Төв аймгийн Бүрэн сумын цэцэрлэгийн багш: Б.Давааням
Download
Report
Transcript Төв аймгийн Бүрэн сумын цэцэрлэгийн багш: Б.Давааням
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд
багшийн ашиглаж буй аргууд,
тулгамдаж буй асуудал
Төв аймгийн Бүрэн сумын цэцэрлэгийн багш:
Б.Давааням
Түлхүүр үг:
Арга- Сүвэгчилсэн ухаан, юмыг хийх бүтээхэд
олсон барил
Арга зүй- Ямар нэг зүйлийг хэрхэн хийх арга,
сургалтад хэрэглэгдэх аргууд
Технологи- Алив материал, түүхий эдийг
боловсруулах арга ажиллагааны цогц,
хүүхдийн дунд явуулах нэг бүрчилсэн
ажлуудын нарийвчилсан аргачлалууд
Бүтээлч- Бүтээх чадвартай, бүтээхдээ сайн,
байгаа юмыг санаачлан дэлгэрүүлж хэрэглэх
Сониуч зан- Нэг юманд сонирхож байснаа төд
больж дахин өөр зүйлд сонирхох зантай
Судалгааны үндэслэл
Өнөө үед улс орны хөгжлийг хүний хөгжлөөр
хэмждэг болсон төдийгүй манай улс хүний
хөгжлийнхөө асуудалд ихээхэн анхаарал хандуулж
байгаа билээ. Үүний нэг илрэл нь БШУЯ-ны нэг ч
хүүхдийг хоцроохгүйгээр хөгжүүлэх зорилготой
“Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөр
хэрэгжиж байгаа билээ. Эндээс хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэх гэсэн асуудал гарч ирж байгаа бөгөөд
өнөөгийн багш нар хүүхэд хөгжүүлэхдээ ямар арга
хэрэглэж байна, тэдэнд хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байна вэ? гэх
мэт асуудлуудыг судлан илрүүлэхийн тулд энэхүү
сэдвийг сонгон авлаа.
Судалгааны зорилго: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд
ямар аргыг голчлон хэрэглэж байна вэ?, тулгамдаж буй
ямар асуудлууд байна вэ?, хүүхдийн хөгжилд эцэг эх,
олон нийтийн оролцоо хэр байгааг илрүүлэх, шийдвэрлэх
арга замыг өөрийн судалгааны ажлын хүрээнд дэвшүүлэх
Судалгааны зорилт:
- Сэдэвтэй холбоотой ном зохиол, сурах бичиг, хэвлэл
нийтлэл уншиж судлах
- Судалгааны асуулгаа боловсруулж, судалгаагаа авах
- Судалгааны материалыг боловсруулж дүгнэлт гаргах
- Бүтээлч сэтгэлгээний аргуудыг судалж түүнээс 3 аргыг
сонгож цэцэрлэгийн хичээл үйл ажиллагаанд хэрхэн
ашиглах боломжит хувилбарын жишээ боловсруулж
туршина.
Судлах зүйл: хүүхэд бүрийг хөгжүүлэхэд
багш ямар арга хэрэглэж байна вэ?, хүүхэд
бүрийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал
нь юу байна вэ?, хүүхдээ хөгжүүлэхэд эцэг
эх олон нийтийн оролцоо хэр байгааг судлах
Судалгааны объект:
Сургууль, цэцэрлэгийн 30 багш, бага, дунд,
ахлах, бэлтгэл бүлгийн эцэг эхчүүд
Судалгааны арга зүй:
- Ном зохиол судлах арга
- Асуулгын арга
- Туршилтын арга
- Ажиглалт
- Нэгтгэн дүгнэх
Судалгааны ач холбогдол: Энэхүү судалгаа нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд ямар асуудал
тулгамдаад байна вэ?, хүүхдийн хөгжилд эцэг эх
олон нийт хэрхэн хамтран ажиллаж байна вэ? гэх
мэт асуудлуудын шийдлийг олж харах тулгамдаж
буй асуудлыг өөрсдийн хүрээнд шийдвэрлэх арга
замыг олоход тус дөхөм болох юм. Мөн хүүхэд нэг
бүрийг хөгжүүлэхэд бүтээлч сэтгэлгээний аргуудаас
хэрхэн ашиглах арга зүйг боловсруулж байгаа
бөгөөд үүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлснээр багш
өөрийн хичээл үйл ажиллагаандаа ашиглах шинэ
аргатай болох, цаашид өөрсдөө бие даан бүтээлч
сэтгэлгээний аргуудыг өөрийн хөрсөн дээр буулган
ашиглах боломжтой.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх гэсэн
ойлголтын тухай
“Улсын сайн хүнээсээ
Хүний сайн хүүхдээсээ”
Шинэчлэлийн засгийн газраас боловсролын
чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд
хүүхэд нэг бүрт хичээл заах гэсэн ойлголтоос
хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой,
хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй,
амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай
болоход тусалдаг систем, эцэг эхчүүд
сургууль багш нартай хамтран ажиллах үүрэг
оролцоог хөгжүүлэхийг зорьж олон ажлуудыг
хийж эхлээд байна.
2007 оны СӨБ-ын талаарх бодлогын хүрээнд 20-р тушаал
батлагдсан.
Багш юу хийж байна вэ?
Хүүхэд юу хийж байна вэ?
Бичиг цаасны
ажил (хичээл, хөгжүүлэх үйл
ажиллагааны г.м
Үнэлгээнээс болоод)
Голдуу багш төвт сургалт
явуулдаг (Зааж зааварлах
үйл их, хүүхдийг бага
сонсдог)
Ангиа тохижуулах,
сургалтын хэрэглэгдэхүүн
бэлтгэх
Багшийн удирдлага,
заавраар явагддаг олон
хичээл болон хөгжүүлэх үйл
ажиллагаанд оролцдог(Үүнд
нэг ангид байх хүүхдийн тоо
олон байгаа нь нэмрээс
болдог)
Хүүхэд өдөр тутмын үйл
ажиллагаанд сонголтгүй,
идэвх санаачилга багатай,
бүтээлч бус, оролцож байна.
Цаг гарвал тоглодог.
Боловсролын чанарыг шинэчлэлийг амжилттай
хэрэгжүүлснээр:
Багш юу хийх вэ?
Хүүхдийн хөгжлийг өдөөх орчныг
бүрдүүлэх
Хүүхдээс ирж буй дохио сигнал,
асуулт бүрт ач холбогдол өгч, хариу
үйлдэл үзүүлнэ.
Багш хүүхэд бүрийг судална.
Хүүхэд бүртэй ажиллаж, олон
хувилбарт арга барилыг бүтээнэ.
Юу хүсэж, сонирхож байгаа, ямар
“сэдэв”-ээр ажиллах талаар
хүүхдүүдтэй ярилцана.
Багш хүүхдийг сонсоно, тусална,
чиглүүлнэ.
Хүүхэдтэй хамтдаа тоглоно, бүтээнэ,
үлгэрлэнэ.
Хүүхэд юу хийх вэ?
Хүүхэд бүр сонголтоороо өөр өөр
зүйлийг хийнэ. (Ж: сургалтын
булангуудад)
Тоглонгоо суралцана (Энэ зарчим
хэрэгжинэ)
Санаа бодол, санал, хүслээ
илэрхийлнэ.
Бие дааж, өөрөө өөртөө үйлчилнэ.
Бусадтай тоглоно, ажил үйл
гүйцэтгэнэ.
Хариуцлага хүлээнэ.
Хүүхэд байнгын хөдөлгөөнд байна.
Бүтээлч дасгал, даалгавруудыг
гүйцэтгэнэ.
Шинжлэн судлах, турших үйл
ажиллагаа хийнэ.
Асуудлыг олон аргаар, бүтээлчээр
шийднэ.
Бид хүүхдийг ямар хүн болгохыг хүсэж байна, түүний
тулд ямар орчныг бүрдүүлэх вэ?
Бид хүүхдийг ямар хүн болгохыг
Үүний тулд хүүхдэд ямар боломж олгох
хүсэж байна вэ?
шаардлагатай вэ?
Өөртэй итгэлтэй
Бие даасан
Бүтээлч
Хүний мөс сайтай
Өөрийгөө хариуцах
чадвартай
Өөрийгөө илэрхийлж чаддаг
Суралцах хүсэл эрмэлзэлтэй
Үнэнч шударга
Уйгагүй оролдлоготой
Бусадтай хамтран ажиллаж
чаддаг
Хийж буй зүйлдээ
сэтгэлээсээ ханддаг гэх мэт
Сэтгэл таатай, баяр хөөртэй байх
Өөрийнхөөрөө байх
Санаа бодол, хүслээ илэрхийлэх
Шийдвэр гаргах
Өөрөө суралцаж, мэдлэг бүтээх
Бусадтай харилцах, тоглох
Бүхий л мэдрэхүйгээрээ
орчинтойгоо харилцах
Аливааг сонирхон оролдох, турших
Ядарсан үедээ амрах, унтах
Сонгох
Сургалт
Сургалтын
төлөвлөгөө
Одоо мөрдөж буй
Шинэчлэл
7 хоног бүрээр ямар хичээлийг
Хүүхдийн эрэлт хэрэгцээнд
хэдэн цагаар үзэхийг хатуу
нийцсэн, уян хатан, цөөн нэр
тогтоосон сургалтын төлөвлөгөө төрлийн хичээлд олон цагаар
төвлөрч, чадваржих хөгжих
байдлаар зохион байгуулагддаг
төлөвлөгөө
Хөтөлбөр
Тухайн хичээлээр ямар ямар
сэдвүүдийг хэдийд хэдэн цаг
заах түүнийгээ хэдийд шалгахыг
төлөвлөдөг.
Тухайн судлагдахуунаар
дамжуулан ямар ямар чадвар
эзэмшүүлэх түүнийгээ хэдийд
хэрхэн үнэлэхээ төлөвлөөд сурагч,
эцэг эхэд нээлттэй болгоно.
Агуулга
Хөтөлбөр, сурах бичигт байгаа
агуулга
Агуулга нь зорилго биш,
зорилгодоо хүрэхэд ашиглагдах
хэрэгсэл тул сонгогдоно, уян хатан
байна.
Арга зүй
Мэдлэгжүүлэхэд чиглэсэн
Зохион
- Анги бүлгийн
байгуулалт
- Заах аргын нэгдэл
Чадваржуулах, хөгжүүлэх,
хэвшүүлэхэд чиглэсэн
Багш, сурагч, эцэг эхчүүд бүгд эрх
үүрэг, хамтын хариуцлага, нэгдмэл
удирдлагын шаталсан багууд
- Эцэг эхийн зөвлөл
Үнэлгээ
Зөвхөн мэдлэг, алдаа дутагдал
Чадвар, төлөвшил, хандлага, ахиц
амжилт
Мэдлэгжүүлэх ⟶ чадваржуулах
Сургалтын аргуудын тухай
Хүүхдийг хөгжүүлэх сургалтанд арга
онцгой үүрэгтэй. Сурах сургах үйл явц нь
зөвхөн мэдээлэл хүлээн авах, дамжуулах
төдийгөөр хэрэгждэггүй. Өөрөөр хэлбэл
суралцагч зөвхөн сонсох төдийгүй, өөрийн
үзэл бодлыг илэрхийлж, бусадтай санал
бодлоо хуваалцах, харилцан ярилцах
явцад амьдралын нарийн зүйлсийн учир
утгыг ойлгон тунгаах замаар сурч танин
мэддэг. Иймээс сургалтын агуулгаасаа
илүү арга нь хүнээ сургаж , хөгжүүлж
төлөвшүүлдэг байна.
Орчин үед сургалтанд хэрэглэгдэж байгаа аргуудыг
дараах байдлаар ангилж байна.
А. Уламжлалт арга
Б. Хөгжүүлэх сургалтын арга буюу шавь төвт
сургалтын арга
В. Бүтээлч сэтгэлгээний арга
Эдгээрээс орчин үеийн шаардлагад
нийцсэн эх оронч үзэлтэй, бүтээлч,
оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд
дээрх аргуудаас хамгийн тохиромжтой
нь бүтээлч сэтгэлгээний арга бөгөөд
үүнийг дэлгэрүүлж үзвэл:
- Бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ?
- Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлснээр ямар үр дүнд хүрэх
вэ?
Бүтээлч сэтгэлгээний үзэл санааг МА-ын зүйр
цэцэн үгээр тайлбарлавал:
Бүтээлч сэтгэлгээний үзэл санаа
Монгол ардын зүйр цэцэн үг
Сурч мэдэх сэдэл тэмүүллийг бий
болгох
Салхигүй бол өвсний толгой
хөдлөхгүй
Аль болох багаас нь бүтээлч
сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарах
Буруу сурсан хүүхэд
Бухын хүзүүнээс хатуу
Хам сэдэвгүй, өмнөх мэдлэгтэй
холбох боломжгүй мэдээлэл
амархан мартагддаг
Зүйргүй үг байдаггүй
Зүйдэлгүй дээл байдаггүй
Бусдыг чиний буруу гэж хатуу
дүгнэхгүй байх
Урмыг нь хугалаахаар
Ууцыг нь хугал
Хугацааг хангалттай өгөх, бушуу
түргэн гэж шаардаж болохгүй
Түргэн горхи
Далайд хүрэхгүй
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
аргууд нь дараах 3 үе шаттай.
1. Сэргээн сануулах үе: Тухайн сэдвийн
талаарх хүүхдийн мэдлэгийг тандах
зорилготой.
2. Утга санааг ойлгох үе: Хүүхдийг бие
даасан бүтээлч үйл ажиллагаанд татан
оролцуулах зорилготой.
3. Утга санааг бататгах үе: хүүхэд өөрийн
үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
боломжийг олгох хэрэгтэй.
Бүтээлч сэтгэлгээний аргуудаас хүүхдийн
цэцэрлэгт хэрхэн ашиглах вэ гэсэн жишээ
хувилбар боловсрууллаа.
Карт тохируулах арга
Энэ арга нь хүүхдээс маш сэтгэхүй шаардана.
Багш 2 янзын карт бэлтгэсэн байна.
Жишээлбэл: багш нэг картанд янз бүрийн
тоолох зургууд нэг картанд цифрүүдийг бичсэн
байна. Багш 5 цифр өргөж хүүхдүүдээр 5 эд
зүйлтэй карт олох даалгавар өгөх.
5 ширхэг улаан, ногоон алимны зураг болон өөр
өөр тоолох материалуудыг холиод 5 цифр
өргөж 5 ширхэг ногоон алим олоорой. Гэх
мэтээр даалгаврыг хүндрүүлж болно.
Хүүхдээр өгүүлбэр зохиолгох гэвэл
Судалгааны явц
Багш нараас авсан судалгааны асуулт
1. Та хүүхэд бүрийг хөгжүүлж чадаж байна уу?
2. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал
нь юу вэ?
3. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд тулгамдаж
байгаа асуудал байвал түүнийгээ
дэлгэрэнгүй бичнэ үү.
4. Та хичээлдээ ихэвчлэн ямар арга ашигладаг
вэ?
5. Та бүтээлч сэтгэлгээний аргуудаас мэддэгээ
болон ашигладаг аргуудаа бичнэ үү.
1.Та хүүхэд бүрийг хөгжүүлж
чадаж байна уу
2. Хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэхэд хамгийн чухал нь
юу вэ?
чадахгүй
байна
0%
бусад
2%
бусад
0%
чадаж байна
27%
эцэг эхийн
оролцоо муу
31%
хүүхдийн тоо
26%
сургалтын
орчин
41%
хөгжүүлэхийг
хичээдэг
73%
3. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа
асуудал байвал дэлгэрэнгүй бичнэ үү?
- Сурах бичиг техник хэрэгсэл
- Зарим сурагчид сурах идэвх сонирхол,
эрмэлзэлгүй байдаг.
- Өөртэй итгэлтэй биш өөрийн гэсэн зорилгогүй
байгаа 1 ангийн 10-20 % нь.
- Асуудал байхгүй.
- Хүүхдийн тоо их ба сургах орчин байхгүй
хүндрэлтэй байна.
- Багш нарын цалин бага байна.
- Сургалтын орчин
- Эцэг эхийн оролцоо дутмаг гэх мэт хариултуудыг
өгсөн байна.
4. Та хичээлдээ ихэвчлэн ямар арга ашигладаг вэ?
• Харилцан яриа
Асуудал дэвшүүлэх
KWL
Марафон бичлэгийн
арга
Гэрлэн дохионы арга
Үзүүлэн таниулах
арга
Мэдлэг бүтээлгэх
арга
Тулгуур дохио
• Хосоор суралцах
арга
Багаар ажиллах
Тоглоомын аргууд
Хамтран ажиллах
Турших
Хүүхдийг өөрсдийг нь
бие дааж хийлгэх
Бод хамтар
Дадлага ажил
5. Та бүтээлч сэтгэлгээний аргуудаас мэддэгээ
болон ашигладаг аргаа нэрлэнэ үү?
- KWL
- Марафон бичлэгийн арга
- Туршилт
- Хосоор суралцах
- Багаар ажиллах эдгээр аргуудыг ашигладаг
гэжээ.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд тулгамдаж буй
дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд дараах
хэдэн саналыг дэвшүүлж байна. Үүнд:
•Багш хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх уян хатан
төлөвлөгөөтэй байх
•Сургалтыг чанартай зохион байгуулах ба
хүүхдийг
мэдлэгжүүлэхээс
илүү
чадваржуулахад чиглэсэн байдлаар төлөвлөх
•Эцэг эх, гэр бүл олон нийттэй хамтарч
ажиллах, тэднийг хөгжүүлэх, зөвлөн тусалж
ажиллах
•Хүүхдийг бодитоор судлах хэрэгтэй гэж үзэж
байна.
Эцэг эхээс авсан судалгааны асуулт
1. Таны хүүхдийг ихэвчлэн цэцэрлэгт хэн
хүргэж өгдөг вэ?
2. Та хүүхдэдээ өдөрт хэдэн цаг зарцуулдаг
вэ?
3. Та хүүхэдтэйгээ хамт байхдаа юу хийдэг
вэ?
4. Таны хүүхдийг хэн хөгжүүлэх ёстой гэж
боддог вэ?
5. Таны хүүхдийн хөгжилд таны оролцоо
чухал уу?
6. Та хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш нартай
нь хамтран ажилладаг уу?
1. Таны хүүхдийг ихэвчлэн
хэн цэцэрлэгт хүргэж өгдөг
вэ?
Өвөө эмээ
4%
Аав
28%
Ах эгч
20%
Ээж
48%
2. Та хүүхдэдээ өдөрт хэдэн
цаг зарцуулдаг вэ?
цаг
гардаггүй
29%
3-4 цаг
24%
1-2 цаг
26%
2-3 цаг
21%
3.Та хүүхэдтэйгээ хамт байхдаа юу
хийдэг вэ?
•Гэр орноо цэвэрлэх, хоол хийх, юм угаах, зураг
харж ярих, өнгө ялгуулах, шүлэг тогтоолгох
•Тоглодог.
•Ярилцдаг.
•Сурсан дуу шүлгийг хамтдаа давтдаг.
•Гэрийнхээ ажилд туслуулдаг.
•Гадуур хамт явдаг.
•Хувцаслана.
•Хамт кино үзнэ.
•Зураг зурдаг.
5. таны хүүхдийн хөгжилд
таны оролцоо чухал уу?
4. Таны хүүхдийг хэн
хөгжүүлэх ёстой гэж боддог
вэ?
нэг их чухал
биш
0% бусад
0%
багш
10%
эцэг эх багш
хамтран
76%
эцэг эх гэр
бүл
11%
цэцэрлэгийн
хамт олон
3%
чухал
26%
маш чухал
74%
•Та хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш нартай
хамтран ажилладаг уу? /хамтран ажилладаг
бол хэрхэн хамтарч ажилладаг талаараа бичнэ
үү./
•Хамтарч ажиллах ёстой ч хамтарч ажиллах цаг
гарахгүй байна.
•Багштай хүүхдийнхээ хөгжлийн талаар ярилцдаг.
•Хүүхэд маань хичээлдээ хэр оролцдог, юм
тогтоохдоо хэр байдаг вэ гэх зэргээр асууж
ярилцан ангид цээжлүүлсэн шүлэг, дууны үгийг
бичиж авч давтуулдаг.
•Анги хамт олны арга хэмжээнд оролцдог.
•Өгсөн даалгаврыг нь биелүүлдэг.
Дүгнэлт
Энэхүү судалгааны ажлын явцаас харахад хүүхэд
нэг бүрийг хөгжүүлж буй багш өөрөө бас хөгжих
ёстой юм байна. Багш хөгжиж байна гэдэг нь
аймаг болон улсаас зохион байгуулж байгаа
хэдхэн сургалтанд хамрагдсаар хязгаарлагдах
биш багш өөрийн ажлын байран дээрээ хөгжих
боломжийг эрж хайх нь зүйтэй юм. Багш нар арга
зүйгээ шинэчлэхийн тулд өөрөө хэлбэл мэдлэг
олгох аргаас чадваржуулдаг аргыг түгээмэл
ашигладаг болохын тулд хамтран ажилладаг
багш нарынхаа хичээлд сууж энэ багш энэ аргыг
ингэж ашигладаг юм байна би ингээд
ашиглачихвал яах бол, миний ашигладаг аргыг
өөр хэн өөр ямар хувилбараар ашиглаж байгааг
харж тэмдэглэл хөтлөн түүнийг өөрийн ажилдаа
туршиж үзэж байх нь чухал юм.
Багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлын хамгийн
эхний шат бол хүүхдийн хөгжлийн онцлогийг судалж
түүнд тохируулан үйл ажиллагаагаа явуулах явдал юм.
СӨН-ны хүүхэдтэй ажилладаг бидний хувьд дараах хэд
хэдэн саналыг дэвшүүлж байна.
- Бага насны хүүхдийн чухал чадваруудын нэг бол
дуурайх чадвар учраас бага насны хүүхэдтэй
ажиллаж байгаа бид зөв үлгэр дууриалал үзүүлэх
хэрэгтэй.
- Бага насны хүүхдийн хамгийн чухал үйл ажиллагаа
бол тоглох. Зарим үйл ажиллагаагаа тоглоомын
хэлбэрээр явуулбал илүү үр дүнтэй байх ч тал бий.
- Бага насны хүүхдийн сониуч зан нь түүнийг сурах,
турших, насанд хүрэгчдээс асуулт асуух үйлд өдөөж
өгдөг. Хүүхдийн сониуч зан дээр тулгуурлан аливаа
үйл ажиллагаагаа зохион байгуулах.
- Хүүхдийн сониуч занг унтраахаас болгоомжил. Насанд
хүрэгчид заримдаа их асуулт тавьдаг хүүхдийг
төвөгшөөж асуусан асуултыг нь үл тоосон байдалтай
хариулах, хариулахгүй өнгөрөх гэх мэт үйлдэл хийхээс
зайлсхийх.
- Хүүхдийн тавьсан асуултанд нухацтай бодож хариулах.
Яагаад гэвэл бага насны хүүхдүүд энэ хүн л миний
асуултанд хариулах байх гэж найдсан хүнээсээ л юм
асуудаг.
- Бага насны хүүхэд нь юмыг хүрч мэдэрч байж амархан
тогтоохоос гадна түүний талаар мэдлэгтэй болдог.
Тиймээс багш нар МАСС-гүй сургалт явуулж болохгүй.
- Шатлал алгасахгүй байх.
- Ойлгоогүй үг, ойлгоогүй зүйл гарвал тухай бүрт нь
тайлбарлаж өгч байх.
- Мөн өнөөдөр юу заах вэ? гэхээсээ өмнө Ямар аргаар?
дараа нь Яаж заах вэ гэдгээ бодоорой.