Татаж авах

Download Report

Transcript Татаж авах

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,
ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ БАЙГУУЛАХ
БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН
ТӨСЛИЙН НЭГЖИЙН МЕНЕЖЕР С.БААСАНБАЯР
Улаанбаатар хот
2012 он
АГУУЛГА








Төслийн нэгжийн танилцуулга
Биржийн ач холбогдол
Олон улсын туршлага
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж
Биржийн оролцогч
Сургалт
Сурталчилгаа
Судалгаа
“ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,
ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ” ТӨСЛИЙН НЭГЖ
 Шийдвэр: ХХААХҮ-ийн сайдын 2011 оны 8 дугаар сарын
25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар байгуулагдсан
 Бүрэлдэхүүн: Захирал, 6 мэргэжилтэн
 Чиг үүрэг: Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн
биржийн тухай хуулийг сурталчилах, бирж байгуулах
бэлтгэл ажлыг хангах, сургалт зохион байгуулах
 Холбоо барих:
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Засгийн газрын IX
байр /хуучнаар ХХААХҮЯ-ны байр/, 42 тоот
Утас / Факс: 976-11-452143
И-мэйл хаяг: [email protected]
Вэб сайт: www.mace.mn
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ
ЭДИЙН БИРЖИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Биржийн ач холбогдол:
 Тvvхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болно;
 Оролцогчдын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлснээр аль
болох олон оролцогчдыг нэг дор цуглуулна;
 Оролцогчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, гэрээний тэгш
байдлыг хангана;
 Түүхий эдийн бодит үнийг тогтоож, ил тод мэдээллээр хангана;
 Бараа, түүхий эдийн чанар сайжирч, агуулах, тээврийн үйлчилгээ
нэмэгдэнэ;
 Дотоодын vйлдвэрлэл өсч, экспорт нэмэгдэх боломжтой;
 Бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдэж, мөнгөний эргэлт сайжирна;
 Ажлын байр нэмэгдэнэ;
 Дэд бүтэц хөгжинө;
 Брокер, банк санхүү, даатгал, интернет, харилцаа холбооны
үйлчилгээ сайжирна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ
ЭДИЙН БИРЖИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Малчин, хоршоонд үзүүлэх нөлөө







Зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ;
Бараа, түүхий эдийн үнэ, зах зээлийн талаарх ил тод, бодитой мэдээллээр
хангагдана;
Түүхий эдийн үнийн хэт хэлбэлзлээс хамгаалагдана;
Орлого тогтворжиж, нийгмийн баталгаа хангагдана;
Мал аж ахуйгаа төлөвлөх, эрсдэлээ урьдчилан тооцох, сэргийлэх боломжтой
болно;
Түүхий эдээ хоршоон дээр төвлөрүүлж ангилан ялгалт, тордолт хийснээр
арилжаанаас хүртэх үр ашиг нэмэгдэнэ;
Түүхий эд хадгалах, тээвэрлэх, зах зээл хайх нийт зардал хэмнэгдэнэ.
Орон нутагт үзүүлэх нөлөө




Орон нутгийн дэд бүтэц сайжирна;
Орон нутагт шинээр ажлын байрууд бий болно;
Орон нутгийн иргэдийн ажлын идэвхи, амьдралын нөхцөл дээшилнэ;
Брокер, банк санхүү, даатгал, интернет, харилцаа холбоо, агуулах, тээвэр,
лабораторийн үйлчилгээ нэмэгдэж, чанар нь сайжирна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ
ЭДИЙН БИРЖИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Макро эдийн засагт үзүүлэх нөлөө:








Далд эдийн засаг багасна;
Бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдэнэ;
Мөнгөний эргэлт сайжирна;
Татварын хяналт сайжирна;
Дотоодын vйлдвэрлэл өснө;
Экспорт нэмэгдэнэ;
Ажлын байр нэмэгдэнэ;
Дэд бүтэц хөгжинө.
Санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл:
 Банкуудын харилцах данс, карт эзэмшигчдийн тоо нэмэгдэнэ;
 Арилжааны банкууд эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хийх
боломжтой болно;
 Брокер, банк санхүү, даатгалын үйлчилгээнүүд нэмэгдэнэ.
Дэлхийн бараа, түүхий эдийн
биржүүдийн зураглал
Цахим хуудас: www.mace.mn
Шинэ Зеланд
 Хүн ам
◦ 4 сая гаруй
 Газар нутаг
◦ 270,000 км2
• Цаг уур
◦ -20 градусаас
+40 градус
 Хөдөө аж ахуй
◦ 40 сая мал
◦ Газар тариалан
137,700 км2
Цахим хуудас: www.mace.mn
Шинэ Зеланд
Газар нутгийн ашиглалт
Бэлчээр & газар тариалан - 51%
Ой тайга - 24%
Бусад - 18%
Таримал ой - 7%
Факс: 11-452143
Шинэ Зеланд
Хөдөө аж ахуйн
салбар
 Дотоодын нийт
бүтээгдэхүүний
12,2%
 Ажил эрхлэгчдийн
11,8%
 Хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний 85%
экспортоор гаргадаг




Биржээр дамжуулан
дэлхийн хэмжээнд дараах
амжилтад хүрчээ
Нийт ХАА-н
бүтээгдэхүүний
экспортоор 12-р байр
Хонины махны
экспортоор 1-р байр
Сүүн бүтээгдэхүүний
экспортоор 1-р байр
Ноосны экспортоор 1-р
байр
Цахим хуудас: www.mace.mn
Төрөөс фермерүүдэд олгож буй
урамшууллын хувь
100
90
80
70
Australia
European Union
Japan
United States
OECD
60
% 50
40
30
20
10
0
1986 1988 1990 1992 1994 1996 1998 2000 2002 2004 2006 2008
Шинэ Зеландын Ноосны бирж
АРИЛЖАА
• Барааг биет байдлаар
хүргэх хэлбэрээр
арилжаа хийдэг
• Арилжаалсан ноосны
80 гаруй хувийг нь
угааж, гадаад руу
экспортолдог
ГИШҮҮД
• Татвар, хураамжаа төлсөн
байх
• Санхүүгийн тайлангаа
аудитээр баталгаажуулсан
байх
Ноосны биржийн агуулах, дээж авах хэсэг
Ноосны биржийн дуудлага худалдаа,
угаах үйлдвэр, экспорт
БНХАУ
ҮЦЗХ
Фьючерсийн бирж
Хятадын фьючерсийн
бирж
Женжоу дахь бараа,
түүхий эдийн бирж
Шанхайн фьючерсийн
бирж
Далианы бараа, түүхий
эдийн бирж
• БНХАУ-ын Үнэт
Цаасны Зохицуулах
Хороо /ҮЦЗХ/-ноос
фьючерсийн
арилжаа хийх эрх
авсан 4 бирж үйл
ажиллагаа явуулж
байна
Арилжааны бараа, түүхий эд
Бээжин
Женжоу дахь бирж
Улаан буудай, Сахар,
Хөвөн, Будаа г.м.
Далиан
Далианы бирж
Эрдэнэ шиш, Шар буурцаг#1,
Шар буурцаг #2, Шар буурцагны
гурил, Шар буурцагны тос, Дал
модны тос, пластик, нүүрс.
Женжоу
Шанхай
Шанхайн бирж
Зэс, Хөнгөн цагаан, Алт,
Шатахуун, Резин г.м.
Хятадын Фьючерсийн бирж
CSI300 Хувьцааны индекс
Биржийн үүсэл, хөгжил
2010 Оны статистик
Тоо хэмжээ: 1.56 тэрбум гэрээ
Борлуулалт: 113.49 триллион юань
Хурдацтай өсөлт
#Бирж: 4
#Бүтээгдэхүүн: 26
Хөгжил
#Бирж: 3
#Бүтээгдэхүүн: 12
Шинэчлэл
#Бирж: 15
#Бүтээгдэхүүн:35
Үүсэл
#Бирж: >50
#Бүтээгдэхүүн: >100
1990
1995
1999
2004
2010
Далианы бирж
Далианы арилжааны мэдээ
Далианы бирж дээр арилжаалсан
гэрээний тоо, борлуулалтын хэмжээ
403 сая гэрээ
20.85 тэрбум
юань
Гэрээний тоо
Борлуулалт
2010
2009
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000
1999
1998
1997
1996
1995
1994
1993
Биржүүдийн арилжааны мэдээ
Rank
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
Exchange
Korea Exchange
CME Group
Eurex
NYSE Euronext
NSE India
BM&FBovespa
CBOE Group
Nasdaq OMX
MCX India
RTS Stock Exchange
Shanghai Futures Exchange
Zhengzhou Commodity Exchange
Dalian Commodity Exchange
Intercontinental Exchange
Osaka Securities Exchange
JSE
Taiwan Futures Exchange
Tokyo Financial Exchange
LME
HKEX
2009
3,102.89
2,589.56
2,647.41
1,729.97
918.51
920.38
1,135.92
815.55
385.45
474.44
434.86
227.11
416.78
263.58
166.09
174.51
135.13
83.68
111.93
98.54
2010
% Change
3,748.86
20.82%
3,080.49
18.96%
2,642.09
-0.20%
2,154.74
24.55%
1,615.79
75.91%
1,422.10
54.51%
1,123.51
-1.09%
1,099.44
34.81%
1,081.81 180.66%
623.99
31.52%
621.90
43.01%
495.90 118.35%
403.17
-3.27%
328.95
24.80%
196.35
18.22%
169.90
-2.64%
139.79
3.45%
121.21
44.85%
120.26
7.44%
116.05
17.78%
Тайлбар: Нэгж - Сая гэрээ
Арилжааны барааны мэдээ
ХАА-н бүтээгдэхүүний фьючерс, опционы гэрээ
Rank
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
Contract
White Sugar Futures, ZCE
Rubber Futures, SHFE
Soy Meal Futures, DCE
Soy Oil Futures, DCE
Cotton No.1 Futures, ZCE
Corn Futures, CBOT
Palm Oil Futures, DCE
No. 1 Soybean Futures, DCE
Soybean Futures, CBOT
Corn Futures, DCE
Sugar #11 Futures, ICE
Early Rice Futures, ZCE
Wheat Futures, CBOT
Corn Options on Futures, CBOT
Soybean Oil Futures, CBOT
Soybean Meal Futures, CBOT
Live Cattle Futures, CME
Guar Seed Futures, NCDEX
Soybean Options on Futures, CBOT
Rapeseed Oil Futures, ZCE
2009
146.06
89.04
155.40
94.84
8.53
50.95
44.43
42.51
35.76
16.74
27.30
1.95
17.68
14.44
17.13
12.88
8.80
9.03
9.56
10.96
2010 % Change
305.30 109.02%
167.41 88.03%
125.58 -19.19%
91.41 -3.62%
86.96 918.85%
69.84 37.08%
41.80 -5.91%
37.39 -12.03%
36.93
3.29%
36.00 115.00%
29.05
6.42%
26.85 1277.07%
23.09 30.62%
20.81 44.16%
20.79 21.36%
14.05
9.10%
11.33 28.82%
10.94 21.13%
10.05
5.13%
9.53 -13.04%
Тайлбар: Нэгж - Сая гэрээ
Зах зээлийн үнийг тогтоох
Үнийн ил тод
байдал
Шар буурцагны үнийн зөрүү
(Харбин = Жиамуси, юань/тонн)
> 60
Нээлттэй мэдээлэл
~0
2003 оноос
өмнө
Бэлэн мөнгөний
зах зээл
2003 оноос
хойш
Бүтээгдэхүүн хөгжүүлэх
төлөвлөгөө
Эрчим
хүч
Химийн
бүтээгдэхүүн
ХАА-н түүхий эд
Индекс,
Опцион,
бусад
Далианы бирж
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,
ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ
 Монгол Улсад төрөлжсөн нэг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий
эдийн бирж үйл ажиллагаа явуулна;
 Бирж нь зориулалтын байртай байх бөгөөд арилжааг зохион
байгуулах програм хангамж, цахим сүлжээтэй байна;
 Орон нутгийн оролцогч нь тус сүлжээг ашиглан арилжаанд оролцоно;
 Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт болон Хөдөө аж
ахуйн хоршооны гишүүн, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд
урамшуулал олгох журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайд батална;
 Жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргах эсхүл
төсвийн хөрөнгөөр худалдан авах бол биржээр дамжуулна;
 Биржийн үйл ажиллагаанд тавих хяналтыг Санхүүгийн зохицуулах
хороо хэрэгжүүлнэ.
 Биржээс гадуурх арилжаанд биржийн нэр ашиглахыг хориглоно;
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,
ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ
Биржийн чиг үүрэг
 Биржийн арилжааг ил тод, хараат бус зарчмаар зохион байгуулах;
 Биржийн байнгын гишүүн оролцогч нарт суудлын эрх олгох;
 Биржийн байнгын бус гишүүн оролцогч нарт биржийн арилжаанд
оролцох зөвшөөрөл олгох;
 Биржийн арилжаанд оролцогчийг сургах, мэргэшүүлэх, итгэмжлэл
олгох;
 Биржийн арилжаанд оролцогчийг зах зээлийн тухай болон бараа,
түүхий эдийн бодит үнэ ханшийн тухай мэдээллээр хангах;
 Биржийн арилжааны явцад зохиомлоор үнэ өсгөх, бууруулах
оролдлого хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;
 Стандартын шаардлага хангасан агуулах, тээврийн байгууллага,
лабораторт итгэмжлэл олгох.
Биржийн арилжааны оролцогчид
Хөдөө аж ахуйн
гаралтай бараа,
түүхий эдийн
бирж
Биржийн арилжаанд
оролцох суудлын эрх
Арилжаанд оролцох
зөвшөөрөл
Санхүүгийн
Зохицуулах Хорооны
тусгай зөвшөөрөл
Хоршоо
Брокер
Малчид
Факс: 11-452143
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,
ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ОРОЛЦОГЧ
Биржийн байнгын гишүүн оролцогч
 Үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан, бирж дээр арилжаа
эрхлэх суудлын эрх авсан, биржийн арилжааны зуучлагч /брокер/ийн компани байна.
Түүний эрх, үүрэг
 Санхүүгийн зохицуулах хорооноос брокерийн үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрөл авсан байна;
 Бараа, түүхий эдийг хүлээн авах, хадгалах, бэлтгэх зориулалтын
итгэмжлэгдсэн агуулахтай байх, эсхүл итгэмжлэгдсэн агуулахтай
гэрээ байгуулсан байна;
 Итгэмжлэгдсэн лаборатор, тээврийн байгууллагатай хамтран
ажиллах гэрээ байгуулсан байна;
 Биржийн арилжааны сүлжээнд холбогдсон байна;
 Гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүн биржийн
арилжаанд оролцохдоо биржийн байнгын гишүүн оролцогчоор
зуучлуулна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,
ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ОРОЛЦОГЧ
Биржийн байнгын бус гишүүн оролцогч
 Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн,
биржийн арилжаанд оролцох зөвшөөрөл авсан хоршоо байна.
Түүний эрх, үүрэг
 Бараа, түүхий эдийг биет байдлаар нийлүүлэх гэрээ буюу спот
арилжааны гэрээ байгуулж биржийн арилжаанд оролцоно;
 Сумын мал эмнэлэг, үржлийн тасагт бүртгүүлж, мэргэжлийн
хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулсан, стандартын /бэлтгэх,
хадгалах, тээвэрлэх, баглаа боодлын/ дагуу бэлтгэсэн бараа, түүхий
эдийг арилжина;
 Бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг биржид үнэн зөв мэдээлэх,
бүртгүүлэх үүрэг хүлээнэ;
 Үүргээ зөрчсөнөөс худалдан авагчид учирсан хохирлыг тухайн
арилжаанд оролцогч хариуцан барагдуулна;
 Биржийн арилжаа, үнэ ханшийн мэдээллийг ашиглах эрх эдэлнэ.
СУРГАЛТ
 Сургалтын талаарх мэдээлэл:
 2012 оны 3-р сарын 14-ний байдлаар Мерси-Кор, АДРА, ХААХҮХ, JICA, МХҮХ
зэрэг байгууллагууд болон 21 аймгийн Засаг даргын ТГ, ХХААЖДҮГ-тай
хамтран 80 гаруй сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 15.000 гаруй
төрийн болон орон нутгийн захиргааны ажилтан, хоршооны дарга, гишүүд
болон сургагч багш нарт биржийн хууль, бүтэц зохион байгуулалтын талаар
сургалт явуулж, мэдээлэл хүргэсэн;
 МУИС, ХААИС-тай хамтран 2-3 кредит цагийн багтаамжтай “Биржийн
менежмент, худалдаа” хичээлийн хөтөлбөрийг боловсруулан БСШУЯ-аар
батлуулж, бакалаврын төгсөх ангийн сургалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Уг
хичээлийн хөтөлбөрт МУИС-ийн 4 ангийн 200 оюутан, ХААИС-ийн 15 ангийн
265 оюутан заавал үзэхээр, ХААИС-ийн 301 оюутан сонгон үзэхээр тус тус
суралцаж байна. Энэ хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хэрэгжиж буй
гэдгээрээ онцлогтой юм;
 МУИС-ийн Худалдааны сургууль болон ХААИС-ийн Биологийн нөөцийн
сургуульд Биржийн менежментийн чиглэлээр анх удаа шинэ бакалаврын
мэргэжлийн анги нээхээр хамтарсан хичээлийн хөтөлбөр боловсруулан
БСШУЯ-нд хүргүүлээд байна;
 ХААИС болон МУИС-ийн нийт багш, оюутан болон мэргэжлийн хяналтын
байцаагч нар, сэтгүүлчдэд зориулан тусгайлсан сургалтуудыг зохион
байгууллаа;
СУРГАЛТ

Сургалтын талаарх мэдээлэл:
 Биржийн сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, хичээл боловсруулан АХБ-ны
ХАА, Хөдөөгийн хөгжлийн төсөл, Орхон аймгийн ХААЖДҮГ-тай хамтран Архангай,
Завхан, Говь-Алтай, Дундговь, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад биржийн
арилжаанд оролцогчдыг бэлтгэх сургагч-багш нарыг бэлтгэх сургалтууд зохион
байгуулж, шалгалтад тэнцсэн 228 сумын захиргааны 379 дарга, мэргэжилтэнд
“Биржийн сургагч-багш”-ийн сертификат олголоо;
 ХААХҮХолбоо, АХБ-ны ХАА, Хөдөөгийн хөгжлийн төсөл, Орхон аймгийн ХААЖДҮГтай хамтран Улаанбаатар хот, Архангай, Завхан, Говь-Алтай, Дундговь, Булган,
Хөвсгөл, Орхон аймгуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг сургах сургагч
малчин-багш бэлтгэх сургалтууд зохион байгууллаа. Уг сургалтаар нийт 21 аймгийн
207 сумын 248 хоршооны дарга, гишүүн, малчин, тариаланчдад “Биржийн сургагчбагш”-ийн сертификат олголоо;
 Биржийн арилжаанд оролцох хоршоо болон брокерийн компанид зориулсан
“Биржийн арилжаа” сургалтын зарим хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулж
бэлэн болголоо;
 Биржийн талаар гарсан хууль тогтоомж, түүхий эдийн стандарт ангилал, бэлтгэл
хадгалалт, тээвэрлэлт болон биржийн арилжааны талаарх сургалтын материал,
ном, гарын авлага боловсруулж хэвлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
СУРТАЛЧИЛГАА
 Сурталчилгааны талаарх мэдээлэл:
 Төслийн нэгжийн үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд түргэн шуурхай
мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор www.mace.mn вэб сайтыг ажиллуулж
байна. Тус вэб сайтад хандаж, мэдээ мэдээлэл авч буй хүмүүсийн тоо өдрөөс
өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд 2012 оны 5-р сарын 22-ны байдлаар 20.800
давсан байна. Иймд тус вэб сайтыг бүрэн шинэчилж, шинэ мэдээ, мэдээлэл,
хичээл, зах зээлийн тойм, судалгаануудаар баяжуулсан бөгөөд хөгжүүлэх
ажлыг үргэлжлүүлэн хийж байна;
 Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль,
холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийн эмхэтгэл бүхий “Хөдөө аж ахуйн
гаралтай бараа, түүхий эдийн биржийн гарын авлага I”-ийн хэвлэлийн эхийг
бэлтгэж, 13000 хувь хэвлүүлэн 7000 гаруйг тараалаа;
 ХААИС-ийн Биологийн нөөцийн сургуультай хамтран “Ноос ноолуурын
бэлтгэл, анхан шатны боловсруулалт, стандарт” сэдэвтэй хоёрдугаар гарын
авлагыг боловсруулж, нийт 8000 хувь хэвлүүлэн 5000 ширхэгийг тараагаад
байна;
 ШУТИС-тай хамтран “Улаан буудайн стандарт, ангилал” гуравдугаар гарын
авлагыг нийт 5000 хувийг хэвлэж бэлэн болголоо.
 Мөн мал, мах, арьс ширний бэлтгэл, стандарт болон агуулах, тээврийн аж
ахуйн чиглэлээр дараагийн гарын авлагуудыг боловсруулж хэвлүүлэхээр
төлөвлөн ажиллаж байна;
СУРТАЛЧИЛГАА
 Сурталчилгааны талаарх мэдээлэл:
 Мөн биржийн хууль, бүтэц, үйл ажиллагааг олон түмэнд зөв
ойлгуулах, сурталчилах 5 хэсэг бүхий нийт 20 минутын жүжигчилсэн
кино рекламыг хийлгэж, олон нийтэд цацаж эхлээд байна;
 “Малын индексжүүлсэн даатгал” төслөөс бэлтгэн гаргадаг “Малын
даатгал” сонины 2012 оны дугаарт биржийн хууль, ач холбогдол,
бэлтгэл ажлын явц, орон нутгийн оролцооны талаар дэлгэрэнгүй
мэдээлэл, ярилцлага өгсөн. Энэ сонин нь 40000 хувь хэвлэгдэж,
малчдын гар дээр үнэ төлбөргүй хүргэгдлээ;
 Биржийн хуулийг сурталчилах, зөв таниулах, биржийн арилжааны зах
зээлд оролцох хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэх,
судалгаанд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор массмэйл
үйлчилгээг ашиглан 400.000 гаруй хувь хүн, байгууллагад 2 удаагийн
давтамжтайгаар и-мэйл илгээлээ;
 20 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийг
хамарсан сурталчилгааг тогтмол хийж байна.
СУДАЛГАА
 Өөрийн веб сайтаар дамжуулан боловсон хүчин, агуулах, тээвэр,
лабораторийн судалгааг байнга авч байна;
 Нийт авч буй судалгааны гол зорилго нь манайд бирж байгуулах
нөхцөл бүрдсэн эсэх талаар дүгнэлт гаргах, байгаа асуудал
бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал дэвшүүлэхэд
оршиж байна. Судалгааны дүнг нэгтгэсэн танилцуулга:
 Хүний нөөц:
Биржийн чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуульд
суралцаж төгссөн болон суралцаж байгаа монгол иргэдийн
судалгааг авч байна. Одоогоор гадаадад их, дээд сургууль
төгссөн 15, дотоодын их, дээд сургууль төгссөн 40 хүн тус
бүртгэлд хамрагдаад байна;
СУДАЛГАА
 Брокер /зуучлагч/-ийн үйлчилгээ:
Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нийт 93 байгууллага
байна. Эдгээрээс 19 брокерийн компани нь 21 аймагт нийт 33 салбар
ажиллуулж байна;
 Хоршоодын судалгаа:
2011 оны байдлаар Монгол Улсад нийт 1584 хоршоо үйл ажиллагаа
явуулж байснаас 681 нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа
эрхэлж байна;
 Харилцаа холбоо, интернетийн тархалт:
Сум бүр үүрэн холбооны үйлчилгээнд холбогдсон байгаа бөгөөд 2012
онд багтан бүгдэд нь шилэн кабель тавигдана;
 Банк, санхүүгийн үйлчилгээ:
Бүх сумдад аль нэг банкны салбар, тооцооны төвүүд ажиллаж байна;
 Даатгалын үйлчилгээ:
21 аймагт 16 даатгалын компанийн нийт 125 салбар үйл ажиллагаа
явуулж байна;
СУДАЛГАА
 Тээвэрлэлт, ложистик:
1. Төслийн нэгжийн www.mace.mn веб сайтаар дамжуулан агуулах, тэээвэр,
лабораторийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын судалгааг авч байна.
2. 2011 оны улсын хэмжээний хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн
бэлтгэлийн тоон статистикийг аймаг, сум бүрээр гаргаж, судалгааны дүнг үндэслэн
тухайн бүх аймаг, сум дахь агуулахын багтаамж болон тээврийн урсгалын хэмжээг
тогтоон дүн шинжилгээ хийсэн.
3. Мөн бирж дээр арилжигдах бараа, түүхий эдийн тээвэр, ложистикийн асуудлыг
хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулахаар зарим үйлдвэрлэл, үйлчилгээ,
худалдааны томоохон аж ахуйн нэгжүүдтэй уулзалдан судалгаа авлаа.
4. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас биржийн үйл ажиллагаатай
уялдуулан орон нутагт терминалууд хөгжүүлэх санал гаргасан болно. Үүний дагуу
ЗТБХБЯ-ны Зам, Тээврийн Бодлогын Газар, Авто Тээврийн газрын удирдлага,
мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, орон нутгийн ачаа тээврийн талаар
тус яамнаас барьж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг ХАА-н
биржтэй хэрхэн уялдуулах, хувийн агуулах, тээврийн байгууллагуудыг татан
оролцуулах, тэдгээрт зориулсан сургалт зохион байгуулах, гэрчилгээ, итгэмжлэл
олгох талаар санал солилцлоо.
СУДАЛГАА
 Тээвэрлэлт, ложистик:
5. Орон нутаг болон нийслэлд агуулахын аж ахуй эрхэлдэг
компаниудын судалгааг авч нэгтгэн, газар дээр нь очиж
үйл ажиллагаатай нь танилцаж баримтжуулах ажлыг
тогтмол хийж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын
хэмжээнд нийт 385,504 м2 талбай бүхий агуулах байна
гэсэн судалгаа гарсан.
6. Бүх аймгийн төвүүдэд улсын мал эмнэлгийн болон
мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораториуд
ажиллаж байна;
7. Хонь, ямааны ноос, ноолуур, мал мах, тээвэрлэлт,
агуулах, баглаа боодлын стандартуудыг нэгтгэн судалж,
Худалдааны агуулах MNS 5364:2011 стандартыг
шинэчлэн батлууллаа.
СУДАЛГАА
 Тээвэрлэлт, ложистик:
Бараа, түүхий эд бэлтгэлийн статистик тооны дагуу тухайн аймаг дахь
агуулахын багтаамж болон тээврийн урсгалын хэмжээг тогтоон дүн
шинжилгээ хийж байна. Мөн бирж дээр арилжигдах бараа, түүхий эдийн
тээвэр, ложистикийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал
боловсруулахаар зарим томоохон аж ахуйн нэгжүүдтэй уулзалдан
судалгаа авч байна;
Орон нутаг болон хот суурин газар агуулахын аж ахуй эрхэлдэг
компаниудын судалгааг авч нэгтгэн, газар дээр нь очиж үйл
ажиллагаатай нь танилцаж баримтжуулах ажлыг тогтмол хийж байгаа;
 Лаборатор:
Бүх аймгийн төвүүдэд улсын мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын
итгэмжлэгдсэн лабораторууд ажиллаж байна;
 Чанар, стандартын судалгаа:
Ноос, ноолуур, мал мах, тээвэрлэлт, агуулах, баглаа боодлын
стандартуудыг нэгтгэн судалж, Худалдааны агуулахын стандартыг
шинэчлэх санал боловсруулж батлууллаа.
СУДАЛГАА
 Вебсайтаа тайлбарлах
 Мэдээ, мэдээлэл авах
 Судалгаанд хамрагдах г.м.
 Судалгааны хүснэгтүүдийг тайлбарлах
 Хавсралт, зурагнууд хэрхэн илгээх
 Гарын авлага, хичээлүүд татан авах
“Хөдөө аж ахуйн гаралтай бараа,
түүхий эдийн бирж” төсөл
Анхаарал хандуулсанд
баярлалаа!
Цахим хуудас: www.mace.mn