Transcript ЭНД

ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО,
АНХААРАХ АСУУДАЛ
Зам, тээврийн яамны Автозамын
тээврийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах
газрын
мэргэжилтэн
А.Энхболд
Улаанбаатар хот
2014 он
1
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
 Дэлхий дахинд зам тээврийн осол гэмтлийн улмаас жилд 1,2 сая хүн амь насаа
алдаж байна. Энэ байдал хэвээр үргэлжлэвэл, зам тээврийн осол нь зүрхний
шигдээс, сэтгэлийн дарамтын дараа хүн амын нас баралтын гурав дахь гол
шалтгаан болох төлөвтэй байгаа юм.
 Иймд НҮБ Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/255 дугаар тогтоолоор 2011-2020
оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарлаж зам
тээврийн ослын улмаас нас баралтыг үндэсний, бүс нутгийн, дэлхийн түвшний
үйл ажиллагаагаар 50 хувиар буруулах зорилт дэвшүүлсэн.
 2010 онд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон
далайн бүсийн нийгэм, эдийн засгийн хорооны бүс нутгийн замын хөдөлгөөний
шинжээч нарын уулзалтаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
зөвлөмж” гаргаж, улс орон бүр үндэсний хэмжээнд зам тээврийн ослын нас
баралтыг тодорхой хэмжээгээр буруулах зорилтыг дэвшүүлсэн болно.
2
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
 Монгол Улс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх Үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлан тус бүр 5
жилийн хугацаагаар 2 удаа /2002-2007, 2007-2010/ онд хэрэгжүүлж ажлыг зохион
байгуулсан бөгөөд эдгээр хөтөлбөрүүд нь ихэвчлэн Замын цагдаа, хөдөлгөөнд
оролцогч нарт хандаж байсан гэж үзэж болохоор байна.
 Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах үндэсний стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг
146 дугаар тогтоолоор баталсан.
 Үйл ажиллагааны төлөвлөгөөг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө,
Автозамын мастер
төлөвлөгөө, “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх
үндэсний хөтөлбөр”, “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий
болгох үндэсний хөтөлбөр”, “Гудамж төсөл” болон автотээвэр, автозамын
чиглэлээр хэрэгжиж байгаа бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх
шаардлагатай.
3
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
СТРАТЕГИЙН АЛСЫН ХАРАА БУЮУ ХЭТИЙН ЗОРИЛГО
Салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг ханган “Хүн-Тээврийн
Хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн системийн аюулгүй байдлыг цогцоор нь бүрдүүлэх
замаар зам тээврийн ослын сөрөг үр дагаварыг мэдэгдэхүйц хэмжээгээр
багасгана.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Монгол Улсын хэмжээнд 2012-2020 онд зам тээврийн ослын улмаас нас
барсан болон хүнд гэмтсэн хүний тоог тус бүр 50 хувиар бууруулна.
СТРАТЕГИЙН ГОЛ ЗОРИЛТУУД
I.
II.
III.
IV.
V.
Хөдөлгөөний аюулгүй байдлын менежмент.
Аюулгүй зам, орчин.
Аюулгүй тээврийн хэрэгсэл.
Хөдөлгөөнд оролцогчдод зориулсан үйл ажиллагаа.
Ослын дараахь тусламж, үйлчилгээ.
4
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Дэлхийн
эрдэмтэн
судлаачдын үзэж байгаагаар
Замын хөдөлгөөний аюулгүй
байдал
гэдэг
нь:
“ХҮНТЭЭВРИЙН
ХЭРЭГСЭЛ-ЗАМОРЧИН” гэсэн өөр хоорондоо
харилцан
уялдаа
холбоо,
шүтэлцээ бүхий элементүүдийн
аюулгүй байдлын цогц” гэж
тодорхойлжээ.
5
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Мэргэжилтэй инженер техникийн ажилтан - Замын хөдөлгөөний
аюулгүй байдлын суурь хүчин зүйл болох инженерийн шийдэл, ослын
шалтгаан, үр дагаварыг тогтоох, урьдчилан сэргийлэх /хэрэг бүртгэх,
мөрдөн байцаах/ зэрэг үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэгтэй байна.
Мэргэжилтэй инженер техникийн ажилтан дутмаг байгаагаас зам,
тээврийн инженерийн шийдэл хоцрогдох төдийгүй ЗТО-ын шалтгаан
нөхцлийг буруу тогтоох улмаар бодлого тодорхойлох, хариуцлага тооцох
асуудалд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь 2013 оны зам тээврийн ослын
судалгаанаас үзэхэд нийт ослын 99.96% нь хүнээс, 0.04% замаас, тээврийн
хэрэгсэл шалтгаалсан зам тээврийн осол 0.00 байгаа нь үнэнд нийцэхгүй
байна. Европын холбооны улсын судлаачдын үзэж байгаар нийт зам
тээврийн ослын 28-30 хувьд зам, 20-25 хувьд тээврийн хэрэгсэл нөлөөлсөн
байна.
6
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
 Замын хөдөлгөөнд оролцогчийг боловсролын бүх шатанд бэлтгэх
 Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй
болгох.
 Япон улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаагаар түгжрэл
саатлын 38% замын хөдөлгөөнд оролцогч нөлөөтэй болохыг тогтоожээ.
 Зөвхөн хамгаалах бүс хэрэглэж хэвшүүлэх, хурдыг аюулгүй хэмжээнд
байлгаснаар ЗТО-оор нас барсан болон хүнд гэмтсэн хүний тоог 50%
бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байна.
 Замын хөдөлгөөнд оролцоход тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний
хурд аль болох жигд байх шаардлагатай бөгөөд энэ үзүүлэлт 48%
байна гэж үзжээ.
7
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Эрх зүйн болон техникийн хэм хэмжээ тогтоохдоо замын хөдөлгөөнд
оролцогчийн бие болон сэтгэл зүйн дараахь үзүүлэлтүүдийг заавал
тооцох шаардлагатай:








Найдвартай ажиллагаа;
Ашигтай ажиллагаа;
Мэдээллийг хүлээн авах чадвар;
мэдээллийг боловсруулах чадвар;
тосон хариулах чадвар;
хөдөлмөрийн чадвар;
замын хөдөлгөөнд бэлтгэсэн байдал;
хөдөлгөөнд оролцогчийн ухамсар болон ёс зүй.
8
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Автомашинжилтын түвшингийн зүй тогтлоор 1000 хүнд ноогдох
автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх
чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсэх, 130-аас дээш бол тухайн
хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний
тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал
тавигддаг.
Авто замын түгжрэлийн асуудал ярьж байгаа дэлхийн томоохон
хотуудын хувьд 1000 хүнд ногдох суудлын автомашин нь 120-оос дээш
байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд энэ үзүүлэлт 239 байна.
9
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад шууд болон
шууд холбогдолтой 56 стандарт, норм, дүрэм мөрдөгдөж байгаа бөгөөд
цаашид 1100 орчим ISO стандартыг нутагшуулах шаардлагатай байна.
Нийт автомашины 46.5% нь Монгол Улсын Замын хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хуулийн заалт зөрчин баруун талдаа жолооны
хүрдтэй байна.
10
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Тээврийн хэрэгсэл - ҮЙЛДВЭР-ИМПОРТ-БҮРТГЭЛ-ЗАСВАР
ҮЙЛЧИЛГЭЭ-ХЯНАЛТ-ТАТВАР - ДААТГАЛ гэсэн нэгдсэн систем
тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлдэг.
Өнөөгийн
байдлаар
Монгол
Улсад
28
оношлогооны төв байгаагаас 6 нь, авто
засварын газар 1402-аас 640 нь, сэлбэг
худалдаалах байгууллага 333-аас 150 нь
Улаанбаатарт тус тус үйл ажиллагаа явуулж
байна
11
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Олон Улсын туршлагаас харахад оношлогоо, засвар
үйлчилгээ нь үндсэн 2 тогтолцоотой байна.
Засвар үйлчилгээ, оношлогоо, татвар, даатгалын
нэгдсэн систем бүрдүүлэх замаар утаан дахь хорт хийн
найралгын зөвшөөрөгдөх дээд хэмжээг үзэж хөдөлгөөнд
оролцох зөвшөөрөл олгох
Техник, техноги, инженер техникийн ажилтны мэдлэг
чадварыг хослуулан ашиглах замаар тээврийн хэрэгслийг
замын хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрөл олгож байна.
12
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
ЗАМ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хот төлөвлөлт, замын
сүлжээ, түүний инженерийн шийдэл нь үндсэн үүрэгтэй байна.
Хотын замын сүлжээний нягтрал 1км.кв нутаг дэвсгэрт ногдох авто замын
урт нь 0,3 км-ээс бага байгаа тохиолдолд ослоос шалтгаалж 10000 тээврийн
хэрэгсэлд ногдох нас барсан хүний тоо огцом өсдөг зүй тогтлыг эрдэмтэд
тогтоожээ. Нийслэл хотын 1 км.кв нутаг дэвсгэрт энэ үзүүлэлт 0,12 км/км.кв
буюу 3 дахин бага байна.
Хот төлөвлөлт:
“Хот байгуулалтын тухай” хууль нь Монгол улсын хот байгуулалтын
бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харьцангуй бие даан
хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоныг хот
төлөвлөлтийн дагуу барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага,
иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулдаг.
13
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
 хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн
бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр ус, цахилгаан, дулаан хангамжийн
найдвартай эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, гол зам,
холбоожуулалтын сүлжээнээс эхлэн барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж
зохицуулах;
 орон сууцны хороолол, үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг зам, талбай, бүх
төрлийн инженерийн шугам сүлжээ, тохижилтын хамт иж бүрэн гүйцэтгэх
ажлыг хэрэгжүүлж зохицуулах.
Сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсын ISO, AASHTO, ASTM, BS-ын
стандартыг орчуулж, үндэсний болгосон 140 орчим стандартыг оролцуулан
авто замын салбар нийтдээ 265 нэгж норм норматив, стандартын сантай
болоод байна. Цаашид 500 гаруй ISO, AASHTO, ASTM, BS-ын стандартыг
орчуулж нутагшуулах ажлыг хийх шаардлагатай байна.
14
Өнөөгийн мөрдөгдөж байгаа дараахь хуулиар төрийн болон төрийн
бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, эрх үүргийн харилцааг
зохицуулж байна
“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”,
“Яамны эрх зүйн байдлын тухай”, “Засгийн газрын агентлагийн эрх
зүйн байдлын тухай”, “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын
тухай”, “Автотээврийн тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай”, “төрийн бус байгууллагын тухай” зэрэг хуультай нийцүүлэн
эрхлэх асуудлыг тодорхойлов.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад “Автотээврийн тухай”,
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Захиргааны
хариуцлагын тухай”, “Эрүүгийн хууль”-иар цагдаагийн байгууллага,
тээврийн байгууллагын ажилтанд хүлээлгэх хариуцлагыг хагас дутуу
зохицуулсан хэдий ч замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг
нөлөө үзүүлэх нөхцөл бүрдүүдсэн этгээдэд рүлээлгэх хариуцлагыг
орхигдуулж иржээ
15
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Эрх зүйн тогтолцоо:
Бүтцийн хувьд:
 Салбар бүр өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх Замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгт ажлыг гүйцэтгэж,
мэдээллийн технологи, цахим сүлжээг ашиглах замаар төрийн
болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан
хамтран ажиллах;
 Засгийн газрын харьяа бие даасан хараат бус агентлаг ажиллах;
16
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Хяналтын тогтолцоо:
 Замын хөдөлгөөний хяналт (Замын хөдөлгөөний зохицуулалт,
зохион байгуулалт, тэмдэг, тэмдэглэл, жолоочийн бүртгэлийн,
тээврийн хэрэгсэлд тавих хяналт);
 Замын хөдөлгөөнд оролцогчдод тавих хяналт (Замын хөдөлгөөнд
оролцогчдын хөдөлгөөний хяналт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах
үйл ажиллагаа) гэж.
17
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Одоогийн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуулийн 16 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын хяналтын улсын алба Монгол Улсын цагдаагийн
байгууллагын бүтцэд ажиллана…” гэж заасан нь замын
хөдөлгөөний аюулгүй байдлын салбарт төрийн хяналтыг
хэрэгжүүлэх нөхцлийг орхигдуулсан гэж судлаачид үздэг. Хуулийн
энэ заалт нь Цагдаагийн байгууллагын тухай хуультай зөрчилдөж,
төрийн хяналтын зарим чиг үүргийг цагдаагийн байгууллага
хэрэгжүүлэх боломжгүй болж, цагдаа, мэргэжлийн хяналтын
албадуудын дунд тээврийн хэрэгсэл, зам, хот төлөвлөлттэй
холбоотой норм, стандар, дүрэм, журам, хууль тогтоомжийн
хэрэгжилт орхигдож ирсэн байна.
18
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Үнэлгээ шинжилгээний хувьд:
 Хараат бус бие даасан бодлого тодорхойлоход нөлөөлдөг
шинжилгээ, судалгааны байгууллага;
 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийг
шийдвэрлэхэд оролцдог байцаан шийтгэх ажиллагааны
шинжилгээний байгууллагатай байх.
19
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Хууль хэрэгжих нөхцөл:
 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь “Замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн үндэсийг тогтоох;
 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчил нь бланкет
характертай буюу иш татсан диспозизтой байдаг тул “Замын хөдөлгөөний
аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг боловсронгуй болгохын
зэрэгцээ ISO, AASHTO, ASTM, BS-ын стандартыг орчуулж нутагшуулах
асуудлыг шийдвэрлэх;
 Өнөөгийн мөрдөж байгаа зөвхөн жолооч хариуцлага хүлээж байгаа
тогтолцоог өөрчилж Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн
хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бусад субьект
хариуцлага хүлээдэг эрх зүйн болон эдийн засгийн хөшүүрэг бий болгох
шаардлагатай.
20
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
Холбогдох
хяналтын
байгууллагууд
Нэгдсэн
мэдээлэл
Харилцан
мэдээлэл
солилцох
Мэдээллийн нэгдсэн сан,
сүлжээ
Зогсоож шалгах хангалттай
үндэслэл, шалгасан тухай
мэдээлэл
Хяналт
тавих
Татвараа төлсөн эсэх
Даатгалд хамрагдсан эсэх
Үзлэг тооллогод орсон эсэх
Оношилгоо,
бүртгэлийн төв
Бусад...
Татвар,
Даатгал
Бусад
21
ЗАМ,
ТЭЭВРИЙН ЯАМ
22