Илтгэл-1

Download Report

Transcript Илтгэл-1

Оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх
аргачлалын харьцуулсан судалгаа
Доктор А.Сайнбаяр, МУИС-ийн ЭШИХ
Доктор Д.Энхбат, ШУТИС-ийн УУИС-ийн профессор
Доктор, дэд профессор Р.Төрбат, ШУТИС-ийн Тэргүүлэх профессор
Доктор Ө.Одгэрэл, Цахилгаан холбоо компанийн зөвлөх
“ОЮУНЫ ӨМЧИЙГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ СЭДЭВТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2014.04.02
УЛААНБААТАР
Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээ
 Зардалд суурилсан аргачлал (Cost Method)
 Зах зээлд суурилсан аргачлал (Market Method)
 Орлогод суурилсан аргачлал (Income Method )
 Бууруулсан мөнгөний урсгалын арга зүйг ашиглан оюуны
өмчийн хөрөнгийг үнэлэх
 Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээнд мэдээллийн
технологийг ашиглах
 Монголын нөхцөлд тохирох оюуны өмчийн хөрөнгийн
үнэлгээний боломжийн судалгаа
Ерөнхий зүйл
 Хөрөнгийн өртөг
Хөрөнгийн өртөг нь түүний ирээдүйн эдийн засгийн үр ашгийн өртгийг хэлнэ. Биет ба
биет бус хөрөнгийн өртгийг үнэлж болно.
 Оюуны өмчийн өртөг (патент, үйлдвэрийн дизайн, барааны тэмдэг, зохиогчийн эрх,
худалдааны нууц)
Оюуны өмчийн хөрөнгийн өртөг нь түүний өрсөлдөгчөө зах зээлээс шахан гаргах
чадавхийн илэрхийлэлт ба эрхзүйн хувьд оюуны өмчийн өрсөлдөх чадавхийн
онцгой эрхийн баталгаажуулалт; эдийн засгийн өнцгөөс үзэхэд оюуны өмчийн
хөрөнгийн ашиглалтыг хянах онцгой чадавхийг хэлнэ (IP Panorama, WIPO).
Оюуны өмчийн хөрөнгийн хувьд тоологдох өртөгтэй байхын тулд:
 эзэмшигч/хэрэглэгч хэмжигдэх боломжтой эдийн засгийн үр ашгийг бий болгох
 холбогдох бусад хөрөнгийн өртгийг өндөржүүлэх шаардлагатай
Оюуны өмчийн хөрөнгө нь бие даан тодорхойлогдох, шилжүүлэх боломжой байх ба
эрх зүйн хувьд оршин тогтнохоос гадна эдийн засгийн амьдралтай байна.
Оюуны өмчийн хөрөнгийн өртөг
 Оюуны өмчийн үнэлгээ гэж тодорхой оюуны өмчийн мөнгөн
өртгийг тодорхойлох явцыг хэлнэ (IP Panorama, WIPO).
Оюуны өмчийн хөрөнгөөс өртөг гаргах
 Оюуны өмчийг шууд ашиглах
 Оюуны өмчийг зарах ба лицензээр ашиглах
 Оюуны өмчийг ашиглахгүйгээр өртгийг нэмж болно /зөвхөн
эзэмших/. Үүнд:





Хэрэглэгчийн хэлэлцүүлэх хүчийг багасгах
Ханган нийлүүлэгчийн хүчийг баланслах
Өрсөлдөөнийг сулруулах
Өрсөлдөөний босгыг өндөржүүлэх
Орлох боломжийн аюулыг багасгах
ПАТЕНТЫН ҮНЭЛГЭЭ
Үнэлгээ хийх урьдчилсан нөхцөл







Оюуны өмчийн хөрөнгө нь
онцгой тодорхойлолт ба хүлээн зөвшөөрөгдсөн бичгээр
илэрхийлэгдсэн байх
баталгаа эсвэл биет нотолгоо баримт байх шаардлагатай /гэрээ,
лиценз, бүртгүүлсэн баримт, компьютерийн диск, журмын дагуу
бүрдүүлсэн баримт бичиг, санхүүгийн баримт бичиг дээр бүртгэгдсэн
харилцагчийн жагсаалт/
тодорхойлох боломжой хугацаанд /хугацааны интервалд/ бий болох
ба оршин тогтнох эсвэл тодорхойлогдох үйл явц байх
эрх зүйн хувьд үйл ажиллагаанд орох эсвэл шилжих чадавхтай
байх
тусдаа тодорхойлогдох орлогын урсгалтай байх ба бизнест оролцох
бусад хөрөнгийн нөлөөллөөс тусдаа байх чадавхтай байх
бусад бизнесийн хөрөнгийг ижил худалдан авагчид борлуулахгүйгээр
тусдаа зарагдах боломжтой
үнэлгээ нь цуцлагдах, тодорхой хугацаанд оршин тогтнохыг нь
хойшлуулах боломжой эсвэл тодорхой үйл явдлын үр дүн байх
Оюуны өмчийн үнэлгээнд нөлөөлөх
хүчин зүйлс









Өртгийн урьдач нөхцөл
Өртгийн стандарт /Fair market value, Fair value/
Үнэлгээний шалгаан, зорилго
Үнэлгээний цаг, огноо
Мэдээ, холбогдох баримтын бодит шинж чанар,тэдгээрт
нэвтрэх боломж
Хэрэглэх үнэлгээний арга зүй, тодорхой үнэлгээний арга зүйн
таамаглал
Эрх зүй, татвар, санхүү, эсвэл бусад бизнесийн нөхцөл,
шаардлагууд
Холбогдох оюуны өмчийн хөрөнгийн мөн чанар, цар хүрээ,
давуу тал/бодит байдал
Тус оюуны өмчийн сэдэвтэй ажиллахад гарах алдаа, зөрчил
эсвэл эдлэх эрх
Үнэлгээний өдөөгч шалтгаан
Ангилал
Оюуны өмчийн
хөрөнгийн наймаа,
хэлцлийн үйл
ажиллагаа
Үнэлгээний өдөөгч шалтгаан
Оюуны өмчийн хөрөнгийн лицензи, франчайзинг
Оюуны өмчийн хөрөнгийг худалдах ба худалдан
авах
Спин-офф , хамтарсан венчур, стратегийн альяанс
Оюуны өмчийн хөрөнгийг хандивлах
Оюуны өмчийн
эрхийг албадан
хэрэгжүүлэх
Оюуны өмчийн эрхтэй холбогдох зөрчил гарахад
үүссэн хохирлыг тооцох
Дотоод хэрэглээ
Судалгаа, боловсруулалтын ажилд хөрөнгө оруулах
Бусад зорилгоор
ашиглах
Оюуны өмчийн хөрөнгийн дотоод менежмент
Стратегийн санхүүжилт, үнэ цаас, хувьцаа, хөрөнгө
босгох
Хөрөнгө оруулагчийн харилцаа
Санхүүгийн тайлагналт
Дампуурал/татан буулгах
Татварын оптимизаци
Оюуны өмчийн хөрөнгийн даатгал
Оюуны өмчийн хөрөнгийг үнэлэх
аргачлал
Тоон арга /санхүү/
1
2
3
• Зардалд
суурилсан
• Зах зээлд
суурилсан
• Орлогод
суурилсан
Чанарын арга/олон хэмжээст/
1
• Олон хэмжээст
Технологи
Зах зээл
Стратеги
Санхүү
Эрх
зүй
Зардалд суурилсан аргачлал (Cost Method)
 Зардалд суурилсан оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээ гэж үнэлэгдэж
буй оюуны өмчийн хөрөнгөтэй ижил эсвэл төстэй оюуны өмчийн
боловсруулалтын зардлыг тооцон гаргахыг хэлнэ.
 Цаг хугацааны тодорхой нэг цэгт түүнийг боловсруулахад шаардагдах
шууд зардлын нийт дүн ба боловсруулахад оролцсон боломжит
зардлын дүн дээр элэгдэлд орох хүчин зүйлийг /obsolescence/
тооцон оюуны өмчийн хөрөнгийн өртгийг тооцоолон гаргадаг арга зүй
 Нөхөн бүтээх ба нөхөн өөрчлөх зардлын хоёр арга зүйг ашигладаг.
Нөхөн бүтээх, нөхөн өөрчлөх зардлын арга
зүйн харьцуулалт
Нөхөн бүтээх/reproduction
Оюуны өмчийн ижил загвар,
хуулбарыг бүтээх зорилготой
 Оюуны өмчийн яг ижил загвар,
хуулбарыг
боловсруулахдаа
өнөөгийн үнийн
нөхцлийн
хүрээнд нийт зардлыг тооцох
 Тус хуулбар загварын хөрөнгийг
боловсруулахдаа ижил эсвэл
төстэй чанар бүхий материал,
стандарт, дизайн, зураг төсөл,
схемыг ашиглана
 технологийн өөрчлөлт, бусад
материалын
илүү
өндөр
ашиглалт, ба бусад хүчин
зүйлийг тооцохгүй.
Нөхөн өөрчлөх/replacement
Оюуны өмчийн ашиглалт, функционал
чадавхийг нөхөн бүтээхэд шаардлагатай
зардлыг тогтоохыг хэлнэ.
 Оюуны
өмчийн
ижил
ашиглалт
эсвэл
функционал
чадавхийг шингээсэн хөрөнгийг
өнөөгийн үнийн нөхцөлд нийт зардлыг нь тооцон
гаргана
 Хуулбар загвар нь оригиналаас илүү төвшний
функционал шинж чанар ба ашиглалтын
төвшинтэй байж болно
 Орчин үеийн арга байх ба одоо мөрдөж буй
стандарт, схем, байршлын дагуу гүйцэтгэх, шинэ
технологи ба аль болох өндөр чанарын
гүйцэтгэлийг хангана.
 Нөхөн өөрчлөгдсөн хуулбар загвар нь тухайн
сэдэвт оюуны өмчийн хөрөнгөөс илүү байх
тохиолдол байж болно. Тус тохиолдлыг элэгдэл,
хорогдлыг тооцоолон гаргана.
Зардалд суурилсан оюуны өмчийн
хөрөнгийн үнэлгээг хийх үе шат
a) Нөхөн өөрчлөх зардлыг доорх томьёогоор тооцно:

Нөхөн бүтээх зардал – зохицуулагдах функциональ ба
технологийн элэгдэл, хорогдол = нөхөн өөрчлөх зардал
 Үүнд оюуны өмчийн хөрөнгийн дутагдал, хомсдол нь тухайн оюуны өмчийг
сайжруулахад гарах эдийн засгийн үр ашиг нь өөрчлөхөд шаардлагатай материал,
ажиллах хүч, хугацааны өнөөгийн зардлаас илүү өндөр байх тохиолдолд
зохицуулагдах боломжтой гэж үнэлдэг байна. Нөхөн өөрчлөх зардлыг ашиглан
оюуны өмчийн хөрөнгийн өртгийг тооцно.

Нөхөн өөрчлөх зардал - Эдийн засгийн элэгдэл, хорогдол Зохицуулах боломжгүй функциональ ба технологийн элэгдэл,
хорогдол = Өртөг
 Оюуны өмчийн хөрөнгийн дутагдал, хомсдол нь хөрөнгийг /материал, ажиллах хүч,
хугацаа/ сайжруулах өнөөгийн зардал нь өөрчлөхөд хүлээгдэх ирээдүйн эдийн
засгийн үр ашгаас илүү өндөр байхад тус хөрөнгийг зохицуулах боломжгүй гэж
үнэлдэг.
б) Нөхөн бүтээх арга зүйг ашиглах нөхцөл байдал:
 Шүүн таслах ажиллагааны зорилго
 Хөрөнгө оруулалтын өгөөжийг хэмжих
 Татварыг тайлагнах зорилго /эмбэддэд компьютерийн програм хангамжинд/
с) Нөхөн өөрчлөх арга зүйг ашиглах нөхцөл байдал:





Оюуны өмчийг худалдан авах наймаа, хэлэлцээрийн өмнөх зорилтот үнийг үнэлэх
Боломжит роялти хувийн суурийг тооцох
Шилжүүлэх үнийг тодорхойлох
20 жилийн өмнөх хэрэглэгчийн брэндийг шинэ бүтээгдэхүүн бүхий өнөөдрийн зах зээлд нэвтрүүлэх
Интернет ба подкастинг г.м шууд хэрэглэгчтэй харьцах нөхцөл, тохиолдол
Зардалд суурилсан аргачлалын
давуу, сул тал
Давуу тал







Тус оюуны өмч нь хялбар нөхөн бүтээгдэх
боломжтой байх
Үнэлэгдэж буй хөрөнгийн мөнгөн урсгал
эсвэл эдийн засгийн үр ашиг нь
үндэслэлтэйгээр нягт нямбай хэмжигдэх
боломжгүй байхад
технологийн боловсруулалтын эхний үе
шатанд хянагдах эдийн засгийн үйл
ажиллагааг явуулахгүй байгаа үе шатанд
оюуны өмчийг ашиглан шууд мөнгөн
урсгал орж ирээгүй тохиолдолд
оюуны өмчийн хөрөнгө нь бусад хөрөнгийн
нэг салшгүй хэсэг байх ба бусад аргаар
үнэлэх боломжгүй байх тохиолдол
Оюуны өмчийн хөрөнгийн минимум өртгийн
/үнэ /floor/ тооцоог хийхэд ба хөрөнгөд өртөг
нэмэхгүй бүрэлдэхүүнийг агуулсан зардал
гарах тохиолдолд тус минимум зардал нь
алдаатай гарах тохиолдол
Тус оюуны өмчийг худалдаж авах дээд
үнийг тогтооход олон орлох боломжууд
байх
Сул тал






Алдагдал зардлыг оруулдаггүй: эм зүйн салбарт
судалгаанд зарцуулсан асар их хэмжээний үр ашиггүй
зардлыг оруулахгүй.
оюуны өмчийн шинэлэг ба онцгой шинж чанарыг авч
үздэггүй. Иймд, тус үнэлгээ нь хүлээгдэх эдийн засгийн
үр ашиг ба оюуны өмчийн хөрөнгөөс үүсэх орлогыг
тооцдоггүй
Оюуны өмчийн хөрөнгийн эдийн засгийн үр ашигтай
холбоотой эрсдэл, магадлашгүй байдал зэрэг хүчин
зүйлийг тооцдоггүй
Оюуны өмчийн хөрөнгөтэй холбоотой ирээдүйн үр
ашгийн чиг хандлагыг авч үздэггүй
Үлдсэн эдийн засгийн эсвэл ашигтай байх хугацаа
/(Remaining Economic or UsefulLife (RUL)) –г тооцдоггүй
Тус үнэлгээгээр нээлттэй зах зээлд хүлээж болох
хамгийн өндөр үнийг fair market value таатай зах
зээлийн өртгийн стандартын нөхцөлд олох боломжгүй.
Энэ нь санхүүгийн чадамжтай худалдан авагчид оюуны
өмчийг хуулбарлан загварчлах зардлаас илүү өндөр
төлбөр төлөн тухайн хөрөнгийн эзэмшигч болох
хүсэлт гаргахтай холбоотой болно.
Зах зээлд суурилсан аргачлал
(Market Method)
Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээний зах зээлд суурилсан арга зүй
гэж харьцуулах боломжтой санхүүгийн нөхцөл байдал, орчинд
ижил төстэй оюуны өмчийн хөрөнгийн бодит үнийн
харьцуулалтанд суурилсан арга зүйг хэлнэ.
Тус үнэлгээг хийхэд доорх шаардлагыг хангана:
 Идэвхтэй зах зээл (үнийн мэдээлэл, цар хүрээ)
 Ижил төстэй тодорхой оюуны өмчийн хөрөнгө эсвэл
харьцуулагдах ижил төстэй оюуны өмчийн хөрөнгийн багцын
солилцоо
 Оюуны өмчийн хөрөнгүүдийг төгс байдлаар харьцуулах
боломжгүй тохиолдолд зөрөөний хяналтыг тохируулан өөрчлөх
хувьсагч хэмжигдэхүүн.
Зах зээлд суурилсан үнэлгээний
арга зүйн үе шат
1
2
3
• Зах зээлийн судалгаа
• Мэдээллийн нотолгоо, баталгаажуулалтыг бүрдүүлэх
• Харьцуулах зохистой нэгжийн сонголт ба харьцуулсан
шинжилгээ хийх
4
• Үнэлэгдэж буй оюуны өмч ба түүнтэй жишигдэх оюуны өмчийг
судалж, хувьсагч хэмжигдэхүүнийг ашиглан харьцуулах,
хөрөнгийн үнэд шаардлагатай тохируулгыг хийх
5
• Шинжилгээ хийсэн олон өртгийн үзүүлэлтийг нэг өртгийн
үзүүлэлтээр эсвэл багцаар шилжүүлэн үнэлж буй
хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоох
Зах зээлд суурилсан аргачлалын
сул, давуу тал





Давуу тал
Зах
зээлд
суурилсан
мэдээллийг ашигладаг
Харьцуулах
тодорхой
материал
/ижил
төстэй
технологитой
холбоотой
лицензийн гэрээ, хэлэлцээр/
бэлэн
тохиолдолд
ашиглахад хялбар/
Роялти хувийг тогтооход
олон боломжит хувилбарыг
боловсруулах
боломжийг
бүрдүүлнэ.
Татвартай холбогдох эрх
бүхий байгууллагууд тус арга
зүйг илүүд үздэг
Орлогод
суурилсан
үнэлгээний суурь өгөгдхүүнийг
бүрдүүлэхэд
шаардлагатай
үнэлгээ болно







Сул тал
Үнэлгээ хийх гэж буй оюуны өмчийн хөрөнгөтэй яг
ижил, төстэй, харьцуулах боломжтой оюуны өмч
байхгүй тохиолдол.
Ижил төстэй оюуны өмч байсан тохиолдолд ч богино
хугацаанд
үнэлгээ
хийхэд
шаардлагатай
мэдээллийг олох боломж хязгаарлагдмал
Зах зээлийн мэдээлэл хэт ерөнхий мэдлэг
тул
онцгой наймааны хэлэлцээр хийхэд шаардлагатай
тусгай шинж чанартай хүчин зүйл дутмаг
Хугацааны фактор мэдээллийн түүхэн өгөгдлийн
хуучирч, хэрэгцээгүй болсоныг илэрхийлнэ
Нөхөн төлбөрийн олон талт хэлбэртэй холбогдох
мэдээллийг харьцуулахад төвөгтэй /хувьцаа, үнэт
цаас, төлбөр, роялтийг хянах/
Хэлэлцээрийн олон нууцлагдсан нөлөөллийн хүчин
зүйлсийг тооцоолох боломжгүй /худалдан авах
стратегийн урамшуулал/.
Оюуны өмчийн хөрөнгийн роялти хувьд нөлөөлөх
гадны нөлөөллийг тооцох боломжгүй.
Орлогод суурилсан аргачлал
(Income Method)
Орлогод суурилсан оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээний аргачлал
нь тус хөрөнгөөс хүлээгдэж буй ирээдүйн эдийн засгийн
орлогыг өнөөдрийн үнэ цэнээр тодорхойлохыг хэлнэ.
доорх зарчмаар эдийн засгийн орлогыг тодорхойлно:
 Тус хөрөнгийн үлдсэн ашигтай амьдралын хугацаанд (remaining useful
life (RUL)) тус оюуны өмчийн хөрөнгөөс үүсэх орлогын урсгалыг эсвэл
зардлын хэмнэлтийг төсөөлөн тооцно;
 Тус хэмнэлт/орлогын урсгалаас тухайн оюуны өмчийн хөрөнгөтэй шууд
холбоотой зардлуудыг ялгаж авах /ажиллах хүч, материал,
шаардлагатай хөрөнгө оруулалт, эдийн засгийн орлого, зээл, хөрөнгийн
татвар, тооцоо, зардал орно/.
 Бууруулсан мөнгөний эрсдлийн хүчин зүйлийг тооцно. Үүнд
орлогыг өнөөгийн үнэ цэнийг (present value) бууруулагч коэффициэнт
(discount rate) эсвэл капиталжих коэффициэнтээр (capitalization rate)
олно.
Орлогод суурилсан аргачлал
(Income Method)
Эдийн засгийн орлогыг хэмжих арга зүй нь олон төрлийн орлогын
аргуудтай холбоотой. Жишээлбэл:









Нийт, цэвэр орлого
Нийт ашиг
Цэвэр ажлын/урсгал орлого
Татварын өмнөх орлого
Цэвэр орлого /татварын дараах/
Үйлчилж буй/ажлын мөнгөн урсгал/
Цэвэр мөнгөн урсгал
Урт хугацааны өсөлттэй орлого
Зардлын хэмнэлт
Дээрх олон төрлийн эдийн засгийн орлогын хэмжигдэхүүнийг
бууруулагч коэффициэнт ба эсвэл капиталчлах коэффициэнтийг
ашиглан орлогыг тодорхойлох хэмжүүрийг ашиглаж болно.
Орлогод суурилсан аргачлал
(Income Method)
Олон төрлийн орлогын арга зүйг доорх хоёр үндсэн шинжилгээний категорид
хуваагдана:
Шууд капиталчлах хувь (Capitalization rate)
 Шинжээч тодорхой нэг хугацааны /үнэлгээ хийж буй огноогоос ирээдүйн
нэг цэг хүртэл/ эдийн засгийн орлогын хэмжүүрийг үнэлэн тус
хэмжүүрийг тохирох хөрөнгө оруулалтын өгөөжийн хувиар хувааж
олно /Capitalization rate/.
 Тус капиталжих хувийг тооцохдоо шинжээчийн хүлээж буй тухайн эдийн
засгийн орлогын урсгалын хугацаанаас хамааран үргэлжилсэн хугацаа
эсвэл онцгой заагдсан хугацаанд тооцож болно.
Бууруулсан мөнгөний урсгал (Discounted future economic benefits)
 Шинжээч эдийн засгийн орлогыг хэмжихэд тохирох эдийн засгийн
хэмжүүрээр ирээдүйн тодорхой хугацааны үе болгоноор төсөөлөн
тооцох аргачлал болно.
 Ирээдүйн эдийн засгийн орлого /мөнгөн урсгалыг таамаглан тооцохдоо
өнөөгийн үнэ цэнийг бууруулах хувийг ашиглан өнөөгийн үнэ цэнэ
рүү хөрвүүлнэ.
 Өнөөгийн үнэ цэнийн бууруулсан хувь нь тооцсон эдийн засгийн
орлогын төсөөллийн хугацааны цар хүрээндэх тодорхой хүлээгдсэн
хугацаан дахь хөрөнгө оруулагчийн шаардах өгөөжийн хувь юм.
Орлогод суурилсан арга зүйн
давуу, сул тал
Давуу тал
Сул тал
Мөнгөний
урсгалын
хандлага эерэг байх
Ирээдүйд
нэлээд
бодитой үнэлгээ хийх
нөхцөл бүрдэх
Эрсдлийн санал нь
бууруулсан
хувийг
олоход
ашиглах
боломжтой.
оюуны
өмчийн
хөрөнгөөс
урьдчилан
тооцоолох
боломжтой
эсвэл
харьцангүй
тогтвортой
мөнгөний
урсгалыг бий болгож
буйг
илэрхийлэх
хэмжүүр болно.
Бууруулсан мөнгөний урсгал нь эдгээр мөнгөний урсгалын
эрсдлийн талаарх тодорхой тайлбар биш боловч зах зээлийн
хүчин зүйлийг тооцсон бууруулсан хувиар тус эрсдлийн
бүтцийг тогтолцооны хувьд тодорхойлдог.
оюуны өмчийн хөрөнгийн хөрөнгө оруулалт нь эргэн
буцаагдахгүй ба ирээдүйн санхүүгийн нарийвчилсан
байдлаас хамаарахгүй гэсэн таамаглал дэвшүүлэн,
байгууллагын тодорхой хөрөнгө оруулалтын мөн чанарыг
зохицуулдаггүй ба менежментийн уян хатан байдлыг
тооцдоггүй байна.
Патенттай холбоотой бие даасан шинжтэй тусгай
эрсдлүүдийг тооцдоггүй байна. Тус аргачлалаар эрсдэл тус
бүрээр (жишээлбэл эрх зүйн эрсдэл, технологийн эрсдэл,
алдаа зөрчил) нь авч үзэхээс илүүтэйгээр нийт эрсдлийг
багцлан бууруулсан хувь, амжилтын магадлал зэрэгт
тохируулан таамаглал дэвшүүлнэ.
Тус аргачлал нь бусад эзэмшигчийн эзэмшиж буй
патентын хамаарлыг тооцоход тохиромжгүй болно.
Оюуны өмчийн үнэлгээнд бэлдэх
Үнэлгээний үйл явц нь
 Эдийн засаг, аж үйлдвэр, онцгой бизнесийн гүнзгий ойлголтыг
шаардахаас гадна оюуны өмчийн хөрөнгийн талаарх хангалттай
мэдээллийг шаардана.
 Тус мэдээллийг оюуны өмчийн хөрөнгийн аудит хийх ба суурь
мэдээллийг судлах шаардлагатай
А. Оюуны өмчтэй холбоотой мэдээлэл
 Бизнес ямар оюуны өмчийн хөрөнгийг эзэмшдэг вэ ?
 Бусдын эзэмших оюуны өмчийн хөрөнгө нь бизнест ашигладаг уу /зөвшөөрөлтэй ба
зөвшөөрөлгүй/?
 Бизнесийн эзэмшиж буй эсвэл ашиглаж буй бүртгэх шаардлагатай оюуны өмчийн
хөрөнгийг холбогдох эрх зүйн журмын дагуу бүртгүүлсэн үү. Хэрэв бүртгүүлээгүй бол
ямар үе шат, хэмжүүрийн дагуу тус оюуны өмчийн хөрөнгийг холбогдох эрх зүйн журамд
нийцүүлэн бүртгүүлэх вэ?
 Тус оюуны өмчийн хөрөнгийг хэн эзэмшиж байгаа вэ. Эзэмшигч нь компани уу эсвэл
нэгээс дээш тооны ажилтан, зөвлөх, эсвэл түүний партнёр уу.
 Өюуны өмчийн өртөгт нөлөөлөх ямар нэгэн хүчин зүйл байна уу. Жишээлбэл, эрх зүйн
амьдралын хугацаа нь хэтэрхий богино байх эсвэл тус оюуны өмчтэй өрсөлдөх
альтернатив технологи байх эсвэл орлох бүтээгдэхүүн байх эсэх.
 Гуравдагч тал компанийн оюуны өмчийн эрхийг эзэмших өрсөлдөөний магадлал бий юү.
 Үйл ажиллагааны эрх чөлөө байна уу. Гуравдагч тал эзэмшиж буй оюуны өмчийн
хөрөнгө нь тус компанийн оюуны өмчийн хөрөнгийг хөгжүүлэх эсвэл үр ашигтай
хэрэглэхэд саад болох магадлал байна уу.
 Патентын хувьд нотлон тодорхойлолтын бүтэц нь (claim) доорх гурван ирээдүйн чигт
хандлагын оюуны өмчийн үнэлэх тэргүүлэх үүрэгтэй болно:
 Арилжааны өртгийг бүтээхэд шардлагатай зүйлийг нотлон тодорхойлно
 Нотлох тодорхойлолт нь хүчинтэй ба ажиглах боломжтой
 Оюуны өмчийн эзэмшигч нотлон тодорхойлолтын цар хүрээнд үйл ажиллагааны эрх
чөлөөг эдлэнэ.
 Тухайн оюуны өмч нь бусад түүнийг илүү хүчтэй болгох бусад дагалдах оюуны өмчтэй
хамт багцлагдах боломж байна уу? Жишээлбэл, патент барааны тэмдэг, аж үйлдвэрийн
дезайн, худалдааны нууцаар баталгаажсан байдал
Б. Зах зээлийн мэдээлэл
 Оюуны өмчийн хөрөнгийн зах зээлийн чадавхи нь юү вэ? Тогтсон барааны
тэмдэг нь шинээр бий болсон барааны тэмдгээс илүү өндөр өртөгтэй
болно. Оюуны өмч нь патент байх тохиолдолд түүний эдийн засгийн
ашигтай амьдрал ба бусад патентыг зах зээлээс шахан гаргах чадавхи нь
түүний өртөгт нөлөөлнө.
 Зах зээлд оюуны өмчийн хөрөнгийн өрсөлдөх чадварын түвшин нь ямар
вэ. Хүчтэй барааны тэмдэг, патент эсвэл альтернатив/орлох худалдааны
нууцлалтай бүтээгдэхүүн байна уу.
 Оюуны өмчийн чадавхи нь өндөр өрсөлдөөнтэй эсвэл уламжлалт зах
зээлийн бодлогоор хадгалагдаж байна уу.
 Ихэнх тохиолдолд, бүс нутгийн эсвэл олон улсын цар хүрээг хамарсан
оюуны өмчийн хөрөнгө илүү өргөн тархацтай ба илүү өндөр өртөгтэй
байдаг. Зарчмын хувьд оюуны өмчийн хамгаалалтын газарзүйн тархалт
өргөн байх тусам илүү өндөр зах зээлийн чадамжтай гэж тооцдог.
 Оюуны өмчийн хөрөнгийн багцад оюуны өмчийн хөрөнгөд багтах олон
төрлийн бүтээгдэхүүн орж болно. Жишээлбэл, барааны тэмдэг нь олон
бүтээгдэхүүнийг хамрах эсвэл нэг бүтээгдэхүүнд хамрагдаж болно.
Патентын хувьд оюуны өмчийн хөрөнгийн багцад суурь патент /бусад
пантетууд ашиглана/, хамаарах патент /өөр суурь патентад үндэслэнэ,
өөрөөр хэлбэл тус патентад суурилсан шинэ бүтээлүүд нь мөнхийн урт
хугацааны / эсвэл бие даасан патент /одоо ашиглагдаж буй ямар нэгэн
патентаас хамааралгүй оршин тогтнох/ .
 Тухайн бизнес өрсөлдөгчөө тухайн зах зээлээс шахан гаргах чадавхи нь
хэр өндөр вэ.
В. Бусад холбогдох ач холбогдолтой
мэдээлэл
 Тухайн оюуны өмчид оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь юү
вэ. /Брендын хөрөнгө оруулалт г.м./
 Хамтарсан бренд ашиглах эсвэл брендыг өргөжүүлэх
боломжтой эсэх. Энэ нь өртөг нэмэх үү.
 Бизнес нь тухайн технологийн тодорхой хэсгийг цаашид
хөгжүүлэх шаардлагатай эсэх.
 Бизнес нь цөм ба лицензээс гадуур байж болох цөм бус оюуны
өмчийг эзэмшиж байна уу.
 Бизнес нь өөрийн цөм ба цөм бус оюуны өмчөөс илүү их
бүтээмж хүлээх боломжтой юу.
 Оюуны өмчийн хөрөнгүүд ижил түвшинд даатгагдсан уу.
Бууруулсан мөнгөний урсгалын арга зүй
Бууруулсан мөнгөний урсгалын арга зүйг ашиглах тохиолдолд өртөгт
нөлөөлөх доорх параметруудыг анхаарах шаардлагатай.
Бууруулсан мөнгөний урсгалын арга зүйд ашиглагдах үндсэн параметр
Орлогын урсгалыг
тооцох
Орлогын хугацааг
тодорхойлох
Эрсдлийг тооцох
Орлогын мөнгөний урсгалыг
урьдчилан тооцох
 Төслийн орлогын мөнгөний урсгал (Cash Flow (CF)) -ын бууруулсан
мөнгөний урсгалын арга зүйн суурь шаардагдах өгөгдөхүүн ба эхний
хоёр параметрыг агуулна (цэвэр орлого эсвэл оюуны өмчийн хөрөнгөөс
гарах орлого ба тодорхойлогдсон орлого; орлогын урсгалын хүлээгдэх
өсөлтийн шинж чанар).
 Эхний алхамд орлогын үндэслэлийг гаргах.
Цэвэр орлого
- Борлуулагдсан бүтээгдэхүүний зардал
- Нийт холбогдох илүү ачааллын зардал /борлуулалт, судалгаа,
боловсруулалтын зардал ба ерөнхий , захиргааны зардал/
- Төлөгдөх татварын төлбөр
= Татварын дараа олсон орлого (earnings after tax (EAT))
Орлогын үндэслэл нь бэлэн мөнгө бий болох ба зарагдахыг шууд
илэрхийлэхгүй тул зөв бэлэн мөнгөний урсгалын бий болгох
зохицуулалтын олон аргууд байна.
Татварын дараах орлого
– Нийт элэгдэл, хорогдлын зардал
– Ажиллах хүчний өсөлт
– Нийт шаардагдах бусад хөрөнгө оруулалт
= Мөнгөний урсгал
Үлдсэн эдийн засгийн/ ашиглах боломжтой оюуны
өмчийн хөрөнгийн амьдралын хугацаа/Remaining
Economic or Useful Life (RUL)/ -н дахь орлогын
хугацааг тодорхойлох
 Тус оюуны өмчийн хөрөнгийн төрлөөс хамааран түүний эдийн
засгийн эсвэл ашиглах боломжтой оюуны өмчийн хөрөнгийн
амьдралыг (RUL) тодорхойлно.
 Эдийн засгийн эсвэл ашиглах боломжтой амьдралын хугацаа
(RUL) нь богино оюуны өмчийн хөрөнгөтэй харьцуулахад урт
амьдралын хугацаатай оюуны өмчийн хөрөнгө нь илүү
өртөг өндөр байдаг;
 Патентын эдийн засгийн ашигтай хугацаа нь 20 жил ба 21 дэх
жилээс компани роялти шимтгэлийг төлөхгүй;
 Зохиогчийн эрх нь зохиогчийн нас барсны дараа ч ашиглах
амьдралын урт хугацаатай;
 Эзэмшигчийн хувьд худалдааны нууц нь нууцлалтай хэвээрээ
ба өрсөлдөх чадвартай өртгийг хадгалах тохиолдолд
тодорхойгүй ашиглалтын амьдралын хугацаатай байна.
Бусад эдийн засгийн/ашиглах боломжтой
амьдралын хугацаанд нөлөөлөх хүчин
зүйлс:
 Тус оюуны өмчийн хүлээгдэх хэрэглээ ба бусад менежементын багаар
удирдуулах боломж
 Оюуны өмчийн хөрөнгийн бүтээгдэхүүний амьдралын ердийн цикл ба оюуны
өмчийн хөрөнгөтэй ижил төстэй ашиглагдах амьдралын үнэлгээний тухай
олон нийтийн мэдээлэл
 Техник, технологи, арилжааны хуучралт, элэгдэл
 Тус оюуны өмчийн хөрөнгийг ашиглаж буй аж үйлдвэрийн тогтвортой байдал
ба тус оюуны өмчийн хөрөнгөөс гарах бүтээгдэхүүн ба үйлчилгээний зах
зээлийн эрэлт хэрэгцээний өөрчлөлт
 Өрсөлдөгчдийн хүлээгдэх үйлдэл ба ирээдүйн өрсөлдөгчдийн урьдчилсан
таамнал
 Тус хөрөнгөөс хүлээгдэх ирээдүйн эдийн засгийн ашгийг олох зардлыг тогтмол
барих түвшинг тогтоох ба тухайн түвшинд хүрэх нэгжийн чадавхи ба хүсэл
зорилго
 Тус оюуны өмчийн хөрөнгийг хянах хугацаа, ашиглалтын эрх зүй болон ижил
төстэй хязгаарлалт /Жишээлбэл, тухан лицензийн гэрээ дуусгавар болох г.м/
 Хөрөнгийн ашиглах хугацаа тус нэгжийн бусад оюуны өмчийн хөрөнгийн
ашиглагдах хугацаанаас хамаарах байдал
Эрсдлийг тооцох
(Бууруулагч хувь /Discount Rate)
 Бууруулагч хувь нь ирээдүйн цэвэр ашиг эсвэл орлогын
урсгалыг бий болгоход нөлөөлөх нийт эрсдлийг тооцоход
ашигладаг. Эрсдэл өндөр болох тусам бууруулагч хувь
өндөр болно.
 Эрсдэл нь доорх эрсдлүүдээс бүрдэнэ:
 Нийт зах зээлийн эрсдэл
 Аж үйлдвэрийн тусгай эрсдэл
 Тусгай оюуны өмчийн хөрөнгө ба үйл ажиллагаатай
холбоотой эрсдэл
Бууруулагч хувийг тооцоход доорх арга зүйг ашигладаг:
 Capital Asset Pricing Model (CAPM)
 Weighted Average Cost of Capital (WACC)
 Arbitrage Pricing Theory (APT)
Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээнд
мэдээллийн технологийг ашиглах
 IPScore http://www.epo.org/searching/free/ipscore.html
 Toolip Valuation http://toolipvaluation.com
 IP Tradeportal http://www.iptradeportal.com/valuation/ip-evaluation.aspx
 IP Panorama http://www.wipo.int/sme/en/multimedia/
 IP Healthcheck
https://www.ipo.gov.uk/ipdiag/login.aspx?ReturnUrl=/ipdi
ag/default.aspx
IP Score Патентын Менежмент
Патент үнэлэх арга зүй
ПОРТФОЛИО МЕНЕЖМЕНТ
ПОРТФОЛИО МЕНЕЖМЕНТ
РАДАР ПРОФАЙЛ
Эрхзүйн статус
Зах зээлийн нөхцөл
Технологи
Санхүү
СТРАТЕГИЙН ПРОФАЙЛ
Зөвшөөрөл/лицензийн
шаардлага
Маркетингийн сонголт
Зах зээлийн
боломжуудын
мэдлэг
Өрсөлдөх/орлох
бүтээгдэхүүн
Технологийн зах зээл дээрх
хүлээгдэх амьдрах хугацаа
Лицензийн
боломжит орлого
Зах зээлийн
өсөлтийн хувь
Худалдах эцсийн үнэ
Бизнесийн бүсийн
Боломжит экстра эргэц
Патентын портфолио
Эрсдэл
Боломж
САНХҮҮГИЙН ЗАГВАР
Санхүүгийн тайланд
суурилсан компанийн
эргэц/эргэлт
Патентлагдсан технологийн
бизнесийн бүсийн эргэц
Бизнесийн
бүсийн
тооцоолсон зах
зээлийн өсөлт
Патентлагдсан технологийг
нэвтрүүлээгүй тохиолдолд бизнесийн
бүсийн эргэцийн тооцоолсон
алдагдал
Патентлагдсан технологийг
нэвтрүүлсэн тохиолдолд бизнесийн
бүсийн эргэцийн өсөлт
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ, буруулсан
мөнгөний урсгал
Үндсэн санхүүгийн өгөгдөхүүн
параметрууд
 Бизнесийн бүсийн эргэц (business area turnover)
 Бэлэн мөнгөний зардал (cash costs)
 Цэвэр ашгийн хувь (net profit ratio)
 Хөрөнгө оруулалт (investments)
 Хөрөнгө оруулалтын эрч (Investment intensity)
ТЕХНОЛОГИЙН САНХҮҮГИЙН НӨЛӨӨ
 Патентлагдсан технологийн санхүүгийн форкаст компанийн
өнөөгийн санхүүгийн бүтцэд суурилдаг;
 Үнэлгээний факторууд нь тухайн патентлагдсан технологи
компанийн санхүүгийн бүтцэд ямар өөрчлөлтийг бий болгож
байгааг үзүүлэхэд ашиглана;
 Тус өөрчлөлт нь тухайн патентлагдсан
компанид оруулж буй өртөг болно;
технологийн
 Тооцоолон гаргасан долоон үнэлгээний факторууд:
а. тухайн патентлагдсан технологийн бизнесийн бүсийн
эдийн засагт үзүүлж буй нөлөө;
б.
санхүүгийн
тодорхойлно.
форкастын
хугацааны
цар
хүрээг
Патентлагдсан технологийн
санхүүгийн нөлөөг тодорхойлох
Патентлагдсан технологийн санхүүгийн нөлөөг тодорхойлох долоон
үнэлгээний факторыг доорх бүлэгт хуваана. Үүнд:
1.Эргэц
2.Зардал (Боловсруулах зардал, бэлэн мөнгөний зардал)
3.Хөрөнгө оруулалтанд нөлөөлөх нөлөө
Хугацааны фактор
Хугацаа
Арилжаалахаас
өмнөх хугацаа
Боловсруулалтын
зардал
Үнэлгээ
ний
фактор
Хүлээгдэх
технологийн цикл
Эргэцийн өсөлт
Давшилтын эффект
Эргэцийг тогтоох Хамгаалалтын эффект
Үйлдвэрлэх зардал
Хөрөнгө оруулалт
Зах зээлийн өсөлт- бизнесийн бүсийн хамаарал
Үр дүн
Хөрвөх чадамжийн форкаст/ Liquidity forecast
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ/Net Present Value
Урьдчилан харах санхүүгийн тайлан, ашгийн зураг,
график/ Charts of foreseeable accounts
Олон улсын оюуны өмчийн үнэлгээний
аргуудыг нутагшуулах боломжийн судалгаа
Оюуны өмчийн үнэлгээний
аргачлалын судалгаа
тодорхой
ОЮУНЫ ӨМЧИЙН ХӨРӨНГИЙН ТОГТОЛЦОО
Technology-based Venture Growth Path
EXPANSION
•Physical support-office, factory, R&D center
•Network with prospective partners
BUSINESS
•Professional management
•Global Management
GROWTH
ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧИД
Оролтын категори:
 Эрх зүйн статус
 Технологи
•Administrative support
 Зах зээлийн нөхцөл
•Consulting (marketing, accounting, legal)
•Additional financing  Санхүү
•Recruiting support  Стратеги
Гаралтын категори
•Technology transfer
 Радар профайл
•Early –stage investment
•R&D cooperation
 Стратегийн профайл
 Өнөөгийн цэвэр үнэ
Start
цэнэ
•Technology evaluation
 Графикууд
•Business sanity check
 Оношлогоо
•Entrepreneurship
 Портфолио
IDEA
•Spin-off support
 Дүн шинжилгээний
тайлан
ҮНЭЛГЭЭЧИН/ШИНЖЭЭЧИЙН ҮҮРЭГ
 ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ
 АРИЛЖАА/ЗАХ ЗЭЭЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
 ТЕХНОЛОГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
 ОЮУНЫ ӨМЧИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
 ӨРТГИЙГ ТООЦОХ
ЦААШИД АНХААРАХ ЗҮЙЛ
 Олон улсын үнэлгээний стандартын дагуу үндэсний оюуны
өмчийн хөрөнгийн үнэлгээний тогтолцоо, холбогдох
журмуудыг боловсронгүй болгох, холбогдох бусад хуулинд
өөрчлөлт оруулах
 Их сургууль, БШУЯ, Сангийн яам хамтран оюуны өмчийн
хөрөнгийн
үнэлгээний
үнэлгээчин/шинжээчдийн
сертификатжуулсан e-сургалтын хөтөлбөр боловсруулах
 Оюуны өмчийн хөрөнгийн барьцаагаар банкнаас зээл
авах боломжийг бий болгох
 Байгууллагын санхүү, бүртгэлд оюуны өмчийн хөрөнгийг
бүртгэх
 Үнэлгээний журам
 Үнэлгээчин/шинжээчийн мэдээллийн сан бүрдүүлэх
 Оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээний аргачлал
боловсруулах, нэвтрүүлэх демо туршилт хийх
НОМ ЗҮЙ













IP Panorama.2013.WIPO. http://www.wipo.int/sme/en/multimedia/
ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ СТАНДАРТ.2006.УБ.
International Valuation Standards.2011.International Valuation Standards Council
www.legalinfo.mn
IPScore http://www.epo.org/searching/free/ipscore.html
Toolip Valuation http://toolipvaluation.com
С.Доржсүрэн, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ.2002.ШУТИС. Улаанбаатар
Д.Моломжамц, Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ. 2007.
Улаанбаатар.
М.Довууч, Хөрөнгө үнэлэх ширээний ном.2012.Отгонэнгэр ИС.
Kamiyama, S., J. Sheehan and C. Martinez (2006).Valuation and Exploitation of
Intellectual Property. Technology and Industry Working Papers - OECD
Science.OECD Publishing 085.
Flignor, P., D. Orozco.Intangible Asset & Intellectual Property Valuation: A
Multidisciplinary Perspective.2006
Drews, D.The Cost Approach to IP Valuation: Its Uses and Limitations”, IP Metrics
Intellectual Property Valuation.2001.
Andrew Winning.2013.The Research &Innovation Performance of the G20 and its
Impact on Decisions made by the World’s most influential economic
leaders.Thomson Reuters.
“Innovation policy can be a key component of 21st century
development strategies, even in poor countries with
constraining economic environments.
But to succeed, innovators must be supported by high level
central and local government policy makers who have the
vision, pragmatism, and the ability to work creatively in
institutional contexts.”
Jean-Eric Aubert
The World Bank Institute
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ /NPV/ аргачлал нь анхны хөрөнгө оруулалт ба
бууруулсан мөнгөний урсгалыг харьцуулан тооцох хөрөнгийн
төсөвлөлтийн техник юм. Математик тэгшитгэл нь:
NPV=
- II
Үүнд:
FV – бэлэн мөнгөний урсгалын ирээдүйн үнэ цэнэ/өртөг,
k- компанийн хөрөнгийн үнэтэй тэнцэх бууруулагч коэффициэнт/хүүгийн нэг
жилийн хувь
II- анхны хөрөнгө оруулалт