“Сайэнсийн тэори” Проф. С. Молор-Эрдэнэ Лэкц 9 11/6/2015 Судалгаа \Research\  Проблэм гэдэг хүний мэдсэн мэдлэг ба мэдэхийг хүссэн хүсэл буюу мэдэх ёстой хоёрын зөрөө. 

Download Report

Transcript “Сайэнсийн тэори” Проф. С. Молор-Эрдэнэ Лэкц 9 11/6/2015 Судалгаа \Research\  Проблэм гэдэг хүний мэдсэн мэдлэг ба мэдэхийг хүссэн хүсэл буюу мэдэх ёстой хоёрын зөрөө. 

“Сайэнсийн тэори”
Проф. С. Молор-Эрдэнэ
Лэкц 9
4/24/2020
1
Судалгаа \Research\
 Проблэм гэдэг хүний мэдсэн мэдлэг ба мэдэхийг
хүссэн хүсэл буюу мэдэх ёстой хоёрын зөрөө.
 Сайэнсэд хэрхэн асуултуудыг хариулдаг вэ?
1. Интуиц
2. Мэтодикийн шинжилгээ
4/24/2020
2
Интуиц
 Хүн нэг проблэмийг тайлахын тулд
Өөрийн мэдлэг
2. Бусдын тархийг
3. Номноос
мэдлэг хэрэглэнэ.
Гэтэл цоо шинэ мэдлэгтэй тааралдана. Тэгвэл дээрхи
3 хангалтгүй. Судлаач судалгаандаа одоо юу
хэрэглэж мэдэхийг оролдох вэ?
1.
4/24/2020
3
Судлаачын оролдлого
 Интуиц \зөн\
 Сэтгэх \feeling\
Дээрхи хоёр судлаачыг цааш зөв замаар ажлаа
явуулна.
Интуиц гэдэг шууд характэрлахад боломжгүй чадвар.
Интуицээр судлаач пробэм уу эсвэл эндүүрэл үү,
холбоотой юу эсвэл төсөөтэй юу гэсэнүүдийг харах
чадвар. Түүгээрээ ухагдахууныг эсвэл хипотэз
гаргана бас стратэг хөгжүүлнэ цаашилбал
экспэримэнтүүд төлөвлөнө. Өөрөөр хэлбэл түргэн
шинээр бодох бас түргэн шинээр үйлдэх.
4/24/2020
4
Интуицийн хязгаар
 Интуиц хангалттай биш
 Интуицээс цааш чадахгүй биш
 Интуиц туршлагыг орлохгүй
 Интуиц ухамсарыг орлохгүй
 Интуиц ажлыг орлохгүй харин ажилд удирдамж
болно.
 Интуиц мэтод руу аваачих ёстой тэгснээр баттай
танин мэдэхүйд хүрнэ.
4/24/2020
5
Мэтод
 Мэтод гэж хийх буюу үйлдэх удирдамж
 Мэтод гэж дүрэм ба дүрэмүүдийн хамтрал.
Замбараатай бас зорилготойгоор урагшлах
 Процэссийн элэмэнт бүрийн алхааг жагсаасан.
Жишэлбэл эхлээд үүнийг хий дараагаар түүнийг
хий.
 Тиймээс контэмплац, интуиц, тааварлах \үзэж
алдах, андуурах\ гэх мэт мэтодчилсон процэсууд
биш яагаад гэвэл тэд дүрэм бариж хийгдээгүй.
4/24/2020
6
Мэтод
 Олон мэтод гэнэрал буюу ерөнхий. Тиймээс судалгааны
олон салбаруудад хэрэглэх боломжтой. Жишээлбэл
сайэнсийн, экспэримэнтийн болон статистикийн мэтодууд.
 Зарим мэтодууд спэцифик. Тэд тодорхой салбаруудад л
хязгаарлагдсан. Спэциал мэтодуудыг “тэхник” гэж бас
нэрлэнэ. Тэхникүүд хэдийд сайэнсийнх вэ гэхээр дараах:
1. Компотэнцтэй хэрэглэгчид адилхан хариунд хүрвэл
2. Алтэрнатив мэтодоор шалгаж бас хянах боломжтой
3. Баталгаажсан хипотэз болон тэоринууд өгөгдсөн.
Дээрхи 3-ын нэг эсвэл хоёр нөхцөл биелэгдсэн мэтодыг хагас
сайэнс гэнэ. Нэг ч нөхцөл биелэгдэхгүй гэвэл сайэнсийн
мэтод биш
4/24/2020
7
Сайэнсийн мэтодын опционууд
Проблэмийг ол бас асуултаа тави. Хэрвээ асуулт
тавигдаагүй гэвэл 3-р алхам
2. Асуулт тод бас нэг бүрчилэн тави. Боломжоороо
матэматикчил
3. Асуултанд хэрэгцээтэй Информацууд, Мэтодууд
болон Инструмэнтүүд хай. Танил асуултуудыг шалга.
4. Проблэмийг цуглуулсан зүйлсээрээ шийдэх гэж
оролд.
5. Шинэ идэй ол. Шинэ эмпирийн дата-нууд бүтээ,
шинэ экспэримэнт гарга. Үүгээр Проблэмийг шийд
1.
4/24/2020
8
Сайэнсийн мэтодын опционууд
6. Асуултаа тодорхойгоор өгөгдсөн ухагдахууны болон
матэриаллаг багажуудаар хариул.
7. Одоо хүртэл хариулсан хариултаасаа гаргалгаа гарга.
Хэрвээ хариултууд хипотэз эсвэл тэори гэвэл тэндээсээ
уридчилал хэл. Шинэ дата-нуудаар хариулт гарсан
гэвэл одоогийн мэдлэгт ямар нөлөө нөлөөлөх вэ гэдэг
шинжил.
8. Санал\чилсан\ шийдлийг шалга. Хэрвээ шийдэл
хипотэз эсвэл тэори гэвэл уридчилсан хэллэг
тохиолдсон эсэхийг шалга. Хэрвээ дата-нууд гэвэл өөр
аргаар давтах. Хэрвээ шинэ мэтод гэвэл практикт
таарах эсэхийг турш. Хэрвээ хариу хангалтгүй гэвэл
дараагийн алхам.
4/24/2020
9
Сайэнсийн мэтодын опционууд
9. Алдаатай шийдэлийг засварла. Бүх процэсийг эхнээс
эхлүүлэх.
10. Хариу одоогийн мэдлэгт үйлчилж буй үйлчлэлийг
шинжил. Үүнээс гарах шинэ асуултыг формулд оруул.
Сайэнсийн мэтодууд бүх шинжилгээнүүдэд хэрэглэгдэж
болохоор нэг үгээр хэлэхэд хэрэглэгдэх ёстой.
Матэматикийн ч, эмпирийн ч, натурын сайэнсийн ч,
тэхнологийн ч бас оюуны ч салбаруудад адилхан
хэрэглэгдэх ёстой.
Мэтодик гэдэг мэтодуудын хамтрал.
Мэтодологи гэдэг танин мэдсэн мэтодуудаар ажиллах.
4/24/2020
10
Хипотэз
1. Таамаг ба Хипотэз
Практикийн ч, когнитивийн ч бас моралийн ч
проблэмуудыг шийдэхэд “таамаг” хэрэгтэй.
Жишээ: энэ жимсийг идэх үү хортой биш биз, энэ амитан
аюултай биш биз, энэ мод сүхний иш хийхэд хэрэгтэй
биш биз, миний үйлдэл надад сайн харин гэр орныхонд
муу биш биз гэх мэт асуултуудыг хүн хариулахад зөн
хэрэгтэй. \заавал хүнээс асуух биш өөрөө бодож сурах\
Таамаг бүр дараагийн таамагт хүргэх ба тэр таамаг юу
шийдэх ёстой вэ гэхээр үнэн эсэх, нөлөөтэй эсэх, сайн
эсэх.
4/24/2020
11
Хипотэз
2. Хипотэз гаргах замууд
Эмпиристүүдийнхээр судлаачын даалгавар хэдийд
дуусах вэ гэхээр хэмжилтүүдээ хийж бүх датануудаа цуглуулсан үед.
Түүний дараа судлаач информацуудаа нэгтэгэж
болгоомжтойгоор анхны ерөнхийлөл \индуктив\
гаргана. Энгийн хипотэз формулчлана.
Дата-нуудын хипотэзийн дэдукц үгүй. Тиймээс
хипотэз руу очих анхны зам индукц.
Ажиглалтуудаас ерөнхий дүгнэлтэнд хүрэх.
4/24/2020
12
Хипотэз
 Индукцийн хажуугаар ассоциац өгөгдсөн. Хэрвээ A ба B
хоёр олон удаа ар араасаа хэмжигдвэл судлаач A ба B
хоёр коррэлац гэсэн таамаг гаргана.
 Сайэнсийн туршлагагүй хүмүүс коррэлацгүй газар
коррэлац бий гэнэ.
 эксистэнц Коррэлац яриж буй дутагдал мухар сүсгийн
суури.
 Хипотэз зөвхөн дата-нуудаар хийгдэх биш бас нухацтай
бдлоос гарна. Жишээ: Харвэй гэж судлаач анхлан хүний
зүрх, артэр болон вэнүүд битүү тойрог систэм гэсэн
идэйд хүрсэн. Ингэж цэвэр бодлоороо ямар ч дата үгүй
хипотэз гаргасан.
4/24/2020
13
Хипотэзийн хэмжээ ба гүн
 Хэмжээний ба гүний ялгаатай хипотэзүүд өгөгдсөн.
1. Хипотэзийн хэмжээ ба түүний ялгаа. \экстэнсион\
a) Сингулар хипотэз. Жишээ: шувууны энэ төрх нийлэх
гэсэн өдөөж буй төрх. \бүжиглэх, ганганах\
b) Партикулар хипотэз. Нэгд: тодохой биш партикулар
хипотэз. Жишээ: “харийн гаригт амидрал бий.” Үүнд
газрыг ч заасангүй хугацаагч заасангүй. Тиймээс
шалгахад хүндрэлтэй. Яагаад гэвэл унивэрзээр
\огторгуйгаар\ явж хайх ажил гарна. Гэтэл энэ
хипотэзийг буруутгах боломжгүй. Хоёрт: тодорхой
партикулар хипотэз. Жишээ: хөндий амитан дотор
амидардаг симбиот замаг. Хаана гэдгийг заасан.
4/24/2020
14
Хипотэзийн хэмжээ ба гүн
в. Унивэрсал буюу ерөнхий хипотэз. Нэгд хашигдмал
унивэрсал хипотэз. Жишээ: Энэ нуурын бүх загас
хордсон. Заасан обэктууд тодорхой газар болон
хугацаанд хашигдсан. Хоёрт хашигдаагүй
унивэрсал хипотэз. Жишээ: Бүх протонууд
кваркаас бүтнэ. Иймэрхүү хипотэзийн буруутгах
боломжтой. Ганцхан эсрэг жишээ гаргахад.
Гэхдээ бас л бүтэн унивэрзээр хайх ажил гарна.
Тиймээс зөвшөөрөгдсөн тэори гэсэн сулхан
ухагдахуун сайэнсэд хэрэглэнэ.
4/24/2020
15
Хипотэзийн хэмжээ ба гүн
2. Хипотэзийн гүн. Хипотэз зөвхөн ялгаатай
хэмжээнүүдтэй биш бас ялгаатай гүнүүдтэй.
Дэфиницион: “хипотэз ядаж нэг трансэмпирийн
ухагдахууныг \матэматикийн болон логикийн
ухагдахууны хажуугаар\ агуулах ёстой. Тэгээгүй
үед хипотэз “өнгөцхөн”.
Жишээ: олон зуун жил тэмбүүг арисны өвчин гэсэн.
Микробиолог хөгжсөнөөр гүн \трансэмпирийн\
хипотэзийг формулчилсан. Үүгээр тэмбүү
микробоор шалтгаанчилагдсан.
4/24/2020
16
Хипотэзийн мэтодологийн статус
 Таамаглал бүр адилхан үнэт биш.
 Нухацтай судлахад хипотэзүүд сулхан, өнгөцхөн, бага
үнэн тал руугаа, шалгах боломж бага. Тиймээс
хипотэзүүдийг дараахаар ялгана:
1. Субстанцтай хипотэз: фактуудыг дүрслэх, тайлбарлах,
эсвэл уридчилан хэлэх
2. Субстанц үгүй хипотэз: үнэлэх ба норматив. Эдгээр
судалгааг болон ажлыг удирдана.
3. Мэтодологийн хипотэз: фактыг судлах инструмэнт
болон мэтодын хир хэрэгцээтэйн талаарх хэллэг.
4. Аксиологийн хипотэз: үнэлгээ өгөх. Тэори A
тодорхой фактуудын талаар тэори B ээс илүү
тайлбарлаж чадах
4/24/2020
17
Хипотэзийн мэтодологийн статус
 Тодорхой хипотэз мэдлэгийн санд хамаатай эсвэл
хамаагүй. Хэрвээ мэдлэгийн санд өөрөөр хэлбэл тэорид
хамаатай гэвэл систэмик хипотэз гэнэ. Хэрвээ тэорид
хамаагүй гэвэл изолацлагдсан хипотэз гэнэ.
 Сайэнсад систэмик хипотэзийг хэрэглэнэ. Харин
ихэнхидээ өдөр дутмын амидралд изолацлагдсаныг
хэрэглэнэ.
 Изолацлагдсаны жишээ: Динозаврын тархи жижиг тул
комплэкс ахуйдаа зохицож чадалгүй устсан. Энэ
хипотэзид зөвхөн тусгалаа хэлсэн ба динозаврын устсан
тухай хэлсэн. Харин динозавр яагаад олон сая жил
амжилттай үржсэн тухай хэлээгүй.
4/24/2020
18