ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

Download Report

Transcript ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР
БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО
Төсвийн орлогын өнөөгийн байдал
2. Монгол
Улсын 2011-2013 оны
төсвийн бодлого, зорилт, баримтлах
зарчим
3. Монгол Улсын 2011 оны төсвийн
төсөл, цаашдын хандлага
1.
1. ТӨСВИЙН ОРЛОГЫН
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын бүрдэлт:
- Улсын төсөв
- Орон нутгийн төсөв
- Нийгмийн даатгалын сан
- Хүний хөгжлийн сангаас бүрдэж байна.
2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн
төсвийн орлого ДНБ-ий 38.1 хувийг, орон нутгийн төсвийн
орлого ДНБ-ий 4.3 хувийг тус тус эзлэхээр байна. Өөрөөр
хэлбэл, орон нутгийн төсвийн орлого нэгдсэн төсвийн
орлогын 11.3 хувийг эзэлж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн
орлогын 2010 оны хүлээгдэж
буй гүйцэтгэл /тэрбум төгрөгөөр/
2010 он
2009 оны
гүйцэтгэл
Төлөвлөгөө
ХБГ
1994.0
2645.7
2734.4
88.7
1620.5
2267.9
2339.8
71.9
352.1
354.3
347.3
-7.0
Хөрөнгийн
орлого
2.3
1.6
1.8
0.2
Тусламжийн
орлого
19.1
22.0
45.4
23.4
Үзүүлэлт
НИЙТ ОРЛОГО
Татварын орлого
Татварын бус
орлого
Зөрүү
2. БАРИМТЛАХ БОДЛОГО,
ЗОРИЛТ, ЗАРЧИМ
Төсвийн орлогын бодлого нь төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах
хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах,
төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар
хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх,
нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд
төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг
бүрдүүлэх бодлого баримтална. Мөн орон нутгийн бие даасан
байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг
нэмэгдүүлэх боломжийг орон нутагт олгох зорилгоор Иргэдийн
төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн татварын хувь хэмжээг
УИХ-аас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн
засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байх бодлогыг
баримтална.
Төсвийн орлогын талаар баримталж буй
томоохон бодлогын өөрчлөлтүүд
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхлэх
- ЗБҮӨАТ-ын тухай хууль хүчингүй болох
- Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр ногдуулах шинэ хууль
боловсруулах
- Агаарын бохирдол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын
хүрээнд онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах,
агаарын бохирдлын төлбөр ногдуулах
- Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилгоор
АТӨЯХАТ, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай
хуульд зарчмын хувьд өөрчлөлт оруулах
- Төрөөс үзүүлж буй үйлчилгээнд тэмдэгтийн хураамжийг
бүрэн ногдуулах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн
тухай хуульд өөрчлөлт оруулах
-
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ
БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Төсвийн тогтвортой байдлын
тухай
хууль
хэрэгжиж
эхэлснээр Тогтворжуулалтын
санд 164.6 тэрбум төгрөгийн
орлого төвлөрнө гэж тооцсон.
Эрдэс баялгийн үнийн тооцоо
2011 оны төсвийн төсөлд
Зэс 8425 $
 Алт 1250 $
 Нүүрс 65-128.8 $
 Молибден 34000 $
 Цайр 2000 $

◦ Хар тугалга 2000 $
Жоншны баяжмал 80-240 $
 Төмрийн хүдэр 81-102.5 $

Төсвийн тогтвортой байдлын тухай
хуулийн дагуу


Зэс 5983.1 $
Нүүрс 98.8 $
Тайлбар:
Төсвийн
тогтвортой байдлын тухай
хуулийн дагуу тухайн жилийн
төсвийн орлогын гурав ба
түүнээс
дээш
хувийг
бүрдүүлэх ашигт малтмалд
зэс, нүүрс орсон байна.
Зэсийн үнийн төсөөлөл
ЗБҮӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ
Зарим
бүтээгдэхүүний
үнийн
өсөлтийн албан татварын тухай
хууль 2011 оны 1 дүгээр сарын 1ний өдрөөс эхлэн хүчингүй болно.
2010 оны ХБГ-ээр 391.1 тэрбум
төгрөг төвлөрөх тооцоотой байна.
АШИГТ МАЛТМАЛЫН
ТУХАЙ ХУУЛЬ
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулснаар дэлхийн зах зээл дээрх
ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн
өсөлтөөс өсөн нэмэгдэх нөөц ашигласны
төлбөр ногдуулах зорилготой. Хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулснаар төсөвт 200 гаруй тэрбум
төгрөгийн орлого төвлөрөх боломжтой.
АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ
2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр УИХ-аар
хэлэлцэгдэн батлагдсан.
- Олборлосон түүхий нүүрсний кг тутамд 1-2 төгрөг
- Органик уусгагчийн кг тутамд 10-30 төгрөг
- Автотээврийн хэрэгсэлд нүүрсхүчлийн хийн
хэмжээгээр А-Е ангилалд 1800-9500 төгрөг
- Агаарын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах
хаягдлын кг тутамд 1-10 төгрөгийн албан татвар
ногдуулна.
Хууль хэрэгжсэнээр төсөвт 30.0 тэрбум төгрөгийн
орлого төвлөрөх боломжтой.
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН
ТУХАЙ ХУУЛЬ
Монгол Улсад сүүлийн үед импортоор орж ирж
буй суудлын авто машины тоо эрс өссөнөөс
автозамын ачаалал
нэмэгдэж, автозамын
хөдөлгөөнд нилээдгүй хүндрэл учруулах болсон
төдийгүй
улмаар нийслэл Улаанбаатар хотын
агаарын бохирдолд ч нөлөөлж байгаа тул
автозамын ачаалал, агаарын бохирдлыг бууруулах
зорилгоор онцгой албан татварын хувь хэмжээг
одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр онцгой
албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг боловсруулсан.
АТӨЯХАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ
Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах
зорилгоор
автотээврийн болон өөрөө явагч
хэрэгслийн албан татварын хувь хэмжээг УИХ-аас
баталсан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн
орон нутгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зам
засварын хөрөнгө оруулалтын бодлого, хил
гаалийн ачаалал, зах зээлийн эрэлт хэрэгцээ
зэрэгтэй уялдуулан тогтоож байхаар хуулийн
төсөл боловсруулсан.
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ
Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг
хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн
албан татварын хувь хэмжээг УИХ-аас
баталсан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн
хөрөнгийн байршил, зах зээлийн эрэлт
хэрэгцээ, бүс нутгийн онцлог, хүн амын
нягтаршил зэрэгтэй уялдуулан тогтоож
байхаар хуулийн төсөл боловсруулсан.
УЛСЫН ТЭМДЭГТИЙН
ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль
1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
батлагдсан. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулснаар тэмдэгтийн хураамжийн суурийг
өргөтгөж,
хувь
хэмжээг
инфляцийн
түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоож,
боловсронгуй болгох өөрчлөлтийг хийж
байна.
БУСАД ТАТВАРЫН ТАЛААР
Төсвийн орлогын талаар дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээс
гадна дараах хуулиудыг шинэчлэн боловсруулж,
хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд:
- Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хууль
- Нийслэл хотын албан татварын тухай хууль
- Жижиг хэмжээний ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүн,
хуулийн этгээдийн орлогын албан татварын тухай хууль
- Өнөөгийн татварын хуулиудад хэрэглэж буй ач холбогдол
багатай татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулахаар
бодлого баримталж ажиллаж байна.
3. МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ
ТӨСВИЙН ТӨСӨЛ
Төсвийн
орлогын
төлөвлөгөөний
төслийг
боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх
үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин
болон ирэх оноос хэрэгжиж эхлэхээр батлагдсан
хуулийн хүрээнд Засгийн газраас эдийн засаг,
нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй
бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн
өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг
тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг
2011 онд 3056.9 тэрбум төгрөгт хүрэхээр тооцлоо.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого
2005-2011 он /тэрбум төгрөгөөр/
АНХААРАЛ ТАВЬСАН
ЯВДАЛД БАЯРЛАЛАА