3-р лекц

Download Report

Transcript 3-р лекц

АГААРЫН БОХИРДОЛ
Агаарын тухай
Дэлхийн агаар мандал гэж дэлхийн татах хүчинд захирагдан,
дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар
мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038%
нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй
бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж
нэрлэдэг. Агаар мандал нь нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр,
шөнийн температурын ялгааг тогтворжуулан, дэлхий дээр амьдрал байх
нөхцөлийг бүрдүүлнэ.

Агаар мандалд бага хэмжээтэй байх хүлэмжийн хийнүүд
(Greenhouse gas) газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж,
дэлхийн дулааны тэнцвэрийг хангана. Хэрэв эдгээр хийнүүд агаар
мандалд байхгүй бол гадаргуугийн дундаж температур -18 °C болох
бөгөөд дэлхий дээр амьдрал байх нөхцөлгүй болно. Нүүстөрөгчийн
давхар исэл, метан, усны уур, озон нь агаар мандал дахь үндсэн
хүлэмжийн хийнүүд юм.

Агаарын бохирдол гэж юу вэ?




Агаарын бохирдол гэж хими, биологийн гаралтай зүйлс болон
элдэв тоосжилтийн нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар
өөрчлөгдөхийг хэлдэг.
Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад
озоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл
мэнд, дэлхийн экосистемд аюул нүүрэлсээр байна.
Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн
нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал юм.
Агаарт шууд ялгаран орох бохирдуулагчийг анхдагч гэнэ.
Анхдагч бохирдуулагчид хоорондоо болон бусад хийтэй урвалд
орсноор шинэ бодис үүсгэнэ. Үүнийг хоёрдогч бохирдуулагч гэж
ялгадаг. Агаар дахь хорт хий ихсэх нь хүний эрүүл мэндэд дам
төдийгүй шууд нөлөөлдөг явдал цөөнгүй.


Агаарын бохирдол үндсэндээ хүн ам ихтэй хотуудад ялангуяа байгаль
орчны хууль журам нь боловсронгуй биш хөгжиж байгаа орнуудад
нүүрлэдэг. Гэхдээ хөгжингүй орнуудын хүн ам шигүү суурьшсан
газруудад ч ялгаагүй бохирдлын түвшин аюултай хэмжээнд байна.
Дэлхий нийтэд агаарын бохирдолын нөлөөг 3 гол төрөлд хуваан авч
үздэг

Хүчиллэг бороо

Дэлхий нийтийг хамарсан цаг уурын дулааралт

Oзоныг хомсдуулагч
Агаар бохирдуулагч эх үүсвэр
Хүний үйл ажиллагаанаас гаралтай үүсгэгчийн дийлэнх нь
ямар нэг төрлийн түлшийг шатааснаас үүдэлтэй байдаг.
Үүнд:

Цахилгаан станцын яндангаар олгойдох утаа, хотын хог хаягдал устгах
газар зэрэг суурин үүсгэгчид

Тээврийн хэрэгсэлүүд хөдөлгөөнт үүсгэгч болно

Усан замын төрөл бүрийн хөлөг онгоцууд

Нүүрсхүчлийн хий бол шаталтаас үүсдэг хүлэмжийн хий юм

Нүүрс устөрөгч мэтийн ууршимтгай органик бодис

Утаа, тоос мэт зүйлс агаарт хуралдаж утаан манан болох

Хар тугалга, кадми, зэс зэрэг хортой металл

Хлорт фторт нүүрстөрөгч (CFC) буюу фреон нь озоны давхрагыг
гэмтээгч бодис бөгөөд хэрэглэхийг хориглосон.
Үргэлжлэл








Аммиак хөдөө аж ахуйгаас гарна
Хог, бохирын систем, үйлдвэрлэлийн болон бусад гаралтай үнэр
Цөмийн дэлбэрэлт, цэрэг дайны зориулалттай тэсрэх бодис,
радон зэргээс үүсдэг радио идэвхт бохирдол
Зуух, пийшин, хог хаягдал шатаагч
Нефть боловсруулах болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн гаралтай химийн бодис, тоос,
зориуд тавьсан гал
Будаг, лак, үсний лак, шүршдэг будгийн уур
Цэрэг дайны зориулалттай зүйлс (цөмийн зэвсэг, хорт хий,
биологийн зэвсэг)
Байгалийн гаралтай үүсгэгчид:

Голдуу ургамал багатай юм уу огт байхгүй газраас босдог тоос

Амьтдын хоол боловсруулах явцад үүсэх метан

Газрын гүнд явагдах цацраг идэвхт задралын бүтээгдэхүүн болох Радон хий

Хээрийн түймрийн утаа, түүнээс гарах угаарын хий

Галт уулын идэвхжлийн үр дагавар болох хүхэр, хлор, үнс нурам
Агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн улс орнууд дараах
чиглэлээр тодорхой арга хэмжээг авдаг

Эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх

Эдийн засгийн хөшүүрэг хэрэгсэл хэрэглэх

Технологийн шинэчлэл хийх

Боловсрол танин мэдэхүй үйл ажиллагаа явуулах

Мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх 5 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа
явуулна. Дээрхи чиглэлүүдийг нягт уялдаа холбоотойгоор хамт
хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үздэг.
Тоосжилт



Агаарын бохирдлын нэг шалтгаан нь тоосжилт юм. Янз бүрийн
судалгаагаар сүүлийн жилүүдэд тоосжилт нь хотын хүн амын эрүүл
мэндэд асар их аюул учруулж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Тоосжилт, агаарын бохирдол нэмэгдэх тусам хүүхдүүдийн дунд
тохиолдох амьсгалын хурц үрэвслийн тоо нэмэгддэг гэсэн тооцоо ч
байдаг аж. Жишээлбэл, агаарт цацагдсан 50 тонн тортог эргэн
тойрондоо 5 км-т, салхитай үед 25 км газар тархдаг байна. Хот орчмын
нэг шоо метр талбайд 4-6 тонн, орон сууцны орчимд 80-200 тонн,
үйлдвэрийн дэвсгэр дүүрэгт 400-700 тонн тоос, тортог тунардаг гэж
судалгааны дүнд гарчээ.
Судалгаагаар агаарын бохирдлын хэмжээг жилээр тодорхойлоход 40
хувь нь утаа буюу угаарын хий, 60 хувь нь тоос, тоосонцор болохыг
тогтоожээ
Тоосжилт



Хотын ихэнх хэсэгт зүлэг, ногоон байгууламж байдаггүй, мөн газрын
гадаргуугийн өнгөн хөрс нь хэт хуурайшиж, хуурай улиралд салхиар
амархан агаарт дэгдэн, агаарыг бохирдуулдаг байна. Газрын
гадаргуугийн өнгөн хөрс нь маш хуурай, нарийн ширхэгтэй учраас
салхи гарах бүрийд агаарт дэгддэг.
Бохирдлын энэ эх үүсвэрийг үнэлэх нь нилээд төвөгтэй бөгөөд агаарт
дэгдэмхий тоос шороо нь агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн нэг
болохыг тогтоосон.
Барилга, байшин, авто зам барьж байгаа газар, талбай дээр ихээхэн
хэмжээний тоос шороо үүсдэг нь мөн хотын агаарыг бохирдуулдаг.
Агаарыг бохирдуулагч тоос шороог тооцоолоход хүндрэлтэй байдаг ч
хуурай тоосны агууламжтай харьцуулахад бага хэмжээгээр агаарыг
бохирдуулдаг.
Тоосжилт



Ази тивийн ихэнх хотуудад хаягдал бүтээгдхүүн, хогийг шатааснаас үүдэлтэй
агаарын бохирдол их байдаг. Хотод мөн хог хаягдлыг шатааж агаарыг
бохирдуулдаг. Улаанбаатар хот нь хуурай цаг агаартай учраас гадаргуугийн
тоосжилт нь голчлон зам, замгүй газар, зүлэг ногоогүй, халцгай хөрснөөс гарч
байна.
Ялангуяа өвлийн улиралд эдгээр эх үүсвэрээс тоосжилт их хэмжээгээр үүсдэг.
Тоосжилтын бохирдлыг хамгийн ихээр үүсгэгч эх үүсвэр нь тээврийн
хөдөлгөөн юм. Тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа нь гудамж талбайд
тоосжилт үүсгэн улмаар энэ тоосжилт нь агаарт дэгддэг байна. Ялангуяа гэр
хороололын шороон замаас ихээхэн хэмжээний тоос босдог.
Тээврийн хэрэгсэл, болон авто замаас үүсэж байгаа сул дэгдэмхий тоосноос
гадна зүлэгжүүлээгүй талбай, халцгай газар нь тоосыг ихээр хуримтлуулж
байна. Хуурай цаг агаарын нөлөөгөөр, салхины хүчээр ихээхэн хэмжээний
тоос агаарт амархан дэгддэг. Ялангуяа газрын гадаргуугийн өнгөн хөрс маш
нарийн ширхэгтэй учраас салхи босох бүрт амархан агаарт дэгдэж бохирдлыг
үүсгэнэ.
Агаарын бохирдлын үр нөлөө



Агаар бол хүн амын урт удаан, эрүүл амьдрахын нэг гол үндэс юм.
Гэтэл агаарын бохирдол бий болсноор энэхү үндсэн нөхцөл алдагдаж,
хүн амын эрүүл мэндийн байдал муудахад хүргэж байна.
Агаарын түгээмэл бохирдуулагчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг
авч үзвэл, хүхэрлэг хий нь амьсгалын замын хамгаалах тогтолцоог
алдагдуулж, ханиалгах,үд хорсгох шинж тэмдэг илэрч, багтраа болон
уушигныөвчин үүсгэдэг байна.
Нүүрстөрөгчийн дутуу исэл бол зүрхний шигдээс болон зүрхний бусад
өвчлөл, багтраа өвчин үүсгэх, хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулан
эд эрхтэнд гэмтэл учруулах, дутуу төрөлт нэмэгдэх, хүмүүсийн ажлын
чадвар буурах нэхцөл болдог.
Агаарын бохирдлын үр нөлөө



Азотын давхар исэл нь нүд, уушги, арьс, салст брхэвч, амьсгалын
замын эд, эрхтүнүдийг гэмтээх, гуурсан хоолойн багтраа, уушгины
хатгалгаа, томуу, томуу төст өвчин, зүрх судасны өвчлөл үүсэхэд шууд
нөлөөлөхийн зэрэгцээ амьсгалын замын архаг өвчлөлийг нэмэгдүүлнэ.
Том ширхэглэлт тоосонцор (РМ10) болон нарийн ширхэглэлт
тоосонцор (РМ25) нь амьсгалын замын эмгэг, арьс, элэг, уушгины зэрэг
хавдар, зүрх судасны эмгэг, төрөл бүрийн удамшлын эмгэг үүсгэхэд
нөлөөлдөг.
Хар тугалга бол төв мэдрэлийн тогтолцооны эмгэг, цус багадалт,
жирэмсэн эх, хүүхдэд сөргөөр нөлөөлж хүний биеийн ясанд удаан
хугацаагаар хуримтлагдана. Мөн хоолны дуршил буурах, бөөрний
хавдар үүсгэх, дутуу өрөлт үүсгэх магадлалтай. Бенз-а-пирен нь
(С20Н12) нь уушги, хоол боловсруулах замын хавдар үүсгэнэ.
Агаарын бохирдлын үр нөлөө


Дэлхийн хэмжээнд жилд 55сая хүн нас барж байгаагийн 5 хувь буюу 3
сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг бөгөөд үүнд
ойролцоогоор 1.4-6 сая америк доллар зарцуулдаг ажээ.
Дэлхийн хэмжээнд 2000 оны байдлаар гэрийн дотоод орчны агаарын
бохирдлын улмаас сая гаруй хүн нас барсан нь нийт нас баралтын 2.7
хувь болж байсан бөгөөд өвчлөл өндөртэй улс орнуудад бүр 3.7 хувийг
эзэлж, хоол тэжээлийн хомсдол, ДОХ/ХДХВ-ийн тархалт болон ундны
усны хомсдолоос үүдэлтэй өвчний дараа орж байна.
Анхаарал тавьсан та бүхэнд
баярлалаа
асуулт –
хариулт