Хичээлийг татаж авах.

Download Report

Transcript Хичээлийг татаж авах.

1 9 4 0 - 1 9 4 8 О Н Ы У РА Н З ОХ И ОЛ
/ДАЙНЫ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ
/
 Нийгэм улс төрийн байдал
 Урлаг утга зохиолын төлөв
1940-өөд он гарсаар манай орны болон дэлхий дахины амьдрал, хүн
төрлөхтний түүхэнд их өөрчлөлт гарсан үе юм. Энэ нь өрнө зүгт фашист Герман,
дорно зүгт империалист японы өдүүлсэн дээрмийн харгис дайн, үүний эсрэг улс
түмний явуулсан тэмцлийн хүнд бэрх цаг үе байлаа. Ялангуяа дэлхийн II дайн буюу
Германы фашизмын түрэмгийллийн эсрэг Оросын ард түмний хийсэн аугаа их эх орны
дайны үе бөгөөд энэ дайнд дэлхийн маш олон орон өртөж, олон орон шууд болон,
шууд бусаар татагдан орсон байв.
Манай
улсын
хувьд
дэлхийд
“зарлаагүй
дайн”
гэж
нэрлэгдсэн 1939 оны Халх голын дайнд японы түрэмгийллийг улаан
армийн тусламжтай бут цохиж, дэлхийн II дайны үед “НҮБ”-ын
цэргийн хамт оролцон ахан дүү өвөр монголыг чөлөөлж, Японы
империалист дайны голомтыг устгахад оролцсон зэрэг түүхэн хэрэг
явдлаар баян байлаа. Түүний зэрэгцээ дайны фронтод туслахаар
морь, мал, эд зүйлс, тэр ч бүү хэл зэр зэвсэг үйлдвэрлэн илгээж
байсан юм. Үүнийг дагаад нийгэм эдийн засаг нэлээд хүнд байдалтай
болов.
Эрдэмтэн Ж.Батбаатар: “энэ түүхэн зурвас үеийг
Монголын уран зохиол бараг бүхэлдээ дайныг эсэргүүцэж,
энхийг
эрхэмлэсэн
эх
оронч,
баатарлаг
үзэл
санааны
илэрхийлэл нэгэн цогц шинжийг агуулж байдаг” хэмээн
онцлон авч үзжээ. Хэдий ийм ч энэ үеийн уран зохиол өмнөх
үеийн уран зохиолын хөгжлөөс илүү ахиж чадаагүйгээр
барахгүй харин ч хэдэн арван жилээр ухарч, бууралтанд орсон
юм. Үүнд дараах хэдэн зүйл нөлөөлжээ:
1. Дайны хүнд цаг үед төр засгаас урлаг уран
зохиолын тухайд анхаарал хандуулах нь багассан. Гэхдээ
Халх голын болон дэлхийн II дайны дараа
эх орноо
батлан хамгаалах үйлсэд зоригжуулах, энхийн хөдөлмөрт
уриалан дуудах нийгэм цаг үеийн зорилтоор үзэл сурталд
тулгуурласан ур дүй тааруухан зохиол бүтээлүүд гарсаар
байв.
2. 1930 оны сүүлээр болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас
монголын зохиолчдын бүхэл бүтэн үе хэлмэгдэж, улмаар 1940-өөд
онд эсэн мэнд үлдсэн нь удтал жинхэнэ уран бүтээл туурвихаас эмээн
цагийн аяст нийцүүлэн үзэл сурталжсан уран зохиол бичиж байлаа.
/Х.Сампилдэндэв “Найман зууныг дагуулсан наян жил” 178/ Тэднийг
залган гарч ирсэн зохиолчид авьяас туршлага дутмагаас үзэл санаа
сэдвийг чухалд тооцож, уран сайхныг доголдуулсан шүлэг зохиол
бичих болсон тул энэ үеийн уран зохиол ур чадварын хувьд ядууралд
оржээ.
3. Тухайн үеийн урлаг утга зохиолын хөгжилд гарсан бас
нэгэн том гажуудал бол зөрчилгүйн онол үйлчилж байсан
явдал юм. Уран сайхны дүрийн оронд загварчлагдсан
“зөрчилгүйн онол”- ын дүрүүд дүрслэгдэж, нэг хэв
маягийн улс төр, үзэл суртлын
болжээ.
зохиолууд зохиогдох
Энэ үеэс манай утга зохиол Зөрчилгүйн онолоор амьдралыг
гоёчлон магтаж үзүүлэх зам руу гулсан орж, үргэлжилсэн үгийн зохиолд
шинэ нийгмийн бүтээн байгуулалтын ажлыг манлайлж, хөдөлмөрийг зохион
байгуулагч чадвараараа үлгэр дууриал үзүүлж байгаа тэргүүний хүнийг
намын захиалгаар зохиолын гол баатар болгон сонгож авахдаа амьдралын
сүүдэртэй муу юм уу төвөгтэй талыг бүрхэгдүүлэн орхидог байснаас уран
зохиолд өө сэвгүй баатар гэгч гарч ирсэн. Энэ “өө сэвгүй баатрууд“ нь
хоорондоо ижил төстэй, сайн бүхний шинжийг өөртөө шингээсэн байдаг
байна.
Ирээдүй нь тов тодорхой, хайрлаж дурлах, идэж уух нь хүртэл нэг
загвартай болсон нь ажиглагддаг. Ийм дүрийн тод жишээ нь агуу их шинэ
хүний дүрүүд юм. /Сүхбаатар, Сталин, Ленин, Чойбалсан/ Дараа нь энэ
дүрүүдийг утга зохиолд дүрслэхээс татгалзаж, шинэ ажилчин ангийн дүрийг
гаргах болсноор ангич чанар гэдэг шаардлага урлаг утга зохиолд бий болжээ.
Ангич чанартай байхын зэрэгцээ тэдгээр дүрүүд нийтийг төлөөлөх хэв
шинжит дүр байх ёстой болсон байна. Ийнхүү зөрчилгүйн онолд
тулгуурласан ангич чанартай хэв шинжит дүрүүдийг урлаг уран зохиолд
дүрслэн харуулах болсон юм.
Дайны үеийн уран зохиол өмнөх үеэ бодвол хэт улс төржин
төрөл хэлбэр, урлах эрдмийн хувьд ядуурсан ч монгол уран зохиолын
эх ундрага шавхагдашгүйн учир Ч.Чимид, Д.Намдаг, Х.Пэрлээ,
Ч.Лхамсүрэн, Ц.Гайтав, Д.Цэвэгмид, Ц.Цэдэнжав нарын яруу тансаг
шүлэг найраглал, Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн, Л.Бадарч, Д.Сэнгээ
нарын содон сонирхолтой өгүүллэг тууж, Д.Намдаг, Ч.Ойдов,
Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын жүжгүүд зохиогдсон юм.
Дөч тавиад оны үед шинжлэх ухаан, ардын боловсрол их
дээшилж олон арван чухал өөрчлөлт гарсны дотор хуучин бичгийг
шинэчилсэн явдал олон түмнийг бичиг үсэгт түргэнээ сургах
дэлхийн соёлтой ойртуулахад гол хурдасгуур болжээ.
Энэхүү шинэ үсэг хэрэглэх болсон нь ард түмний ярианы
хэлэнд ойр дөт учраас бүх нийтийг хамран бичиг үсэг сургах
бололцоо гарч зөвлөлтийн соёлтой танилцах үүдийг нээсэн нь
монголын уран зохиолд реализм нэвтрэхэд их дөхөм болсон байна.
 1943 онд Монголын зохиолчдын эвлэлийн зохион байгуулах хороог
байгуулах тухай “БНМАУ”-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол гарлаа. Энэ нь
уран зохиолын амьдралд онцгой явдал болсон бөгөөд 1943 оны 6 сарын 25-нд
гарсан тэрхүү тогтоолд монголын зохиолчдын эвлэлийн зохион байгуулах
хороог байгуулж, урлагийн хэрэг эрхлэх хорооны утга зохиолын тасгийг буулган,
зохион байгуулах хорооны даргаар зохиолч Ц.Дамдинсүрэн, нарийн бичгийн
даргаар Д.Сэнгээг томилжээ. Мөн энэхүү тогтоолд монголын зохиолчдын их
хурал хуралдуулахыг зохион байгуулах хороонд үүрэг болгосон байдаг. Ингээд
Монголын зохиолчдын эвлэл түүний зохион байгууулах хороо дөчөөд оны турш
уран зохиолыг хөгжүүлэх үйлсэд өнөөг хүртэл их үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Энэ үеийн уран зохиолыг бид:
Дайны өмнөх үе
Дайны үе
Дайны дараах үе хэмээн ангилж байна.
Дайны өмнөх үе
1930-аад оны үед гадны шууд нөлөө зааварчлагаагаар Монгол оронд
болсон хэлмэгдүүлэлтэд олон арван ямар ч гэм зэмгүй шудрага сэхээтэн өртөсний
нэг хэсэг нь Монголын зохиолчид байлаа. Шинэ үеийн монголын уран зохиолын
үндсийг тавьсан анхдагчид болох Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх,
М.Ядамсүрэн, Б.Ренчин гээд олон сайхан зохиолчид энэхүү хэлмэгдүүлэлтэд
өртсөн.
1928 онд байгуулсан байгууллага нь ч хэрэг дээрээ үгүй болж хүнд
хэцүү нөхцөл гарч ирэв. Энэ үед хэдийгээр шинэ үеийн уран зохиол бүрмөсөн
үгүй болчихоогүй ч хуучин сонгодог бичгийн уран зохиолд тулгуурласан
залгамж холбоо тасарч үнэндээ зөвлөлтийн утга зохиолоос суралцах, тэдний
хувьсгалт шинэ арга барилыг эзэмших, шинэ зам нээгдэв. Энэ үед дэлхий
нийтийн байдал нэлээд түгшүүртэй болж Япончууд монголын нутагт цөмрөн
халх голын орчимд дайн өдөөсөн нь манай орны хувьд байдал хүндэрсэн цаг
байв. Энэ мэтээс шалтгаалан яруу найрагт Улс төр иргэний сэдэв зонхилох
болсон бөгөөд Л.Цэнд-Очирын “Ах дүү дархан аврагууд”, Ц.Цэдэнжав “Талын
манхан”, Д.Сэнгээ “Баярын шөнө” зэрэг шүлэг найраглал гарсан байна.
ДАЙНЫ ҮЕ
1941 онд Гитлерийн Германы өдөөсөн дэлхийн II дайн бол
нийт хүн төрлөхтнийг хамран 5-н жил үргэлжилсэн гай гамшиг
байсан бөгөөд 1945 онд Зөвлөлтийн Улаан армийн болоод “АНУ”,
Англи зэрэг холбоотон гүрнүүдийн ялалтаар дууссан юм. Энэ дайны
өдөөгчдийн дорно дахин дахь голомт нь империализм байсан бөгөөд
1945 онд “БНМАУ”-аас Японд дайн зарлаж Зөвлөлтийн Улаан
армийн хамт шудрага тулалдаанд орж ялснаар дээрх голомтыг устган
энэхүү дайн төгсгөл болсон түүхтэй.
II дайны үед яруу найраг нийт утга зохиолдоо голлох
байртай байлаа. Энэ үеийн яруу найраг нь улс төр иргэний яруу
найргийн чиглэлээрээ нилээд гүнзгийрэхийн зэрэгцээ суртал
ухаалгын шүлэг нь бие даасан байдлаа алдаж нам, ажилчин ангийг
магтан дуулах тал руугаа хэлбийсэн байдаг. Гэхдээ яруу найраг нь
дотоод хөгжлийн зүй тогтолоо бас хадгалсаар байлаа. Иймд энэ
үеийн яруу найргийг дараах байдлаар ангилж болох юм. Мөн дайн
гарсан нь манай урлаг утга зохиолд нөлөөлж түүнийг эсэргүүцэх
шинэ сэдэв бий болжээ.
1.Улс төр иргэний яруу найраг
2.
•
Суртал ухуулгын шүлэг
•
Дайны сэдэвт яруу найраг
Утга уянгын яруу найраг
•
Эх орон эх нутгийн уянга
•
Байгалийн уянга болон хайр сэтгэлийн уянга
УЛС ТӨР ИРГЭНИЙ ЯРУУ
НАЙРГИЙН ТУХАЙ
а/ Суртал ухуулгын шүлэг
1930-аад
оны
үед
ихэд
хөгжсөн
ухуулгын
шүлгийн
уламжлалыг 1940-өөд оноос Ц.Цэдэнжав үргэлжлүүлж байв. Судлаач
Д.Цэдэв “Ц.Цэдэжнжавын суртал ухуулгын шүлэг нь уран сайхны
хувьд дэвшил хийж чадаагүй. Хар ярианы үгсийг хэмжээнээс нь
хэтэртэл хэрэглэж үүнийгээ энгийн бичиж байна гэж бодсон нь
эндүүрэл болсон байна.” гэж “Яруу найргийн уламжлал шинэчлэл”
хэмээх бүтээлдээ тэмдэглэжээ.
Ц.Цэдэнжавын бичсэн Ноосны тухай” цуврал шүлгүүд нь эх орныхоо үнэт
баялгийг танин мэдэж бүрэн дүүрэн ашиглахад олон түмнийг уриалсан шинжтэй байдаг.
Жишээ нь: “Ноосны төлөө”/1941/ шүлэгтээ:
Ариун манай компаны
Амьсгал болсон хяргалт
Сулаар явж байна гэж
Сонин бүхэн бичээд байна
Сонссон бүхэн харамсая
Эх орны баялагт
Хохирол бологч “сул”-лаа
хэмээснээс дээрх санаа тодорхой харагдаж байна.
Ухуулгын шүлгийн дараа аажимдаа суртал ухуулгын шүлэг
бие даасан байдлаа алдаж, улс төр иргэний яруу найрагт уусан
шингэсэн нь ажиглагддаг.
Энэ нь
тухайн үед яруу найргийн
хөгжлийн явцад гарсан нэгэн сонирхолтой үзэгдэл болсон байна.
Улс төр иргэний яруу найраг энэ үеэс нэг хүнийг тахин шүтэх үзэл
ихэд түгээмэл болсонтой холбоотойгоор магтаал өргөмжлөлийн
бичлэг их дэлгэрсэн.
Үүнд Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ нар онцгой хувь нэмэр
үзүүлсэн
гэж
энэ
талаар
судалсан
судлаачид
тэмдэглэжээ.
Д.Сэнгээгийн 1935 онд хэвлүүлсэн “Гэрэлт туяа” түүний дараа
бичсэн “Лениний гашуудалд” шүлэг нь тухайн үеийн яруу найргийн
хөгжлийн гол хандлага болж байсан ухуулах сэнхрүүлэх аястай байв.
Ялангуяа энэ үеийн Улс төр - иргэний яруу найргийн бүтэц нь
заавал намын тухай шүлгээр эхэлсэн байдаг нь тухайн цагийн
тогтсон хэвшил, загвар, ёс дэг байжээ гэж хэлж болмоор санагдана.
Д.Сэнгээгийн бичсэн “Нам” шүлэг нь “МАХН”-даа монгол
хүний өргөсөн тангаргийн шинжийг хадгалснаар онцлог юм.
Тухайлбал:
Ардын хувьсгалт нам ашдын жаргалын төлөө
Ард түмний жаргалын алтан жолоог барьснаар...
Нам нь түмнээ оройлж, түмэн нь намаа хүрээлж
Амь бие хоёр шиг салшгүй болж нягтарсан
гэж нам ард түмэн хоёрын салшгүй бат холбоог өгүүлсэн байдаг.
Л.Цэнд-Очир “Одон тэмдэгт эвлэл” /1941/ шүлэгтээ шинэ хүний
дүрийг онцлон, хөдөө талд малчин залуус байдаг бол үйлдвэр фабрикт
ажилчин залуус, хил хязгаартаа очоод эх оронч дайчин залуус болж эх орноо
өргөж явааг дүрсэлсэн. Энэ санааг Ц.Цэдэнжав “Байлдагчийн захиа”/1945/
М.Дэмчигжав “Мартагдашгүй өдөр”/1946/ шүлгээрээ түрж, улс орны
хөгжлийг дагаж бий болсон томоохон үзэгдлүүдийг Х.Пэрлээ “Их
сургууль”/1945/
Д.Цэвэгмэд
“Багшийн
“Трактор”/1945/ зэрэг шүлгүүддээ тусгажээ.
сургууль”/1946/
Ч.Чимид
Д.Цэвэгмэдийн “Багшийн сургууль” шүлэгт:
Агаар буданг нэвтлэн гийгүүлэх
Алтан нарны тунгалаг туяа
Үндэсний соёлыг удирдан хөгжүүлэх
Оюутан багш нарын ундрах ордон…
хэмээсэн нь хүн төрлөхтний тэргүүн шатанд дэвшсэн шинэ монголын хөгжил
дэвшлийн өнгө царай болохын зэрэгцээ өнөөгийн багшийн сургуулийн сүлд
дуу болон одоо хүртэл дуулагдсаар байна.
Энэ үеийн улс төр-иргэний яруу найргийн нэг гол
дүрслэгдэхүүн нь монгол зөвлөлтийн ард түмний ахан дүүгийн
эвдэршгүй ган бат найрамдлын сэдэв юм. Ялангуяа дэлхийн 2-р
дайны үед Зөвлөлтийн ард түмнээс Германы фашизмын эсрэг
явуулсан эх орны их дайны шудрага тэмцлийг дэмжиж манай ард
түмний үзүүлсэн ах дүүгийн тусламж, улаан армийн ялалтанд баттай
итгэсэн сэтгэл санааны өөдрөг шинжийг илэрхийлсэн олон шүлэг
зохиол гарч байлаа.
Энэ сэдвээр бичсэн олон шүлгийн түрүүч нь
Ц.Дамдинсүрнгийн
“Бат
гадас”/1941/,Ц.Цэдэнжав
холбоо”/1941/,
“Арми
“Алтан
чамдаа”/1943/,
Д.Сэнгээ “Залуучууд гэдэг танкийн нөхөд” /1944/
шүлэг гарчээ.
ДАЙНЫ СЭДЭВТ ЯРУУ
НАЙРАГ
Дайны аюул гамшиг дайсны үнэн нүүрийг илчлэх, хүн ардын
шударга тэмцлийг дэмжих, энх тайвныг бататгах үйлст зүтгэх, эх орноо
батлан хамгаалах,”ЗХУ”-ыг талархах нь цаг үеэр дэвшигдсэн түүхэн үүрэг
болсон ба энэ нь улс төр иргэний яруу найргийн нэгэн гол дүрслэгдэхүүн
болсон. Үүний түрүүч бүтээл нь1939 оны халх голын дайны үйл явдал,
ялалтын дуулал болсон Ж.Дорждавгын “Халх гол” дуу, Чимид-Осорын
“Зүүн хязгаарын зун” /1940/, Л.Цэнд-Очирын “Ах дүү дархан аврагууд”
/1941/, Г.Дэмчиггунаагийн “Алдар гавъяа” /1941/ зэрэг олон шүлэгт
түрлэгээ олжээ.
1945 оны чөлөөлөх дайны үйл явдлыг тусгасан, өвөр
монголыг чөлөөлөх дайны сүүлчийн голомтыг унтраах ариун дайнд
“НҮБ”-ийн цэргийн хамт оролцсон монгол ардын арми цэрэг
дайчдын гавъяаг мөнхжүүлсэн Ч.Лхамсүрэнгийн “Ялалтын төлөө”
/1945/, Ц.Дамдинсүрэнгийн
“Ард олон
зововч
амар
жаргах
болно”/1945/, Д.Сэнгээгийн “Өвөр монгол нөхдөө”, “Урагшаа”
/1945/ шүлгүүдэд дайны сэдэв үргэлжлэлээ олсон байна.
Улаан армийн ялгуусан ялалтыг тусгасан Ч.Лхамсүрэнгийн
“Днепр”/1943/, “Сайхан билэгт өдөр” /1944/, Б.Баастийн “Киев дуудаж
байна” /1944/, Ц.Цэдэнжавын “Арми чамдаа” /1943/, Х.Пэрлээгийн
“Хүний үг” /1942/, Ө.Лувсангийн “Хайрт улаан армидаа” /1943/,
Ц.Дамдинсүрэнгийн “Ялалтын хэнгэргийг цохилцоё” /1945/ зэрэг олон
шүлэг гарчээ. Эдгээрт манай яруу найрагчид нутгийн олон монголчуудад
номхон бор гэж алдаршсан гал дөл шиг жавхлантай, ган болд шиг
хатуужсан /Ө.Лувсан/ эрэлхэг хүчит улаан армид хандан:
Улаан арми хэзээ ч чи ганцаардахгүй
Улс бүрийн ажилчны талархал чамд буй
/Х.Пэрлээ”Хайрт улаан армидаа”/.
…Монгол хүний бэлэглэлийн мөрөн
Европын гүнд ортол урсаг
Хараал шингэсэн фашизмийн арми
Тэр мөрөнд хар хүүрээ шингээг!
Хайр шингэсэн улаан арми
Тэр мөрөнд ялалтын онгоцоороо сэлэг
/Ц.Цэдэнжав “Арми чамдаа”/
гэж өшөө хорсол, хилэнт занал, итгэл найдвар ялалт мандлын илрэл болсон байна.
Энэ чиглэлийн яруу найрагт Ц.Дамдинсүрэнгийн бүтээл онцгой
байр суурьтай байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүний илрэл нь “Бат холбоо”,
“Алтан гадас” шүлгүүд юм. Яруу найрагч “Бат холбоо” шүлэгтээ аз
жаргалдаа ч ахуй амьдралдаа зөвлөлтийн баатарлаг
ард түмний улаан
армитай сэтгэл санаа нэг байдгийг өгүүлж “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн
бут ургадаг” ардын цэцэн үгийн ёсоор зуун баатар өнөө сүйрэхэд мянган
баатар ардаас төрдөг учир арми ард хоёрын бат холбоо юунд ч ялагдашгүйг
дээдлэн илэрхийлсэн байна.
1945 онд бичсэн “Ялалтын хэнгэрэгийг цохилцоё” шүлэгтээ
Зөвлөлтийн баатарлаг ард түмний ялалтыг өргөн дуулсан ажээ. Энэ
бүхнийг дүгнэж “ОХУ”-ын монголч эрдэмтэн Л.К.Герасимович
“Монголын яруу найрагчдын дайны тухай шүлэг бүхэн Зөвлөлт
улсын ялалтад бат итгэсэн үгээр ямагт төгсдөг байв” хэмээн
тэмдэглэсэн нь бий.
ӨГҮҮЛЛЭГ
ХХ зууны дөчөөд оны уран зохиол нь
хамгийн ээдрээтэй, хүнд зөрчилтэй, уран сайхны
чанар, туурвил зүйн хувьд уналтад орсон атлаа
улс төр, эдийн засаг, соёл боловсролын хүнд
бэрх цагт ачааны хүндийг үүрч чадсан үе юм.
Үүний учир нь :
 Дэлхийн II дайн
 Улс төр хэлмэгдэлтийн дараа одоо юуг яаж бичих вэ гэж айсан,
гайхсан эргэлзсэн асуултуудын өмнө уран бүтээлчид зогсож байсан
үе
 Дайн дуусмагц нам засгаас их сэргээн босголт, бүтээн байгуулалт,
шинэ хүний тухай, анхдугаар таван жил, 2,3-н жилийн төлөвлөгөөт
зорилтын тухай бичих удаа дараагийн шийдвэрүүдийг зохиолчдын
өмнө тулган тавьсан үе байсан юм.
1920-1930-аад
онд
баруунтан
зүүнтэн
болон
талцаж
дайсагналцсан улс төрийн хүрээнийхний хар сүүдэр соёл урлаг, утга
зохиолын ертөнцөд их гай гамшиг үлдээсэн. Энэ үед С.Буяннэмэх,
Ши.Аюуш,
Д.Нацагдорж,
Ц.Дамдинсүрэн,
Б.Ренчин,
Д.Намдаг,
Х.Пэрлээ нар хилс хэргээр баригдаж, шоронд хоригдож, зарим нь
цаазлагдсанаар монголын утга зохиол ямар ч эд хөрөнгө, материалтай
тэнцэхгүй сэтгэл санаа, оюуны асар их хохирол амссан юм.
1940 онд дэлхийн энх амгаланг түйвээсэн хар
дайнд улаан арми, Оросын ард түмний баатарлаг гавьяа, эр
зоригийг бахархаж, олон жилийн зузаан нөхөрлөл, зовлон
жаргалаа хуваалцсан
андын хувьд монголчуудаас чин
сэтгэлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж буй өгүүллэгүүд ар
араасаа гарчээ.
Тухайлбал Б.Ренчин “ Баярын магнай”, “Хот айлд зуны нэг
өдөр”, С.Дашдэндэв “Бат өвгөний баясгалан”, “Учрал”, Д.Цэвэгмэд
“Салхин зээрд”, П.Хорлоо “Хар унага”, Ч.Лхамсүрэн “Гурван арван
тав”, Ч.Лодойдамба “Малгайтай чоно” зэрэг өгүүллэгүүдийн ихэнх
нь 1944 онд бичигдэж, фашистын зэрлэгүүдийг бут цохих ариун
тулалдаанд улаан армийн дайчдад монгол хүн хамгийн шилдэг агт
морьдоо бэлэглэж байгаа өгүүлэмж нилээд өгүүллэгт нь сэтгэл
хөдлөм, уран тансаг дүрслэгдсэн байна.
1940-өөд оны өгүүллэгүүд монголын ард түмэн улаан арми,
монгол зөвлөлтийн ард түмний үе уламжлагдсан ган бат найрамдлыг
тод тусгах түүнийг улам бататгах зузаатгах, тухайн түүхт явдлыг уран
зохиолын хуудаснаа үзүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан бөгөөд
зохиолч,
сэтгүүлч
М.Бизъяагийн
“Бэлэг”,
Ц.Дамдинсүрэнгийн
“Хоёулаа миний хүү” өгүүллэгүүд үүний тод жишээ юм.
1940-өөд оны өгүүллэгийн зохиолын мөн чанарыг доктор Л.Түдэв,
Г.Михайлов, К.Яцковская нар судалгааныхаа бүтээлд: “энэ үеийн
дийлэнх зохиолчид амьдралыг түүний зангилаа зүйлийг олж харах,
түүний хөдөлгөөн дэх мөн чанарыг нээн бичих явдал дутагдалтай
байлаа. Дөчөөд оны эхэн үеийн ялангуяа залуу зохиолчдын бүтээлд
амьдралыг өнгөцөөр харах, загварт баригдах, өгүүлэмж зохиомжийг
нэгэн хэвийн байдлаар дүрслэх нь түгээмэл байсан” гэж оновчтой
дүгнэсэн байдаг.
Дайны дараа бүтээн байгуулах их үйлсэд нийгэм, эдийн
засаг, улс төр, оюуны хүрээнд их өөрчлөлт сэргээн
босголт өрнөсөн бөгөөд энэхүү үйл явцыг тусгасан
өгүүллэгүүд
дотроос
С.Дашдэндэвийн
Л.Бадарчийн
“Учрал”,
“Хүжийн
Д.Цэвэгмэдийн
гал”,
“Сурагч
Ганбат” зэрэг бүтээл ур хийцийн хувьд бусдаас ялгаран
монголын уран зохиолын өв санд үлджээ.
Л.Бадарч “Хүжийн гал” өгүүллэгт Ундрахын сурч мэдэхийн төлөө
ямагт чармайж, сайхан амьдралын төлөө идэвхтэй тэмцэж буйг
бусдаас товойлгон тавьж түүнийг гял цал магталгүй, багш ламын
харгис хэрцгий авир төрхийг харааж зүхэлгүйгээр энгийн намуухнаар
хүүрнэн өгүүлж тэдний дүр төрх, зан төлөвийг нүдний өмнө амилан
бостол зурж чадсанд уг өгүүллэгийн уран сайхны хүч чадал оршино.
Ундрах эцгийнхээ:” Юу ч сурсан багадахгүй эрдэм болно” гэсэн
үгийн хариуд “Хулгай хийж сурвал эрдэм үү?” хэмээн хүүхдийн
гэнэн атлаа бас ч юмыг эргэцүүлсэн асуулт тавьж байдаг. Мөн Лам
багшид шавь ороод “…Түвдийн номд нэвтэрхий болоод сайн лам
бологчид нь догшин моринд мордож чадахгүй, номхон морийг
хазаарлаж чадахгүй тийм хүмүүс болчихдог байна шүү” хэмээн ахдаа
хэлж байна.
Ундрах эцгийнхээ:” Юу ч сурсан багадахгүй эрдэм болно”
гэсэн үгийн хариуд “Хулгай хийж сурвал эрдэм үү?” хэмээн хүүхдийн
гэнэн атлаа бас ч юмыг эргэцүүлсэн асуулт тавьж байдаг. Мөн Лам
багшид шавь ороод “…Түвдийн номд нэвтэрхий болоод сайн лам
бологчид нь догшин моринд мордож чадахгүй, номхон морийг
хазаарлаж чадахгүй тийм хүмүүс болчихдог байна шүү” хэмээн ахдаа
хэлж байна.
Гэвч нөгөө талаас нь авч үзвэл хэдийгээр бичиг үсэгт сурах чухлыг
ухуулан сурталчилсан, эрдэм номын мөр хөөхөд одоо үед чөлөөтэй
сайхан цаг ирсэн гэдгийг үзүүлсэн боловч ингэхийн тулд эсрэг талын
баатар болох лам нарыг бүр туйлд нь хүртэл муулсан, авах сайн
юмгүйгээр жигшин зэвүүцсэн өнгө аясаар дүрсэлсэн нь туурвил зүйн
ур чадварт хамгийн их хамаардаг үнэнийг өгүүлэх зарчим алдагдсан
байна.
1940-өөд онд хайр сэтгэл, ёс суртахууны асуудлыг хөндсөн
сонирхолтой өгүүллэг гарч байсныг Ц.Дамдинсүрэн “Солийг
сольсон нь”, “Багш шавь хоёр”, “Хоёр цагаан юм”, Ч.Лхамсүрэн
“Цэцэг барьсан хүүхэн”, Д.Даржаа “Нандин сэтгэл”, Л.Бадарч
“Галдан Балдан хоёр”, Ш.Нацагдорж “Сорилт” зэрэг бүтээл
гэрчилнэ. Эдгээрт хайр сэтгэлийн ариун нандин
сэрдлэгийг давж чаддаг /”Цэцэг барьсан хүүхэн”/,
нь хардлага,
шинэ
цагийн
эрдэм
соёлтой,
ажил
хөдөлмөртөө
шамдамгай, аливаа бэртэгчин зан авирыг үл тэвчдэг шинэ
монгол хүний дүрийг /”Солийг сольсон нь”, “Багш шавь
хоёр”, “Хоёр цагаан юм”/ бүтээхэд уран бүтээлчид өөр
өөрийн авьяас билэг, ур ухаанаа сорьсныг мэдэж болно.
Үүнээс гадна шог хошин өгүүллэг нилээд бичигджээ.
Жишээлбэл
Л.Ванган
“Жож
Сэрээнэн”,
Ч.Чимэд
“Дамжуулах станц”, “Доржсүрэнгийн нойр хулжсан нь”,
Н.Иштавхай “Хоноц”, Ш.Жамбалсүрэн “Бяцхан бөгөөд
сонин үлгэр” /1947/, Д.Даржаа “Юу илрэв?”/1948/
өгүүллэг уран дүрслэл, зохиомжийн хувьд сонирхолтой
болж чадсан байна.
Жишээ
нь:
Ц.Цэдэнжав
“Жамба
найз”/1945/
өгүүллэгтээ залхуу малчны хийх юмаа олж ядсан
сэтгэлийн олон өнгө байдлыг аятайхан өгүүлж, Жамба
хавар цагт айл хэснэ гэдэг шал дэмий хийсэн ч юмгүй
хийгээгүй ч юмгүй мөртлөө хүн бүхэн тун их ажилтай,
надтай ярих ч хүн алга гэртээ харъя” гэж бодно.
Тэгээд хот орно. Тэндээсээ уйдаж хөдөө гарна. Үнэндээ
Жамба өөрөө ажил хийдэггүй учраас уйтгартай. Хөдөлмөр
хийдэггүй
залхуу
хүн
ганцаарддагийг
хошигнон
үзүүлжээ.
Ш.Жамбалсүрэн “Бяцхан бөгөөд сонин үлгэр”/1947/ өгүүүллэгт
хариуцлагагүй салан задгай хүмүүсийн бие биеийнх нь ажлын
уялдаа нөхцлийн байдалд урласан нь зохиомж хийгээд шоглох арга
барилын хувьд оновчтой болжээ.
ДҮГНЭЛТ
1940-өөд оны өгүүллэгийг ажиглахад хэдийгээр утга агуулга сэдвийн
хувьд өрөгжин тэлж хөгжиж байсан ч манай зохиолчид урлаж буй
дүрийнхээ дотоод сэтгэхүйг нээн дүрслэхдээ учир дутагдалтай
байсан нь харагддаг. Энэ тухай Оросын Монголч эрдэмтэн,
профессор Л.К.Герасимович “Дайны жилүүд түүний дараах
жилүүдэд хүний дотоод сэтгэлийн төлөв байдлыг дүрслэх нь ямар ч
ашиггүй мэт санагдаж байж болно.
Үүнээс гадна сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, үг дуу цөөтэй, сэтгэлээ
нээх төдийлөн дуртай биш байх зэрэг монголчуудын ёс зүйн
уламжлалтай холбоотойгоор монгол зохиолчид баатрынхаа дотоод
сэтгэл хөдлөлийг дэлгэрэнгүй бичдэггүй нь монгол хүүрнэл зохиол
Европын уншигчдын хувьд хуурай хөшүүн мэт санагддагийн
үндсэн
учир
шалтгаан
тэмдэглэсэн байдаг.
болно.”
/Л.К.Герасимович/
хэмээн
1940-өөд оны өгүүллэгийн гол дутагдлыг “МОҮУЗ”-ын
түүх 2-р ботид: “уран дүрслэл багатай, ерийн хүүрнэл
тоочилт, зохиомж болон өгүүлэмжид ижил төстэй
байдал, өөрөөр хэлбэл биесээ дуурайх хандлага, үйл
явдлын ээдрээ ончроог сонирхон шохоорхох зэрэг
дутаглууд байна…” хэмээн дурьдсан байна.