Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл

Download Report

Transcript Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,
СУРГАЛТЫН ТӨСӨЛ
(2008-2013)
Ц.Ундрах
ММСС-ийн МБС-ын төслийн дэд захирал
2011 оны 5 сарын 11
Улаанбаатар хот
Төслийн зорилго:
Мэргэжлийн боловсрол, сургалтын
(МБС) чанар, хүртээмжийг дээшлүүлж
эрэлтэд нийцсэн МБС-ын тогтолцоог
бүрдүүлж тэгш боломжийг хангаснаар
ажилгүй болон мэргэжлийн бус
хөдөлмөр эрхэлж буй иргэдийн
хөдөлмөр эрхлэлт, орлогыг
нэмэгдүүлэхэд оршино.
Бүрэлдэхүүн хэсэг
1. МБС-ын бодлого үйл ажиллагааны шинэчлэл
2. Ур чадварын стандарт болон чадамжид суурилсан
сургалтын тогтолцоог бүрдүүлэх
3. Чадамжид суурилсан сургалтын үйл ажиллагаа
4. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ба
хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог
хөгжүүлэх
5. Сургалтын орчинг сайжруулах
1. Мэргэжлийн боловсрол сургалтын (МБС)
бодлого, үйл ажиллагааны шинэчлэл
• Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн,
төр хувийн хэвшлийн түншлэлд
тулгуурласан МБС-ын тогтолцоог хөгжүүлэх,
эрх зүйн, болон бодлогын шинэчлэлийг
дэмжих
• МБС-ын Үндэсний Зөвлөл, Мэргэжлийн
боловсрол, сургалтын газрын үйл
ажиллагааг дэмжих, салбарын хүний нөөц,
удирдах боловсон хүчний чадавхийг
бэхжүүлэх
2. Ур чадварын стандарт болон чадамжид
суурилсан сургалтын тогтолцоо
• Мэргэжлийн түвшин тогтоох, үнэлэх
үндэсний тогтолцоо, стандарт бий
болгох
• Чадамжид суурилсан сургалтын
хөтөлбөр, арга зүй, сургалтын материал
боловсруулах
• Үнэлгээ, магадлан итгэмжлэлийн
тогтолцоог боловсронгуй болгох
3. Чадамжид суурилсан сургалтын үйл ажиллагаа
• Тус салбарт ажиллаж буй 1500 гаруй
багш, мэргэжилтэнг сургаж бэлтгэх
• Сургалтын шинэ технологи, арга барилд
суралцах үйл ажиллагааг дэмжих
• МБС-ын үндэсний болон бүсийн арга
зүйн төвийн чадавхийг бэхжүүлэх
5. Сургалтын орчинг сайжруулах
• Барилга, уул уурхай, эрүүл мэндийн
салбарт 3 жишиг сургуулийг бий
болгох, үйл ажиллагааг нь дэмжих
• Сонгогдсон 18 сургуулийн (МСҮТ)
дадлагын байрыг шинээр барих,
засварлах, орчин үеийн сургалтын
тоног төхөөрөмжөөр хангах
Бүрэлдэхүүн Хэсэг 4:
Ажил мэргэжлийн чиг баримжаа
олгох ба хөдөлмөрийн зах
зээлийн мэдээллийн тогтолцоог
хөгжүүлэх
“Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа” (2009.12-2010.06)
(Гэрээт байгууллага: Кэмбриж Эдюкейшн/МЕК компани)
•Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг
ижил төстэй орнууд, орон нутгийн түвшинд харьцуулан
шинжилсэн.
•Судалгаанд 21 аймаг , Улаанбаатар хотын 1370 аж
ахуйн нэгж, байгууллагыг хамруулж барометрийн
судалгаа хийсэн.
 Байнгын ажлын байрны өсөлтийг эдийн засгийн салбар
тус бүрээр тооцож гаргасан. Хамгийн ихээр ажлын байр
нэмэгдэх салбар: ХАА, барилга ба худалдааны салбар
 2010-2011 онд хамгийн эрэлттэй байх мэргэжил: далд ба
ил уурхайчин, хүнд даацын машин механизмын жолооч,
тариаланч-ногоочин
“Говийн бүсийн ХЗЗ-ийн судалгаа” (2010.4-2010.10)
(Гэрээт байгууллага: Sustainability PTY /Бодлого судлалын төв)
Зорилго: Говийн бүсийн ажиллах хүчний ур чадвар,
ХЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал,
ирээдүйн төлөв
•Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн
17,700 орчим хүн хамрагдсан.
•Ажиллах хүчний ур чадварыг 395 нарийн мэргэжилд
хувааж дүн шинжилгээ хийсэн.
• ХЗЗ-ийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, цаашдын
төлвийн талаар санал, дүгнэлт гаргасан.
“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ба
хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог
хөгжүүлэх”
• Гэрээлэгч: Герман улсын Аппликатио/ПЕМ зөвлөх
үйлчилгээний компани
• Хугацаа: 1 жил
• Зорилго: Монгол улсад хөдөлмөрийн зах зээлийн
мэдээллийн нэгдсэн тогтолцоо;-ажил мэргэжлийн чиг
баримжаа олгох зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх,
боловсронгуй болгох
Анхаарал тавьсанд
баярлалаа!
Асуулт?