Хичээл татах /Click mouse
Download
Report
Transcript Хичээл татах /Click mouse
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН
ЦАГДААГИЙН ГАЗАР
Ерөнхий боловсролын сургуулийн
бага, дунд ангийнханд зориулав
Тээврийг янз бүрийн аргаар хийдэг
- Явганаар тээвэрлэх
- Ердийн хөсөг
Ердийн хөсөг нь эрт дээр үед хүмүүсийн ачаа тээвэр хийхэд
ашигладаг гол хэрэгсэл нь байсан бол хүн төрөлхтөн яваандаа өөрийн
хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөр шинэ хэрэгслүүдийг зохион бүтээж
хэрэглэх болжээ.
Орчин үеийн тээврийн хэрэгслүүд
Орчин үед хүн төрөлхтөн автомашин, галт тэрэг, нисэх онгоц,
усан онгоц, пуужин гэх мэт маш олон янзын хэрэгслийг зохион бүтээж,
зорчигч тээвэр, ачаа тээврийнхээ аль алинд өргөнөөр хэрэглэж байна.
Замаар зөвхөн тээврийн хэрэгслүүд л зорчдог гэвэл буруу олголт болно. Учир
нь тээврийн хэрэгслүүдээс гадна явган зорчигч бас замаар зорчино.
Замаар явахдаа зөвхөн явган хүний замаар явж байгаарай. Учир нь түүгээр
тээврийн хэрэгсэл явдаггүй тул аюулгүй байдаг. Харин зорчих хэсгээр автомашин
болон бусад тээврийн хэрэгсэл зорчдог гэдгийг байнга санаж, зорчих хэсгээр зам
хөндлөн гарахдаа байга анхаарал болгоомтой явах хэрэгтэй.
Хүүхдүүд ээ! Та нар гэртээ юмуу сургууль дээрээ байхдаа замын хөдөлгөөнд
оролцогч биш байдаг бол харийн гудамжинд гараад замаар яваа үедээ замын
хөдөлгөөнд оролцогч болж хувирна. Энэ үед замын хөдөлгөөний дүрмийг ягштал
баримтлах үүрэг хүлээдгийг санаарай.
Зам нь явган хүний замтай
байвал зорчигчид уг замаар
явах үүрэгтэй
Харин явган хүний зам байхгүй
бол зорихч хэсгийн хажуугийн
хөвөөгөөр явна.
Явган хүний зам, хажуугийн
хөвөөгөөр явах боломжгүй бол
зорчих хэсгийн захаар явна.
Хэрэв явган хүний замаар явж буй
хүмүүсийн замд саад болохоор овор
ихтэй зүйл зөөж яваа тохиолдолд
зорчих хэсгийн захаар явж болно.
Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний
замаар, явган хүний зам байхгүй бол
замын хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр
зэрэгцүүлж
зөвхөн
өдрийн
цагаар
явуулахыг зөвшөөрдөг. Мөн жагсаалын
урд болон хойно заавал насанд хүрсэн хүн
харгалзаж явна.
Хэрэв харанхуй бүрэнхийд явган хүний замгүй хэсгээр явах бол тээврийн
хэрэгслийн эсрэг харж явна. Харанхуй бүрэнхийд цайвар, цацруулагчтай
хувцас өмсөх юмуу зүүлт хувцсандаа хадаж явахаа битгий мартаарай.
Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч тээврийн
хэрэгслийн хурдаа хасч, гарцаар гарч байгаа хүмүүст зам
тавьж өгөх үүрэгтэй байдаг
- Зохицуулдаг гарц
Гэрэл
болон
зохицуулагчийн
дохиогоор
нэвтрэх
(зорчих)
дараалал нь тогтоогдож байгаа
гарцыг
ЯВГАН
ХҮНИЙ
ЗОХИЦУУЛДАГ ГАРЦ гэнэ.
Хэрэв
зохицуулагч
замын
хөдөлгөөний дараалал тогтоож
байгаа тохиолдолд зохицуулагчийн
дохионы
дагуу
хөдөлгөөнд
оролцоно.
- Зохицуулдаггүй гарц
Явган
хүний
зохицуулдаггүй
гарцаар зам хөндлөн гарч яваа
явган
зорчигч
нь
тээврийн
хэрэгслийн жолооч нараас давуу
эрхтэй байдаг. Учир нь энэ
тохиолдолд ойртон ирсэн жолооч
нар тээврийн хэрэгслийнхээ хурдыг
сааруулж,
гарцаар
явж
буй
хүмүүст зам тавьж өгөх үүрэгтэй
Тээврийн
хэрэгсэлд
зориулсан гэрэл дохионы
улаан гэрэл асч байхад
замаар яваа машинууд
зогсож, харин явган хүнд
зориулсан гэрэл дохионы
ногоон гэрэл асаж явган
зорчигч зам хөндлөн гарна.
-Тээврийн хэрэгсэлд зориулсан
гэрэл дохио
Тээврийн хэрэгсэлд зориулсан гэрэл дохио нь
улаан, шар, ногоон гэсэн 3 өнгөтэй ба жолооч
нарын хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй байна.
Гэрэл дохионы зохицуулгатай замаар зорчихдоо
уг дохионы өнгийг сайтар ажиглаж, түүний
утгыг чанд мөрдөж хөдөлгөөнд оролцох ёстой.
Үүнд:
Улаан гэрэл дохиой – гарц руу орохыг
хориглоно.
Шар гарал дохио – гарц руу мөн орохыг
хориглох бөгөөд гэрэл дохио солигдох гэж
байгааг анхааруулна.
Ногоон гэрэл дохио – гарц руу орохыг
зөвшөөрнө.
-Явган хүнд зориулсан
-гэрэл дохио
Явган хүний гэрэл дохио нь ихэвчлэн 2 өнгийн
гэрэлтэй буюу “Улаан”, “Ногоон” гэрлээр
солигдон асдаг.
Тээврийн хэрэгслийн гэрэл дохионы улаан гэрэл
ассаны дараа явган хүний гэрэл дохионы ногоон
гэрэл асдаг. Энэ нь замаар явж буй тээврийн
хэрэгслийг гарцын өмнө бүрэн зогсоход хугацаа
олгож буй хэрэг.
Харин явган хүний гэрэл дохионы улаан гэрэл
асахад тээврийн хэрэгсэлд зориулсан гэрэл
дохионы ногоон гэрэл асна.
Тээврийн хэрэгслээр зорчигч нь
автомашинаар
зорчихоо
хамгаалах бүс, мотоциклоор
зорчихдоо хамгаалах алгай өмсөх
үүрэгтэй.
Хамгаалах бүс эрэглэснээр зам
тээврийн ослын үед гадагш
шидэгдэх,
бэртэж
гэмтэх
эрсдлиг 60% бууруулдаг.
Хүүхдүүд ээ! автомашинд
суумагцаа л хагаалах бүсээ
зүүгээрэй.
•Тээврийн хэрэгслээр зорчин явахдаа
цонхоор биеэ болон бусад зүйлээ
гаргахыг хориглоно.
• Ачааны машинаар зорихдоо түүний
тэвшин дээр зогсож явах, тэвшнээс
дээш гарсан ачаан дээр сууж явахыг
хориглодог.
•Автомашины урд талын суудалд 12
нас хүрээгүй хүүхэд сууж явахыг
хориглодог.
Арваас доош насны хүүхдүүдэд
унадаг дугуй, скүүтер, скейтбоүрд,
ролик унахад шаардлагатай ур
чадвар хараахан хөгжөөгүй байдаг.
Арваас доош насны хүүхдүүдэд
унадаг дугуй, скүүтер, скейтбоүрд,
ролик унахад шаардлагатай ур
чадвар хараахан хөгжөөгүй байдаг.
Дуулга өмсөхдөө дараах зүйлсийг
анхаараарай:
- Дуулгаа зөв өмсөх (толгойны
өмнөд хэсэг рүү суулгах)
- Уядаг оосор нь чанга бэхэлгээтэй
байх. Энэ нь дуулга хөдлөх, унахаас
сэргийлэх ба мөн ослын үед
толгойндоо гэмтэл авах эрсдлийг
бууруулна.
- Дуулга яг таарсан байх. Таараагүй
дуулга толгойны гэмтлийг хоёр
дахин нэмэгдүүлдэг.
Дуулга хэрэглэх нь тархи, толгойн
гэмтлийг 85-88 хувиар бууруулдаг!
Хүүхэд болон насанд хүрэгчид хэн бүхэн дугуй, мотоцикл болон бусад
хөдөлгөөнт хэрэгслүүдийг ашиглах явцдаа зам тээврийн осолд өртөх, замын
хажуу, хайс, нүх рүү орж, унаж осолдох нь их байдаг. Хамгаалалтын малгайг
тогтмол, зөв хэрэглэж сурснаар эдгээр эрсдлийн үед толгойны гэмтлээс
хамгаалах ач холбогдолтой.
Зам дээр тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие,
эрүүл мэнд хохирох, тээврийн
хэрэгсэл болон замын байгууламж
эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд
материалд хохирол учруулахыг ЗАМ
ТЭЭВРИЙН ОСОЛ гэнэ.
Бага насны хүүхэд осолд өртдөг
шалтгаан:
- Зам дээр болон замын ойр тоглох
- Зам дээр чөлөөтэй зугаалж явах
- Харгалзах
хүнгүйгээр
замын
хөдөлгөөнд анхааралгүй оролцох
- Зам хөндлөн гарахдаа гэнэт гүйх,
гүйж байсан чиглэлээ өөрчлөх
- Замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй,
зарим мэддэг нэг нь болгоомжгүй
байдлаас зөрчих
- Замаар гарч байхдаа найз нөхдөө
түлхэх, татах, чирч гүйх, анхаарлыг
нь сарниулах
- Хүүхэд зориг гаргаж, аз турших,
болзошгүй аюулыг тооцоолдоггүй
-Замаар гарч байхдаа утсаар оролдох,
хувцас гутлаа янзлах
- Дүрмээ баримтлаагүй жолоочийн
буруугаас
- Тээврийн
хэрэгслээр
зорчихдоо
зориулалтын суудал, хамгаалах бүс
хэрэглээгүйгээс