ
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ
СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГ
Харилцаа гэж энгийнээр хэлбэл, нэг
хүнээс нөгөө хүнд мэдээлэл дамжуулах
үйл явц.
Хүн алхам тутамдаа харилцаанд орж
байдаг.
Харилцааны ур чадвар сайтай хүн
өөрийн бодол санаа, мэдрэмжийг зөв
эвтэйхэн илэрхийлэхээс гадна зөвхөн юу
хэлэхийг мэдээд зогсохгүй хэзээ, хаана
хэнд юу гэж хэлэхийгээ сайн мэддэг.
Хүн харилцааны ур чадварыг бага
насандаа гэр бүл, орчны хүмүүжлээр
эзэмшдэг ч энэ нь насан туршдаа
хөгжих,
хөгжүүлэх
боломжтой
чадваруудын
нэг
юм.
Харилцааны ур чадвар
 БУСДЫГ
 ӨӨРТӨӨ
СОНСОХ
ИТГЭЛТЭЙ БАЙХ
 БУСДАД
ӨӨРИЙГӨӨ
ОЙЛГУУЛАХ
АМ НЭГ ЧИХ ХОЁР
Сайн сонсогч нь харилцагчдаа би
“Чамайг анхааран сонсож байна, чамайг
сайн
ойлгож
байна”
гэсэн
эерэг
сэтгэгдлийг төрүүлэхийн тулд, нөгөө
хүндээ ярих боломжийг түлхүү олгодог.
Бусдыг сайн сонсож, ойлгож буйгаа
илэрхийлэхийн тулд ярианд идэвхитэй
байдлаар
оролцож
эерэг
мэдрэмж
төрүүлэх хэрэгтэй.
Сайн сонсогч нь ярилцаж байгаа хүнийхээ
ярьж байгаа зүйл нь түүний үйл хөдлөлтэй
хэр холбоотой байгааг мэдэрч чаддаг байх
нь чухал.
Сайн сонсогч биеэ хэрхэн авч явах вэ?
 Хэрхэн анхаарлаа хандуулбал илүү эерэг
хандлагыг бий болгох вэ ?
Сайн сонсогч болоход баримтлах 5
зарчим:
 Нүүр тулан ярилцах. Энэ бол ярианд татан
оролцуулах арга. Буруу харах эсвэл хөндлөн
харж харилцах нь ярианд сөргөөр нөлөөлдөг.
 Биеийнхээ
байрлал,
дохио
зангаагаа
нээлттэй
чөлөөтэй
байлгах.
Энэ
нь
хамгаалсан,
хаалттай
байр
сууринаас
хандаагүйг илэрхийлнэ.

Хүмүүстэй харилцахдаа шулуун цэх байх.
Энэ нь энгийн харилцааны шинж тэмдэг.
Урагш бөхийх юмуу хойш гэдийснээр тухайн
харилцаж байгаа хүнээ айлгах юмуу, ярианд
татан оролцох байдлыг бууруулна.
 Өөдөөс нь харж ярих. Энэ нь харилцаа илүү
үр дүнтэй ойлгомжтой, амжилттай болоход
чухал нөлөөтэй.
 Тайван чөлөөтэй байхыг хичээ. Үзгээрээ
ширээ тогших, байж суухаа мэдэхгүй байх,
ийш тийш харан төвлөрөхгүй байх зэрэг
тайван биш байдал гаргахаас зайлсхийх
хэрэгтэй. Нөгөө хүндээ
үл ойшоосон
сэтгэгдэл төрүүлж, бухимдуулдаг.

Идэвхтэй сонсох арга:
1. Ярианы гол агуулгад анхаарах.
2.Яриаг гүйцэд сонсохыг хичээх.
3.Ярианы сэдвийг зориуд өөрчлөх, хэт их
давтаж байгааг зогсоох, эсвэл харилцагч хэт
их өөрийгөө буруутгаж байгааг зогсоохоос
бусад нөхцөлд яриаг бүү тасалдуул.
4.Харилцагч чимээгүй болбол түүнийг сонсож
хүлээ. Магадгүй харилцагчийн яриа дууссан,
эсвэл бодож байгаа байж болно. Юунаас
болоод чимээгүй болсныг мэдсэний дараа
яриаг үргэлжлүүлэх юмуу харилцагчаас
асуулт асууж болно.
Дараах үйлдлүүд нь сонсох явцад сөргөөр
нөлөөлнө.
1. Оновчгүй хариу үйлдэл: тухайн зан үйлд
хамаарахгүй үг хэлэх, эсвэл ёс төдий
тоомжиргүй хандсан үг хэлэх
2. Ярилцагчаа хэт доромжилсон үг хэллэг
хэрэглэх
3. Олон зэрэг асуулт тавих,
4. Харилцаж
байгаа
хүнийхээ
үгийг
анхаарахгүй, сонсохгүй, үл ойшоох
байдал, үйл хөдлөл гаргах
Сонсох үе шат:

Дэмжих үе шатанд дуугуй байх, ам дагуулах
“цуурай”, тохирсон сэтгэлийн хөдөлгөөнийг
илэрхийлэх

Учрыг олж ойлгох үе шатанд ярилцагчаа зөв
ойлгосон гэдэгт итгэлтэй болох үүднээс
давтах, лавлах, чиглүүлэх асуултуудыг тавих

Тайлбарлан тодорхойлох үе шатанд сонссон
зүйлийн талаар өөрийн санаа бодлыг
илэрхийлж, үнэлгээ зөвлөгөө өгөх
Хүний биеийн хэлэмж ямар мэдээлэл
өгдөг вэ?
ХАРИЛЦААНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ






Нуршилгүй ярих
Тодорхой ярих
Бодож байгаагаа ярих
Анхааралтай сонсох
Нэмэлт мэдээлэл хүсэх
Зөвтгөх гэж хичээсний хэрэггүй.
ХАРИЛЦААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ









Яриаг үе үе тасалдуулах
Доромжлох /үг,дохио, дууны өнгө/
Сөрөг дүгнэлт гаргах
Өөрийгөө ярилцагчаас дээгүүр тавих
Өө сэв хайх
Яриаг нь яаруулах
Ярилцагчийг ойлгохыг хүсэхгүй байх
Ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй байх
Орон зайн харьцааг тооцохгүй байх
ТАНЫ АНХНЫ СЭТГЭГДЭЛ???
Инээсэн бүхэн нөхөр
биш, уурласан бүхэн
дайсан биш
Эрдэмтэн
Хоригдол
АНХНЫ СЭТГЭГДЛИЙН АЛДАА БА ОНОО
Хүмүүс анх нүүр тулан уулзмагц бие биенээ харилцан
“уншдаг”. Ийнхүү уншлагаас төрөл бүрийн сэтгэгдэл
төрнө. Энэ сэтгэгдэлээс “нүдэнд дулаахан” “нүдэнд
хүйтэн” гэх зэрэг ярьдаг.
ЭХЛЭЭД БОД ДАРАА НЬ ЯРЬ

Хэлэх ёсгүй үгийг
хэлэх ёсгүй газарт
хэлэх хэрэггүй хүнд
хэлчихдэг гэм байдаг.
Энэ асуудлаасаа болж
тухайн
хүнд
сайн
санаж, эсвэл муу
санаж хэлсэн эсэх нь
хамааралгүй эцсийн
үр дүнд өөрөө муу нэр
зүүх нь ч бий.
ХУДЛАА ЯРИЛАА ГЭЭД ХАМАР СУНАХГҮЙ НЬ
ҮНЭН ХЭДИЙ Ч.....

худлаа ярилаа гээд
хамар сунахгүй хэдий ч
худал үгийг 1000
давтвал нь үнэн болдог
гэдгийн адилаар худал
хуурмагаас үүдэлтэй
олон итгэл, үнэмшил,
горидлого, гутрал,
хорсол хүмүүсийн дунд
бий болсоор байна.
ХҮН БҮРТ ӨӨРИЙНХ НЬ ГАЙХАМШИГТАЙ
ЧАНАРЫГ МЭДРҮҮЛЖ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭЕ.

Хүн
бүр
цорын
ганц
давтагдашгүй
бөгөөд
хүндэтгэл хүлээх эрхтэй юм.
Хүн бүр од юм. Таны нөхөр,
эхнэр, эцэг эх, найз нөхөд,
хамтран ажиллагсад тань
мөн давтагдашгүй бөгөөд
өөр
өөрсдийнхөөрөө
давтагдашгүй, сонирхолтой
билээ.
Хүн өөрийнхөө
хүлээн авдгаас холыг харж
сурах хэрэгтэй. Хүн бүрийн
дотор сайн сайхан зүйл
байдаг.
СЭТГЭЛ ХӨДЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙГООР ХАРИЛЦААНД ГАРГАДАГ
АЛДААНААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

"Марташгүй муу
үгийг хагацашгүй
сайн нөхөртөө бүү
хэл" гэсэн манай ард
түмний мэргэн үг
байдаг. Хүмүүс сөрөг
сэтгэл хөдлөлд орсон
үедээ эргэн
тойрныхоо хүмүүстэй
харилцахдаа алдаа
гаргадаг байна.
БИЕИЙН ХЭЛЭМЖ
Body Language (Биеийн Хэл) – биеийн байдал, дохио занга, нүүрний
хувирал болон нүдний хөдөлгөөнөөс бүрдсэн үгээр үл илэрхийлэх
харилцааны нэгэн хэлбэр. Энэ нь их чухал, учир нь бидний
хоорондох харилцаанд хоолойны өнгө 38% нөлөөлдөг бол үг ердөө
л 7% чухал байдаг юм байна. Харин дийлэнх хувь болох 55% -ийг
Body Language буюу Биеийн Хэл эзэлдэг юм.
Нэг зүйлийг анхааруулахад бид ийм дохиог санамсаргүй гаргадаг
учир бидний хэлж буй зүйл хийж байгаа зүйлээс тэс ондоо байж
болно.
Энэ удаад бид нүдний талаар хамаг үнэнийг задлахаар шийдлээ.
Хүн худлаа ярих үед нүдээ буруулдаг гэж ярьдаг ч үнэн
хэрэгтээ худлаа ярьж, өөрийгөө зөвтгөх гэсэн үед хүн харцны
холбоогоо алдахыг хүсдэггүй. Яагаад? Яагаад гэвэл тухайн
худал үгэнд таныг итгэхнүү гэсэн далд бодолтойгоор
тэгдэг байна. Харин ямарваа зүйлийг хурдан мартуулж
бушуухан шиг анхаарлыг чинь сарниулахын тулд өөр зүйлс
(өөр өрөө руу явах, бичиг баримт цаас цэгцлэх, амандаа
бувтнах гэх мэтчилэн) хийж эхэлдэг. Гэхдээ зарим үед хүн
тусламж дэмжлэг авахын тулд нүд руу удаан ширтэх
тохиолдол ч бий. .
Нүдээ хэр ойр ойрхон анивчиж байгааг нь анзаарах
хэрэгтэй. Худал ярьж байх үед бага зэрэг стрессд ордог
болохоор хүн өөрийн эрхгүй нүдээ анивчиж эхэлдэг.
Эсвэл ярьж буй зүйл уйтгартай үед ийм байдал
анзаарагдана. Харин нүдээ анивчих нь бага байх тусмаа
тухайн мөчид чин сэтгэлээсээ баярлаж байна гэсэн үг.
Хүнд асуулт тавиад түүний нүд яаж хөдлөхийг нь
ажиглаад үз. Энэ зөвлөгөөг уншаад мартаж болно, гэхдээ
ажиглах тусам аяндаа хүмүүсийн body language -р гаргах
бүх донгио зангааг оновчтой уншиж чаддаг болно. За
тэгэхээр доор бэлдсэн зураг тайлбарыг тогтоож аваад
дор дор нь хэрэгжүүлээд байгаарай.
БУСДЫГ ОЙЛГОХ АРГА ЗАМУУД








Ажил, амьдарлынх нь нөхцөл байдлыг нь сайн ойлгох
Бусдыг үгүйсгэх бодлоо даван туулах
Байнга, дандаа гэдэг үгнээс аль болох татгалзах
Тухайн хүнд чин сэтгэлээсээ хандах
Бэрхшээл зовлонг нь ойлгож хуваалцах
Шударгаар ярилцах
Бусдын сайн талыг нь илүү мэдэрч, хүндэлж байх
Хамт олноороо чөлөөт цагаа өнгөрүүлэх, арга хэмжээг
зохион байгуулах, хамтран оролцох
БУСДАД ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ



Зөв цэгцтэй яриа
Тохирсон үйлдэл, сэтгэл хөдлөлийг
илэрхийлэх
Дуу хоолой, нүүр царайны хувиралд анхаарах
ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ
ОЙЛГОХ ЧАДВАР
Өөрийгөө
ойлгох
гэдэг
нь
өөрийгөө хэрхэн харж байгааг хэлнэ.
Философичид
болон
нийгмийн
шинжлэх ухаанчид өөрийгөө ойлгох
нь 3 хэсгээс тогтдог гэдэг.
ИРЭЭДҮЙН ӨӨРӨӨ.
Энэ нь болохыг
хүсэж байгаа
өөрөө юм.
Гэхдээ энэ нь
цаг хугацаа,
нөхцөл байдал
бүрт
өөрчлөгдөж
байдаг.
ОДОО БАЙГАА ӨӨРӨӨ.
Энэ нь өөрийгөө бодитоор нь
харж байгаа байдал.
НИЙГМИЙН ӨӨРӨӨ.
Бусад нь чамайг хэрхэн
харж байгаа тухай таны
ойлголт.
ХҮНДЛЭЛ ҮГҮЙ ГАЗАР
ХООСОН НОЁРХОЛ ТОГТОНО.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА