Хичээлийг татаж авах.

Download Report

Transcript Хичээлийг татаж авах.

Д.Урианхай нь 1940 оны 7 сарын 29 Булган
аймгийн Уньт сумын нутагт төрсөн. 1964 онд
ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн
сургууль 1978 онд М.Горькийн нэрэмжит утга
зохиолын дээд сургуулийн дээд курсыг
төгссөн. 1978 онд "Халуун зуны сүүдэр"
туужаараа ТЗЭ-ийн шагнал, 2002 онд АлтанӨд, 2003 онд Болор цом наадмын тэргүүн
шагнал, 2005, 2007 онд Алтан Өд шагнал авч
байсан.
"Хүн танаа" нийтлэл 1972
"Таны шинэ танил" тууж 1974
"Өвлийн шувуу" Өгүүллэг 1978
"Цагийн хөл" Шүлгүүд 1980
"Нялх хөлийн салхи" шүлгүүд 1982
"Халуун зуны сүүдэр" 1985
"Цээлийн нөмөр" шүлгүүд 1988
"Дуугай ном" бодрол айллага 1990
"Учрахуй, хагацахуй" роман 1990
Францын нэрт эрдэмтэн судлаачдын
баг эрхэлдэг "Дэлхийн нэг шүлгийн ном"д хүн төрөлхтний оюун сэтгэлгээ,
мэдрэмжийн охь дээж болсон
бүтээлүүдийг хоёр жил тутамд нэг удаа
шалгаруулж зөвхөн нэг л шүлгийг сонгож
ном бүтээдэг билээ.
Энэ удаа Дэлхийн урлаг соёлын
академийн байнгын гишүүн, зохиолч, яруу
найрагч Д.Урианхайн бүтээл "Дэлхийн нэг
шүлгийн ном"-д багтжээ.
Тодруулбал, "Инээд шиг хуучин хүний
амьдралд" хэмээх зохиолчийн өөрийнх нь
тодотгосноор постмодерн авангард
чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн байна.
"Дэлхийн нэг шүлгийн ном"-д Д.Урианхай
найрагчийн бүтээл орсноор Ази тивээс
анх удаагийнх нь болсон аж. Хятад, Япон,
Солонгос, Энэтхэгийн найрагчид зохиол
бүтээлээ явуулж байсан ч шалгарч
чадаагүй байна.
Миний сэтгэл бол
үзэн ядагч сэтгэл бус,
харин хайрлагч,
“өрөвдөн уйлагч”
монгол зохиолчийн
сэтгэл” хэмээн
билгүүн төгс найрагч
Дамдинсүрэнгийн
Урианхай өгүүлэв.
Драмын урлагийн
шилдгүүдийг тодруулдаг
“Гэгээн муза” наадмаас
ганц хүний жүжгийн
төрөлд зохиолч, яруу
найрагч Д.Урианхай
“Цонхоор харсан хүн”
жүжгээрээ Шилдэг
зохиолчийн шагнал
гардсан юм.
Урлагийн
олон салбарт, тэр
дундаа монголын жүжгийн зохиолын
түүхэнд дэлхий дахины жүжгийн
зохиолын олон төрөл зүйл, ололт
туршлага анх удаа нээлттэй нэвтэрч,
цаашид хөгжих үндэс суурь тавигдсан
байна. “Жүжиг бол тайзны урлаг огт
биш, жүжгийг жинхэнэ утгаар нь
мэдрэх ганц хэлбэр бол унших-үзэх
мэдэрвэл илүү үр дүнтэй” байж болох
юм. /Модерн, абсурд/
Сэтгэл зүйн драм
Өмнөтгөл бөлөг
• Пад харанхуй, чив чимээгүй тайз......
Хэнчбиш Харанхуй тайзны хаа нэгтээгээс,
гэрэл дотроос .......
Эзнээ алдсан эвдэрхий балгасны шинжтэй буйд бохир
гудамжны мухар.....Нэгэн новрошхуу газар нэгэн булшны
онгорхой нүх хам хум хайш яиш тарсан хэсэг босго шороо
бараантан булшны нүхний хажууд орхисон яижгий модон
сандалд нэгэн үхдлийн хувцастай эсвэл хүүрийн хулдас
цагаан даавуугаар бие ороосон хачин хүн амьд сүг, сүнс
мэт сүүдийн сууна. Төдөлшүй эзгүй мухар гудамжны нэг
булангаас тэрхүү үхтэл мэт хүний араас нэгэн баарцаг
хувцастай бие туригар, хөл цүүцэгэр, уй гашууд дарагдаж
гүйцсэн хөөрхий хүн толгой гудайж элгээ эвхэн хөлөө дааж
ядах мэт санжигануулан зөөсөөр булшны нүхлүү дөхөн
ирнэ.
Тэрээр булшны дэргэд хүрснээ гэнэт сандалд суугаа жиг
нэгнийг үзнэ, ихэр татах мэт Э –эг... гэж уулга алдан зог
тусаад айхдаа бүхий бие нь агдалзан дагжиж яахаа
мэдэхгүй аг хөшин зогсов.......
........Бибиш хаа
нэгтэйгээс шал согтуу гуйвагнан
гарч ирээд, толгой дээрээ шил архи өргөн , ямар
нэг сүрт тулалдаанд орж буй дайчин дайсны
өөдөөс сэлмээ далайн уухай хашхиран довтолгох
мэт архиа толгой дээрээ гялалзуулан савчиж,
Хамаа? Чи юу үхсэн хүний нэрээр дуудаад байна
вэ? гэж Хэнчбишрүү хүрч очно.
Бибишийг тэврэн авахаар босон харайна....
Тэврэлдэнэ, үнсэлдэнэ...............................
Жүжгийн дүрүүд
Бибиш - гудамжны архичин
яруу найрагч
Хэнчбиш – Гудамжны архичин
бибишийн ич
өрөөсөн
Сэргийлэгчид
Бибиш
Хэнд ч байдаг /байх
ёстой, байсан/ хүн
чанар хүн мөс хүнийг
хүн болгогч цаашлан
оршихуй билээ.
Хэнчбиш
Хүний махан бие,
Бибишгүй Хэнчбиш
ёстой хэн ч биш юу
ч биш болно.
Хэнчбиш Бибишийг жүжгийн
турш доромжилж, гутааж
яргалж, хүчиндэж... ална. Тэгээд
оршуулна. Гэвч Бибиш, Хэнчбишд эргээд л очно.
/Аливаа зүйл, юмс цаг хугацаа, орон
зайны дараа эргээд л давтагдах
боломжтой./
Жүжигт Хэнчбиш
Бибишийг 5 удаа
алдаг бөгөөд
алуулах бүрт, нэгэн,
сайхан, сайн мөн
чанар устдаг байна.
Эмгэнэлтэй тал
• Хэнчбиш: /Өөрийгөө даажигнан зааж/
Иргэн! Солио тусах мэт хүйтнээр
хөхөрч ямар ч иргэн биш зүгээр л...
“Бүтээгдэхүүн” гэснээр мөн чанаргүй,
итгэл хайр, эрх чөлөөгүй хүн хэн ч биш
гэдгийг харуулсанд, түүнчлэн
• Иргэншсэн-ардчилсанхүмүүнлэг
нийгмийн иргэд бид яг үнэндээ
бүтээгдэхүүн төдий гэдгийг баталсанд
зохиолын эмгэнэлт мөн чанар
оршиж байгаа билээ.
Өөдрөг шинж чанар нь:
Тэнгэр өөд харан санаа алдсанаа
Тэнгэр ямар я их хол ямар ч их өндөр юм!
Яасан ч их гэгээн юм! Тэнд үнэхээр “нэг
юм”
байна!
/гаваа
тайлуулахаар
сэргийлэгчидрүү гараа сунгана./
энэ...
/Бибишийн хүүррүү заан/ ХҮН үнэн хэлж
байж! Тэртээ дээр, тэр хязгааргүй уудамд
байгаа “Юм” үнэхээр түүнд харагддаг
байж!Би...
/халуун
итгэлтэй
баяртайгаар/ өөрөө хараад үнэмшлээ!...
Хэмээсэнд оршиж байгаа юм.
 Д.Урианхай нь монголын орчин үеийн уран
зохиолд реалист бус аргын үндэс суурийг
тавьсан шинэчлэгч мөн.
Д.Урианхай нь уран зохиолын олон урсгал,
чиглэлээр бүтээл туурвиж буй философич,
зохиолч мөн. Түүний жүжгүүдэд реалист ба
реалист бус арга /абсурд, экзистенциал/ чиг
хандлага аль аль нь оршин байгаа юм.
 Д.Урианхай нь театрын сонгодог хэв маяг
баримталдгийн нэгэн баталгаа нь хүн ямар
байдгийг үзүүлэхээс илүүтэйгээр ямар
байх ёстойг үзүүлсэнд оршино.
Д.Урианхай нь жүжгүүд нь
монголын
орчин үеийн уран зохиолд онцгой байр
суурь эзэлж байгаа бөгөөд нийгмийг
сэтгэлгээний шинэ оргил өөд уриалан
дагуулж байгаагаараа үнэ цэнэтэй билээ.
Анхаарал тавьсан та
бүхэнд баярлалаа.