2010-10-01 - Onom Foundation

Download Report

Transcript 2010-10-01 - Onom Foundation

Тэтгэлэгт Хөтөлбөрийн
Санхүүгийн Тайлагналын
Гарын Авлага
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ТЕХНИК МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ
СУРГАЛТЫН ТӨСӨЛ
Тэтгэлэгт Хөтөлбөр Хэрэгжүүлэгч
Гэрээт байгууллага
Төслүүдэд зориулав
1
• Тэтгэлгийн Санхүүжилт Хүсэх Захидал Маягт 4
• Төслийн Ажлын Гүйцэтгэлийг Зөвшөөрөх
Захиа - Маягт 4.1
• Төслийн ажлын гүйцэтгэлийг тодорхойлох
хуудас - Маягт 4.2
• Тэтгэлгийн санхүүжилтийн нэхэмжлэх
Маягт 4.3
2
Тэтгэлгийн санхүүжилтийн хүсэлт болон
олголт
•
•
•
•
•
“Төсөл хэрэгжүүлэх баг” нь “Тэтгэлгийн санхүүжилт хүсэх захиа” хүргүүлэх
замаар тэтгэлгийн санхүүжилт хүснэ. “Тэтгэлгийн удирдах зөвлөл”-ийн бүх
гишүүд энэхүү захиан дээр гарын үсэг зуран баталгаажуулах ёстой.
Тэтгэлгийн төлбөрийг тэтгэлгийн нийт үнийн дүнгээс тодорхой хувиар бодон
доорхи байдлаар хийнэ . Үүнд:
Нийт тэтгэлгийн 20%-ийг ажлын ерөнхий төлөвлөгөө болон тэтгэлгийн
санхүүжилт хүссэн эхний захианд үндэслэн олгоно.
Нийт тэтгэлгийн 30%-ийг явцын эхний тайлан, санхүүгийн тайлан болон
тэтгэлгийн санхүүжилт хүссэн хоёр дахь захиан дээр үндэслэн олгоно.
Нийт тэтгэлгийн 25%-ийг явцын хоёр дахь тайлан, санхүүгийн тайлан болон
тэтгэлгийн санхүүжилт хүссэн гурав дахь захиан дээр үндэслэн олгоно.
Нийт тэтгэлгийн 25%-ийг эцсийн тайлан, санхүүгийн тайлан болон
тэтгэлгийн санхүүжилт хүссэн сүүлийн захиан дээр үндэслэн олгоно.
3
Санхүүжилтийн тайлангуудад
тавигдах шаардлага
•
•
•
А. Үнэн зөв, шударга байдлыг сахих
Тэтгэлэг авагч сургалтын байгууллага нь энэхүү гарын авлагын дагуу санхүүжилтийн
тайлангуудыг гаргахдаа үнэн зөвөөр, баримтаар баталгаажуулан бэлтгэх хэрэгтэйг анхаарна уу.
Энэ нь юун түрүүнд танай байгууллагын төслөө амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн
зарцуулалтдаа хяналт тавих, санхүүгийн төлөвлөгөө хийхэд тань тус нэмэр болно. Түүнчлэн
ММСС-аас танай байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, тэтгэлгийн санхүүжилт хийх, мөн
цаашдын үйл ажиллагаанд тань туслан дэмжиж ажиллах үндэс суурь болно.
Б. Нягт нямбай байдлыг сахих
Тэтгэлэг авагч сургалтын байгууллага нь санхүүжилтийн тайлангуудыг гаргах, үүнтэй холбоотой
бүртгэл хөтлөхдөө нягт нямбай, зөв зохистой байдлыг хадгалах хэрэгтэй. Энэ нь танай
байгууллагын төслөө хэрэгжүүлэхтэй холбоотой, ялангуяа, төлөвлөлт хийх, үнэлгээ хийхэд
шаардлагатай, нарийн ангилагдсан мэдээллээр хангах ач холбогдолтой юм.
В. Цаг хугацаанд тайлагнах
Тэтгэлэгч авагч сургалтын байгууллага нь ММСС-ийн ТМБС төслөөс ӨТХ-т оролцогчдод зорилж
гаргасан Төслийн саналын хүсэлт болон ММСС ба танай байгууллагын хооронд байгуулсан
гэрээнд заасны дагуу санхүүгийн тайлангуудаа цаг хугацаанд нь ирүүлж байх ёстой.
4
Хүлээн зөвшөөрөгдөх санхүүжилт ба
зардлууд:
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
Хэрэв нийт зардал нь нийт тэтгэлгийн 20%-иас хэтрээгүй тохиолдолд, тэтгэлгийн хугацаа
дууссаны дараа тэдгээрт засвар үйлчилгээ хийхээр зохих ёсоор төлөвлөсөн бол 2,000
америк доллар хүртэлх нэгжийн өртөг зардал бүхий сургалтын материал, багаж хэрэгсэл,
тоног төхөөрөмж ба тавилга эд хогшлыг санхүүжүүлж болно.
Тоног төхөөрөмжийн зардал нь дээр дурдсанаас хэтрэх тохиолдолд Тэтгэлэгт хөтөлбөр
хэрэгжүүлэх гэрээт байгууллагаар дамжуулан ТМБС Төсөлд бичгэн тайлбар өгөх
шаардлагатай.
Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан нэмж авсан шинэ ажилтны цалин
хөлс
Төслийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолтой бичиг хэргийн зардал
Сургалтын гарын авлага материал бэлтгэх, хэвлүүлэх зардал,
Хэвлэл, радио, телевизээр төрлийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах
зардал,
Сургалт, ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хогшил, бараа
материал, эд зүйлс
Судалгааны ажилд гарах үндсэн зардал мөн шууд хамааралтай үйл ажиллагаа, семинар,
таниулга зэргийг явуулах зардал,
Төслийн үйл ажиллагаатай холбогдон гарах телефон, интернет, шуудангийн зардал,
Судалгааны ажил болон төслийн үйл ажиллагаатай уялдан зайлшгүй гарах гадаад, дотоод
томилолтын зардал төсөвлөсөн дүнгийн хүрээнд
Гадаад руу судалгаа болон төслийн томилолтын ажлаар явах эрүүл мэндийн даатгал
5
Тоног төхөөрөмжийн даатгал
Хүлээн зөвшөөрөгдөхгүй санхүүжилт ба
зардлууд:
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
•
Өндөр үнэтэй тоног төхөөрөмж ба тавилга эд хогшил худалдан авахыг
сайшаахгүй.
Нэг бүрийн үнэ нь 2000 ам.доллараас хэтрэхгүй бөгөөд нийт үнэ нь тэтгэлгийн
нийт дүнгийн 20%-иас хэтрэхгүй сургалтын материал, багаж хэрэгсэл, тоног
төхөөрөмж, тавилгын худалдан авалтын санхүүжилтийг дэмжинэ.
Төсөл хэрэгжүүлэгч байгаа байгуулагадад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг
үндсэн ажилтнуудын цалин.
Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны (нэмэлт) зардлуудыг
(оффисын түрээс, дулаан, цахилгаан гм) санхүүжүүлэхгүй.
Сургалтын байгууллагын аль хэдийн хэрэгжүүлээд дууссан үйл ажиллагааг
санхүүжүүлэхгүй.
Хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас гадуурх компьютер болон хэлний сургалт
семинарын зардлууд
Албан, албан бус дайллага, зугаа цэнгээн, талархал ба бэлгийн зүйлийн зардал,
Согтууруулах ундааны зардал
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Бусад тэтгэлгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардлууд
Цэрэг цагдаагийн үйл ажиллагаа
6
Аливаа татвар,
Санхүүгийн гарын авлага
зөвлөмжийн зорилго
Өрсөлдөөнт Тэтгэлэгт Хөтөлбөрт-д
саналаа ирүүлэн, тэтгэлэг авахаар
шалгарсан сургалтын байгууллага,
ажил олгогчдод тэтгэлэгт хөтөлбөрийн
санхүүгийн тайлангуудыг үнэн зөв,
нягт нямбай, цаг хугацаанд нь
боловсруулж, тайлагнахад нь туслах
юм.
7
Монголын Мянганы Сорилын Сангаас баталсан 2008
оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн “ Бэлэн мөнгөний
журам ”-д зааснаар:
• Ажлын байранд хадгалах бэлэн мөнгөний хэмжээ
250,000 төгрөгөөс хэтрэхгүй байна.
• Ажлын байранд бэлэн мөнгө нь зориулалтын сейф-д
хадгалагдах ёстой.
• Бэлэн мөнгө нь бага үнэтэй, жижиг зардлуудад
зарцуулагдах ёстой.
• Бэлэн мөнгө нь цалин, томилолт, тоног төхөөрөмж,
эд хогшил бусад зардлуудад зарцуулагдах ёсгүй
• Бэлэн мөнгөөр төлөгдөх нэг удаагийн төлбөрийн дээд
хэмжээ 100,000 (нэг зуун мянган төгрөг байна.
• Бэлэн мөнгөний тооллогыг сар болгон хийж
баримтжуулж байх
8
Тэтгэлгийн санхүүжилтийн
тайлангууд
• Маягт 1 – Зарцуулалтын тайлан
• Маягт 1.1 – Зарцуулалтын тайланд хавсрагдах баримтууд
• Маягт 2 – Мөнгөн гүйлгээний тайлангууд
– Маягт 2.1 - Бэлэн мөнгөний тайлан
– Маягт 2.2 - Банк дахь гүйлгээний тайлан / Төгрөг /
• Маягт 3 – Тоног төхөөрөмж, материал эд зүйлс худалдан
авалтын тайлан
• Маягт 3.1 – Тоног төхөөрөмж, материал эд зүйлсийн
худалдан авалтын тэмдэглэл
• Маягт 4 - Тэтгэлгийн санхүүжилт хүсэх захиа түүний
хавсралтууд
9
ТАЙЛАГНАХ ХУГАЦАА
• Явцын эхний тайланг АСХА, ТТХД төсөл
хэрэгжиж эхэлсэнээс хойш эхний 6 сарын
дотор ирүүлэх ёстой.
• Явцын хоёр дахь тайланг АСХА, ТТХД
төсөл хэрэгжсэнээс хойш нэг жилийн дараа
ирүүлэх ёстой.
• Эцсийн тайлангийн төслийг АСХА, ТТХД
төсөл хэрэгжсэнээс хойш 23 дахь сарын
дотор ирүүлэх ёстой.
10
Тайлагнах хугацаа
Тайлагнах өдөр
Нийт тэтгэлгийн 20%-ийг ажлын ерөнхий
төлөвлөгөө болон тэтгэлгийн санхүүжилт хүссэн
эхний захидлыг хүлээн зөвшөөрсөнөөр олгоно.
2010 оны 3 сарын 31
Эхний тайлан тайлагнах хугацаа
Тайлагнах өдөр
Нийт тэтгэлгийн 30%-ийг явцын эхний тайлан,
санхүүгийн тайлан болон тэтгэлгийн
санхүүжилт хүссэн хоёр дахь захидлыг хүлээн
зөвшөөрсөнөөр олгоно.
Явцын болон Тэтгэлгийн Санхүүгийн
Тайлангийн хамт
2010 оны 9 сарын 31
11
2 дахь тайлан тайлагнах хугацаа
Тайлагнах өдөр
Нийт тэтгэлгийн 25%-ийг явцын хоёр дахь
тайлан, санхүүгийн тайлан болон тэтгэлгийн
санхүүжилт хүссэн гурав дахь захидлыг хүлээн
зөвшөөрсөнөөр олгоно.
2011 оны 3 сарын 31
Явцын болон Тэтгэлгийн Санхүүгийн
Тайлангийн хамт
3 дахь тайлан тайлагнах хугацаа
Нийт тэтгэлгийн 25%-ийг эцсийн тайлан,
санхүүгийн тайлан болон тэтгэлгийн
санхүүжилт хүссэн сүүлийн захиан дээр
үндэслэн олгоно.
Тайлагнах өдөр
2012 оны 2 сарын 28
Эцсийн Тайлангийн хамт
12
Улирал бүр санхүүгийн тайлангуудаа
(Маягт 1, 2, 3) ирүүлэх ёстой.
• Улирал бүр санхүүгийн тайлан ирүүлэх хуваарийг
дор харууллаа. Үүнд:
• I улирлын тайланг тухайн оны 4 сарын 10-ны дотор
ирүүлэх
• II улирлын тайланг тухайн оны 7 сарын 10-ны дотор
ирүүлэх
• III улирлын тайланг тухайн оны 10 сарын 10-ны
дотор ирүүлэх
• IY улирлын тайланг тухайн оны 2 сарын 10-ны
дотор ирүүлэх
13
Тоног төхөөрөмж, эд зүйлсийн
бүртгэл
1. ХУДАЛДАН АВСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
БА БАРАА МАТЕРИАЛ ЭД ЗҮЙЛСИЙН
ТАЙЛАН - Маягт3
1. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭД ХОГШИЛ
ХУДАЛДАН АВАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ Маягт 3.1
14
НӨАТ-ын чөлөөлөлт
• ММСС нь Монгол Улсын Сангийн Сайдын 2008 оны 03
дугаар сарын 25-ны өдрийн 125 тоот тушаалын дагуу
НӨАТ-ийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт
болон “ Буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлийн
хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан тоног
төхөөрөмж болон бараа ажил үйлчилгээг НӨАТ-аас
чөлөөлөх журам”-ын 2.1 дэх заалтуудыг үндэслэн НӨАТаас чөлөөлөгддөг тул гарч буй төлбөр бүр НӨАТ
тооцогдоогүй дүнгээр төлөгдөж ҮТЕГ- ын даргын 2002
оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 93 дугаар тушаалаар
батлагдсан НӨАТ-ын падаанаар (чөлөөлөлтийн)
баталгаажигдана.
15
НӨАТ-ын чөлөөлөлтийг эдлэхдээ урьдчилан тухайн сар
улиралд худалдан авах зүйлсийн төлөвлөгөөгөө ММССийн худалдан авалтын хэлтэст ирүүлнэ
1.
2.
3.
4.
5.
Төлөвлөгөөг үндэслэн ММСС-ийн санхүүгийн хэлтэс
НӨАТ-ын падааныг олгоно.
Падаан авсан байгууллага зохих бараа, ажил үйлчилгээг
гүйцэтгэсний дараа НӨАТ хариуцсан ажилтантай зохих
журмын дагуу эргэн тооцоог хийнэ.
Тооцоог хийхдээ бэлэн бусаар хийж байгаа тохиолдолд
банкны төлбөрийн баримтыг 2%
Бэлнээр хийж байгаа тохиолдолд кассын орлогын
ордерыг зарлагын падааныг 2%
НӨАТ-ын падааны үндсэн 2 хувийн хамт буцааж өгнө
16
Ашиг сонирхлын зөрчилдөөн гаргахгүй
байх.
Үүнд:
• тэтгэлэгт хөтөлбөрийн мөнгийг бэлэглэх
• Худалдан авалтыг худал баримтаар
бүрдүүлэх
• Ажилтан сонгохдоо хамаатан садан, найз
нөхөд, ойр хүмүүсээ сонгох
•
17
ТАЙЛАНГАА ХААНА ХЭРХЭН ИРҮҮЛЭХ ВЭ?
• Тайлангуудыг гарын авлагад хавсаргасан тайлангийн
маягтаар бэлтгэн ирүүлэх ёстой.
• Цэвэр үзэмжтэй, цэгцтэй, ойлгомжтой байдлаар
хавтасласан байх шаардлагатай.
үдэж
• Шуудан, факс эсвэл э-мэйл-ээр илгээхийг зөвшөөрөхгүй.
• Дугтуйны гадна талд Төсөл хэрэгжүүлэгч багийн нэр ба
ММСС-ийн хооронд хийгдсэн тэтгэлгийн гэрээнд
тавигдсан тэтгэлгийн дугаарыг тавьсан байх ёстой.
18
Тэтгэлэгт Хөтөлбөр Хэрэгжүүлэх
Гэрээт Байгууллага
Оном Сан
Нисора Цамхаг 604, Токиогийн гудамж 14A, 1-р хороо
Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот 210149, Монгол улс
Утас: (976) 70157370
Факс: (976) 70157370
19