Энд дарж татаж авна уу №11

Download Report

Transcript Энд дарж татаж авна уу №11

Бага, дунд боловсролын чанарын
шинэчлэлийн бодлого
Ц.Чимэдлхам
2012.12.03
ТӨВ АЙМАГ
Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх
бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ.
•
•
•
Бага боловсролын сургалтын агуулгыг сурагч бүрийн хэрэгцээ, сонирхол,
онцлог, авьяаст тулгуурлан сурагчид эх хэлээрээ зөв ярьж, бичдэг, уншиж
ойлгодог, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг, сурах хүсэл, эрмэлзэлтэй,
зөв хүмүүжил, төлөвшилтэй болгоход зориулан шинэчилж, нэг ч хүүхдийг
хоцрогдолгүй сургах сургалтын арга, технологийг хэрэгжүүлнэ.
Суурь боловсролын сургалтын агуулгыг сурагчдад шинжлэх ухаанч үзэл
хандлага, итгэл үнэмшил төлөвшүүлэх, бие даан бүтээлчээр суралцах,
асуудал шийдвэрлэх чадвар эзэмшүүлэхэд зориулан шинэчилнэ. Дунд ангийн
төгсөх ангид сурагч бүр хэрэгцээ, сонирхол, онцлог, авьяастаа тулгуурлан
сонгон судлах боломжтой сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагч бүртэй
ажиллана.
Бүрэн дунд боловсролын сургалтын агуулгыг сурагчдын ирээдүйд эзэмших
мэргэжлийн чиглэлд нийцүүлэн, сурагчид бие даан ажиллаж, амьдрах чадвар
эзэмшихэд зориулан шинэчилнэ. Сурагч бүрийн чадвар, авьяаст тулгуурлан
дараа шатны сургуульд бэлтгэхэд чиглэсэн сургалтын агуулга, хөтөлбөрийг
уян хатан, сонголттой байдлаар зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх
бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ.
• Монгол хэлний сургалтын агуулгын хэл зүйжсэн хандлагыг
сурагчид алдаагүй зөв бичдэг, үгийн баялаг сантай, утга
төгөлдөр ярьдаг, илтгэдэг чадвар эзэмшихэд зориулан
шинэчилнэ.
• Монголын түүх, уран зохиолын сургалтын агуулгыг сурагчид эх
орон, үндэсний хэл, өв соёл, зан заншил, түүхээ эрхэмлэж,
бахархдаг, хүнлэг, энэрэнгүй сэтгэлтэй, шударга, хариуцлагатай
иргэн болж төлөвшихөд зориулан шинэчилнэ.
• Ерөнхий боловсролын сургуульд үндэсний ёс, зан заншил,
уламжлалт соёл, сэтгэлгээний үнэт зүйлсийг сурагчдад
эзэмшүүлэх бие даасан хичээлийг судална.
Байгалийн ухааны сургалтын агуулгыг олон улсын ерөнхий
боловсролын стандартад хүргэнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах
ангид судлах сургалтын агуулгыг олон улсын ерөнхий
боловсролын стандартад хүргэж шинэчилнэ.
Боловсролын бодлогыг хүүхэд бүрт
•
•
•
•
“Хүүхэд бүрийг хөгжүүлэх” гэдэг нь зорилгын хувьд хүүхэд бүрийн онцлогийг
тусгасан, агуулга нь хүүхэд бүрийн сонголтыг харгалзсан, арга зүй,
хэрэглэгдэхүүн нь хүүхэд бүрийн сонирхлыг татсан, үнэлгээ нь өөртөө итгэх
итгэлийг хүүхэд бүрт төрүүлж байх утгыг илэрхийлнэ.
Хүүхэд суралцана гэдэг нь мэдлэг эзэмших үйл явц бус, мэдлэгийг өөрөө
бүтээх үндсэн арга болж, сургалт нь ирээдүйн амьдралд бэлтгэх үйл
ажиллагаанаас илүү бүтээлч амьдралдаа хэзээд эзэн байх чадвар юм.
Хүүхэд бүрийг хөгжүүлдэг хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээ, багш нарын
хандлага, ур чадвар нь хүүхдэд өөрт нь зориулагдаж буйг мэдэрч чадах тэгш,
шударга нээлттэй байна.
Сургуулийн өмнөх боловсролд: Хүүхэд 0-3 насандаа бие бялдрын, 3-4
насандаа харилцаа хандлагын, 5-6 насандаа оюун санааны хувьд түлхүү
хөгждөг учраас сургуулийн өмнөх нас нь хүн болж төлөвших хамгийн чухал үе
байдаг. Хүүхэд байгалиас өгөгдсөн жам ёсны хөгжлийн үйл явцыг гэр бүл,
сургалтын орчинд дэмжих чадварыг багшид эзэмшүүлэх, цэцэрлэгийн багшийн
ажлыг хүүхдэд илүү хандсан чиглэл, арга зүйтэй болгон элдэв ачааллааас
багшийг чөлөөлж, сургалтын байгууллагатай хамтран ажиллах чадварыг эцэг
эхэд төлөвшүүлэн гэр бүлийг хүний хөгжлийн үндсэн орчин болгох суурийг
тавина.
Боловсролын бодлогыг хүүхэд бүрт
•
•
•
Бага боловсролын сургалт нь чадваржуулах, хөгжүүлэх, зохистой дадал
төлөвшүүлэх, өөртөө итгэж урамшуулахад чиглэсэн арга зүйд суурилна.
Сургалтын цаг төлөвлөлтийг хүүхдэд боломж олгох, хүүхдийн оролцоог
хангасан байдлаар өөрчлөх чиглэлийг баримтална. Үнэлгээ нь стандарт
буюу тоон илэрхийлэл бүхий дүн тавьж үнэлдэггүй, хүүхдийг эзэмшсэн
мэдлэг, чадвараар нь уралдуулдаггүй, хүүхдийн гаргасан амжилтыг
урамшуулах зарчмаар хэрэгждэг байна.
Дунд боловсролын түвшинд хүүхэд бүрийн авьяас, сонирхол, чадварыг
нээн хөгжүүлдэг арга зүй, хүүхдийн оролцоог хангасан уян хатан
сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
Ахлах боловсролд суралцагчийн эзэмших мэргэжил, авьяас сонирхолд
баримжаалж, нэмэлт агуулгаар баяжуулан кредитын системийг
хэрэгжүүлж, чанартай боловсролыг олгоно.
Сурагчдын ачааллыг бууруулна.
Бага, дунд, ахлах ангид судлах сургалтын агуулгыг
багцлах, нягтруулах, залгамж холбоог сайжруулах,
олон улсын ерөнхий боловсролын стандартад хүргэж
шинэчлэх замаар судлах хичээлийн тоог багасган
сурагчдын ачааллыг бууруулна.
Боловсролын чанарын үнэлгээний
тогтолцоог бүрдүүлнэ.
•
•
•
•
Боловсролын үнэлгээний төвийн чиг үүргийг өргөжүүлж, боловсролын
чанарын хяналт, шинжилгээ, бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын
шалгалтын зохион байгуулалт, удирдлагыг хэрэгжүүлдэг мэргэжлийн
институц болгох
Сурлагын амжилтын үнэлгээг орчны хамааралтайгаар үнэлэх судалгааг 3
жил тутамд хийж бодлогын шинжилгээ, бодлого төлөвлөлтөд ашигладаг
байхаар холбогдох эрх зүйн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах
Боловсролын түвшин бүрт тохирсон үнэлгээний арга зүйг нэвтрүүлэх/Бага
ангид хүүхдэд дүн тавьж уралдуулж, өрсөлдүүлдэгүй, хүүхдийн хувь
чадамжийг үнэлэх урамшууллын; дунд ангид хүүхдийн бодит ур чадварын
ахиц өөрчлөлтийг тодорхойлж чаддаг дүнгийн; ахлах ангид чадамжийн
чанарыг тоон илэрхийллээр үнэлдэг системд шилжих/
Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын сурлагын
амжилтыг үнэлдэг чанарын үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж, олон улсын
чанарын үнэлгээний “TIMSS”, “PIRLS” зэрэг судалгаанд оролцох
Боловсролын удирдлага, мэдээллийн системийг
нэвтрүүлж, сургалтын байгууллагын үйл ажиллагааны
ил тод, нээлттэй байдлыг хангана.
• Бүх шатны сургалтын байгууллагад суралцагчид болон багш,
ажиллагчид, байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий
“Боловсролын удирдлага, мэдээллийн систем”-ийг байгуулж,
боловсролын үйл ажиллагааг ил тод болгох
• Боловсролын “Эрдэмнэт” сүлжээг өргөжүүлж, нэгж
байгууллагуудыг холбох дэд бүтцийг шийдвэрлэх
• Интернэтэд холбогдсон сургуулиудад вэб-д суурилсан
удирдлага, мэдээллийн систем, программ хангамжийг
нийлүүлж, сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн
зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт, эцэг эхчүүдэд нээлттэй
болгох, эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын амжилт, хөгжил,
төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээллийг үзэх, сургууль, багш
нартай электрон шуудангаар харилцах боломжийг бий болгох
Боловсролын удирдлага, мэдээллийн системийг
нэвтрүүлж, сургалтын байгууллагын үйл
ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангана.
• Бага боловсролын сургалт нь чадваржуулах, хөгжүүлэх,
зохистой дадал төлөвшүүлэх, өөртөө итгэж урамшуулахад
чиглэсэн арга зүйд суурилна. Сургалтын цаг төлөвлөлтийг
хүүхдэд боломж олгох, хүүхдийн оролцоог хангасан байдлаар
өөрчлөх чиглэлийг баримтална. Үнэлгээ нь стандарт буюу тоон
илэрхийлэл бүхий дүн тавьж үнэлдэггүй, хүүхдийг эзэмшсэн
мэдлэг, чадвараар нь уралдуулдаггүй, хүүхдийн гаргасан
амжилтыг урамшуулах зарчмаар хэрэгждэг байна.
• Дунд боловсролын түвшинд хүүхэд бүрийн авьяас, сонирхол,
чадварыг нээн хөгжүүлдэг арга зүй, хүүхдийн оролцоог хангасан
уян хатан сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулан
хэрэгжүүлнэ.
• Ахлах боловсролд суралцагчийн эзэмших мэргэжил, авьяас
сонирхолд баримжаалж, нэмэлт агуулгаар баяжуулан кредитын
системийг хэрэгжүүлж, чанартай боловсролыг олгоно.
Багш болох оюутны талаар баримтлах
бодлогыг боловсронгуй болгоно.
• Багш мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхдүүдэд бага, дунд
боловсролын түвшинд багш мэргэжлийн чиг баримжаа олгох,
урамшуулах механизм бүрдүүлэх
• Багш мэргэжлээр сурах сонирхолтой оюутны элсэлт, сонгон
шалгаруулалтын талаар баримтлах бодлого боловсруулан
хэрэгжүүлэх
• Нийгэмд багшийн нэр хүндийг нэмэгдүүлэх, энэ мэргэжилд
чадварлаг хүний нөөцийг татахуйц цогц арга хэмжээ авах
• Багш мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутны
сургалтын төлбөрийг хөнгөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх
Багш бэлтгэх бодлогыг боловсронгуй болгож
багш бэлтгэх сургуулиудыг шинэчилнэ.
•
•
•
•
•
•
Багш бэлтгэх сургуулиудыг орчин үеийн багш бэлтгэх шинэ технологи,
менежмент нэвтрүүлдэг, боловсрол судлалын салбарт шинэ мэдлэг
бүтээж, боловсролын салбарыг манлайлагч институци болгон өөрчлөн
шинэчлэх
Багш бэлтгэж буй их, дээд сургуулийн багшлах хүний нөөц, удирдах
ажилтныг чадавхижуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх тогтолцоо
бүрдүүлэх
Багш бэлтгэдэг их, дээд сургуульд тавигдах шаардлага, стандартыг
боловсруулж мөрдөх
Багш мэргэжлээр суралцагчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг
нэмэгдүүлэх, багшийн сургуульд элсэх босго болон төгсөгчдөд тавигдах
шаардлагыг дээшлүүлэх
Төрийн болон төрийн өмчийн бус сургуулиудад багш бэлтгэх зааг
ялгааг нарийвчлан тогтоож, багш бэлтгэх сургуулиудыг үндэсний
хэмжээний чанарын үнэлгээ, баталгааны тогтолцоонд хамруулах
“Багшийн хөгжил”, “Шинэ багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Бүх шатны сургалтын байгууллагын багш,
удирдах ажилтны талаар баримтлах бодлогыг
боловсронгуй болгоно.
• Багш, удирдах ажилтны ажлын байрандаа гүйцэтгэх ажлын чиг
үүргийг шинэчлэх
• Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг хамт олон, эцэг, эх,
суралцагчдын оролцоотойгоор ил тод зарчмаар сонгон
шалгаруулж, томилох эрхийг орон нутгийн захиргаанд
шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох
• Багш, удирдах ажилтны ажлын ачаалал, үнэлгээ, цалин хөлс,
нийгмийн асуудлыг авч үзэхдээ мэргэжил, арга зүй, ур чадварын
бодит өсөлт, үүрэг, хариуцлагыг тооцож, шудрага, ил тод,
гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, бодит урамшуулал, дэмжлэгт
суурилах шинэчлэх
• Боловсролын салбарын хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх
эрэлт хэрэгцээнд суурилсан чанартай, үр дүнг тооцдог тогтолцоо
бүрдүүлэх
Багш, сургалтын менежер, захирлуудыг давтан
бэлтгэнэ.
• Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх
мэдлэг, чадвар, арга зүйг эзэмшүүлэх давтан сургалтад нийт
багш нарыг хамруулна.
• Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг зөв зохион байгуулах,
хөтлөх, дэмжих удирдлагын арга зүйгээр ерөнхий боловсролын
сургуулийн удирдлагуудын мэргэжлийг дээшлүүлнэ.
• Багш бүрийг сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
хүүхэд бүртэй ажиллах арга зүйгээр зөвлөх багшийн номоор
хангана.
Сурах бичиг судлалыг хөгжүүлж, сурах бичгийн
чанарыг сайжруулна.
• Сурах бичгийн талаар баримтлах бодлого тодорхойлж, эрх зүйн
орчныг боловсронгуй болгох/журам, стандарт шаардлага/
• Институцид суурилсан сурах бичиг судлалыг хөгжүүлэх
• Сурах бичгийг сургалтын шинэчилсэн хөтөлбөрт нийцүүлэн
шинэ арга зүйгээр бүтээж, хэвлэлийн чанарыг эрс дээшлүүлэх
• Сурах бичгийг багшийн номын хамт зохиох, хэвлэн түгээх ажлыг
үе шаттайгаар зохион байгуулах
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээнд тохирсон
зориулалтын сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх арга хэмжээ
авах
Төрийн өмчийн сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэх
замаар бүлэг дүүргэлт нормативаас хэт өндөр
сургуулиудын бүлэг дүүргэлтийг 35-д хүргэнэ.
• Сургуулийн хүчин чадлын хомсдлыг шийдвэрлэх асуудлыг
тодорхойлж УИХ-аар батлуулах
• Сургуулийн хичээлийн байр шинээр барих, өргөтгөх, засварлах
дунд хугацааны төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх ажлыг дэс дараатай
зохион байгуулах
• Улаанбаатар хотод 10,000 хүн амд ногдох сургуулийн жишиг
норматив тогтоох
• Сургууль, дотуур байр, спорт заал барихад одоо зарцуулж буй
жил бүрийн улсын төсвийн зардлыг 1,5-2 дахин нэмэгдүүлэх
Сургалтын орчин шинэчлэх хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлнэ.
•
•
•
•
•
•
•
Ерөнхий боловсролын сургалтын орчны стандартыг шинээр боловсруулж
мөрдөх
Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн танхимыг ухаалаг самбараар
хангаж, сургалтын орчин/хатуу, зөөлөн эдлэл/-ыг шинэ технологиор тоноглох
ажлыг үе шаттай хэрэгжүүлэх
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын лаборатори түүний тоног
төхөөрөмж, хэрэглэгдэхүүний жагсаалт, үзүүлэлтийг боловсруулж мөрдөх
Байгалийн ухааны хичээлийн зориулалтын лабораториор сургуулиудыг бүрэн
хангах
Хот суурин газрын сургууль, цэцэрлэгийн бие засах газар, ариун цэврийн
өрөөний тоог нэмэгдүүлж, нэг угаалтуур, суултуурт ногдох хүүхдийн тоог
бууруулах
Сумын сургууль, цэцэрлэгийн бие засах газар, ариун цэврийн өрөөг стандартын
шаардлагад нийцүүлэн сайжруулах
Ундны болон ариун цэврийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор
шаардлагатай сумын сургуулийн дэргэд гүний худаг байгуулах боломжит арга
хэмжээ авах
Бага, дунд боловсролын үндэсний стандарт, хөтөлбөрийг шинэчлэх зураглал
2012-2013
2013-2014
Бэлтгэх:
2014-2015
2015-2016
2016-2017
2017-2018
Үндэсний түвшинд нэвтрүүлэх:
Үнэлэх:
X-XII анги
Бага, дунд боловсролын
сургалтын агуулгын талаар
баримтлах бодлого
боловсруулах
VI-IX анги
Сургалтын
хөтөлбөрийн
хэрэгжилтийг үнэлэх
I-V анги
Шинэчилсэн
хөтөлбөр, сурах
Шинэчилсэн
бичиг, багшийн
хөтөлбөр, сурах
бичиг, багшийн номыг X-XII ангид
турших
номыг VI-XII ангид
турших
I-X ангийн математик, I-V ангийн
байгалийн шинжлэл, V-X ангийн
англи хэл, VI-X ангийн физик,
хими, биологийн шинэчилсэн
сургалтын хөтөлбөрийг
лаборатори 31 сургуулийн I-X
ангид турших
Нийслэлийн 3 сургуулийн бага
ангид нэг ч хүүхдийг орхихгүй
хөгжүүлдэг сургалтын шинэ
технологи, арга зүй турших
XI-XII ангийн физик, хими,
биологи, математик, англи
хэлний болон бусад ангийн
монгол хэл, уранзохиол, түүх
зэрэг үндэсний стандарт,
VI-IX ангийн
Туршилтын сургуулиудад Iсургалтын
XI ангийн байгалийн ухаан,
шинэчилсэн
математик, англи хэлний, I- хөтөлбөр, сурах
V ангийн сургалтын бусад
бичиг, багшийн
шинэчилсэн хөтөлбөрүүд,
ном хэвлэх
сурах бичиг, багшийн ном
турших
2018-2019
X-XII ангийн
сургалтын
шинэчилсэн
хөтөлбөр, сурах
бичиг, багшийн
ном хэвлэх
I-V ангийн сургалтын
шинэчилсэн хөтөлбөр, сурах
бичиг, багшийн ном хэвлэх
хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичиг, багшийн
ном бүтээх
Сургуулийн удирдлага, багш нарыг сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн арга зүйгээр давтан бэлтгэх
Сургалтын
хөтөлбөрийг олон
улсын магадлан
итгэмжлэлд оруулах