IFE presentation 1

Download Report

Transcript IFE presentation 1

Монгол Улсын улс төр, эдийн засгийн
хос шилжилтийн шинжилгээ:
давшилт-ухралт, олз-гарз
Ц.Батсүх, СЭЗДС-ийн Экономиксийн тэнхимийн
эрхлэгч, (Ph.D)
С.Өнөр, СЭЗДС-ийн Экономиксийн тэнхимийн
багш, (BE)
Илтгэлийн тухайд
•
Энэхүү илтгэлийн хүрээнд Монгол улсын шилжилтийн үйл явц дэлхийн
нийтийн ерөнхий чиг хандлага, шилжилтийн эдийн засагтай бусад орнуудтай
харьцуулахад ямар шинж төрхтэй байна, өнөөгийн нийгмийн хүрээнд ямар
асуудлууд байгааг тодорхойлохыг зорьж, тандах судалгаа хийв
•
“Бид хэн бэ ?”, “Бид хаана байна вэ ?”, “Бид хаа хүрэх гэж байна вэ ?” гэсэн
асуудлуудыг тавьж, хариулт олохыг эрмэлзэв
•
Асуултанд хариулахдаа координатчлалын аргыг ашиглав. Эхний удаад
нийгмийн хүрээнд улс төр, эдийн засгийн үзэл санаануудын спектрийн хоёр
хэмжээст координатчлалыг ашигласан болно
•
Бидний судалгааны зорилго нь нийгмийн төлөв байдлыг координатчлах
замаар байршилзүйг тогтоож, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон,
шинжилгээ хийсний үндсэн дээр тавьсан асуултууддаа хариулт авах явдал юм.
Өөрөөр хэлбэл хөгжлийн луужинтай болох, бүүр цаашлаад GPS-ийн
системийн бүрдэлтэй болох аргазүйн асуудлыг хөндөн авч үзлээ.
Илтгэлийн тухайд
Тус илтгэлийн хүрээнд 1990 оноос хойш өрнөн, үргэлжлэн
буй манай улсын улс төр, эдийн засгийн хос шилжилтийн
• Хийгдэх болсон шалтгааны онолын үндэслэл
• Дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засгийн төлөв
байдлын өөрчлөлт, чиг хандлага
• Шилжилт хийгдсэн ул мөр, замнал, бусад улсуудтай
харьцуулсан байдал
• Шилжилтийн үеийн макро эдийн засгийн үндсэн
үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн динамик шинжилгээ
зэргийг авч үзэв.
Онолын үндсэн ойлголтууд
• Тодорхой зорилгоор бие биетэйгээ харилцах, туслалцах хийгээд
хамтын үйл ажиллагаа, харилцамжаар нэгдсэн хүмүүсийн
бүлгийг нийгэм хэмээн ойлгоно
• Нийгэм нь маш нарийн нийлмэл бүтэц, зохион байгуулалт,
өргөн агуулгатай, оршин тогтнол, өөрчлөлт, хөгжил бүхий
өөрөө хөгжигч, хүнийг хөгжүүлэгч супер тогтолцоо юм
• Нийгэм улс төр, эдийн засаг, социаль, соёл, оюун санааны гэх
зэрэг хүрээнүүдтэй. Хүрээнүүд нь ялгаатайн зэрэгцээ, өөр
хоорондоо харилцан шүтэлцээтэй, нийтлэг хэрэгцээ болон
бүхэллэг, хөгжимтгий шинжийг хангагч чиг үүрэгтэй
Онолын ойлголтууд
• Улс төрийн хүрээ нь төр, засаглалын хэрэгслүүдээр дамжуулан
ард нийтийн хэрэгцээ, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх явц дах
хүмүүс хоорондын үйлдэл, харилцааг тохируулах үүрэгтэй
байгууллагууд, нам, хөдөлгөөн зэргийн үзэл баримтлал, онол,
хэрэгжүүлэх үйлийн механизмууд болно
• Эдийн засгийн хүрээ нь баялгийн үйлдвэрлэл, хуваарилалт,
солилцоотой холбоотой хүмүүсийн хоорондын харилцаа юм
• Социаль хүрээ нь хүмүүсийн нийгмийн давхраа, анги,
нийтлэгүүд, нийгмийн хэвтээ, босоо шилжилтийн шалтгаан,
харилцамжууд, соёлын хүрээ нь нийгмийг төлөөлөхүйц
материаллаг болон оюун санааны үнэт зүйлс, тэдгээрийн чиг
үүрэг, хэлбэрүүд, зохицуулах хэм хэмжээ, өөрчлөлт зэрэг болно
Нийгмийн хөгжлийн босоо чигийн
онолууд
Онолууд Үндэслэгчид,
хөгжүүлэгчид
Ангилал
шатууд
буюу
үе Шилжих механизм, шалтгаан, үр дагавар
К.Маркс,
Ф.Энгельс,
ФормаВ.И.Ленин ба
цын онол
шинэ
марксистууд





Хүй нэгдэл
Боол эзэмшил
Феодал
Капиталист
Социалист/
Коммунист
Ростоугийн
шугаман
шатлалын
онол

Уламжлалт
нийгэм
Шилжилтийн
нийгэм
Эхлэлийн нийгэм
Хөгжсөн нийгэм
Хэрэглээний
нийгэм
Pостоу,

хөгжлийн
эдийн засгийн

онолчид









ангиудын эвлэршгүй тэмцэл
тэмцэл нь хувьсгалаар шийдлээ олно
Хувьсгал нь шинэ нийгэмд орох шилжилт
болно
Үйлдвэрлэлийн хүч ба үйлдвэрлэлийн
харилцаа хоёрын зөрчил нь гол шалтгаан болж
дараа нь улс төр, нийгмийн шилжилт үр
дагавар болж шинэчлэгддэг
оюуны
(нийгмийн
ухамсар)
болон
материаллаг орчны өөрчлөлт нь нэгэн зэрэг
явагдах бие биендээ харилцан нөлөөлж байдаг
Сэтгэлгээний хувьсал нь өөрөө ч материаллаг
өөрчлөлтийн эх болж болох талтай.
“Улс орноо хөгжүүлэх юмсан” гэсэн эрмэлзэл
нь хүний нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч
хүч болдог
Нийгмийн хөгжлийн хэвтээ чигийн
онолууд
Онолууд
Иргэншлийн онол
Үндэслэгчид,
хөгжүүлэгчид
Н.И.Данилевский,
О.Шпенглер,
А.Тойнби,
П.Сорокин,
Л.Н.Гумилев
Ангилал буюу үе Шилжих механизм, шалтгаан, үр дагавар
шатууд
Ж.Хордын үүсэл
гарлын мод,
Итогийн
иргэшлийн
шинж

иргэншил үүсэх шалтгаан нь гадаад
орчны “дуудлага” байдаг

иргэншил үүнд “хариу” өгөх явцдаа
өсөлт, хугарал, задралын шатыг
дамжина

иргэншлийн дотоод бүтэц нь
“бүтээлч цөөнх”, олон түмэн,
“идэвхгүй хэсэг” гэсэн функционал
хуваагдалд тулгуурладаг

иргэншлийн өгсөж уруудах, мандах
доройтох цикл хөгжлийг хүлээн
зөвшөөрдөг
23
Нийгмийн хөгжлийг динамик
системийн онолуудаар тайлбарлах
•
Сүйрлийн онол /Catastrophe Theory/.
А.Д.Смирнов, Е.В.Ершов (1992) нар
“Перестройка”
буюу
“өөрчлөлт
байгуулалт” бүтээл.
•
Гадаад орчны алгуур өөрчлөлтөөс шалтгаалан
тогтолцооны параметрүүд хувирч, шугаман бус
үйлчлэлийн үр дүнд тогтолцоо нэг тогтвортой
төлөвөөс, өөр нэг тогтвортой төлөв рүү шилжих,
аль эсвэл бүтцийн ялгаатай өөр төлөвт орох үйл
явцыг сүйрлийн онолоор авч үздэг.
Энэ зүй тогтол нь тогтолцооны дотоод мөн
чанартай уялддаг билиг шинжтэй өөрчлөлт
байдаг.
Шугаман бус тогтолцоо нь анхны нөхцөлөөс
мэдрэмхий байх тул нэг мөн чанартай
тогтолцоонууд өөр, өөр төлөв байдалд байж
болно
•
•
Нийгмийн хөгжлийг динамик
системийн онолуудаар тайлбарлах
• Стохастик үйл явцын онол
/Stochastic process theory/
• Гадаад орчны гэнэтийн өөрчлөлтөд
тогтолцооны хийж буй хариу үйлдлийг
стохастик үйл явцын онолоор судалдаг
• Хугацааны агшин бүрт гадаад орчноос
орж ирсэн гэнэтийн нөлөөллүүдэд
тогтолцоо ямар хариу үйлдлийг хийж
байгаагаас шалтгаалан хөгжлийн олон
зам мөрийг үүсгэнэ
• Энэ нь илүү арга талын хандлага юм
• Иргэншлийн олон хэлбэр орших
нөхцөлийг үүгээр тайлбарлаж болно.
Социализмын талаарх шүүмжүүд
•
ХХ зуун бол маргаангүй социализмын зуун байсан билээ. Нийгмийн эмх
журам капиталист тогтолцооноос илүү бүтээмжтэй, илүү ёс суртахуунтай
болно хэмээн социалист үзэл санаа тунхаглаж байлаа. Европ, Ази, Латин
Америк, Африк гээд л дэлхийн өнцөг булан бүрт социалист засгийн газар
байгуулагдаж, дэлхий даяар их, бага ямар нэг түвшинд социализмтай тулгарч
байсан юм
•
Гэхдээ энэ тогтолцооны эмпирик үр дүн нь хаана, хэзээ хэрэгжүүлснээсээ үл
хамааран улс төр, эдийн засгийн сүйрэлд хүргэсэн юм
•
Социализмын уналтын шалтгаан нь социализмыг дэмжигчдийн сэтгэл дутсан
үйл хөдлөл эсвэл улс төрийн эр зориг дутсан явдал байсангүй. Түүнчлэн
буруу удирдагч сонгосон, түүхэн санамсаргүй тохиолдлын аль нь ч социализм
нуран унах шалтгаан болохгүй.
•
Харин асуудлын цөм нь социалист тогтолцооны өөрийнх нь үзэл санаанд
оршино (Boettke, 1993).
Социализмын талаарх шүүмжүүд
• Социалист тогтолцооны талаар хамгийн анхны системтэй онолын
шүүмжлэлийг өгсөн хүн бол эдийн засгийн Австрийн сэтгэлгээний
сургуулийн судлаач Людвиг фон Мизес юм (Boettke, 1993).
• Мизесийн үзэж буйгаар мөнгө ашигладаггүй эдийн засагт
бүтээгдэхүүн, санхүүгийн тооцоо хийж, зах зээлийн үнэ тогтоох
замаар үр ашигтайгаар үйлдвэрлэлийг зохион байгуулах, капитал
барааны үнэлэмжийг тогтоох боломжгүй. Учир нь эдийн засгийн
тооцооллыг хийх шаардлагатай мэдээлэл ихээхэн дутмаг байдаг
(Mises, 1936), (Mises, 1990).
• Социалист тогтолцооны эсрэг өөр нэгэн нотолгоо нь хэт тархсан
мэдээллийг ашиглан төвлөрсөн төлөвлөлт хийх тухай асуудлаас
үүсдэг. Төвлөрсөн төв захиргаанаас мэдээллийг нэгтгэж, түүнийгээ үр
ашигтайгаар боловсруулж нэгдсэн төлөвлөлт хийх боломжгүй, учир
нь мэдээллийг нэгтгэснээр үнийн дохиогүй эсвэл гажуудсан үнийн
дохиол бий болдог аж (Hayek, Collectivist Economic Planning, 1935).
Социализмын шүүмжийн дамжих
суваг
Судалгааны аргазүйн үндэслэл
Судалгааны аргазүйн үндэслэл
Судалгааны аргазүйн үндэслэл
Формацын онолоор шилжилтийг
харвал
Координатын хэмжээс ба эрх
чөлөөний индекс
• Улс төрийн эрх чөлөө. Фрейдом хаусын
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” –д
тулгуурладаг “Дэлхийн эрх чөлөө”-ний
индекс
• Эдийн засгийн эрх чөлөө.
– Фрайзер институтын “Дэлхийн эдийн засгийн
эрх чөлөө”-ний индекс
– Херитейж фоундашины “Эдийн засгийн эрх
чөлөөний индекс”.
Дэлхийн улс төр, эдийн засгийн эрх
чөлөөний зураглал
Фрейдом хаусын 2013 оны
судалгааны
дүнгээр
тооцоологдсон улс төрийн
эрх
чөлөөний
спектр,
ногоон-эрх чөлөөтэй, шар –
хагас эрх чөлөөтэй, ягаанэрх чөлөөгүй
Херитейж
фоундашны
эдийн
засгийн
эрх
чөлөөний зураглал
Улс төрийн эрх чөлөөний
өөрчлөлтийн динамик
Фрейдом хаусын индексийн архивласан мэдээллийг ашиглавал сүүлийн
жилүүдэд, ялангуяа 1990 оноос хойш улс төрийн эрхийн эрх чөлөөний
зэрэг нэмэгдэж байгааг дараах зургаас харж болно. Эрх чөлөөгүй байдал
улам бүр багассаар байна.
Эдийн засгийн эрх чөлөөний
өөрчлөлтийн динамик
•
Фрайзер институтын индексээр тооцсон эдийн засгийн эрх чөлөөний өөрчлөлтийн
динамикийг харахад 2000 оноос хойш нийт улс орнуудын 90 орчим хувь нь
“ихэнхдээ болон бүрэн эрх чөлөөтэй” гэсэн ангилалд хамрагдах болжээ. Өөрөөр
хэлбэл, дэлхий нийтээрээ эдийн засгийн эрх чөлөөтэй болж, худалдаа, бизнесийн
үйл ажиллагаа харьцангуй чөлөөтэй, төрөөс хамаарал багатай хийгддэг болсныг
илтгэж байна. Эдийн засгийн “бараг эрх чөлөөгүй” ангилалд Куба, Хойд Солонгос
зэрэг улсууд багтаж байна
Улс төр, эдийн засгийн эрх чөлөөний
спектрийн зураглал, 1970 он
Энэ үеийн улс төр, эдийн засгийн эрх чөлөөний зураглалаас харахад
дэлхийн улс орнууд дарангуйллын социализм болон ардчилсан
капитализм гэсэн хоёр бүлэгт хоёр туйлтай оршин байжээ
Улс төр, эдийн засгийн эрх чөлөөний
спектрийн зураглал, 1990 он
1990 оны байдлаарх зураглалд Зүүн Европын социалист орнуудаас Польш, Болгар,
Унгар зэрэг орнууд ардчилсан социализм гэсэн ангилалд шилжиж, мөн энэ ангилалд
Бразил, Аргентин зэрэг улсууд багтах болжээ. Харин дарангуйллын капитализм бүлэгт
Индонез, Малайз зүүн өмнөд Азийн орнууд хамрагдаж байв. 1970 онд энэ ангилалд
байсан Тайланд, Испани зэрэг орнууд ардчилсан капитализм гэсэн бүлэгт хамрагдах
болжээ.
Улс төр, эдийн засгийн эрх чөлөөний
спектрийн зураглал, 2010 он
2010 оны байдлаар 1970 оны хоёр туйлт хэлбэршил устаж, дэлхийн ихэнх улс орнууд
ардчилсан капитализм бүлэгт багтах болсон байна. Дарангуйллын социализм байрлалд
Куба байраа хадгалан үлдсэн бол сонирхолтой нь 1990 онд эдийн засгийн эрх чөлөөгөөр
төвийн, улс төрийн эрх чөлөөгөөр ардчилсан байрлалд байсан Венесуэль энэ байрлалд
шилжиж ирсэн байна.
Хөгжил дэх улс төр, эдийн засгийн
эрх чөлөөний нөлөөлөл
𝐻𝐷𝐼𝑖 = 0.072 + 0.0098 ∙ 𝐸𝐹𝑖 + 0.02 ∗ 𝑃𝐹𝑖
𝑅2 = 0.81, 𝐷𝑊 = 1.9, 𝑠. 𝑒 = 6.89
Чили улсын хос шилжилтийн
динамик
•
•
1970 онд зүүний үзэлтэн Сальвадор Алленда ерөнхийлөгчөөр сонгогдон,
“Социализмд хүрэх Чилийн зам” бодлого хэрэгжүүлсэн
1973 онд Аллендагийн дэглэмийг унагаж, генерал Августо Пиночет цэргийн
эргэлт хийж, ерөнхийлөгч болсон. Пиночет зүүний чиг баримжаатай улс төрийн
намуудыг яллан, зүүний намуудын бүх гишүүдийг “үгүй” хийсэн. Пиночетийн
1980 онд баталсан Үндсэн хуульд 1989 он гэхэд иргэний ардчилсан нийгэмд
шилжих үйл явцыг дуусгавар болгохоор заасан байдаг
Венесуэль улсын хос шилжилтийн
динамик
•
•
Ерөнхийлөгч Уго Чавес төрийн эрхэнд гарснаас хойшхи 12 жилд Венесуэль улсын
дотоодод эрс өөрчлөлтүүд гарч, тус улс олон улсын тавцан дээр байр сууриа улам
бэхжүүлжээ.
Зөвхөн 1998 оноос Венесуэль энэ ашиг орлогоо хүн амынхаа хэрэгцээнд зориулж
эхлэн, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарын төсөвт хийх болжээ.
Хятад улсын хос шилжилтийн
динамик
•
•
Мао Зэдуний үе болон Дэнь Сяопиний үе гэж 2 хуваах нь бий.
Дэнь Сяопиний үед БНХАУ нь Коммунист Нам хэмээх ганц намын
системээ хадгалж үлдсэн боловч эдийн засгаа зах зээлийн системд
шилжүүлэх алхмууд хийгдэж, орчин үетэй хөл нийлүүлэн алхах болжээ.
ОХУ-ын хос шилжилтийн динамик
• ОХУ-ын анхны ерөнхийлөгч нь 1991 оноос Борис Ельцин, 2000
оноос Владимир Путин, 2008 оноос Дмитрий Медведев, 2012 оноос
дахин Владимир Путин сонгогдон ажиллаж байна.
• Путины төмөр нударга 1990-ээд оны үймээнийг нухчин дарж, Орост
улс төр, эдийн засгийн тогтвортой байдал бий болголоо.
Зүүн Европ, Дундад Азийн
шилжилтийн онцлог
• Зүүн Европын шилжилтийн улсууд эхлээд улс төрийн либералчлалыг
хийж ардчилсан социализм руу шилжээд, дараа эдийн засгийн
либералчлалыг хурдтай хийж, зорилгодоо хүрчээ
• Харин Дундад Азийн орнууд улс төрийн хувьд тотилатор байдлаа
хэвээр хадгалж, эдийн засгийн либералчлалыг хийж, дарангуйлалын
капитализм бүлэгт шилжиж байна.
Монгол Улсын улс төр, эдийн
засгийн хос шилжилтийн динамик
•
•
Монгол Улсын шилжилт нь Европын улсуудынхтай ижил байна. 1995, 1996
онуудад төвийн байрлалд байсан бол түүнээс хойш эдийн засгийн либералчлалын
баруун жигүүр рүү шилжсэн байна.
Харин сүүлийн 4 жилд эдийн засгийн эрх чөлөө буурах хандлагатай болсон ба улс
төрийн эрх чөлөөг сонгуулийн ардчилалаар хэмжсэн хэмжээс өссөн байна.
Эдийн засгийн эрх чөлөө буурсан
шалтгаанууд
• 2013 оны хувьд Херитейж сангийн эрх чөлөөний индексийн өмчийн
эрхийн хамгаалалт, авилга, засгийн газрын оролцооны дэд индексүүд
2008 онтой харьцуулахад буурсан нь эдийн засгийн эрх чөлөө буурах
гол шалтгаан болжээ
Улс төрийн эрх чөлөө нэмэгдүүлэх
чиглэлд хийсэн өөрчлөлтүүд
• Нэг намын удирдан чиглүүлэх үүргээс татгалзаж, олон намын
тогтолцоотой болсон
• Олон урсгалч үзэл бодлыг дэлгэрүүлэх
• Ардчилсан үндсэн хуулийг баталж, хүний эрхийн түгээмэл
тунхаглалын хүрээнд хүний эрх, эрх чөлөө хангах бололцоог
олгосон
• Сонгох, сонгогдох эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх
боломжийг бүрдүүлсэн
• Иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн
нийтлэх эрх чөлөөгөөр хангагдах бололцоог олгосон
Эдийн засгийн эрх чөлөөг хангах
чиглэлд хийсэн өөрчлөлтүүд
Манай улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн
тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжих түүхэн
зорилгыг тавьж, хэрэгжүүлэхийн тулд
•
•
•
•
•
•
Үнэ чөлөөлөх
Худалдааг чөлөөлөх
Өмчийг хувьчлах
Аж ахуйн нэгж буюу пүүсүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх
Банкны тогтолцоог өөрчлөх
Нийгмийн хамгаалал, төсвийн орлого, зарлагын шинэ
тогтолцоог бүрдүүлэх
зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн билээ
Шилжилтийн үеийн ДНБ-ний
өөрчлөлтийн динамик
• Потенциал ДНБ-нийг Ходрик-Прескотын шүүлтүүрээр тодорхойлсон
тэдгээрийн зөрүүгээр ДНБ-ний мөчлөгийг тодорхойлов
• Шилжилтийн эхний жилүүдэд гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр
эдийн засаг уналтанд орсон ба 1994 оноос харьцангуй тогтворжиж,
өсч эхэлсэн байна.
ДНБ-ний өсөлтийн мөчлөг
• Манай улсын эдийн засгийн мөчлөг нь гадаад хүчин зүйлийн
нөлөөллөөс шалтгаалдаг. Эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн
үнэ, цаг уурын байдал гол шалтгаан нь болдог. Тухайлбал, 1998-2000
оны өсөлтийн бууралт зэсийн үнийн уналттай холбоотой бол, 20002001 оны бууралт нь зуднаас үүдэлтэй малын хорогдолтой холбоотой
Хүлээлтээс давсан инфляцийн
өөрчлөлтийн динамик
•
•
•
1992, 1993 онуудад эдийн засгийн субьектүүдийн хүлээж байснаас илүү инфляцтай
байсан бол түүнээс хойших 2003 он хүртэл инфляц хүлээлтээсээ даваагүй байна
2006 оныг эс тооцвол, 2004-2008 онуудад инфляц хүлээгдэж байсан хэмжээнээсээ
харьцангуй их байсан нь эдийн засгийн өсөлттэй үеийн орлоготой уялдсан
эрэлтийн инфляц байжээ
2009 онд 2008 онтой харьцуулан өндөрөөр хүлээгдсэн боловч, эдийн засгийн
хямралаас шалтгаалан бодит инфляц багассан байна
Дүгнэлт
• Монгол Улсын улс төр, эдийн засгийн шилжилтийн үйл явц нь
дэлхийн улс орнуудын нийтлэг хандлагатай уялдсан жам ёсны үйл явц
байв
• Манай улсын шилжилтийн үйл явцын ерөнхий хандлага нь Зүүн
Европын улсуудын хэв шинжтэй адил бөгөөд Дундад Азийн
орнуудынхаас ялгаатай байна
• Сонгуулийн ардчиллаар тодорхойлогдоход улс төрийн эрх чөлөөгөөр
хангагдсан гэж үнэлэгдэж байгаа хэдий ч эрх чөлөөгөө хүртэж байгаа
байгаа байдал нь дутагдалтай байна
• Эдийн засгийн эрх чөлөөгөөр баруун жигүүрийн ангилалд шилжсэн
хэдий ч сүүлийн жилүүдэд ухрах хандлагатай байна. Шалтгаан нь
өмчийн хамгаалалт муу, авилга ихтэй, засгийн газрын зардал, оролцоо
ихэссэн байна.
• Эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл бүрэн хангагдаагүй, улс
төрийн эрх чөлөөгөө эдлэх бодит нөхцөл бүрэлдээгүй, эдийн засгийн
эрх чөлөөний хувьд ухарч байгаа байдлаас харахад шилжилтийн үйл
явц бүрэн дуусаагүй байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа