5. Хөдөлмөрийн Яаман дахь дотоод аудитын семинар

Download Report

Transcript 5. Хөдөлмөрийн Яаман дахь дотоод аудитын семинар

Хөдөлмөрийн Яаман дахь дотоод
аудитын семинар
Дотоод аудитын суурь ойлголт
Нацүки Шимэги
(“Жайка” ОУ-ын байгууллагын мэргэжилтэн)
Агуулга
1.
Улсын секторын дотоод аудитын хэрэгцээ шаардлагын тухай
2.
Дотоод аудит болон хяналт шинжилгээ үнэлгээ
3.
Дотоод аудитын ажлын арга барил
4.
Дотоод аудит ба дотоод хяналт
5.
Дотоод аудит ба хяналт шалгалт
6.
Төгсгөлд нь
1.Улсын сектор дахь дотоод аудитын хэрэгцээ шаардлага


Дотоод аудитын хэрэгцээ шаардлага

Хэлбэрийн хувьд
:төрийн байгууллага дахь эрх зүйн орчин (Төсвийн шинэ хуулийн
69.1)

Бодит байдлын хувьд :Байгууллагын овор хэмжээ их болон үйл ажиллагааны нарийн
төвөгтэй байдлаас хамааран дотоод аудитын хэрэгцээ үүсч ирнэ.

3-4 хүний орон тоотой жижиг хэмжээний байгууллагад дотоод аудит хэрэгтэй юу?

100 хүний орон тоотой байгууллагад дотоод аудит хэрэгтэй юу?
Дотоод аудитын тодорхойлолт

Дотоод Аудитын Институтээс гаргасан тодорхойлолт IIA(The Institute of Internal Auditors)

Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, эсвэл улам
боловсронгуй болгоход чиглэсэн хараат бус бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа
юм. Дотоод аудит нь байгууллагын зорилтоо хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор
эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, засаглалын үйл явцын үр өгөөжийг үнэлэх,
сайжруулах үйл ажиллагааг дотоод аудитын мэргэжлийн үүднээс зарчимч, системтэй арга
барилаар хэрэгжүүлнэ.

ДАИ - IIA(The Institute of Internal Auditors)-ийн тухай – IIA нь анх 1941 оны 11
сард V.Z.Brink, R.B.Milne, J.B.Thurston нар үндэслэн байгуулагч гишүүд болж,
АНУ-ын Нью-Йорк мужийн хуулийн этгээдээр Уолл
гудамжны 120 -д
бүртгэгдэж байжээ

Дотоод аудитыг мэргэжлийн шатанд хөгжүүлэх, дотоод аудиторуудын дотоод
аудитын онол практикт холбогдох судалгаа, мэдээлэл солилцоо, дотоод аудитын
тухай эрдмийн бүтээлүүд болон материалыг хэвлэн гаргах гэх зэргээр олон улсын
хэмжээнд дотоод аудитын зааварчилгааг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж байна.
(цахим хуудаснаас иш татав)

Уг стандартад үндэслэн Сангийн яамны дотоод аудитын ажил үүргийн чиглэлийг
тодорхойлж, зааварчилгаагаар ханган ажиллаж байна.
2.Дотоод аудит болон Хяналт шинжилгээ үнэлгээ
 Улсын секторын аудитын хамрах хүрээ болон ангилал
 Аудитын цар хүрээ
 Ерөнхий дүр зургийг дараахь хүснэгтэд харуулсан ба чухамхүү аль шат хүртэл
хэрэгжүүлэх нь тухайн улсаас хамаарна
政府監査の類型分類
財
務
監
査
包
括
監
査
ま
た
は
完
全
監
査
業
績
(
行
政
・
3
E
~
5
E
・
V
F
M
)
監
査
広義の合法性
または準拠性
ないしは法規準拠性監査
狭義の合法性監査
監査判断の基準および測度
展開段階
法規違反行為・不正・濫用の摘発
第1 段階
政策方針および予算の目的・手続・契約・要件の妥当性・
合規性・準拠性監査 適切性の検証
第2 段階
内部統制とガバナンスの有効性
正確性
または決算監査
財務諸表監査
財務諸表の適正性・決算の正確性の検証
第3 段階
財務関連監査
財務関連事項の正確性・妥当性の検証
第4 段階
(業績監査の類型)
(測度の類型)
主な測度
インプットコスト、作業量、サー
インプット測度
ビスニーズと量、プログラムイン
経済性監査
プット
サービス努力、活動プロセス、資
広義の効率性
アクティビティ測度
源の利用プロセス
または生産性監
提供財・サービスの質、一定の質
査
アウトプット測度 のサービス量、アウトプットプロ
効率性監査
セス
プログラム効率性、ポリシー効率
効率性測度
性
狭義の有
プログラム有効性、ポリシー有効
目標達成度の監査 有効性測度
効性監査
性、コスト有効性
広
コストベネフィット、コストアウ
義
アウトカム測度
トカム、サービスの質
の
短期的インパクト、長期的インパ
アウトカムの監査
有
インパクト測度
クト
効
政策評価
説明測度
説明・記述情報
性
監査
代替案決定の条件・ 代替案の提示、代替コースのレイ
監
代替案の監査
プロセスの評価
アウト
査
政策の功罪・政治的 政策の根拠、政策目的の功罪、政
価値判断の監査
判断の評価
治的意思決定の賢明性
測度の特質
(1 )目的適合性
(2 )有効性(有用性)
(3 )反応性
(4 )経済性(管理可能
性)
(5 )比較可能性
(6 )明瞭性(理解可能性)
(7 )互換性
(8 )接近可能性
(9 )包括性
(1 0 )精選性
(1 1 )正確性
(1 2 )信頼性
(1 3 )ユニーク性
(1 4 )適時性
(1 5 )完全性
第5 段階
第6 段階
第7 段階
第8 段階
第9 段階
第1 0 段
階
2.Дотоод аудит болон Хяналт шинжилгээ үнэлгээ
Аудитын цар хүрээний хамрах агуулга
 Томоохон бүлгийн ерөнхий агуулга
 Санхүүгийн аудит
 Хууль эрх зүйн актын нийцлийн аудит, санхүүгийн тайлангийн аудит
(хувийн хэвшлийн салбарт энэхүү аудитыг голлон хэрэгжүүлдэг.)
 Үр өгөөжийн аудит
 Үр дүн・үр өгөөж・эдийн засгийн үр өгөөжийн байдлын аудит, VFM аудит,
бодлогын аудит
 Санхүүгийн аудит болон гүйцэтгэлийн аудитын томоохон ялгаа
юу вэ?
 Санхүүгийн аудит
 Дүгнэх шалгуур үзүүлэлт(сайн уу, муу юу гэдэг)нь “хууль・журам・
стандарт” гэх мэтээр үнэлэгдэнэ.
 Гүйцэтгэлийн аудит
 Үнэлж дүгнэх шалгуур ( сайн уу, муу юу гэдгийг үнэлж дүгнэх ) нь
хариуцсан газраас тогтоосон шалгуураас хэтэрч байгаа эсэхээр үнэлэгдэнэ.
 Хяналт шинжилгээ үнэлгээ нь улсын секторын аудит мөн үү?
 Онолын үүднээс хэлбэл улсын секторын аудитын нэг хэсэг болж орно.
2.Дотоод аудит ба Хяналт шинжилгээ үнэлгээ
 Баталгаажуулалтын тодорхой жишээ
 Санхүүгийн аудит
 “Ажилтан ажил үүргээ хууль журмын дагуу хэрэгжүүлж буй эсэх”-ийг
дүгнэхдээ холбогдох хууль журмыг мөрдлөг болгон дүгнэнэ.
 “Санхүүгийн тайланг зөв боловсруулсан эсэх”-ийг дүгнэхдээ олон
улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдлөг болгосон
байдлыг харж тодорхойлно.
 Дээр өгүүлсэн 2 тохиолдолд үндэслэл нь хууль болон нягтлан бодох
бүртгэлийн стандарт болох ба хариуцсан этгээдийн хувийн үзэл бодол
хамаарахгүй юм.
 Гүйцэтгэлийн аудит
 “Энэ жилийн төслийн явц 70%-иас давсан эсэхээр явц сайн эсвэл муу
байна гэж дүгнэх”гэсэн жишээнд үнэлгээний шалгуур нь “70% гэсэн
үзүүлэлт” –ийг тухайн хариуцсан этгээд болон аудитор тогтооно.
 “Бодлогын зөв зүйтэй эсэхийг дүгнэх”гэсэн жишээнд “Бодлогын үр
өгөөжтэй байдлыг” хариуцсан этгээд болон аудитор тодорхойлно.
 Дээр өгүүлсэн 2 тохиолдолд үнэлгээний шалгуурыг тогтооход хариуцсан
этгээд болон аудитор хувийн үзэл бодол нөлөөлнө.
2.Дотоод аудит ба Хяналт шинжилгээ үнэлгээ
 Санхүүгийн аудит болон гүйцэтгэлийн аудитын аль нь чухал вэ?
 Нэгэн төрийн байгууллагад 6 сарын хугацаанд нэг барилга барьж
дуусгах шаардлага гарчээ. Түүний үйл ажиллагаанд аудит хийв.
 Барилгын ажил дууссан ( Гүйцэтгэлийн аудитаар сайн үнэлгээ гарах
ёстой. ) . Гэвч , тендерийн дэс дарааллыг баримтлаагүй байлаа.
(Санхүүгийн аудитаар муу гэсэн үнэлгээ гарах ёстой.)
 Зохих
тендерийн
процедураар
ажил
гүйцэтгэгч
сонгогдсон.
(Гүйцэтгэлийн аудитаар сайн үнэлгээ гарах ёстой). Гэвч ажлын явц 30%
тай байв. (Гүйцэтгэлийн аудитаар муу үнэлгээ гарах ёстой. ) Зөвхөн нэг
талыг барьсан үнэлгээгээр ерөнхийд нь үнэлгээ өгөх боломжгүй ⇒аль аль
нь чухал юм.
 Хяналт шинжилгээ үнэлгээ нь улсын секторын аудит уу?
 Онолын үүднээс хэлбэл, улсын секторын аудитын нэг хэсэгт орох ба
“Гүйцэтгэлийн аудит”-ын нэг хэлбэр гэж хэлж болно.
 Дотоод аудит нь улсын секторын хэмжээнд чухам юунд аудит
хийх ёстой вэ?
 Байгууллагын удирдлагын зүгээс аль үйл ажиллагааны эрсдэлд
баталгаа хийлгэх, мөн сайжруулахыг хүсч байгаагаас хамааран
байгууллагуудын аудитын хүрээ янз бүр байна.
 Санхүүгийн аудит нь дотоод аудитын үндсэн үүргийг гүйцэтгэх ба
мөн гүйцэтгэлийн аудитыг хэрэгжүүлэхэд хэцүү тал байдгаас
санхүүгийн аудитыг хэрэгжүүлэх нь илүү гэж ихэнх хүмүүс ойлгодог.
3.Дотоод аудитын ажлыг гүйцэтгэх нь

Дотоод аудитын ажлыг дараахь дарааллаар гүйцэтгэнэ.

Ажил үүргийн процедурын хувьд гүйцэтгэлийн аудитаас тийм ч ялгаагүй .

Гагцхүү дотоод аудитын 3 жилийн дунд хугацааны төлөвлөгөөг гаргах шаардлагатай.
Plan
• Дотоод аудитын
орчинг бүрдүүлэх
• Дотоод аудитын
дунд хугацааны
төлөвлөгөө
боловсруулах
• Дотоод аудитын
жилийн
төлөвлөгөөний
санал боловсруулах
• Аудит тус бүрийн
төлөвлөгөөний
санал боловсруулах
(Эрсдлийн үнэлгээ
багтана.)
Do
• Аудитыг
хэрэгжүүлэх
(тухайн газар
дээр)
Check
• Аудитад хамрагдах
байгууллагад
мэдэгдэл хүргүүлэх
• Аудитын тайлан
боловсруулах
Action
• Сайжруулах
төлөвлөгөө
боловсруулж
хүргүүлэх
• Сайжруулах арга
хэмжээг
хэрэгжүүлэх
• Сайжирсан
байдлыг нягтлах
3.Дотоод аудитын ажлыг гүйцэтгэх нь
 Дотоод аудитын Олон улсын Практикийн онцлог чанарууд

Эрсдэлд суурилсан аудитын төлөвлөгөө

Дотоод аудит нь эрсдэлд суурилсан аудитыг төлөвлөнө.

Дотоод аудит дахь эрсдэл гэдэг нь байгууллагын зорилтоо хангахад
нөлөөлөх үзэгдэл үүсэх магадлалыг ( баталгаатай бус байдал) хэлнэ.

“эрсдэл” -ийн хэмжээ нь үүсэх магадлал болон нөлөөллийн
түвшингээр хэмжигдэнэ

Нөлөөллийн түвшин нь тоо хэмжээ, чанарын нөлөөллөөр
тогтоогдоно.

Дотоод аудит нь юуны өмнө бүх газар нэгж бүрийн үйл ажиллагаанд
эрсдэл хаана оршиж байгааг эрх зүйн актуудыг үндэслэн тогтооно.

Үйл ажиллагааны явцад олж авсан эрсдэлийн тухайд хяналт зөв
үйлчилж байгааг тодорхойлно.

Үйл ажиллагааны горимд зайлшгүй чухалд тооцогддог “эрсдэл”,
“хяналт”-г сайн тодорхойлж тухайн эрсдэл, хяналтанд аудитыг хэрхэн
явуулах төлөвлөгөөг боловсруулна.

Ерөнхийдөө 3 жилд байгууллагын гол “эрсдэл”, “хяналт”-д аудит
хийхээр төлөвлөгөө боловсруулдаг.


Эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөгөөнд нэлээн цаг хугацаа зарцуулдаг.!
Үүнийг нэвтрүүлэх шатанд байгууллагын эрсдлээ тодорхойлоход газар нэгж болгоны
дэмжлэг туслалцаа хэрэгтэй !
4. Дотоод аудит ба дотоод хяналт

Эрсдэл ба дотоод хяналтын хамаарлын тухай ойлголт

Тодорхой хэлбэл・・・

“A” гэдэг газарт мөнгөний орлого зарлагыг хэнэггүй ажилтан Батзориг хариуцах ба
тэрээр зөвхөн тооллогын ажил гүйцэтгэдэг байв. Тухайн газар байгуулагдсанаас хойш
5 жилийн турш уг ажлыг явуулсан ба нэгэн өдөр газрын дарга Дэлгэрмаа бэлэн
мөнгөө тоолоод үзтэл санхүүгийн бүртгэл дэх үлдэгдэл ба бэлэн мөнгө нь таарахгүй
байв. Тэгээд бас хэзээ хаана алдсаныг огт ойлгохгүй байв.


Тиймээс Дэлгэрмаа дарга “Өдөр бүр бэлэн мөнгөний үлдэгдлийг бүртгэлтэй тулгаж
байх” гэсэн дотоод хяналтыг бий болгосон.



i.
ii.

Төрийн нарийн бичгийн дарга Батсайханы хувьд энэ газрын “Бэлэн мөнгөний хяналт муу” гэсэн
эрсдэл нь санаа зовоосон асуудал болж байлаа.
Өдөр бүрийн хяналт шалгалтаар үлдэгдэл нийлэх болсон хэрнээ хариуцсан ажилтан алдаа
гаргах нь байсаар байв. Заримдаа боодол 1 сая төгрөгний орлого зарлагыг андуурах нь гардаг
тул санаа зовоосон асуудал оршсоор л байв.
Тиймээс давтагдаж буй энэхүү эрсдлийн хариу арга хэмжээ авч, “100 мянган төгрөгнөөс дээш
орлого зарлагын тухайд ахлах мэргэжилтэн шалгасны дараа цефэнд хийх” гэсэн “дотоод
хяналт”- бий болгов.
Энэхүү арга хэмжээгээр алдаа гарах нь нэлээн багассан боловч жижиг хэмжээний орлого
зарлагын алдаа гарсаар байв. Иймээс газрын дарга шинээр 2 дотоод хяналтыг бодож олов.
Банканд ашигладаг мөнгөний машиныг оруулах
Ахлах мэргэжилтнийг 50 мянган төгрөгнөөс дээш мөнгөнд хяналтын тооллого хийлгэдэг болгох.
Эрсдэлийг улам сайн хянахын тулд ямархуу дотоод хяналтыг бий болгох нь зүйтэй
вэ?



Дотоод хяналтыг бий болгоход хөрөнгө их орно. i.Тэгвэл мөнгөний машин
нэвтрүүлэх- түүний засвар үйлчилгээний зардал шаардлагатай , ii. Тэгвэл хяналтын
тооллого хийлгэхэд цаг зарцуулна (энд боловсон хүчний зардал үүснэ)
Иймээс , “Алдаа гарахаас хамгаалснаас олох ашиг” болон “ Хяналтыг нэвтрүүлсэн
зардал”-ыг харьцуулаад бодож үзэх хэрэгтэй .
Мөн , ① хяналтыг бий болгох нь удирдлагын хариуцлага болох, ②дотоод хяналтыг
нэмэгдүүлсэн ч түүнээс улбаалан “шинэ эрсдэл үүсэх магадлал”( системийн алдааны
эрсдэлд ) ч мөн анхаарах шаардлагатай.
4. Дотоод аудит болон дотоод хяналт

Дотоод аудит болон дотоод хяналтын тухайд дараахь асуудлыг
цэгцэлснээр ялгаа тодорхой харагдана.

Үндсэн ялгаа

Дотоод хяналт
:бүтэц ・ зохион байгуулалт

Дотоод аудит
:үйл ажиллагааны нэг хэсэг
Тодорхой өгүүлбэл:

Дотоод хяналт
: үйл ажиллагааны үр өгөөж болон үр ашиг,
санхүүгийн тайлангийн найдвартай байдал, үйл ажиллагаан дахь хууль
тогтоомжийн хэрэгжүүлэх гэсэн 3 зорилго хангагдана гэсэн зүй ёсны
баталгаа олж авахын тулд үйл ажиллагааны нэг хэсэг болгохын сацуу,
мөн тухайн байгууллагын бүх хүмүүс хэрэгжүүлэх процессийг хэлэх
ба хяналтын орчин, эрсдэлийн үнэлгээ , хяналтын үйл ажиллагаа,
мэдээлэл болон мэдээлэл дамжуулалт, мониторинг ( хяналтын үйл
ажиллагаа)гэсэн 5 үндсэн элементээс бүрдэнэ. (by The Committee of
Sponsoring Organizations of Treadway ; COSO)

Дотоод аудит:Дотоод аудит гэдэг нь байгууллагын үйл ажиллагааны
зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж, хуулийн дагуу, зүй
зохистойгоор шударга, бие даасан байр сууринаас байгууллагын үйл
ажиллагаанд дүгнэлт, үнэлгээ хийж , үүн дээр үндэслэн зөвлөмж,
сануулга өгөх аудитын үйл ажиллагаа бөгөөд удирдлагын үйл
ажиллагааг дэмжих ажил үүргийг хэлнэ.
4. Дотоод аудит ба дотоод хяналт
Дотоод аудит ба дотоод хяналтын ялгааг тодорхойлбол:
Хоорондын харилцан хамаарал


Дотоод хяналт дахь дотоод аудит
⇒Дотоод хяналтыг бүрэлдүүлэх хүчин зүйл болох мониторингийн гол
функцийн нэг нь дотоод аудит юм.
Дотоод аудитын нэгжид дотоод хяналтыг ашиглах нь
⇒Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааны зорилгод хүрэхэд дэмжлэг
үзүүлэхийн тулд аудитыг гүйцэтгэдэг ба энэхүү ажил үүргийн нэг хэсэг нь
дотоод хяналтыг үнэлэх юм.
Хууль
эрх зүйн
актыг
мөрдөх
Дотоод хяналтаас
харсан дотоод аудит
энд багтана.
Үйл
ажиллагааны
зохист
байдал
Мониторинг
Мэдээлэл ба
дамжуулах суваг
Хяналт
Эрсдлийн
үнэлгээ
Хяналтын
орчин
Санхүүгийн
тайлангийн
найдвартай
байдал
Үйл ажиллагааны нэгж А
Үйл ажиллагааны нэгж B
Үйл ажиллагаа 1
Үйл ажиллагаа 2
•
Дотоод аудитаар бүхэлд нь
үнэлнэ.
5. Дотоод аудит ба хяналт шалгалт
 Дотоод аудиттай холбоотой ойлголт болох хяналт шалгалтын дотоод аудитаас ялгаатай
талыг тодорхойлсноор дотоод аудитын тухай ойлголт гүнзгийрнэ.

Дотоод аудит ба хяналт шалгалтыг харьцуулбал:

Зорилго: Дотоод аудитаар “Байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, үнэ цэнийг
нэмэгдүүлэх”-ийг зорилго болгодог. Харин хяналт шалгалтаар “Ямар нэгэн
стандартыг барин үйл ажиллагаанд дутагдал, алдаа байгаа эсэхийг шалгах”-ыг
зорилго болгоно.


“Хяналт шалгалт” нь хууль эрх зүйн акт, эсвэл гэрээ зэрэгт үндэслэн (1)Үйл ажиллагааны
хэрэгжилтийн байдлыг үнэн зөв байгааг тухайн байгууллагын хянан шалгах үүрэг бүхий
этгээд шалгах (Жишээлбэл: Гэнэтийн шалгалт), (2) Санхүү (Нягтлан бодох бүртгэл)үнэн
зөв байдал хангагдаж байгааг шалгах (Жишээ нь: Санхүүгийн хяналт шалгалт)、(3) Эд
зүйлс болон үйлчилгээний чанар, стандарт шаардлагад нийцэж байгааг шалгах (Жишээ нь:
Чанарын хяналт шалгалт ) гэсэн 3 хэсэгт хуваагдана.
Энгийн жишээгээр тайлбарлавал:

Эрүүл мэндийн үзлэг хийх үеийн сувилагчийн ажил нь хяналт шалгалт, эмчийн
ажил нь дотоод аудит гэж ойлгож болно。


Сувилагч шинжилгээ авна. Шинжилгээ нь цусны, шээсний зэрэг биеийн байдлыг хэмжих
аппаратаар тоон үзүүлэлт болгон гаргаж ирэн байх ёстой заалтаас хэтэрсэн эсэхийг дүгнэнэ.
Өөрөөр хэлбэл биеийн байдлын сайн мууг дүгнэхийн тулд шинжилгээ хийнэ.
Эмч үзлэг явуулна. Үзлэгээр шинжилгээний дүнд үндэслэн өвчтөний яриаг сонсож онош
тогтоох нь үнэлгээ гаргаж байгаатай адил юм. Үнэлгээгээр өвчний үндсэн шалтгааныг
тогтоож, түүн дээрээ үндэслэн “Архи бага уу”, “Хөдөлгөөн хий”, “Сайн унтаж амрах
хэрэгтэй” , “Дахин шинжилгээ өг” зэрэг биеийн байдлыг сайжруулахын тулд гол
шаардлагатай, цогц арга хэмжээ авахыг зааварчилна. Өвчтөн тухайн сайжруулах зөвлөгөөг
дагаж өөрийн биеийн байдлыг (үнэ цэнийг нэмэгдүүлэх) сайжруулна
5.Дотоод аудит ба хяналт шалгалт

Зорилго нь өөр бол юугаараа ялгарах вэ?

Худалдан авалтын үйл ажиллагаанд зөрчил илэрлээ. Үүнийг юу гэж
үзэх вэ?


Хяналт шалгалтын хувьд хэн, хэзээ зөрчил гаргасан, бодит үйлдэл ямар
байсан бэ гэдгийг байх ёстой үйл ажиллагааны явцтай харьцуулан үзэж,
зөрчил гэж үзэх үү гэдэг талаас нь харж шалтгааныг тодруулах нь үндсэн
үйл ажиллагаа юм.
Дотоод аудитын хувьд зөрчил гарсан тохиолдолд үйл ажиллагааны горимд
эрсдэл өндөртэй, эсвэл хяналт султай хэсэг гэж үзэн аудитын төлөвлөгөөнд
тусгаж ажиллана. Мөн аудитын ажлаар хяналт сул байгаа нь тогтоогдвол
тухайн үйл ажиллагааны горим, хяналтад баталгаа өгөхгүйгээр сайжруулах
зааварчилгаа өгч ажиллах нь үндсэн ажил үүрэг юм.
6. Төгсгөлд нь

Дотоод аудит нь байгууллага бүр (удирдлага) түүний хэрэгцээ шаардлагыг мэдрэн өөрийн
санаачлагаар байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх ийн тулд бий болгох үйл ажиллагаа
тул тухай бүрийн зорилго, хэвшил, агуулга зэрэг нь байгууллагаасаа хамаарч өөр өөр байна.
Мөн хувийн хэвшлийн хувьд IIA-ийн зааварчилгаар дор дотоод аудит хангалттай хэвшин
тогтсон хэдий дотоод аудитыг нэвтрүүлээд удаагүй байгаа тул “хяналт шалгалт”, “хяналт
шинжилгээ үнэлгээ”-нээс ялгаатай байдлыг ойлгоход бэрхшээлтэй тал байдаг.

Гэсэн хэдий ч Монгол улсын хувьд Төсвийн тухай шинэ хуулинд дотоод аудиттай байхыг
үүрэг болгосон тул байгууллагууд дотоод аудитыг гүйцэтгэх шаардлагатай болоод байна.
Иимээс юуны өмнө байгууллагын удирдлага зөвхөн хуулийн хэрэгжилтийг хангахын тулд
биш сэтгэл зүрхнээсээ дотоод аудитын жинхэнэ хэрэгцээ шаардлагыг ойлгож ажиллах нь
чухал юм.

Нөгөө талаас авч үзвэл аудит нь өөрөө хөндлөнгийн ч бай дотоод аудит ч бай хамаагүй
байгууллагын удирдлагын түвшний албан тушаалтны зөрчлийг илрүүлэхэд хязгаарлагдмал
байдаг. Энэ нь дотоод хяналтыг бий болгож , хэрэгжүүлэх үүрэг нь байгууллагын удирдлагад
байдаг гэдгээрээ байгууллагын удирдлага өөрөө амархан бултаж чаддаг учраас юм. Иймд ер
нь дотоод аудитын хэрэгцээ шаардлагыг байгууллагын удирдлага ухамсарлахгүй бол жинхэнэ
утгаараа хэрэгжихэд хүндрэлтэй юм.

Мөн байгууллагын удирдлагаас үүдэлтэй зөрчил, ажилтны авлига зэрэг нь их үү бага уу
гэхээс биш ямар нэг хэмжээгээр аль ч улсад, урьд нь ч одоо ч оршиж байгаа ба энэхүү
үзэгдлийг улс орон хөгжих шатанд дайрч гардаг жамтай. Гэхдээ үүнийг дарахгүй бол улсын
цаашдын хөгжилд хортой.

Одоогийн нөхцөл байдалд Дотоод аудит нь жинхэнэ утгаараа хэрэгжиж, төрөл бүрийн зөрчил
дутагдлыг залруулбал засгийн газрын үнэ цэнэ нэмэгдэнэ. Иймд юуны өмнө Хөдөлмөрийн
яамны аудитад хамрагдах газар нэгжийн ажилтнуудад дотоод аудитын хэрэгцээ шаардлагыг
ойлгуулах нь эхний алхам болно.