Transcript ЭНД

АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТ
ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДАЛ
Б.Энхтөр
Авто замын зөвлөх эдийн засагч
ОРШИЛ
 НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтоол гарган 2011-2020 оныг “Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарлаж зам, тээврийн
ослыг бууруулах тодорхой зорилтыг дэлхийн нийт улс орнуудын өмнө
дэвшүүлсэн.
 Манай орны хувьд ч зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал сэтгэл
эмзэглүүлсэн бүр түгшүүртэй асуудал болоод байна.
2004-2013 он
15437
(АТХХАБАЖ-ын)
эсрэг гэмт хэрэг
3566
хүн нас
барсан
1543 хэрэг
жилийн дундаж
Жилд 356 хүн
нас барсан
ОРШИЛ
 2012-2013 онд АТХХАБАЖ-ын эсрэг гэмт хэргийн улмаас амь насаа
алдсан хүний тоо 18,9 хувиар өсөж байсан бол 2014 оны эхний 10
сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 26,7 хувиар өсөж 417-д хүрсний
дээр бэртэж гэмтсэн хүний тоо 17,4 хувиар нэмэгдсэн.
 Энэ тоо баримтаас үзэхэд зам, тээврийн ослын улмаас бэртэж
гэмтэн, амь насаа алдаж байгаа хүний тоо бага хэмжээний дайн
байлдаан, зэвсэгт мөргөлдөөнөөс гардаг хохиролтой дүйцэхүйц
хэмжээнд очиж байна гэхэд хилсдэхээргүй боллоо.
ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧЛИЙН ҮНДСЭН
ШАЛТГААН
 Зам, тээврийн осол зөрчлийн шалтгаан дараах үндсэн 3 хүчин
зүйлтэй холбоотой.
Жолооч,
явган
зорчигч
(хүний хүчин
зүйл)
• Жолооч нарын тоо эрс өсөж гарч байгаа зам тээврийн ослын
97.2% нь жолоочийн буруутай үйлдпээс болж байна
• Нийслэлд гарч байгаа осол, зөрчлийн 40 шахам хувийг шинэ
жолооч нар (0-5жил) гаргаж байна.
• Явган зорчигчийн гарц тоноглол, дүрэм журам, сургалт
сурталчилгаа дутагдалтай
Тээврийн
хэрэгсэл
• 2009-2013 онд тээврийн хэрэгсэл 2.5 дахин автомашин 2.8
дахин өссөн
• 79.8% нь 10-аас дээш, үүний 24% нь 20-оос дээш жил
ашиглагдсан
• Нийт авто машины 50% нь баруун гар талдаа жолооны
хүрдтэй
Авто зам,
түүний орчин
нөхцөл
• Монгол Улсын авто замын сүлжээнд сүүлийн 5 жилд /20092013 он/ 3294.2 км хатуу хучилттай авто зам шинээр
ашиглалтад орсон
• Ийнхүү тав тухтай зорчих боломж бий болж байгаа сайн
талтай боловч автомашины зорчих хурд нэмэгдэж зам,
тээврийн осол гарах эрсдлийг өсгөж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧЛИЙН ҮНДСЭН
ШАЛТГААН
Жолоочын буруугаас
97.0%
Хүний хүчин зүйл
99.55%
Явган зорчигчийн
буруугаас
2.55%
Зам тээврийн осол
гарахад нөлөөлж
байгаа шалтгаан
(2009-2013 он)
Замын нөхцөлөөс
0.3%
Хүний бус хүчин зүйл
0.45%
Техникийн гэмтэлээс
0.15%
ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧЛИЙН ҮНДСЭН
ШАЛТГААН
 Эндээс харахад зам тээврийн ослын 99,6 хувь нь буюу бараг бүхэлдээ
жолооч, явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалан гарч байна.
Харин машин техникийн болон замын нөхцөл байдалд бараг асуудал
байхгүй сайн байна гэж үзэж болхоор байгаа юм.
 Гэвч манайд замын нөхцөл байдал тийм ч сайн биш байгаагийн дээр
авто машины насжилт, жолооны хүрдний байрлал, эвдрэл гэмтэл гэх
мэт зам тээврийн осол гарахад нөлөөлж буй олон асуудал байгаа.
 Зам тээврийн ослын шалтгааны бүртгэл мэдээлэл ийнхүү бодитой бус
гарч байгаа нь гарсан осолд үзлэг шалгалт хийж, акт дүгнэлт гаргадаг
дүрэм журам боловсронгуй бус гэм бурууг зөвхөн жолоочид тохдог гаж
буруу тогтолцооноос хамааралтай.
 Осол хэргийн үзлэг шалгалт, акт дүгнэлт бодитой үнэн зөв гарч
чадахгүй байгаа тохиолдолд зам тээврийн осол хэргийг бууруулах
арга хэмжээ үр дүнд хүрч чадахгүй.
МОНГОЛ УЛСЫН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ
АНГИЛАЛ
 Зам, тээврийн осолд нөлөөлж байгаа бусад шалтгаануудыг (жолооч,
явган зорчигч, машин техник) тусад нь авч үзэх тул энд зөвхөн авто
зам хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг авч үзлээ.
УЛСЫН
ЧАНАРТАЙ
12 701.3 км
ОРОН НУТГИЙН
ЧАНАРТАЙ
ОЛОН
УЛСЫН
ЧАНАРТАЙ
4 333КМ
36 548.7 км
ҮНДЭСНИЙ
АВТО ЗАМЫН
СҮЛЖЭЭ
49 250 км
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Авто зам
НИЙТ
12 701.3км Улсын чанартай авто зам
Ердийн
хөрсөн
6213,53 км
49%
Хатуу
хучилттай
5354,27 км
42%
Баригдаж
байгаа
1154,2 км
9%
 “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр
хэрэгжиж аймгуудын төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар
холбосноор 2016 онд улсын чанартай авто замын сүлжээний 60 хувь
нь хатуу хучилттай болно.
 Ингэж авто замын орчин нөхцөл сайжирснаар цаг хугацаа хэмнэх сайн
талтай боловч хурд нэмэгдэж зам тээврийн осол, гарах эрсдэл өсөх
сөрөг хандлага бий болж байна.
 Манай улсад гарч байгаа зам, тээврийн ослын 58,5 хувь нь
асфальтбетон замд, 20,2 хувь нь хайрган хучилттай замд гарч байна.
АВТО ЗАМЫН НӨХЦӨЛ, БАЙДАЛ-ЗАМ ТЭЭВРИЙН
ОСОЛ
Он
Замын
нөхцөлөөс
гарсан ослын
тоо
Нийт осолд
эзлэх хувь
2009 он
2010 он
2011 он
2012 он
2013 он
5 жилийн
дундаж
41
15
87
41
44
45.6
0.5%
0.2%
0.4%
0.3%
0.2%
0.32%
 Манай улсад сүүлийн 5 жилиийн дундажаар нэг жилд зам тээврийн
осол 14203, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг
гэмт хэрэг 1805 гарч 358 хүн нас барж байгаа бөгөөд үүнд замын
нөхцөлөөс шалтгаалсан нь дөнгөж 0,32 хувийг эзэлж буй нь бодит
байдалд нийцэхгүй байгаа юм.
 Авто замын сүлжээний байдал харьцангуй муу манай орны хувьд
замын нөхцөлөөс шалтгаалсан осол маш бага байгаа нь авто
замынхаа асуудлыг бүрэн шийдчихсэн гэсэн асуудал биш харин
дүрэм журам, бүртгэл мэдээллийн гажиг тогтолцоотой холбоотой юм.
 Авто замын сүлжээ өндөр хөгжсөн, замын нөхцөл нь харьцангуй сайн
улс орнуудад замын нөхцөлөөс шалтгаалан гардаг осол нийт осол,
хэргийн 24-30 хувийг эзэлдэг судалгаа байдаг. /Тухайлбал: Их
Британид-30%, Францад-28%, ОХУ-д 24 хувь гэх мэт/
АВТО ЗАМЫН НӨХЦӨЛ, БАЙДАЛ-ЗАМ ТЭЭВРИЙН
ОСОЛ
Манай авто замын сүлжээний байдал төдийлөн сайн биш байгаа нь Зам,
тээврийн осол гарахад дараах 2 чиглэлээр нөлөөлж байна.
1. Авто зам, замын байгууламжыг төлөвлөж барьсан праметр хэмжээнд
тохируулан заасан тээврийн хэрэгсэл ашигладаггүй, тогтоосон хурдны
хязгаарыг баримталдагүй ноцтой дутагдал байна.
 Хурд хэтрүүлэх:
60-80км/ц явах дүрэмтэй байхад 90-ээс дээш хувь нь 100км/ц-аас илүү
хурдтай явж байна.
 Стандартаар тогтоосон овор хэмжээнээс хэтэрсэн тээврийн
хэрэгслээр нийтийн хэрэгцээний авто замаар зорчих:
44 тоннын бүрэн жинтэй тээврийн хэрэгсэл явах стандарттай боловч 50,
60, 100 тонн түүнээс ч их жинтэй тээврийн хэрэгсэл зорчдог
АВТО ЗАМЫН НӨХЦӨЛ, БАЙДАЛ-ЗАМ ТЭЭВРИЙН
ОСОЛ
2. Замын засвар, арчлалтын ажлыг цаг хугацаанд нь зохих ёсоор хийж
зам тээврийн осол, зөрчил гарахгүй байх боломжыг бүрдүүлж чадахгүй
байна.
 Улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлыг зохих төвшинд
хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа учир
шалтгааныг дараах 4 асуудлын хүрээнд нарийвчилан авч үзэж байна.
a. Авто замын арчлалт, урсгал засвар, санхүүжилт
b. Авто замын насжилт, дунд ба их засвар
c. Авто замын засвар арчлалтын стандарт, норм дүрэм
d. Авто замын засвар, арчлалтын ажлын зохион байгуулалт, бүтэц
НЭГ. АВТО ЗАМЫН АРЧЛАЛТ, УРСГАЛ ЗАСВАР,
САНХҮҮЖИЛТ
Авто зам, гүүр баригдаж ашиглалтад орсон өдрөөс эхлэн эрх үүрэг бүхий
байгууллага замын аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын
ажлыг байнга, тогтмол хийж байх ёстой.
 Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
 Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг ямар ч нөхцөлд саадгүй
байлгах
 Зам, гүүр нь ашиглалтын тогтоосон хугацаанаас өмнө эвдэрч
гэмтэхгүй байх нөхцөлийг хангах
Дээрхи зорилтыг хангахын тулд “Авто зам, замын байгууламжын засвар,
арчлалтын арга технологи” барилгын норм ба дүрэм (БНбД 13-03-00)-д
хатуу хучилттай авто замд арчлалтын 13, урсгал засварын 7 төрлийн
ажлыг байнга тогтмол хийж байхаар заасан.
НЭГ. АВТО ЗАМЫН АРЧЛАЛТ, УРСГАЛ ЗАСВАР,
САНХҮҮЖИЛТ
Гэтэл эдгээр ажлуудын бүрэн сайн хийгддэгүй бөгөөд зарим ажил нь огт
хийгдэхгүй орхигдож байна. Ялангуяа:
 Замд өдөр тутмын үзлэг хийж
шаардлагатай арга хэмжээ авах
эвдрэл
гэмтлийг
тодорхойлж
 Зорчих хэсгийн овон товон, нүх хагарлыг тухай бүр нь засах
 Замын тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг нөхөн сэргээж
засах
 Замын зорчих хэсэг, хөвөөнд ус тогтохгүй байх арга хэмжээг авах
 Замд халтиргаа гулгаа үүсэх, цас тогтохоос урьдчилан сэргийлэх арга
хэмжээ авах
 Замын нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллээр хангах зэрэг
үндсэн гол ажлууд бүрэн гүйцэт хийгдэхгүй байна.
НЭГ. АВТО ЗАМЫН АРЧЛАЛТ, УРСГАЛ ЗАСВАР,
САНХҮҮЖИЛТ
 Урсгал засвар арчлалтын ажлыг зохих ёсоор хийхгүй байгаа нь түүнд
зарцуулах хөрөнгө мөнгөний хүрэлцээгүй байдалтай шууд холбоотой.
1. Хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгийг хуваарилаж гаргадаггүй
2. Санхүүжилтийн арга хэлбэр оновчтой биш
/сая.төг/
Он
2009
2010
2011
2012
2013
2014
Хуваарилагдсан
9202,3
8874,0
10000,0
11200,0
19000,0
22600,0
Зарцуулсан
9061,6
8874,0
9824,7
11155,3
15743,2
-
Хувь
98,4%
100,0%
98,2%
99,6%
82,8%
-
Зурцуулагдаагүй
140,7
-
175,3
44,7
2256,8
-
2009-2013 он
Хатуу хучилттай авто зам 4.3 дахин нэмэгдсэн боловч
Замын арчлалт, засварт зарцуулсан хөрөнгө 73.7% нэмэгдсэн.
 Энэ хугацаанд жил тутам замын урсгал засвар арчлалтад
шаардлагатай хөрөнгийн дөнгөж 50 хувийг л гаргаж байсан тооцоо
байдаг бөгөөд өөрөөр хэлбэл шаардлагатай засвар арчлалтын ажлын
тал хувийг л дөнгөн данган хийж байжээ.
ХӨРӨНГӨ, МӨНГӨ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙГАА
ШАЛТГААН
 Авто замын мэргэжлийн байгууллагаас замын засвар, арчлалтад
шаардлагатай хөрөнгийг төлөвлөн Засгийн газар, УИХ зэрэг шийдвэр
гаргагчдад хүргүүлдэг боловч байнга танагдан хасагдаж иржээ.
Энэ нь дараах учир шалтгаантай холбоотой юм.
1. Улс төрчид шинээр зам барьж тууз хайчлан сонгогчдоосоо олон
санал авахыг хүсдэг. Тэдэнд хуучин замыг засаж арчилж байх нь
төдийлэн сонирхолтой байдаггүй.
2. Авлига газар авсан орнуудад ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэх
том төслүүдэд хөрөнгө оруулж мөнгө гулгуулах сонирхол их
байдаг.Тийм учир хөрөнгийн багтаамж багатай засвар, арчлалтын
ажилд хөрөнгө зарцуулах сонирхол бага байдаг.Харин хөрөнгө
мөнгө их зарцуулдаг шинээр зам барихад л анхаарал сонирхол
нь төвлөрч байдаг.
 Ийм гаж байдлыг арилгах гол арга нь замын арчлалт засварын ажлыг
байнга тогтмол хийж байх ёстой гэдгийг зам хэрэглэгч олон нийтэд
сайн ойлгуулж тэдний шахалт шаардлага, дэмжлэгийг авч шийдвэр
гаргагчдад нөлөөлөх явдал юм.
ХӨРӨНГӨ, МӨНГӨ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙГАА
ШАЛТГААН
 Манайд замын урсгал засвар арчлалтын ажлыг санхүүжүүлж байгаа
арга хэлбэр нь үндсээрээ буруу зарчмаар хийгдэж байна.
 Өөрөөр хэлбэл замд эвдрэл гэмтэл гарч түүнийг зассаны дараа
санхүүжүүлдэг одоогийн арга хэлбэр нь зам хариуцагч байгууллагад
хариуцсан замд нь эвдрэл их гарах тутам санхүүжилт ахиу авах
боломж бий болдог учир хэрэг дээрээ эвдрэл гарч байх тусам сайн
гэсэн сонирхол төрүүлдэг.
 Замын урсгал засвар арчлалтын ажлын санхүүжилт нь замын
хөдөлгөөний аюулгүй болон бэлэн байдлын түвшинд үндэслэн
тогтоосон нормативээр хийгдэж байвал зам хариуцагч нь замд эвдрэл
гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж аюулгүй сайн замтай байх
зорилгод тэмүүлж ажиллах болно.
 Замын аюулгүй болон бэлэн байдлын түвшинд үндэслэн тогтоосон
нормативээр санхүүжүүлэх аргыг хэрэгжүүлснээр замын засвар
арчлалтын ажлын үр нөлөө сайжирч зам, тээврийн осол гарахгүй сайн
замтай байх боломжыг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
ХОЁР. АВТО ЗАМЫН НАСЖИЛТ, ДУНД (ЭЭЛЖИТ) БА
ИХ ЗАСВАР
 Авто замд өдөр тутам урсгал засвар арчлалтыг хийж байхын дээр
дунд болон их засварыг тогтоосон хугацаанд хийж байх ёстой.
Замын насжилт, дунд
• Зам, тээврийн хөдөлгөөний
(ээлжит) ба их засварыг
аюулгүй болон бэлэн байдал
тогтоосон хугацаанд хийх
Зам эвдрэлтэй байх
• Жолоочийг амархан ядрааж,
бухимдуулан улмаар осолд
хүргэх
 Манайд авто замд зайлшгүй шаардлагатай дунд (ээлжит) засварыг
хэдий хугацаанд ямар арга технологооор хийж байх стандарт
нормативын батлагдсан баримт бичиг байхгүй
ХОЁР. АВТО ЗАМЫН НАСЖИЛТ, ДУНД (ЭЭЛЖИТ) БА
ИХ ЗАСВАР
 Олон улсад хатуу хучилттай авто замд дунд засварыг 4-5 жилд нэг
удаа заавал хийж замын зорчих хэсгийг сайжруулдаг.
 Дунд (ээлжит) засварыг хийх хугацааг (4-5жил) тооцож үзвэл манайд
улсын чанартай асфальтбетон замын 1022.3км буюу 22.5 хувьд дунд
засвар хийх хугацаа аль хэдийн болсон байна.
 Асфальтбетон замд 13 жил, хөнгөвчилсөн хар хучилттай замд 8 жил,
хайрган хучилттай замд 4 жил болоод их засвар хийж байх ёстой.
4360,7 км
100%
Их засвар хийгдэх болсон авто зам
1278,6 км
1261,4 км
100%
98,8%
118,3 км
100% 108,3 км
91,5%
745,9 км
17,1%
Асфальтбетон зам
Хөнгөвчилсөн хар
хучилттай зам
46,7 км
100%
42,5 км
91,0%
Цементбетон зам
Хайрган зам
ХОЁР. АВТО ЗАМЫН НАСЖИЛТ, ДУНД (ЭЭЛЖИТ) БА
ИХ ЗАСВАР
Асфальтбетон замын дунд болон их засвар хийх хугацаа хамгийн их
хэтэрсэн замтай аймгууд
Төв
Сэлэнгэ
Өмнөговь
Дархан-Уул
Дорноговь
Өвөрхангай
Орхон
2014 оны эхний 10 сард дээрх аймгуудад гарсан ТХХАБАЖ-ын эсрэг гэмт
хэрэг, түүний улмаас нас барсан хүний тоо
Засварын
төрөл
Засварын
хугацаа
хэтэрсэн
нийт зам
Үүнээс нэр бүхий 7
аймагт
Их засвар
745,9 км
561,8 км
75,3%
Дунд
засвар
1022,3 км
575,8 км
56,3%
Гарсан
хэрэг
ТХХАБАЖын эсрэг
гэмт хэрэг
Нас барсан
хүн
2014 оны
эхний 10
сард /21
аймагт/
Үүнээс нэр бүхий 7
аймагт
Хэргийн
Эзлэх хувь
тоо
928
524
56,4%
302
148
49,0%
Авто замын дунд болон их засварыг хугацаанд нь хийж байх нь зам
тээврийн ослыг бууруулах нэг нөхцөл болно.
ГУРАВ. АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН
СТАНДАРТ, НОРМ ДҮРЭМ
 Авто замын засвар арчлалтын ажлыг чанартай хийж осол, аюулгүй,
сайн замтай байх нэг гол нөхцөл нь засвар арчлалтын стандарт, норм
дүрэм, техникийн баримт бичгээр бүрэн хангагдсан байх явдал юм.
 Манайд замын засвар арчлалтын стандарт, норм, дүрэм, техникийн
баримт бичигүүд байдаг боловч шаардлагын хэмжээнд бүрэн сайн
хангагдаж чадаагүй байгаагийн дээр хэрэгжилт нь хангалттай биш
байна.
 Авто замын салбарт одоо мөрдөгдөж байгаа стандарт, норм, дүрэм,
техникийн баримт бичгийн дөнгөж 2,8 хувь нь замын засвар
арчлалтын баримт бичиг байгаа нь шаардлага хангахгүй байна.
 Нөгөө талаар замын засвар арчлалтын стандарт, норм дүрмийн
дийлэнх нь 10 гаруй жилийн өмнө батлагдсан учир шинэчилж өөрчлөх
шаардлагатай болжээ.
ГУРАВ. АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН
СТАНДАРТ, НОРМ ДҮРЭМ
Авто замын дунд (ээлжит)
засварыг ямар арга технологиор,
хэдий хугацаанд хийж байхыг
тогтоох
Замын тэмдэг, тэмдэглэгээ,
мэдээллийн стандарт
Шинээр
боловсруулж
гаргах
шаардлагатай
стандарт,
техникийн
баримт бичгүүд
Авто замын арчлалт, урсгал
засварын ажлыг ашиглалтын
төвшингөөр тогтоосон
нормативээр санхүүжүүлэх “Суурь
норматив” тогтоох
Авто замын дагууд жолооч
зорчигчдын амрах талбай,
зогсоол, үйлчилгээний
байгууламжийн хоорондын зай,
тавигдах шаардлагыг тогтоох
гэх мэт.
 Авто замын засвар арчлалтын стандарт, норм, дүрмийг нийтэд нь судлан, үнэлэлт дүгнэлт
өгч олон улсын туршлага, өнөөгийн нөхцөл байдлыг тусган системээр нь шинэчилэх
асуудлыг тодорхой төсөл болгон иж бүрнээр нь хэрэгжүүлэх шаардлагатай.
 Авто замын урсгал засвар, арчлалт, хамгаалалт, аюулгүй байдлын илүү нарийвчилсан
гарын авлага, журамуудыг гаргах
ДӨРӨВ. АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН
АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ
Авто замын засвар арчлалтын ажлын зохион байгуулалт бүтэц оновчтой,
байх нь байнга сайн замтай байж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
нэг гол нөхцөл байдаг.
Олон нийт
зам
хэрэглэгчдийн
хяналт
Замын
байдлын
мэдээ,
мэдээлэл,
тайлан
Техник тоног
төхөөрөжийн
хангалт
Зам хариуцагч
байгууллагын
удирдлагаыг
томилох,
хүний
нөөцийн
бодлого
Замын засвар,
арчлалтын
ажлын
бодлогыг
тодорхойлох
Стандартын
баримт
бичгээр
хангах
Замын
аюулгүй
болон бэлэн
байдлыг
хангах
Засвар,
арчлалтын
ажлыг гардан
гүйцэтгэх
Зам
хариуцагчийн
санхүүгийн
удирдлага
хяналт
Засварын
ажлыг
төлөвлөх,
хянах
Санхүүжилтий
н эх үүсвэрийг
бий болгох,
санхүүжүүлэх
Мэргэжлийн
удирдлага,
арга зүйгээр
хангах
ДӨРӨВ. АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН
АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ
Замын засвар арчлалтын ажлын одоогийн Удирдлага бүтэц, зохион
байгуулалт
Хэрэгжүүлэгч
байгууллага
Үйл ажиллагаа
Зам, тээврийн яам
АЗХЭШСТөв
• Замын засвар, арчлалтын ажлын бодлогыг
тодорхойлох
• Стандартын баримт бичгээр хангах
• Засварын ажлыг төлөвлөх, хянах
• Санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, санхүүжүүлэх
• Техник тоног төхөөрөжийн хангалт
• Мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах
Төрийн өмчийн хороо
Зам хариуцагч 26
компани
Байхгүй
• Зам хариуцагчийн санхүүгийн удирдлага хяналт
• Зам хариуцагч байгууллагын удирдлагаыг томилох,
хүний нөөцийн бодлого
• Засвар, арчлалтын ажлыг гардан гүйцэтгэх
• Замын байдлын мэдээ, мэдээлэл, тайлан
• Олон нийт зам хэрэглэгчдийн хяналт
ДӨРӨВ. АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН
АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ
Дараах зөрчил дутагдал гарч байна.
1. Өдөр тутам шуурхай удирдлагаар ханган хэрэгжүүлж байх ёстой
замын арчлалт, урсгал засварын ажлыг бодлогын яам болох төрийн
захиргааны төв байгууллага шууд хариуцаж байгаа нь бодлого
тодорхйолох, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зааг ялгаа
алдагдаж хариуцлагын тогтолцоо тодорхойгүй байдалд хүрдэг.
2. Зам, тээврийн яамны олон газрууд болон АЗХЭШСТ замын засвар
арчлалтын ажлыг давхардуулан хариуцдаг тул үйл ажиллагааны зааг
ялгаа тодорхойгүй, олон шат дамжлага бий болсон.
3. Нэг чиглэлийн үйл ажиллагаатай зам засварын компанийг ЗТЯ, ТӨХ
гэсэн 2 байгууллага зэрэгцэн харъяалж удирдлагаар хангадаг учир
зам хариуцагч байгууллага 2 удирдлагатай болж зөрчил үүсдэг.
4. Зам хариуцагч компаниудын хариуцсан замын хэмжээ харилцан
адилгүй, байршил оновчтой биш, техник тоног төхөөрөмж дутмаг.
5. Зам хариуцагч компаниудын мэргэжилтэй боловсон хүчний тогтвор
суурьшил, хангалт муу ялангуяа компаний захирал, мэргэжлийн
удирдлагыг улс төрийн харъяалалаар ойр ойрхон өөрчилдөг.
6. Авто замын засвар арчлалт, санхүүжилт, хөдөлгөөний аюулгүй
байдалд олон нийт зам хэрэглэгчдээс тавих хяналт, нөлөөллийн
механизм байхгүй.
ДӨРӨВ. АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН
АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ
Замын засвар арчлалтын одоогийн бүтэц зохион байгуулалтыг
өөрчлөх шаардлагатай.
Авто замд
хөдөлгөөний аюулгүй
байдлыг бүхий л
талаар бүрэн хангах
Бүтэц нь олон шат
дамжлага
давхардалгүй хэн
ямар эрх үүрэгтэй
байж, ямар
хариуцлага хүлээх нь
маш тодорхой байх
Авто зам, замын
байгууламж ямарч
үед зам хэрэглэгчийн
аятай тухтай саадгүй
зорчих нөхцөлийг
хангах
БҮТЭЦ ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН
ӨӨРЧЛӨЛТ
ДӨРӨВ. АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН
АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ
Авах шаардлагатай арга хэмжээнүүд
1. Авто замын засвар, арчлалт, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион
байгуулж удирдах үүрэг бүхий бие даасан байгууллагыг ЗТЯ-ны харъяанд
байгуулж үүрэг хариуцлагыг нь тодорхой болгон тогтвортой ажиллуулах.
2. Зам хариуцагч компаниудын бүтэц, байршил, хариуцах замын хэмжээг
оновчтой болгож мэргэжлийн, үйлчилгээний байгууллагын чиглэлээр
тогтвортой ажиллуулдаг болох. Мэргэжлийн удирдлага, инженер
техникийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл
боломжийг бүрдүүлэх.
3. Зам хариуцагч компаниуд нь ашигийн төлөө бус мэргэжлийн үйлчилгээний
байгууллага байх тул ТӨХ-ний харъяалалаас гаргаж салбарын яам,
замын засвар арчлалт хариуцсан мэргэжлийн төв байгууллагын
харъяалал, хяналт, удирдлага дор ажиллуулах.
4. Зам хариуцагч байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй болон бэлэн
байдлын талаар хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгон өндөржүүлж,
техник, тоног төхөөрөмжийн хангамж, материаллаг баазыг бэхжүүлэх.
5. Авто замын хөдөлгөөний аюулгүй болон бэлэн байдалд олон нийт, зам
хэрэглэгчдийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн бус байгууллагыг
дэмжиж ажиллуулдаг олон улсын арга туршлагыг хэрэгжүүлж “Авто замын
зөвлөл”-ийг байгуулж үр нөлөөтэй ажиллуулах.
ДҮГНЭЛТ
1. Манайд баригдсан авто зам, замын байгууламжын праметр
хэмжээ, даацад тохироогүй хэт өндөр жинтэй болон овор
хэмжээ ихтэй, жолооны хүрдний баруун гар талын байрлалтай
зэрэг стандарт бус тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа нөгөө
талаар хурдны тогтоосон хязгаарыг баримтлахгүй хурд
хэтрүүлэх явдал түгээмэл байгаа нь зам тээврийн осол гарах
нэг гол шалтгаан болж байна.
2. Шинээр зам баригдаж замын нөхцөл сайжирч байгаа боловч
авто замд байнга тогтмол хийгдэж байх ёстой арчлалт, урсгал
засвар, дунд болон их засварын ажлыг шаардлагын төвшинд
хийхгүй орхигдуулж байгаагаас аюулгүй сайн замтай байх
боломж нөхцлийг бүрэн хангаж чадахгүйд хүрч энэ нь зам
тээврийн осол жил тутам нэмэгдэх нэг шалтгаан болж байна.
САНАЛ
1. Авто зам, замын байгууламжын тогтоосон даац, хэмжээнд тохирсон
стандартад заасан овор хэмжээ, жин, жолооны хүрдний байрлал бүхий
тээврийн хэрэгсэл ашигладаг болох асуудлаар тодорхой шийдвэр гарган,
хэрэгжүүлж хэвшүүлэх.
2. Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаарыг зөрчиж хурд
хэтрүүлэхгүй байх талаар сурталчилан ойлгуулах, хяналт тавих, хариуцлага
хүлээлгэх зэрэг иж бүрэн цогц дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
3. Авто замын арчлалт, урсгал засварын ажлын удирдлага хяналтын бүтэц,
зохион байгуулалтыг оновчтой болгох, стандарт норм дүрмийг боловсронгуй
болгох, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хүрэлцэхүйц хэмжээгээр байнга
гаргаж байх, санхүүжилтийн арга хэлбэрийг өөрчилж сайжруулах, зам
хариуцагч байгууллагын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг иж бүрэн арга
хэмжээ авах
4. Авто зам , замын байгууламжид дунд засвар хийх хугацаа, стандартыг тогтоон
баталж замын их, дунд засварыг тогтоосон хугацаанд нь тодорхой судалгаа,
төлөвлөгөөний үндсэн дээр хийж байх.
5. Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг
сайжруулж, осол зөрчлийн үзлэг хийх, акт дүгнэлт, мэдээ гаргахдаа авто
замын нөхцөл байдлаас шалтгаалсан эсэхийг нарийвчилан тогтоож бүртгэл
мэдээлэлд үнэн зөв, бодитой тусгадаг болох.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.