Umai umain huzuu new.ppt

Download Report

Transcript Umai umain huzuu new.ppt

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ
Умай ба умайн хүзүүний
морфологи
Умай:
• Умай нь хөндий бүхий булчинлаг, лийр
хэлбэртэй эрхтэн бөгөөд анатомын хувьд
өргөн дээд хэсэг нь ёроол ба их бие (энд
өргөн хоолой нээгдэнэ), доод нарийхан хэсэг
нь хүзүүвчээс тогтох бөгөөд хүзүүвч нь үтрээ
рүү түрж ордог.
• Умайн
хана
3
давхар
бүрхүүлтэй. Салст бүрхүүл
(эндометр),
булчингийн
бүрхүүл (миометр), гялтан
бүрхүүл (периметр).
• Салст
бүрхүүлийг
бүрдүүлэгч эд нь хамгийн их
хөдлөл
зүйтэй
бүрхүүл
бөгөөд байнга морфологийн
өөрчлөлтөнд орж байдаг ба
дан бортгон хучуур эд, олон
тооны булчирхай агуулсан
өөрийн ялтсаас тогтоно.
• Умайн салст нь даавар
хамааралтай мөчлөгтэйгээр
өөрчлөгдөн
гуужиж
цус
алддаг тул мөчлөгийг сарын
тэмдэгт бэлгийн мөчлөг гэж
нэрлэдэг.
(менстураци,
mensis, mens - грекээр сар
гэсэн үг)
• Сарын мөчлөгийн эхэнд салст
бүрхүүл нь 1-2 мм зузаантай болж,
хучуур эд сормууслаг ба салслаг 2
төрлийн эсээс тогтоно. Эдгээр 2
төрлийн эсийн нэг нь уугуул эс
байдаг бол бусад уугуул эстэй
адил бүтэц үйл ажиллагааны
өөрчлөлттэй байдаг.
• Сарын
мөчлөгийн
үед
эндометрийн өнгөц давхрага буюу
үйл
ажиллагааны
давхарга
үхэжрэн гууждаг. Эндометрийн
суурин давхаргад
булчирхайн
төгсгөлийн хэсгийн ёроол хэсэг
үлдэх бөгөөд сарын тэмдгийн
дараах үед ёроолын эсүүдээс
хучуур эдийн нөхөн төлжилт
явагддаг.
• Умайн
булчингийн
бүрхүүл
нь
гөлгөр
булчингийн 3 давхаргаас тогтох бөгөөд
тэдгээрийн хооронд хөвсгөр, хэлбэржээгүй
холбогч эд оршино. Салстын доод давхарга
байдаггүй учир миометр нь өөрийн ялтсын
суурин давхаргатай хөдөлгөөнгүй холбогддог.
• Умайн гялтан бүрхүүл нь умайн ихэнх хэсгийг
бүрхэх бөгөөд үтрээний урд, дээд, хажуу
хэсгүүд хучигдахгүй үлдэнэ. Периметрийг
үүсэхэд мезотель ба хөвсгөр, ширхэглэг
холбогч эд оролцоно. Хөвсгөр холбогч эд нь
миометрийн хөвсгөр эдтэй шууд холбогдоно.
• Умайн хүзүүвчийг тойроод, ялангуяа урд ба
хажуу талд нь их хэмжээний өөхний эд орших
ба түүнийг параметр гэж нэрлэдэг.
• Параметрийг дамжин умайн хананд том
тэжээгч судсууд, тунгалагийн судсууд, мэдрэл
нэвтрэн орно.
• Насны өөрчлөлт. Эхээс дөнгөж төрсөн охидын
умай нь 3 см-с хэтэрдэггүй бол бэлгийн
бойжилтын үед зохих хэмжээндээ хүрдэг.
Өндгөвчний даавар гаргах үйл ажиллагаа
аажим буурч, цэвэрших үед эхлэхэд түүний
салст бүрхүүлээс эхлэн урвуу хөгжлийн шинж
тэмдэг илэрч, савны хэмжээ багасна.
Цэвэрших
үед
түүний
хэмжээ
болон
булчингийн эсүүд багасч, цусны судсуудад
хатууралт явагддаг нь өндгөвч ялгаруулахгүй
болсныг гэрчилнэ.
• Умайн цусны судас маш сайн хөгжсөн учир цусан
хангамж өндөр эрхтэнд багтдаг. Умайн эндометр ба
миометрд аваачих судас нь миометрийн цагираг
давхарт мушгираа үүсгэж байрлана.
• Цус аваачигч артерийн судас нь умайн дотор хананд
хүрээд 2 жижиг салаа үүсгэдэг.
• Тунгалагийн судсууд нь эндометрд гүний тор үүсгэн
орших ба эндээс гарсан судас миометрийг дамжин
периметрт орших гадна талын тортой холбогддог.
• Умай гол төлөв симпатик мэдрэлийн ширхэгийг
хэвлийн зангилаанаас авдаг бөгөөд периметр дотор
энэхүү ширхэгүүд умай гэж нэрлэгдэх зангилаа үүсгэх
бөгөөд эндээс гарсан мэдрэлийн ширхэгийн салаа
миометрийг мэдрэлээр хангадаг. Симпатик мэдрэлээс
гадна
парасимпатик
мэдрэлийн
цөөн
тооны
шихрэгээр хангагддаг. Мөн янз бүрийн мэдрэхүйн
мэдрэлийн төгсгөл их байдаг.
Умайн хүзүүний морфологи
• Умайн хүзүү гэж түүний доод
нарийссан
бортого
хэлбэртэй
булчингийн хэсгийг хэлнэ. Түүний
дунд хэсэгт хүзүүвчийн суваг орших
бөгөөд түүний умайн хөндийтэй
холбоотой хэсгийг дотор амсар
гэнэ. Хүзүүвчийн доод амсар нь
үтрээ рүү түрэн орсон хэсгийг гадар
амсар гэнэ. Хүзүүвч нь их биетэй
ижил давхруудтай.
• Умайн хүзүүний салст бүрхүүл нь
сувгийг дотроос нь хучиж дотор
амсар хүртэл үргэлжилдэг. Энэ
бүрхүүл нь дан, бортгон хучуур эд
ба өөрийн ялтсаас тогтоно. Зөвхөн
үтрээний хэсэгт дан хучуур эд нь
давхар болдог.
• Цэвэршилтээс хойш хүзүүвчийн
хучуур эдийн байдал өөрчлөгдөн
давхар хучуур эд сувгийн дээд
хэсгийн талбайг эзэлнэ. Үүний
зэрэгцээ сувгийн доод хэсгийн
давхар хучуур эд атрофид орох
ба энэ эсүүдийн давхаргууд
цөөрч, хучуур эдийн эсийн
гликогений нөөц багасдаг.
• Умайн хүзүүвчийн дан хучуур эд
өөрийн ялтас руу түрэн орж олон
тооны салбарласан салсархаг
булчирхайг
үүсгэдэг.
Хүнд
ойролцоогоор
зуугаад
ийм
булчирхай байдаг.
Анхаарал тавьсанд
баярлалаа