Day1_Health promotion.ppt

Download Report

Transcript Day1_Health promotion.ppt

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГАА ТАНИЛЦУУЛГА
1
ТОДОРХОЙЛОЛТ
• Эрүүл мэнд
• Нийгмийн эрүүл мэнд
• Эрүүл мэндийг дэмжих
2
ТОДОРХОЙЛОЛТУУД
• Ихэнх тодорхойлолтууд нь эрүүл мэндийг
дэмжихийг олон салбар, тухайлбал сэтгэл зүй,
социологи,
эпидемиологи,
боловсрол,
мэдээлэл харилцаа, эдийн засаг, нийгмийн
бодлого, нийгмийн маркетинг гэх мэт
салбаруудтай хамааруулж үздэг
• … бөгөөд амьдралын хэв маяг болон бүтцийн
элементийн аль аль нь ЭМ-ийг дэмжих
стратегийн чухал хэсэг гэдгийг хүлээн
зөвшөөрдөг.
3
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ
• ЭМ-ийг дэмжих гэсэн ойлголт нь 20-р зууны
сүүлийн 25 жилд нийгмийн эрүүл мэндийн
салбарт эрүүл мэндийн биоанагаахын загвар
нь өвчин, түүний эмнэл зүй, клиникийн
шинжилгээнд суурилсан байдалтай байгаад
сэтгэл ханамжгүй байдал ажиглагдсаны
үндсэн дээр эрүүл мэндийг дэмжих гэдэг
ойлголт бий болсон.
• Энэхүү ойлголт нь судалгааны хэд хэдэн
тусгайлсан чиглэл үүсэхэд нөлөөлсөн.
4
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ
• 1974 онд Канадын Үндэсний эрүүл мэнд, нийгмийн
хамгааллын сайд Марк Лалонд нь “Канадчуудын
эрүүл мэндийн шинэ төлөв байдал” нийтлэлдээ
анх удаа “эрүүл мэндийг дэмжих” гэдэг нэр томъёо
дурдсан.
• Бүх өвчин буюу нас баралтын шалтгаан нь дараах
хүчин зүйлүүдтэй салшгүй холбоотой байж болох
санааг дэвшүүлсэн:
– Одоогийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний
хангалтгүй байдал
– Амьдралын хэв маяг, зан үйлийн хүчин зүйлс
– Хүрээлэн байгаа орчны бохирдол
– Хүний биологи
5
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ
• 1986 онд Канадын Оттава хотод хамгийн анхны
эрүүл мэндийг дэмжих асуудлаарх олон улсын
хурал зохион байгуулагдсан.
• Энэхүү хурлаар Эрүүл мэндийг дэмжих Оттавагийн
чартер гарган эрүүл мэндийг дэмжих үйл
ажиллагааны
үндсэн
таван
чиглэлийг
тодорхойлсон. Үүнд:
– Эрүүл нийгмийн бодлогыг бий болгох
– Дэмжих орчинг бий болгох
– Олон нийтийн чадавхийг дээшлүүлэх
– Хувь хүний ур чадвар
– Эрүүл мэндийн үйлчилгээг өвчнөөс урьдчилан
сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжихэд
6
чиглүүлэх
ЗАН ҮЙЛИЙН ОНОЛУУД
• Эрүүл мэндийн итгэл үнэмшлийн загвар
(Розенсток, 1974 он)
• Шалтгаант үйлдлийн онол (Фишбейн ба Ажзейн,
1974 он)
• Төлөвлөгдсөн зан үйлийн онол (Ажзейн ба
Фишбейн, 1980 он)
• Шаталсан өөрчлөлтийн онол (Прочаска ба Ди
Клемэнтэ, 1992 он)
• Нийгэм танин мэдэхүйн онол (Бандура, 1986 он)
• Эрүүл мэндийн үйл ажиллагааны явцын хандлага
(Шварзер, 2004 он)
7
ШАЛТГААНТ ҮЙЛДЛИЙН ОНОЛ
Тухайн зан үйлээс гарах
үр дүнгийн тухай итгэл
үнэмшил (би тамхи
татахаа боливол би илүү
эрүүл чийрэг болно)
Тухайн зан үйлээс хүсэн
хүлээгдэж байгаа үр
дүнгийн үнэлгээ (эрүүл
чийрэг байх нь
хэрэгцээтэй зүйл юм)
Норматив итгэл үнэмшил
(миний гэр бүлийнхэн
болон найз нар намайг
болихыг хүсч байгаа)
Хэрэгжүүлэх сэдэл (Би
тэд нарын хийлгэхийг
хүсч байгаа зүйлийг
хийхийг хүсч байна)
Тухайн үйл
ажиллагаанд
хандах
хандлага
Зан
үйлийн
эрмэлзлэл
/зогсоох
эрмэлзлэл
Зан үйл
(тамхинаас
гарах)
Субъектив
хэв хэмжээ
Шалтгаант үйлдлийн онолыг тамхинаас гарах шийдвэрт ашиглах нь
8
НИЙГЭМ ТАНИН МЭДЭХҮЙН ОНОЛ
• Нийгэм танин мэдэхүйн онол нь хүмүүс зарим зан
үйлийн хэв маягийг хэрхэн олж авч, хэвшүүлэх
байдлыг тайлбарладгаас гадна үйл ажиллагааны
стратегийн үндсээр хангадаг. (Бандура, 1997 он)
• Нийгэм танин мэдэхүйн онолд өөрөө өөртөө
туслах тухай ойлголтыг багтаадаг (Бандура, 1992
он)
• Зан
үйлийг
өөрчлөх
кампанит
ажлуудыг
боловсруулан, төлөвлөх, үнэлэхийн үндэс болдог.
9
ЗАН ҮЙЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ ШАТУУД
(Транс онолын загвар) (Прочаска ба Ди Клемэнтэ, 1992
он)
Дэвших
Ухаарлын өмнөх үе
Ухаарал
Бэлтгэл
Үйлдэл
Хэвшүүлэх
Буцах
10
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН
ХЭСГҮҮД
•
•
•
•
•
•
•
•
•
•
Чадавхжуулах
Чадавх бэхжүүлэх
Салбар хоорондын хамтын ажиллагаа
Амьдралын нөхцөл
Амьдралын хэв маяг
Эрүүл мэнд дэх эрх тэгш байдал
Бүх нийтийн эрүүл мэнд
Амьдралын чанар
Нийгмийн дэмжлэг
Тогтвортой байдал
11
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН
ХЭСГҮҮД
• Чадавхжуулах:
• Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд
чадавхжуулах гэдэг нь хүмүүс эрүүл
мэндийнхээ төлөө шийдвэр гаргах болон
арга хэмжээ авахдаа илүү их хяналт тавих
чадвартай болох үйл явцыг хэлнэ.
(ДЭМБ 1998 он)
12
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН
ХЭСГҮҮД
• Чадавхи бэхжүүлэх :
• Үр дүнтэй эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг
явуулах боломжийг олгохуйц мэдлэг, ур чадвар, чин
эрмэлзлэл,
бүтэц,
тогтолцоо,
манлайллыг
хөгжүүлэхийг хэлнэ.
• Эрүүл мэндийг сайжруулах 3 түвшингийн үйл
ажиллагааг хангадаг.
1) Эмч нарын
2) Байгууллагын
3) Олон нийтийн
(Смит, бусад 2006 он)
13
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
• Салбар хоорондын хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн тодорхой болон шууд бус үр
дүнд эрүүл мэндийн салбар дангаар
гүйцэтгэснээс илүү үр дүнтэй, үр ашигтай,
тогтвортой байдлаар хүргэхүйц нийгмийн
төрөл бүрийн бүлгүүд хоорондын хүлээн
зөвшөөрөгдсөн харилцаа юм.
ДЭМБ 1998 он
14
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
• Амьдралын нөхцөл:
Хүний өдөр тутмын амьдарч, тоглож, ажиллаж
буй хүрээлэн буй орчин юм.
Амьдралын
нөхцөл нь нийгмийн, эдийн засгийн хүчин зүйл,
бодит орчноос хамааралтай бөгөөд эдгээр нь
ихэнхдээ
хувь
хүний
шууд
хяналтаас
хамааралгүйгээр эрүүл мэндэд нөлөө үзүүлж
болдог.
(ДЭМБ 1998 он)
15
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
• Амьдралын хэв маяг:
Хувь хүний зан чанар, нийгмийн харилцан
үйлчлэл, нийгэм эдийн засаг болон орчны
амьдрах нөхцөл байдлаар тодорхойлогддог
зан үйлийн тодорхой хэв маягт суурилсан
амьдрах хэлбэр юм.
(WHO 1998 он)
16
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
• Эрүүл мэнд дэх эрх тэгш байдал:
Эрх тэгш гэдэг нь шударга байна гэсэн
ойлголт юм. Эрүүл мэнд дэх эрх тэгш байдал
нь хүмүүст сайн сайхан амьдрах боломжийг
тэдгээрийн
хэрэгцээг
үндэслэн
олгож
хуваарилах явдал юм.
(ДЭМБ 1998 он)
17
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
• Бүх нийтийн эрүүл мэнд:
Дан
ганц
үндэстнүүдийн
хяналтаас
хамааралгүйгээр
эрүүл
мэндийг
тодорхойлогч хүчин зүйл болон эрүүл
мэндийн
асуудлуудад
нөлөөлж
буй
даяаршлын үйл явцын улмаас үүсч буй
олон үндэстэн хамарсан үр нөлөөг хэлнэ.
(Лий 2003 он)
18
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН
ХЭСГҮҮД
• Амьдралын чанар:
Хувь хүний өөрийн амьдарч буй газрын ёс заншил,
үнэт зүйлсийн хүрээнд болон өөрийн зорилго, хүсэн
хүлээж байгаа зүйлс, хэм хэмжээ, тулгамдаж байгаа
асуудлуудтай холбоотой өөрийн амьдралын байр
суурийн талаарх ойлголт юм … Үүнд хүний эрүүл
мэнд, сэтгэл зүйн байдал, бие даасан байдлын
түвшин, нийгмийн харилцаа, хувийн итгэл үнэмшил
болон орчны нэн чухал юмс үзэгдлүүдтэй харилцах
харилцаа зэргийг хамруулдаг.
(ДЭМБ 1998он)
19
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
• Нийгмийн дэмжлэг:
Олон нийтийн зүгээс хувь хүн болон
нийгмийн бүлгүүдэд үзүүлэх дэмжлэг
туслалцаа юм. Энэ нь амьдралд тохиолдох
таагүй зүйлс, амьдралын таагүй үйл
явлуудаас хамгаалж чанартай амьдралыг
бий болгоход эерэг нөөц болдог юм.
(ДЭМБ 1998 он)
20
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
• Тогтвортой байдал:
Эрүүл мэндийг дэмжих тогтвортой үйл ажиллагаа.
Аливаа төслийг хэрэгжүүлэх үйл явцаас гадна
олон нийтэд өөрийн үр өгөөжөө тасралтгүй өгдөг
үйл ажиллагаа. Эдгээр тогтвортой үйл ажиллагаа
нь техникийн, санхүүгийн, дэд бүтцийн, нөөц
бололцооны болон оролцогч талуудын оролцоо
хязгаарлагдмал байгаа тохиолдолд ч үргэлжлэх
боломжтой байдаг.
(Смит, бусад 2006 он)
21
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИУД
•
•
•
•
•
Нийгмийн бодлого/хууль
Эрүүл мэндийн боловсрол
Нийгмийн маркетинг
Ухуулга нөлөөлөл
Олон нийтийг дайчлах
22
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИУД
• Эрүүл мэндийн боловсрол
Эрүүл мэндийн боловсрол нь эрүүл
мэндийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх
болон хувь хүний, олон нийтийн эрүүл
мэндэд ач тустай амьдрах ур чадварыг
төлөвшүүлэхэд
чиглэгдсэн
мэдээлэл
харилцааны
зарим
хэлбэрүүдэд
тулгуурласан суралцах боломжийг олгох
ухамсартай үйл ажиллагаа юм.
(ДЭМБ 1998 он)
23
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИУД
• Нийгмийн маркетинг:
Нийгмээс хүсэн хүлээж буй зорилгыг
биелүүлэхэд маркетингийн зарчмууд болон
аргыг ашиглах үйл ажиллагаа юм.
(Котлер ба Залтман 1971 он)
24
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИУД
• Ухуулга нөлөөлөл:
Эрүүл
мэндийн
тодорхой
зорилго,
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай
улс төрийн хүсэл эрмэлзлэл, бодлогын
болон нийгмийн тогтолцооны дэмжлэгийг
бий болгоход чиглэгдсэн хувийн болон
нийгмийн үйл ажиллагааны нийлмэл байдал
юм.
(ДЭМБ 1995 он)
25
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИУД
• Олон нийтийг дайчлах:
Олон нийт дэх хувь хүн, бүлэг хүмүүс,
байгууллагууд зэрэг нь тодорхойлсон
зорилгодоо
хүрэхийн
тулд
өөрийн
санаачлагаар буюу бусдын дэмжлэгтэйгээр
оролцооны аргаар тогтвортой байдлаар
аливаа
үйл
ажиллагааг
төлөвлөж
хэрэгжүүлж үнэлэх үйл явц юм.
26
ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС /ХБӨ/
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БА ЭРҮҮЛ
МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
•
•
•
•
Зүрх судасны өвчин
Чихрийн шижин
Хорт хавдар
Эрсдэлт хүчин зүйлс
27
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ
АЖИЛЛАГАА/ТАНИЛЦУУЛГА
Анхаарлаа хандуулан идэвхтэй
оролцсонд МАШ ИХ БАЯРЛАЛАА!
[email protected]
Энэхүү сургалтын материалыг Копенхагены Дэлхийн Эрүүл
Мэндийн Сургуулиас авсан болно
28