5 - Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба

Download Report

Transcript 5 - Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба

2013.12.19.
1
Бүх нийтээр “Мод тарих өдөр”-ийг
зохион байгуулав.
29
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны
63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг
дүүргийн Засаг даргын 2013 оны А/67 дугаар
захирамжийн дагуу 05, 10 дугаар сард
зохион байгуулж тус арга хэмжээнд
давхардсан тоогоор 28 аж ахуй нэгж
байгууллагын 192 ажилтан албан хаагч,
иргэд оролцож
байгууллагын орчин,
өөрсдийн хариуцсан талбай болон нийтийн
эзэмшлийн талбайд 2661 ш мод, сөөг
тариалж дүүргийн ногоон байгууламжийг
нэмэгдүүлэн 5.3 сая төгрөг зарцуулав.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр
Дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа
иргэн, аж аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газрын
10-аас доошгүй хувьд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага
тооцох ажлыг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн
2 сарын хугацаатай зохион байгуулах тухай дүүргийн Засаг
даргын 2013 оны А/118 дугаар захирамж гарч, ажлын
төлөвлөгөөг 14 заалттайгаар боловсруулан хэрэгжилтийг
ханган ажиллав.
Мөн өөрийн байр эзэмшил газаргүй албан газар
хэлтэс албадад дүүргийн орон сууцны саадыг хариуцуулан
эзэнжүүлэн ногоо байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан
хамгаалах ажлыг зохион байгуулав.
Тус ажил зохион байгуулагдсанаар дүүргийн нийтийн
эзэмшлийн 5006м2, аж ахуй нэгж байгууллагын 75м2 талбайг
зүлэгжүүлж ногоон байгууламж нэмэгдэв.
30
“Ногоон хөгжил бидний ирээдүй” аян зохион
байгуулав.
Байгаль хамгаалах намрын
сарын аяныг дүүргийн Засаг
даргын 2013 оны А/190 дүгээр
захирамжаар “Ногоон хөгжил
бидний ирээдүй” уриан дор
2013.10.07-2013.11.09-ны
өдрүүдэд дүүргийн хэмжээнд
зохион байгуулж 15 аж ахуйн
нэгж байгууллагыг хамруулав.
31