Patient education material, HNT.ppt

Download Report

Transcript Patient education material, HNT.ppt

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ
АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИТЭЙ
ӨВЧТНИЙ СУРГАЛТ
Цусны/Артерийн даралт гэж юу вэ?
Биеэр цус эргэлдэхдээ
артерийн судасны
хананд үзүүлж байгаа
хүчийг артерийн
даралт (АД) гэнэ.
АД-ыг цахилгаан
болон механик
хэмжигч аппаратын
тусламжтайгаар
хэмжинэ.
АД хэмжих
АД-ыг хэмжигч аппаратыг ашиглан цусны дээд
буюу агшилтын даралт, доод буюу сулралтын
даралт гэж хэмжинэ.
Дээд даралт зүрх агших үед хэмжигдэнэ.
120 ммМУБ-139 ммМУБ-аас хэтрэхгүй байна.
Доод даралт зүрх сулрах үед хэмжигдэнэ.
80 мм/МУБ-аас бага байна.
Артерийн даралт ихсэлт (АДИ) буюу артерийн
гипертензи (АГ) гэдэг нь АД-ны түвшин өндөр
хэмжээнд тогтвортой удаан байхыг хэлнэ.
АД 140/90 ммМУБ-аас ихэссэн тохиолдолд
артерийн даралт ихсэлт гэж үзнэ
ÀÄÈ-èéã
АДõýðõýí
хэмжихõÿíàõ âý?
Гэрийн нөхцөлд даралтаа хэмжиж хэвийн хэмжээнд
байгаа эсэхэд хяналт тавихын чухлыг тайлбарла.
Хувь хүний даралтын бай түвшинг тогтоох
Даралтаа ойр ойрхон хэмжиж байх нь АДИ-ийг
хянах, арга хэмжээ авахад туслах болно.
Доорхи хүснэгтийг ашиглан ямар тохиолдолд
АДИ гэж үзэхийг өвчтөнд тайлбарла.
АД-ын түвшин
Хамгийн
тохиромжтой
Агшилтын даралт
(ммМУБ)
Сулралтын даралт
(ммМУБ)
< 120
< 80
Хэвийн
120-129
80-84
Хэвийн дээд
130-139
85-89
> 140
> 90
Өндөр даралт
АДИ-ийг хянах нь яагаад чухал вэ?
Нүд
Торлогийн
эмгэг
Бөөр
Бөөрний
дутагдал
Тархи
Цус харвалт,
Тархинд
цочмогоор түр
зуур цусан
хангамж
дутагдах
Зүрх
Зүрхний
шигдээс,
Зүрхний
дутагдал
АДИ нь судасны ханыг гэмтээж, ямар нэгэн шинж тэмдэггүйгээр зүрхний
өвчин, харвалт, сохролт, бөөрний өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул
“Чимээгүй алуурчин” гэж нэрлэгддэг.
Дараахь тохиолдлуудад эмчид байнга
үзүүлнэ Үүнд:
Артерийн даралт хэмжих
Жингээ үзэж, БЖИ-ийг
тодорхойлох
Цусны шинжилгээ: липид,
сахарын хэмжээг тодорхойлох
Бөөрний үйл ажиллагааг үзэх
шинжилгээ
Зүрхний цахилгаан бичлэг
Гэрийн нөхцөлд АД-таа
хэмжиж тэмдэглэснээ эмчдээ
үзүүлж зөвлөгөө авах
АДИ, баримтлах дэглэмийн
талаар нэмэлт мэдээлэл авах
зэрэг болно.
АДИ-ийг хэрхэн эмчлэх вэ?
• АДИ-ийг эмчлэх, хянахад эмэн эмчилгээнээс
гадна амьдралын хэв маяг нөлөөлдөг
болохыг өвчтөнд тайлбарла.
– АДИ-ийн төгс эмчилгээ байхгүй ч амьдралын
хэв маягийг өөрчлөн АДИ-ийг хянах ба АД-ыг
бууруулснаар хүндрэлээс сэргийлж чадна.
– Эмчилгээний гол зорилго бол АД-ыг зохих
түвшин хүртэл бууруулж, гарах ноцтой
хүндрэлээс урьдчилан сэргийлэх явдал юм.
Амьдралын хэв маягийн өөрчлөлт гэдэгт:
БЖИ: 18.5 – 25 кг/м2
Тамхи татахгүй байх
Зөв зохистой хооллох,
бүх төрлийн өөх тосны
хэрэглээгээ багасгах
Архи, согтууруулах
ундааг зохистой
хэрэглэх
Тогтмол идэвхтэй
хөдөлгөөнтэй байх
Биеэс илүүдэл шингэн,
давсыг гадагшлуулах;
ЗЦТ-г цөөлж, зүрхнээс
гарах цусны хэмжээг бага
болгох;
Судасны ханын булчинг
суллах үйлчилгээ үзүүлэх;
Эмэн эмчилгээний жишиг эмүүд:
– Бета хориглогч
– Шээс хөөх
– Са-ийн антагонист
– АХФС
– АР антагонист г.м.
Анхааруулга:
• Эмчилгээ хийх явцад эмчийн зааврыг ягштал дагах нь маш
чухал
• Эмчилгээний эхэн үед зарим гаж нөлөө илэрч болно.
Эмчилгээний явцад ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдвэл
эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
• Эмчийн зөвлөгөөгүйгээр эмчилгээгээ зогсоож, тасалж
болохгүй.
АД-ыг хянах алхамууд
Өөрийнхөө шинжилгээний
үзүүлэлтүүдийг мэдэх,
тогтмол тэмдэглэх
Байнгын хяналтад
байж заасан хугацаанд
тогтмол үзүүлэх
Гэрийн нөхцөлд АД-аа
хэмжиж хянах
Эмчийн зааврын дагуу
эмчилгээ хийх
Идэвхтэй хөдөлгөөн хийж,
зөв зохистой хооллох
замаар эрүүл амьдралын
хэв маягийг төлөвшүүлэх
Липидийн өөрчлөлт
• Липидийн өөрчлөлт гэж юу болох, БНЛП ба ӨНЛП,
биемахбодид холестериний тээвэрлэлтэнд хэрхэн
оролцдог талаар өвчтөндөө тайлбарла.
• Өөхний эмгэгүүд:
– Цусанд өөхний үндсэн бодисуудын түвшин
ихэссэн үед үүсэх эмгэгийг липидийн өөрчлөлт
гэнэ.
– Эдгээр өөхний үндсэн бодисуудад холестрин,
триглицерид ордог.
Холестерин
• Лааны тос шиг бөгөөд биеийн бүх эдүүдэд байдаг.
• Биемахбодид 2 эх үүсгэврээс бий болно.
– Элэг
– Хоол хүнсээр (мах, өндөг, загас, амьтны гаралтай өөх, ос)
• Цусанд липопротейн уургаар бүрхэгдсэн өөхөөр зөөгддөг.
Үндсэн 2 төрлийн липопротейн байна. Үүнд:
– БНЛП – цусанд холестеринийг зөөх үндсэн тээвэрлэгч
Судасны дотор хананд холестеринийг аажмаар
хуримтлуулан судсыг нарийсган, цусны урсгалыг
бууруулна. ЗШ, харвалтыг үүсгэх “муу” холестерин
– ӨНЛП – Цусан дахт холестеринийг багасгаж, ЗСӨ, харвалт
үүсэхээс сэргийлдэг “сайн” холестерин
Триглицерид
• Цусаар урсах өөхний нэг хэлбэр
• Хоол хүнсээр биемахбодид орж ирнэ.
• Триглицеридийн түвшин цусанд ихсэх
нь ЗСӨ-д нэрвэгдэх эрсдлийг ихэсгэнэ.
Липидийн өөрчлөлт гэж юу вэ?
Цусны триглицерид, холестерины
түвшин ихэссэнээс липидийн
өөрчлөлт үүснэ.
холестерин
Триглицерид
цусны урсгал дахь
цусны эсүүд
БНЛП (муу холестерин)
ӨНЛП (сайн холестерин)
Элэг – БНЛП нь элэгнээс цусны судас руу холестеринийг зөөх, цусны судас ӨНЛП нь цусны судаснаас элэг рүү холестеринийг зөөх
Липидийн өөрчлөлтийн түвшинг хянах нь яагаад
чухал вэ?
Хэвийн артерийн судас: судасны хөндий том, цусны
урсгал сайн байна.
Өөх хуримтлагдсан артерийн судас (атеросклероз):
Цус урсах судасны хөндий нарийссанаас бие
махбодийн янз бүрийн хэсэгт очих цусан хангамж
багасах
Цус харвах
Зүрхний
шигдээс
Зах хязгаарын
артерийн судасны
өвчин
Липидийн өөрчлөлтийг хэрхэн хянах вэ?
• Хувь хүний зохих бай түвшинг тодорхойлж, тэр
түвшинд нь тогтмол барих талаар тайлбарла.
• Өвчтөн дараахь зүйлүүдийг мэдсэн байх нь чухал:
– БНЛП-ийн зохимжтой бай түвшин (БНЛП-ыг 2.5
ммоль/л, боломжтой бол 2 ммоль/л-т хүргэхийг
зорих)
– Зүрхний титэм судасны өвчлөлд хүргэх эрсдэлт
хүчин зүйлээс хамаарч БНЛП-ний хэмжээ янз бүр
байдаг
– Үзүүлэхээр товлосон хугацаандаа тогтмол үзүүлэх
– Эмч тань:
• Цусны шинжилгээ авч липидийг шинжилнэ
• Липидийн өөрчлөлт гэж юу болох, авах арга
хэмжээний талаар мэдлэг олгоно.
• Хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл
өгнө.
Шинжилгээ, үзлэгт хамрагдах
хугацааг тайлбарлаж өгөх
Үзүүлэх давтамж
Липидийн шинжилгээ
 Хэрвээ өвчтөн эмчилгээ хийлгэж
байгаа бол 6-12 сар тутамд
 Шаардлагатай тохиолдол бүрт
 Хэрвээ өвчтөн хоол хүнсээ
тохируулснаар зохих бай
түвшиндээ хүрсэн бол 1-3 жил
тутамд
Липидийн өөрчлөлт гэж юу
болох, авах арга хэмжээний
талаар мэдлэг олгох
 Липидийн өөрчлөлт гэж
оношлогдмогц
 Цаашид тодорхой хугацааны
давтамжтайгаар
Ямар нэг хүндрэл илэрсэн үед
үзүүлэх
Тухайн шаардлагатай үед
Липидийн өөрчлөлтийг хянаж
зохицуулах алхмууд
• Цусны холестериний хэмжээгээ хянах,
хүндрэлээс хэрхэн сэргийлэх аргууд:
– Өөрийн холестериний түвшингээ мэдэх
– Байнгын хяналтанд байж заасан хугацаанд
тогтмол үзүүлэх
– Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх:
эмчийн заавраар эмээ ууж, эмчээс зөвлөөгүй
байхад эмчилгээг орхиж болохгүй.
– Амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэх
Харвалт гэж юу вэ?
Цусны судас хагарах эсвэл бөглөрсний улмаас тархины хэсгүүдийг хүчил
төрөгч, тэжээлийн бодисоор хангаж байдаг цусан хангамж гэнэт зогсохыг
хэлнэ.
Цус харвалт 20%
Бөглөрсөн судас
Ишеми харвалт 80%
Хагарсан
цусны судас
Харвалтын улмаас тархины эсүүд үхжин тархины тодорхой хэсгүүдийн
үйл ажиллагаа алдагдана.
Харвалтын үеийн үйл ажиллагааны
алдагдлыг хөнгөн, хүнд гэж ангилна.
Хүнд хэлбэрийн үед тархины их хэмжээний
талбай цусан хангамжгүй болсоноос тэр даруй
үхэлд хүргэдэг.
Шалтгаанууд:
• Харвалтанд нас, удамшлын хүчин зүйлсээс
гадна дараахь нөхцөлүүд эрсдлийг
нэмэгдүүлдэг. Үүнд:
–
–
–
–
АДИ
ЧШ
БНЛП ихсэх
Тосгуурын жирвэгнээ
Харвалт гэж оношлогдсон тохиолдолд та юу хийх вэ?
Өөрийн эрүүл мэндээ ойр ойрхон сайтар хянаж байх. Үүний тулд:
Цусны шинжилгээ
Тархины зураг
Дараахь шинжилгээнүүдийг
хийлгэх:
Цусны шинжилгээ
Тархины зураг
ЗЦБ
Хэт авиан шинжилгээ
Судасны бичлэг
ЗЦБ
Эмэн эмчилгээ
Дараахь эмчилгээнүүдийг
хийх:
Эмэн
Мэс заслын
Өвчтөндөө 1) харвалтын шинж тэмдгүүд, 2) АД, 3) бусад үзүүлэлтүүд жишээ нь
ЧШ-тэй бол цусны глюкозын хэмжээ г.м-ийг ойрхон хянаж байхыг тайлбарла
Тусламж үзүүлэгчийн үүрэг
Цус харвасан хүний эдгэрэлтэд тусламж, дэмжлэг маш чухал үүрэгтэй.
•Тэдний байдлыг ойлгож тэвчээртэй бай. Бие даасан байдлыг нь хангахад
дэмжлэг үзүүл.
•Гэр бүлийнхээ харилцаанд татан оролцуулах
•Өвчтний хийсэн үйлдэл, оролдлогыг дэмжин урамшуул, бахарах
•Харвалтын улмаас саажсан үе мөчийг харах, тэмтэрч үзэх, хөдөлгөөнийг шалга,
хөдлөхөд нь дэмжлэг үзүүл
Амьдралын хэв маягийг өөрчлөх
арга хэмжээнүүд
Зөв зохистой хоолло
Давс, тос, элсэн чихэр,
өөхийг хоолондоо
багаар хэрэглэнэ.
 Гэр
зөвлөмжийн
дөрвөн
бүлэг
хоол тус бүрээс
идэх
 Ганц төрлийн
хоол нь хүний
бие махбодийн
эрүүл
байх
хэрэгцээг хангаж
чадахгүй.
Зөв
зохистой
хооллох
Хоол ба архаг эмгэгүүдийн менежмент
Гэр зөвлөмж дээр
үндэслэн зөв
зохистой хооллох
Тогтмол цагт
хооллож байх
Ханасан өөхний
хэрэглээгээ
хязгаарлаж поли
эсвэл моно ханаагүй
өөх тосыг хэрэглэх
Талх,
боов,ширхэгт үр
тариаг сонгох
Өдөр бүр хүнсний
ногооноос 2 нэгж,
жимснээс 2 нэгж
идэж байх
хэрэгтэй.
Өөх тос, чихэр, давс их
агуулсан хоол хүнсний
хэрэглээгээ багасгах.
Ширхэглэг
бүтээгдэхүүн өөрөөр
хэлбэл, цэцэгт байцаа,
лууван, вандуй, хятад
байцаа гэх мэт
хэрэглээг ихэсгэх
Хоол хүнсний зөв сонголт
Хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх
тэмдэг нь эрүүл хоол хүнс гэдгийг
хэрэглэгчид тодорхойлж өгдөг. Эрүүл
хоол хүнс дараах зүйлсийг агуулсан
байна. Үүнд:
Чихэр бага хэмжээтэй
Өөх тос бага хэмжээтэй
Ханасан өөх тос бага хэмжээтэй
Натри/давс бага хэмжээтэй
Кальци ихтэй
Ислэг ихтэй
Нэг орцонд транс өөхний
агууламж өчүүхэн бага байх
Хүнсний бүтээгдэхүүний шошгыг
дагаж мөрдөх байдлаар ашиглах
(healthier choice symbol-HCS)
Идэвхтэй хөдөлгөөн
Идэвхтэй хөдөлгөөнийг амьдралын хэв маягийн салшгүй хэсгээ болãîí үр
шимийг нь хүртэж буй үйлчлүүлэгчээ урамшуул.
Архаг өвчний явц удааширна. Идэвхтэй
хөдөлгөөн нь булчинг бэхжүүлж, уян хатан,
хүч чадалтай, эрүүл булчин, ястай болоход
туслана. Идэвхтэй хөдөлгөөн зүрх судасны
тэсвэрлэг чанарыг сайжруулдаг.
Хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгана.
Архаг өвчин нь идэвхтэй хөдөлгөөнийг
бууруулахад хүргэдэг. Бие махбодийн
булчин шөрмөсний уян хатан байдал, бат
бөх чанарыг бууруулсны
хор уршгийн
шинж тэмдэг юм. Цаашид эргээд идэвхтэй
хөдөлгөөнийг багасгаж хязгаарладаг.
Архаг өвчний дарамтаас гаргана. Тогтмол
идэвхтэй хөдөлгөөн нь өвчнөөс болон хор
уршигтай нөлөөнөөс анхаарлыг холдуулна.
Өвчнийг мартан, эрүүл юм шиг амьдрахад
нь нөлөөлж дэмждэг.
Тамхидалт ба архаг эмгэгүүд
Цус харвалт
Бусад харвалт
үүсэгх эрсдлийг
нэмэгдүүлдэг.
Артерийн
даралт ихсэх
Зүрхний өвчин,
цус
харвалт
үүсэх эрсдлийг
ихэсгэдэг.
Чихрийн шижин
Зүрх, бөөрний
өвчин, хөлний
үхжил, нүдний
торлог бүрхэвчийн
гэмтэл, мэдрэлийн
өөрчлөлт
үүсгэхэрсдлийг
ихэсгэнэ.
Липидийн өөрчлөлт
Цус харвалт, зүрхний
шигдээс, зах
хязгаарын артерийн
судасны өвчлөлийн
эрсдлийг ихэсгэдэг.
Тамхи татахаа болих нь хэзээ ч оройтдоггүй.
Тамхи татахгүй байхын ач тус
Дараахü зүйлсийг ашиглан өвчтнөө
тамхиа хаяхад нь туслаарай.
Ач тус:
Цусны даралт болон цусны эргэлт
сайжирна.
Зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн
шижинтэй
холбоотой
хүндрэлүүдýýñ
æишээ нь: бөөрний өвчин, хөлний эмгэг,
нүдний
торлог
бүрхэвчийн
гэмтэл,
мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэл багасгана.
Тамхи нь архаг өвчний хүндрэлүүдийг
үүсãэх эрсдлүүдийг нэмэгдүүлдэг.
Тамхиа яг одоо хаях. Энэ нь таны
эрүүл мэндийн байдлыг сайн хянахад
туслах болно.
Бухимдлын менежмент ба архаг өвчнүүд
Гэр бүл, найз
нөхөдтэйгээ
холбоо тогтоох
Эрүүл
мэндийнхээ
нөхцөл байдлын
талаар мэдлэгээ
шинэчилж,
хөгжүүлэх
Өөрчлөлт
бол
амьдралын
нэг
хэсэг
гэдгийг
хүлээн
зөвшөөрөх. “Сайн
сайхны төлөө би
зарим
нэг
өөрчлөлтийг хийх
хэрэгтэй” гэж бод
Амарч
тайвширч
сурах
Анхаарал тавьсанд
баярлалаа