Сайэнсийн тэори Проф. С. Молор-Эрдэнэ Удиртгал  Эпистэмолог \философийн салбар\ дараах хоёр мэдлэгийг судална: 1.

Download Report

Transcript Сайэнсийн тэори Проф. С. Молор-Эрдэнэ Удиртгал  Эпистэмолог \философийн салбар\ дараах хоёр мэдлэгийг судална: 1.

Сайэнсийн тэори
Проф. С. Молор-Эрдэнэ
Удиртгал
 Эпистэмолог \философийн салбар\ дараах хоёр
мэдлэгийг судална:
1. Өдөр дутмын танин мэдэхүй
2. Сайэнсийн танин мэдэхүй
 Эпистэмолог дэскриптив бас норматив
1. Дэскриптив: мэдэж чадах уу? Яаж мэдэх вэ? Юу танин
мэдэж буй субэктийг танин мэдэхэд хүргэдэг?
2. Норматив \мэтодолог\: нэгэнлэг бас хамгийн сайн
танин мэдэхүйн мэтод бий эсэх? Сайэнсийн
мэтодуудыг юу гэж ойлгох? Эмпирийн баталгаа
тэориг үнэлэхэд зайлшгүй эсвэл хүрэлцээтэй?
Удиртгал
 Ихэнхи танин мэдэхүйн болон мэтодологийн
асуултууд танин мэдэж буй субэктээс
хамааралгүйгээр “мэдлэг” өгөдсөн мэт.
 Гэтэл матэриалист гэдгээрээ бид “мэдлэг өөрөө”
байхгүй гэх ёстой.
 Танин мэдэхүйн процэсс зөвхөн организмд явагдах
ба ямарт вэ гэхээр комплэкс нэрвийн
систэмүүдтэй. Тиймээс танин мэдэхүйн тэори
заавал биологи, психолог, социалын сайэнсийг
оролцуулна.
Таних
 Таних гэдэг нэрвийн систэмүүдийн активити тул
түүнийг нойро сайэнс мөн психобиологи гэх мэтээр
тайлбарлана.
 Таних эсвэл сурах үед нойронал систэмүүд болон
нойронууд вариабэл эсвэл констант залгагадана.
 Вариабэл дотроо рэгулар эсвэл иррэгулар.
 Рэгулар жишээлбэл нойронал систэм x хугацааны
мустэрээр эхлээд y гэсэн нойронал систэмтэй залгагдах
ба дараагаар z гэсэн нойронал систэмтэй залгагадана.
 Иррэгулар буюу гэнэт: нойронал систэм x бусадтай
стохастикаар залгагдана.
Мэдэх
 Хэдийгээр мэдэх танисны хариу гэдэгээр танихаас
ялгадаггүй ч тодорхой ялгаанууд өгөгдсөн:
Мэдлээ гэдэг:
1. Сэнс мотрын чадвар
2. Пэрцэптив чадвар буюу мэдрэмжүүд
3. Ухагдахуунууд ба хэллэг \сурсан, тогтоосон\
Нэрвийн систэмгүй гэвэл мэдэх чадваргүй:
Жишээ: ургамал, нэг эст гэх мэт организмууд.
Организм биш роботэр \компиутэр\ мэдэхгүй
\мэдлэггүй\.
Мэдэх
 Жишээ: Далайн нялцгай биет амитан сэлж чадна
гэхдээ би сэлж чадна гэдэгээ мэддэггүй.
Дэфиницион: Удамшисан мэдлэг гэж үгүй.
 Энд төрөхөөсөө мэдлэгтэй гэх боломжгүй. Яагаад
гэвэл зарим амитан өндөгнөөс гардаг. Тиймээс
төрхийн ба удамын хоёр ялгаатай.
“Мэдлэг өөрөө”
 Таниж буй процэсоос үл хамааран “мэдлэг гэж өөрөө”




өгөгдөөгүй.
Эрт дээр үед мэдлэг зөвхөн индивидуалуудын тархинд
Орчин үед тэмдэг, зураг, сийлбэр, үсэгэн бичгээр
мэдлэг гадагш хамт буй хүмүүстээ дамжидаг. Ингэж
мэдлэг хадгалагдаж, хуваалцаж бас өргөсөнө.
Информац солилцсоны дараа коммуникацыг хэрхэн
ойлгох вэ?
Информац солилцох бараа солилцохтой адил биш. Хоёр
индивидуумын тархинд сурах процэсууд явагдах ба
адилхан процэсууд тархинд конструкцлэгдэж эсвэл
рэконструкцлэгдэнэ. Хэрвээ конструкцууд хэт ялгаатай
явагдвал тэр хоёр хүн ойлголцохгүй.
“Мэдлэг өөрөө”
 Уран зурагийг хэн ч харахгүй гэвэл зүгээр л хэн ч
хараагүй матэри. Хэрвээ түүнийг тархин дотроо
мэдэрч эхэлэн рэконструцлэвэл, сэтгэж буюу
сэтгэлдээ буулгавал, үйлдэж эхэлбэл, бодож
эхэлбэл тэр зураг эксистэнц болно.
 Мэдлэг удамших боломжгүй гэсэний шалтгаан
тархинаас тархинд дамжин очих боломжгүй.
“Мэдлэг-ийн төрлүүд
 Нэгэнт энд мэдлэгийг онтологоор зөвшөөрөөгүй ч
танин мэдэхүйн процэссуудын “продукт”-уудыг яридаг.
Тиймээс хялбарчилал ба абстракчилал
 Мэдлэгийн төрлүүд:
1. Сэнс моторын мэдлэг: хэрхэн бүжиглэх, компиутэрт
бичих \шивэх\, харин амисгалах хамаарахгүй яагаад
гэвэл хүн түүнийг сураагүй.
2. Мэдрэмжийн мэдлэг: хөхөө шувууны дууг таних,
тэмээг хавтгайнаас ялгах \сурсан гэвэл\
3. Ухагдахууны буюу хэллэгийн мэдлэг: дэлхий нарыг
тойрдог гэдгийг мэдэх, амисгалах ямар үүрэгтэйг
мэдэх,
Мэдлэгийн төрлүүд
 Нэгдүгээр\примэр\ буюу хоёрдугаар \сэкундэр\
зэргийн мэдлэг
 Шууд ба шууд биш мэдлэг
 Өөрөө үзсэнээс гаралтай мэдлэг гэж жишээлбэл
судалгааны ажлын мэдлэг \шууд\
 Мэдлэгийн тухай мэдэх жишээлбэл “гэж хэлсэнийг”
сонссон, ном, ди ви ди, си ди
Анхааруулга: дээрх мэдлэгүүд үнэлгээгүй. Жишээлбэл
шууд мэдлэг рэлатив үнэгүй гэх боломжтой \ширээний
өнгийг бор гэж мэдэх\ Гэтэл зарим шууд биш мэдлэг
үнэтэй. Жишээ: багшийнхаа бичсэн номыг унших\
Хувийн ба нийтийн мэдлэг
 Надаас өөр хэн ч мэдэхгүй \хувийн\
 Хэрвээ хэн нэг хүн мэдчихвэл нийтийн буюу
интэрсубиэктив мэдлэг
 Хувийн мэдлэгийн төрлүүд:
1. Өөрийн төлөв буюу тархины процэс \яг одоогийн
сэтгэлээ мэдэх\
2. Нууцлах ёстой мэдлэг
Ухаангүй мэдлэг ба ухаантай
мэдлэг
 Ухаангүй мэдлэг буюу нууцласан мэдлэг: know how
 Ухаантай буюу эксплицит мэдлэг: know that




\мэддэгийгээ мэдэх\
Интэр субиэктив мэдлэг гэдэг обэктив мэдлэг биш.
Жишээлбэл интэрсубиэктив ид шидийн тухай болон
шашны догмын мэдлэгүүд обэктив биш.
Обэктив гэж ухагдахууныг бас эмпирийг шалгах
боломжтой.
Обэктив гэж заавал үнэний тухай биш.
Хэллэг обэктив гэхдээ буруу эсвэл субэктив гэхдээ үнэн
байх боломжтой. Дэлхий хоосон гэж обэктив гэхдээ
буруу. Би багшийн номыг дуустал уншина гэдгээ одоо
мэдэхгүй гэвэл үнэний талтай гэхдээ обэктив биш.
Мэдлэг ба үнэмшил
 Мэдлэг гэж үнэн ба зөвтгөсөн үнэмшил.
 Хүн мэдэхийнхээ өмнө үнэмших шаардлагатай.
 Мэдлэг үнэнийг ч бас обэктивитиг ч уридчилахгүй.
Мэдлэг субэктив эсвэл обэктив байх боломжтой.
 Мэдлэг бүрэн үнэнээс абсолут буруу хүртэл очих
боломжтой.
 Мэдлэг практикт ашигтайгаас шал хэрэггүй хүртэл
үргэлжилнэ.
 Тиймээс мэдлэг ба андуурал хоёрын эсрэг тэсрэг
“танин мэдэхүйн” тэоригйин сэдэв биш.
Мэдрэхүй ба ажиглалт
 Гадаад ертөнц зөвхөн эксистэнц гэвэл түүнийг
танин мэдэх боломжтой.
 Ертөнцийг танин мэдэх боломжтой гэхдээ
хэсэгчилж, ойролцоогоор бас алхамаар.
Мэдрэмж
 Мэдрэлийн мэдрэх буюу Сэнсорын рэцэптор
 Хүн чичирнэ, өлсөнө эсвэл өвдөнө. Гэтэл хүн
хүйтэнийг, өлсгөлөнг эсвэл өвдөх мэдрэмжгүй.
 Сэтгэх эсвэл мэдрэлийн мэдрэх гэдэг автоматаар
сэнсорын рэцэпторууд. Энд сэнсор л ажилласан.
 Мэдрэмж гэдэг мэдрэлийн мэдрэхүйг таних.
Жишээлбэл тэнгэрт дүрс хараад амитан гэх эсвэл
чимээ сонсоод түүнийгээ хөхөө шувууны дуу гэх.
 Мэдрэмж сэнсор дээр нэмж нойроны систэм
хэрэгтэй ба мэдэрсэн цочролуудад интэрпрэтац
өгнө.
Мэдрэмж
 Мэдрэмж гэдэг зүйлийг эсвэл учралыг тодорхойгоор




мэдрэмжлэх.
Мэдрэмж мэдрэлийн мэдэрсэнүүдийг интэрпрэтацлах
тул тархи санамжаараа болон хүлээлтээр юу гэж
мэдрэмжлэгдсэнийг тодорхойлно.
Тиймээс мэдрэмж копидохоос илүү конструкцлах
\болов уу\.
Мэдрэлүүд бидэнд ертөнцийн зураг нийлүүлэхгүй
харин тэмдэг нийлүүлнэ. Тэр тэмдэгийг эхлээд
интэрпрэтацласны дараа танин мэдэхүйн обэкт болно.
Юу мэдрэгдсэн бэ гэдэг мэдрэлийн эрхтэнд гарсан
өөрчлөлт.
Мэдрэмж
 Бүх хэрэгүүдийг мэдсэн мэдлэг шууд биш
буулгасан зураглал биш харин симболууд.
 Хэдийгээр орчиндоо буй обэктоор шалтгаалсан
мэдрэмжээр рэалитиг таних хэдий ч хүн рэал
юмсыг яг байгаагаар мэдрэмжлэхгүй харин бидэнд
хэрхэн тусаж буйгаар л мэдрэмжлэнэ.
 Обэкт ба мэдрэмжлэж буй субэкт хоёрыг ялгах гэж
тархи процэс шаардлагатай ба түүгээр юмсын
өөрийн талаар гипотэз ба тэори гаргана.
Тусгал буюу фэномэн
 Фэномэнализм:
Онтологийн фэномэнализм: юмс гэдэг
мэдрэмжлэгдсэнүүдийн багц, өөрчлөлт бүр
хүний л үзсэн үзэл. \Бэркэлэй хэлэхдээ: байх
гэдэг мэдрэмжлэгдсэн.\
2. Танин мэдэхүйн фэномэнализм: зөвхөн
фэномэнүүдийг л танин мэдэх боломжтой. \Кант
хэлэхдээ: тусгалын цаана рэал юмс буюу Ноумэна
далдлагдсан.
1.
Фэномэн ба рэал
 Сайэнсад тусгалын цаад талын рэалыг хайхдаа




мэдрэмжээс гадна ухагдахуунуудыг гаргах мөн тэори
гаргах ажил хийдэг.
Сайэнс мэдрэмжлэгдэхгүй юмсыг болон процэсийг
гипотэзээр тайлбарладаг.
Сайэнсад организмын гадаад тусгалыг “фэнотип” харин
шууд мэдрэмжлэгдэхгүй гэнийг “гэнотип” гэнэ.
Сайэнтистууд обэктив фактууд бий гэдэг ба тэдний
заримыг танин мэдэх боломжтой. Мэдрэмжээрээ биш
гэхэд ухагдахуунуудаар.
Рэализм тэгэхээр онтологийн ч бас танин мэдэхүйнч
сургаал.
Ажиглалт
 Мэдрэмж бүр ажиглалт биш.
 Мэдрэмж дотроо хоёр төрөл: спонтан ба чиглэсэн
буюу сэлэктив
 Чиглэсэн буюу сэлэктив мэдрэмжийг ажиглалт
гэнэ.
 Спонтан мэдрэмжийн үед хүн юмсыг хардаг.
Ажиглалтын үед хүн юмсыг хайдаг.
 Гудамжаар явж буй хүмүүсийг харан мэдрэмжлэнэ.
Хэрвээ танидаг хүн хайвал ажиглана.
Ажиглалт
 Ажиглалт сэлэктив тул хүлээлтээс, өмнөх




мэдлэгээс бас сонирхолоос хамаатай.
Ялгаатай гаралтай, ялгаатай мэдэх зорилготой бас
ялгаатай үнэлгээний систэмтэй хүмүүс ертөнцийг
ялгаатай харна.
Эмпиризмийн “толбогүй мэдрэмж” гэж үгүй.
Ажиглалт дотроо шууд ба шууд биш
Сайэнсийн ихэнхи ажиглалтууд шууд биш. Яагаад
гэвэл олон фактуудыг шууд ажиглах боломжгүй.
Жишээ: элэктрон, квазар, гэн, популац, атомын
коллизион, түүхийн учралууд
Дата
 Мэдрэмжийн болон ажиглалтын хариу: Дата.
 Дата гэдэг хэллэг тиймээс факт биш.
 Дата фактууд дээр тулгуурлах ба их бага ч үнэн,
бага үнэн гэвэл засварлах боломжтой.
 Хэрвээ дата фактуудад тулгуурлаагүй гэвэл худлаа.
Харийн гаригийн нисдэг хөлөг.
 Дата бас эвидэнцээс \баталгаа\ ялгаатай. Баталгаа
гэдэг дата ба түүгээр гипотэз буюу тэорид очно.
 Бие даасан баталгаа гэж үгүй.
Дата
 Рэал Сайэнсийн бүх дата-нууд эмпирийн. Тэр дата-нууд





ажиглалтын, хэмжилтийн буюу экспэримэнтийн.
Эмпирийн дата-нууд субэктив эсвэл обэктив.
Обэктивууд ажиглагчаас тусдаа дата-нуудын талаар
лавлана.
Субэктив дата-нууд сэтгэлийн, мэдрэмжийн, хүслийн
болон зорихуудын талаар информац өгнө.
“Х гэж сүүн тэжээлтэн” гэвэл обэктив харин “би
жаргалтай” гэвэл субэктив дата.
Субэктив дата-нууд натурын сайнсэд зөвшөөрөгдөхгүй
харин психолог ба социал сайэнсад зайлшгүй.
Дата
 Шууд ба шууд бус дата буюу примэр ба сэкундэр дата
 Сэкундэр дата: примэр дата-нуудыг статистикийн гэх
мэт аргаар гаргаж авна. Жишээлбэл маш олон тооны
дата цугларвал. Ийм үед статистик тооцоолж процэнт,
дундаж, зөрүү, коррэлац коэффициэнт гэх мэт бусад
статистикийн парамэтрүүд гаргаж авна.
 Хэдийд дата ашигтай вэ гэхээр хүний тархиар орж
гипотэз болон тэори бодож эхлэн түүнийг танин мэдэх
боломжтой гэвэл. Өөрөөр хэлбэл ойлгож чадах тархинд
орох чухал.