Transcript 1.2014-05

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
2014-05-05
Багануур дүүргийн 3-р хорооны 52-р байрны арын
авто зам суулт өгсний улмаас дулааны шугам дарагдаж
гэмтэл гарсан энэ асуудлыг судалж, цаашид авах арга
хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер
бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж,
шийдвэр гаргуулах.
Тухайн дулааны ф219мм-ийн голчтой
төв шугам нь 1981 онд ашиглалтанд
орсон ба 10 гаруй метр газарт л гэхэд 6-7
хагархайтай хомут тавьж боосон, усан
дотор байрласан, шугам хотойн сууж
зуйван хэлбэртэй болсон, 30 гаруй жил
ашиглагдан ашиглалтын хугацаа дууссан
байдалтай байна.
Уг шугам нь гэр хорооллын 33 айл,
30 гаруй төрийн захиргааны болон
хувийн хэвшлийн байгууллагуудын
барилгыг дулаанаар хангадаг бөгөөд
өмчлөлийн хувьд “Багануур Дулааны
станц” ТӨХК-нийн мэдлийн шугам
болно.
“Багануур Дулааны станц” ТӨХК-нийн
өмчлөлийн 70 орчим метр ф219 хос
шугамыг солиход 45,2 сая төгрөгийн
хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа
бөгөөд тухайн байгууллага нь төрийн
өмчит компани тул хөрөнгийг нийслэлийн
төсвөөс гаргах боломжгүй юм.
45,2 сая
төгрөг
Дээрх байгууллага нь тухайн
дүүргийн
хэрэглэгчдийг
дулааны
эрчим хүчний хэрэгцээг хангах үйл
ажиллагаа явуулдаг төрийн өмчит
байгууллагын хувьд ирэх өвлийн
халаалтын улирал эхлэхээс өмнө
асуудлаа
яаралтай
холбогдох
салбарын
яам,
Төрийн
өмчийн
хороонд тавьж шийдвэрлүүлэх.
Xолбогдох салбарын
яам, Төрийн өмчийн
хороо
Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн
барилгын гадна талын тоосгон хананд нуралт
үүссэн тул энэ асуудлыг судалж, цаашид авах
арга хэмжээний талаар Нийслэлийн Удирдлагын
зөвлөлийн
хуралд
танилцуулж,
шийдвэр
гаргуулах.
2014-05-02-ний
өдрийн
байдлаар
62-р
сургуулийн
барилгын
нуралт
үүссэн
шалтгаан талаар мэргэжлийн
байгууллагаас дүгнэлт гараагүй
байна.
Тус
сургуулиас
өнгөлгөөний
тоосгон
хана
буулгаж
засах,
хаяавч,
дээврийн ажлын засварын
төсвийг хийлгүүлсэн ба энэ
ажилд
611,1
сая
төгрөг
шаардлагатай байна.
611,1 сая
төгрөг
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны
газар 2014 онд хөрөнгө оруулалт, бүтээн
байгуулалтаар хийгдэх ажлуудын худалдан авах
ажиллагааны талаар дүүргүүдийн Засаг дарга
нарт мэдээлэл өгөх, уулзалтыг зохион байгуулах.
Дүүргүүдэд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар хэрэгжиж
байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын дэлгэрэнгүй мэдээг
гарган өгч дүүргүүдийн Засаг дарга нартай уулзалтыг 2014 оны 4
дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулжээ.
УУЛЗАЛТААР ДҮҮРГҮҮДИЙН
ЗАСАГ ДАРГА НАРТ ДАРААХ МЭДЭЭЛЛҮҮДИЙН
ТУХАЙ ЯРИЛЦСАН БАЙНА.
•
Энэ онд нийслэлийн 9 дүүрэгт
63.6 тэрбум төгрөгийн 631-н хөрөнгө
оруулалтын ажил зохион байгуулагдаж
байгаа
бөгөөд
Худалдан
авах
ажиллагааны газар нь дүүргүүдийн
худалдан
авах
ажиллагааны
албадуудыг тогтмол зөвлөгөө, мэдээ
мэдээллээр ханган ажиллаж байна.
Эрх шилжүүлсэн ажил
Эрх шилжүүлэх тухай
Хөрөнгө оруулалтын ажлын явцын
тухай
Зарим хөрөнгө оруулалтын ажлын
үнэлгээний хорооны даргаар дүүргийн
Засаг даргын орлогч нарыг томилох
тухай
Нийслэлийн
Иргэдийн
Төлөөлөгчдийн
хурлаас
2014
онд
баталсан
“Ухаалаг
Улаанбаатар” хөтөлбөр, Нийслэлийн Засаг
даргын 2014 оны А/237 дугаар захирамжийн
хүрээнд
нутгийн
өөрөө
удирдах
болон
захиргааны байгууллагуудын дунд “ХУУЛЬ
ТАНЫ ХӨТӨЧ” сэдэвт уралдаан зарлаж
байгаатай холбогдуулан нийслэлийн нутгийн
захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд,
ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах.
Нутгийн
захиргааны
байгууллагуудын дунд зохион
байгуулагдаж байгаа “Хууль
таны хөтөч” уралдааныг 2014
оны 04 сарын 14-ны өдрөөс 06
дугаар сарын 20-ны хооронд
зохион байгуулагдаж байгаа.
Тус
уралдаанд:
Дүүрэг,
Нийслэлийн Засаг даргын
хэрэгжүүлэгч
агентлагууд
багууд оролцож байна.
Уралдаанаар нутгийн захиргааны байгууллагаас гаргаж
буй захирамжлалын баримт бичигт кодификаци хийгдсэн
байдал, захирамжлалын баримт бичгийг онлайн
болгосон байдал, алдаатай захирамжлалын баримт
бичгүүдийг олж илрүүлэх түүнийг хуульд нийцүүлэн
засаж залруулах зэрэг үндсэн 3 чиглэлээр зохион
байгуулахаар удирдамжаа батлуулан ажиллаж байна.
Энэ уралдааны хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 30нд
нутгийн
захиргааны
оролцогч
бүхий
л
байгууллагуудынхаа мэргэжилтнүүдийг оролцуулан
уралдааны талаарх мэдээлэл болон захирамжлалын
баримт бичигт кодификаци хэрхэн хийх талаар болон
Нийслэлийн Архивын газартай хамтран мэдээлэл
хийсэн байна.
Нийслэлийн
ЗДТГ-ын
Цэргийн
штаб,
дүүргүүдийн ЗДТГ,
хороодын Засаг
дарга нар 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг
татлагын ажлын бэлтгэлийг хангуулах.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
А/259 дүгээр захирамжийн дагуу 2014 оны
нэгдүүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл
ажлын хүрээнд дараах ажлууд хийгдээд
байна.
Дүүргүүдийн Засаг даргын захирамжаар
Цэрэг татлагын товчоодыг байгуулан, Цэрэг
татлагын товчооны даргын тушаалаар цэрэг
татлагын үед ажиллах бүрэлдэхүүнийг сонгон
авч томилон, ажил үүргийн хуваарийн дагуу
сургалт семинарт хамруулах, зарлан дуудах
хуудсыг Төрийн нэрийн өмнөөс иргэдэд
хүргэн ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд зарлан хуудах
хуудасны тараалтын байдал 2014 оны 5
дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 93,1
хувьтай байна.
Хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа
тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
зорилгоор нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг
дэвсгэрт
байрших
цэцэрлэгт
хүрээлэн,
тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн
ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг
хийх.
Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт төсвийн
хөрөнгө оруулалтаар хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн, усан
оргилуурын засвар үйлчилгээ хийх шаардлагатай саналыг
Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна.
Нийслэлийн 7 дүүрэг 5 дугаар сарын 15-наас цэцэрлэгт
хүрээлэн, усан оргилуурдыг ашиглалтанд оруулахаар
төлөвлөөд байна гэсэн мэдээлэл ирүүллээ. Баянгол, ХанУул дүүргүүд шуурхай үүрэг даалгаварын мэдээлэл
ирүүлээгүй болно.
Ерөнхий боловсрол, их, дээд сургууль,
коллежийн сурагч, оюутнуудын хонхны баяр,
төгсөлтийн үеэр нийгмийн дэг журам сахиулах,
цаашид
авах
арга
хэмжээний
талаар
нийслэлийн
Цагдаагийн
газар
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд
танилцуулж, шийдвэр гаргуулах.
Нийслэлийн цагдаагийн
газраас
их,
дээд
болон
коллеж, ерөнхий боловсролын
сургуулийн төгсөлтийн баярын
арга хэмжээг 2013 онд зохион
байгуулсан
ажлын
танилцуулга, 2013-2014 оны
хичээлийн
жилийн
төгсөлтийн баярыг тэмдэглэн
өнгөрүүлэх тухай захирамжийн
төслийг
боловсруулан
Нийслэлийн
Удирдлагын
зөвлөлийн хурал танилцуулах
бэлэн болоод байна.
Нийслэлийн
Онцгой
байдлын
газар,
Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн
Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн
Ерөнхий төлөвлөгөөний газрууд хамтран осол,
гэмтэл хэрэг зөрчлийн талаар нарийвчилсан
судалгааг гаргаж Нийслэлийн Удирдлагын
зөвлөлийн хуралд танилцуулах.
2014 оны 04 дүгээр сарын
28-ны
өдрийн
15.00
цагт
Нийслэлийн
Удирдлагын
зөвлөлийн хуралд танилцуулсан.
Тус хурлаар Нийслэлийн
Онцгой
байдлын
газар,
Цагдаагийн газар, Мэргэжлийн
хяналтын газруудтай хамтран
албан даалгавар гаргахаар
шийдвэрлэсэн.
Албан
даалгавар
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын үйл
ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж,
байгууллагуудын
мэдээллийг
нарийвчлан
гаргаж
дүүргүүдийн Засаг дарга нарыг
мэдээллээр хангах.
Дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын үйл
ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг
шалгахад илэрсэн 33 зөрчилтэй барилгын талаарх
мэдээллийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний
газраас 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр
“Зөрчил арилгах тухай” албан тоотыг
• 33 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад,
• Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
• Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт тус тус
албан бичгээр хүргүүлж ажилласан байна.
Анхаарал тавьсанд баярлалаа