Музейн сан хөмрөгийг бүртгэх, баримтжуулах маягтууд

Download Report

Transcript Музейн сан хөмрөгийг бүртгэх, баримтжуулах маягтууд

МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙГ
БҮРТГЭХ, БАРИМТЖУУЛАХ
МАЯГТУУД
Монголын Үндэсний Музей
эша Д.Бумаа Ph.D, дэд проф.
2012.12.19.
Музейн сан хөмрөгийг бүртгэх,
баримтжуулах заавар
• Монгол Улсын Боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайдын 2012 оны 06
дугаар сарын 25- ны өдрийн А/355 тоот
тушаалыннэгдүгээр хавсралтаар заавар
(7 бүлэг бүхий 19 хуудас)
• Бүртгэх, баримтжуулах зааврын маягт
62 маягт (ББЗМ 1-62) хоёрдугаар
хавсралтаар тус тус батлагдсан.
Сан хөмрөгийн анхан шатны
бүртгэл (Тоо бүртгэл)
• музейн эд өлгийн зүйлийн хууль эрх
зүйн байдал,
• түүний хөдөлгөөн ба
• хадгалалт хамгаалалтын холбогдолтой
баримт бичгүүд орно.
Хоёр дахь шатны бүртгэл- Эрдэм
шинжилгээний бүртгэл
• Тухайн цуглуулгын эд өлөг нь бусад
цуглуулга ба дэлхий дахины хувьд ямар
утга учир, ач холбогдолтой талаар
хангалттай бүрэн бүтэн мэдээлэл
өгөхийг хичээдэг
Сан хөмрөгт хүлээж авсан
бүртгэлд
• Музейд авсан тухай мэдээллийг
оруулахаас гадна менежмент ба
аюулгүй байдлыг хангах зорилготой эд
өлгийн зүйлийн дугаар, физик шинж
чанар, онцлог, хадгалалтын байдал
болон байршил байх бөгөөд үнэ ба
зохиогчийн эрхийн холбогдолтой
мэдээллийг оруулж болдог байна.
Running A Museum: A practical Handbook.
ICOM, 2004. p.34.
• Үнэ ба зохиогчийн эрхийн тухай
мэдээллийг оруулж болно.
• Харин каталогийн мэдээлэл нь гарал
үүсэл, түүх, ном зүй ба шинжлэх ухааны
ангилалд оруулсан мэдээлэл байна.
САн хөмрөгт хүлээж авсан
бүртгэлийг
• эд өлгийн зүйлийн тоо ширхэг, байршил,
хөдөлгөөнийг хянах, тоолох, мэдээллийг хайж
ашиглахад дөхөмтэй эд өлгийн зүйлийн
бүртгэлийн явцыг хянах ажлын хуудас
(worksheet), сан хөмрөгт нэг бүрчлэн бүртгэсэн
бүртгэл, каталогийн хуудас, карт зэрэг
мэдээллийн маягтуудыг хөтлөхөд суурь
болгодог байна.
• The New Museum Registration Methods. Edited
by Rebecca A.Buck and Jean Allman Gilmore.
American Association of Museums. 1998. P.3.
• Дараагийн шатанд эд өлгийн зүйл нэг
бүрийн талаар тайлан тооцоо гаргах
болон аюулгүй байдлыг хангахад
шаардлагатай мэдээллийг бүртгэдэг.
• Бүртгэлийн зориулалтаар үзмэрийг
тодорхойлж бичнэ.
• Хэн, юу, хаана, хэзээ, яаж
•
• Илүү өргөтгөсөн хайлтын үед юуны
тухай, ямар хэрэгтэй
2.1.Эд өлгийн зүйлийг хүлээн авах
Авах эсэх?
1. Өргөдөл
2. Эд өлгийн зүйлийн тухай мэдээлэл
3.1 Музейд санал болгосон эд өлгийн зүйлийн акт
3.2. Цуглуулгын жагсаалт
4. Эша-ны тодорхойлолт, санал
5. Үзмэр авах зөвлөлийн хурлын тэмдэглэл
Авсан бол
1. Гэрээ
2. Музейд эд өлгийн зүйлийг хүлээж авсан акт:
өмчлөлийг шилжүүлсэн гарын үсэг зэрэг
3. Талархлын батламж
-“...... Онд авсан эд өлгийн зүйл” хавтаст
Аваагүй бол
.... Оны санал болгосон эд өлгийн зүйл” хавтас
Музейд түр ашиглахаар авсан: түрээслэсэн
- “Түр ашиглах үзмэр, эд өлгийн зүйл” хавтас
• Актыг “Эд өлгийн зүйлийн хувийн хэрэг.
Хувийн дугаар ... ” хавтаст хийнэ.гэсэн
заалтыг хассан.
• Өгсөн хүний зарим мэдээлэл Нууц
2.2. Эд өлгийн зүйлийг музейн
сан хөмрөгт бүртгэх
• Үзлэг, цэвэрлэгээ, гэрэл зураг
• Үзмэр, эд өлгийн зүйлийн бүртгэлийн
хуудас: анхдагч мэдээлэл ба бүртгэснээ
нэгтгэж хянана.
• Сан хөмрөгт хүлээн авсан дэс
дарааллын дагуу эд өлгийн зүйлд
хувийн дугаар өгч, Ерөнхий бүртгэлд
бүртгэж, эзэмшлийг баталгаажуулна.
Эд зүйл музейн эзэмшлийн
гэдгийг
• Хувийн дугаар
• Сан хөмрөгт авсан бүртгэл
Эд зүйлийг олоход:
• Каталогийн карт
• Байршлын систем
Сан хөмрөгт хэдэн эд өлгийн
зүйлтэйгээ мэдэхэд
• Сан хөмрөгт авсан бүртгэл –Ерөнхий
бүртгэл
• Каталогийн карт
ТООЛЛОГО ХИЙХ, МЭДЭЭЛЭЛ ОЛОХ
• Хувийн дугаар, сан хөмрөгт авсан
бүртгэл, карт, байршлын систем, индекс,
бүртгэлүүдийн талаарх мэдээлэл
• Ерөнхий бүртгэл нь
Сан хөмрөгт хэзээ хэдэн ямар эд өлгийн
зүйл музей хүлээн авч албан ёсоор
бүртгэснийг тооцох бүртгэл тул бүртгэн
баримтжуулалтын хамгийн чухал үе шат
юм.
Сан хөмрөгт эд өлгийн зүйлийг
оруулах бүртгэлд:
• Эд өлгийг сольж болохооргүй танигдахуйц,
алдагдсан тохиолдолд олоход хэрэгтэй: юу,
хэзээ, хаанаас яаж гэдэг асуултад хариулна.
• Эд өлгийн зүйлийн нэр, зориулалт, эх үүсвэр,
гарал үүсэл, бүтээгдсэн газар, бүтээгдсэн он
цаг, материалын шинж чанар, товч
тодорхойлолт
• Музейд анх хэзээ ирсэн
• Ямар арга замаар сан хөмрөгт авсан
• Музейн бүртгэлд албан ёсоор хэзээ бүртгэгдсэн
• Бүртгэлээс хасагдсан тухай бичдэг байна.
• Ерөнхий бүртгэлд бүртгэгдсэн үндсэн ба
туслах сан хөмрөгөөс гадна судалгаа,
сургалт ба сурталчилгааны, туслах
хэрэглэгдэхүүний сан хөмрөг үүсгэж,
үзмэрийн шаардлага хангахгүй эд
өлгийн зүйлийг судалгаа, сурталчилгаа,
сургалтад хэрэглэх талаар тодруулав.
• Эд өлгийн зүйлийг сан хөмрөгчийн
хариуцлагад хүлээлгэж өгөх,
• Үндсэн сан хөмрөгийн төрөлжсөн
бүртгэл хөтлөх,
• Төрөлжсөн карт
• Сан хөмрөгийн төрөлжсөн каталогийг
үүсгэн, эд өлгийн зүйл, түүний
холбогдолтой мэдээллийг нийтийн
хүртээл болгох нөхцлийг бүрдүүлэх
талаар тусгасан.
Каталогжуулалтын ач холбогдол:
• Бүх эд өлгийн зүйлийг бүрэн каталогжуулах нь
сан хөмрөгт чанарын анализ хийх бололцоо
олгоно. (бүтэц, агуулга, ач холбогдол, онцгой
үзмэрүүд болон нийтлэг үзмэрүүд)
• Тоон анализ хийж, тооцоо гаргах бололцоо
олгодог байна. (Хэдэн нэгж ширхэг, цуглуулгын
төрөл, эд өлгийн физик шинж, түүхэн цаг үе,
материал, бүртгэгдсэн ба каталог хийгдсэн эд
өлгийн эзлэх хувь, үзүүллэгийн, судалгааны ба
нөөц эд өлгийн зүйл гэсэн ашиглалтын
ангиллаар хэдэн үзмэр байгааг гаргах)
• ОУМЗ-ийн гарын авлага номд
“Каталогжуулалт гэдэг нь эд өлгийн
зүйлийг музейн сан хөмрөгийн тогтсон
системд хамааруулж, түүнийг дүрсэлсэн
тодорхойлолт, гарал үүсэл, сан хөмрөгийн
бүртгэлийн дугаар, хувийн дугаар ба сан
хөмрөг дэх байршлыг бүртгэхийг хэлнэ.”
Гэж тодорхойлжээ.
• Running A Museum: A practical Handbook.
ICOM, 2004.p.207.
2.4.Индекс ба хайлтын систем
бий болгох:
•
•
•
•
Эд өлгийн зүйлийн карт
Индекс
Нэр томьёо боловсруулах
Байршлын систем
“Музейн ажлын үндэс” номд карт
тус бүрд дараах
мэдээллийг зайлшгүй оруулах хэрэгтэй гэжээ. Үүнд:
• Музейн нэр
• Таних дугаар (монголын: Хувийн дугаар)
• Ангиллын нэр
• Музейд оруулсан буюу авсан арга зам (хандив,
олдвор, худалдаж авсан буюу түрээслэсэн)
• Музейд хүлээлгэн өгсөн эх үүсвэр (Хэнээс хүлээн
авсан, хандивлагч, борлуулагч буюу түрээслүүлэгч)
• Музейд авсан огноо
• Эд өлгийн зүйлийн түүх
• Музейнүүд тоо бүртгэлийн картаас
гадна цөөн асуулт бүхий хайлтын бусад
картуудыг хийдэг. Хайлтын жижиг
картад эд өлгийн зүйлийн тухай үндсэн,
зайлшгүй байх ёстой мэдээлэл ордог.
Үндсэн мэдээлэлд эд өлгийн зүйлийн
хувийн дугаар, байрлал, нэр,
хадгалалтын байдал хамаарна гэж
зарим номд бичсэн байна.
• Картад нэрээс гадна ангиллыг бичнэ. Ж:
Гал тогооны хэрэглэл гэдэг ерөнхий
ангилал, харин хайрууулын таваг гэдэг
тодорхой нэр томьёо
• Каталогийг хийхдээ эхлээд ангиллын
бүдүүвч зураг эсвэл жагсаалт хийнэ.
Ангиллын нэгж бүрийг индекс
тэмдэглэгээгээр тэмдэглэж картыг
байрлуулна. Ангиллын бүдүүвч нь нэгж
хоорондын хамаарлыг харуулна.
• Эд өлгийн зүйлийг музейд өгсөн хүний нэр,
он, эд өлгийн ангилал төрөл, байрлал,
гарал үүсэл, бүтээгчийн нэр, материал,
хийц, түүхэн үе зэргээр нь индексжүүлнэ
Цуглуулгын анализ хийхэд
• Индексжүүлсэн файлууд
Үзүүллэг зохион байгуулах, Судалгаа
хийхэд
• Индексжүүлсэн файлууд,
• Бүртгэлийн талаарх мэдээлэл
Урьдчилан сэргийлэх консерваци хийхэд
Индексжүүлсэн файлууд хэрэгтэй.
Хөдөлгөөний хяналт
•
•
•
•
•
Бүртгэлээр хянах ажиллагаа нь
дараах төрөлтэй байна.
Бүртгэлд бүртгэх
Нийт сан хөмрөгийг тодорхой
давтамжтай шалгах
Гэнэтийн шалгалт хийх
Алдагдсан үед тоолж шалгах
2.5.Эд өлгийн зүйлийн хөдөлгөөний
зохион байгуулалт
•
•
•
•
•
•
•
•
•
•
Хадгалалтын байдлын тодорхойлолт
Акт
Жагсаалт
Байршлын картаар хянах
Сан хөмрөг солиход нүүлгэсэн бүртгэл
Судлаачид үйлчлэх
Сэргээн засварлуулахад зохицуулалт
Ашигласан байдлын бүртгэл
Хөдөлгөөний тайлан тооцоо
8 маягт
2.6. Эд өлгийн зүйлийг
бүртгэлээс хасах
• Журам
• Эша, сан хөмрөгчийн санал
• Акт, хавтас
• Эд зүйлийг сан хөмрөгөөс шилжүүлж, хассан
бол мэдээллийг хадгалахаас гадна шилжүүлсэн
музейд бүртгэлийн хувийг өгнө. Үндэслэл ба
албан ёсны зөвшөөрлийг баримтжуулна.
• Судалгаа ба сургалт сурталчилгааны сан
хөмрөгөөс хасах
Гурав. Сан хөмрөгийн тооллого
• Ерөнхий бүртгэлтэй тулгах боловч бусад
бүртгэлийг мөн тулгана.
• Үргэлжлэх хугацаа тооноос хамаарна
• Хяналт
• Маягт 12
Дөрөв. Сан хөмрөгийн бүртгэл,
баримт бичгийн хадгалалт
•
•
•
•
Ангилан хадгалах
Архивын журам
Бүртгэлд ажилтнууд хяналт тавих
Эд өлгийн зүйлийн хувийн хэрэг. Хувийн
дугаар.......... Хавтас
• Бүртгэлийг аюулгүй байдалд хадгална.
• Цахим бүртгэлийн ашиглалт
хязгаарлалттай байхаас гадна хөрвөх
чадвартай байлгана.
Тав. Сан хөмрөгийн бүртгэл хөтлөлт,
хариуцлага
• Үзмэр, эд өлгийн зүйлийг бүртгэж баримтжуулахад
музейн захирал, бүртгэл-мэдээллийн санч, сан
хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтны гүйцэтгэх
үүрэг хариуцлагыг тодорхойлсон.
• Шинэ цуглуулгын бүртгэл хяналт тавих
• Захирал хүлээлцэхэд Ерөнхий ба төрөлжсөн
бүртгэлийг хүлээлцэнэ.
• Сан хөмрөгийн өрөөний журам: орж гарах, түлхүүр,
орчны хяналт
• Үзмэр авах зөвлөл
• Тайлан
Зургаа. Бүртгэх, баримтжуулах зааврын
маягт
Долоо. Бусад зүйл
Бүртгэл зохих ёсоор хийгдээгүй
бол
• Сайжруулах хөтөлбөр боловсруулах,
хуучин бүртгэл, актуудыг шүүх, эд
зүйлийн үндсэн мэдээлэл бүхий
тооллого хийх,
• Сан хөмрөгийн өрөө болон үзүүллэгт
буй үзмэрийнхээ хадгалалтын байдал,
сан хөмрөгт оруулж бүртгэсэн бүртгэл,
төрөлжсөн бүртгэл ба каталог зэргийн
мэдээллийг шалгаж, жигдлэх
• Төрөлжсөн бүртгэл болон каталогийн
сацуу эд өлгийн зүйлийг сан хөмрөгт
анх бүртгэсэн бүртгэлийн дэвтрийг
дахин хийж болдог. Ингэхдээ тодорхой
эд өлгийн зүйлийн музейд ирсэн эх
үүсвэр буюу хэнээс ирсэн тухай
мэдээллийг тодруулах ажил хийнэ.
• Эд зүйл нэг бүрийн тухай мэдээллийг
бүрдүүлж бүртгэхээс гадна тухайн
цуглуулгад холбогдох шинжлэх ухааны
судлагдахуун, сэдвийн талаар мэдээлэл
цуглуулдаг.
• Цуглуулгатай холбогдох хүмүүс,
байгууллага, соёлын талаар судалгаа
хийж, цуглуулгыг хандивлагчид, цуглуулагч
нар, бүтээгчид, өмнөх өмчлөгч ба ашиглаж
байсан хүмүүсийн тухай судална.
• Эд өлгийн зүйлийн тухай бүртгэлд эд
өлгийн зүйлийн музейд ирэхээс өмнөх
түүх, музейд ирснээс хойш
түрээслүүлсэн, үзэсгэлэнд тавьсан,
сэргээн засварлуулсан ба сан
хөмрөгөөс гаргасан бүх мэдээллийг
тухай бүрд нь хугацаа алдалгүй тусгана.
• . д/д
• Хувийн дугаар: МҮМ2000.5.2.
• Зүмбэр хээтэй ширээ, гэр орон сууц
дотоод тавилга
• А.Найман тахил, луу, угалз, үүл бад хээг
товойлгон зүмбэрдэж, алтан бронзоор
будсан, гурван давхар, дунд гурван
шургуулганд хөнгөн цагаан татуургатай.
• Хэмжээ: Ө 75,5 см; У 61 см; өргөн
• Нэг үзмэрийг тодорхойлон бичих нь тухайн
музейн цуглуулгад хамаарна. Ж: нь
археологийн сан хөмрөгийн аяга ба түүхт
хүмүүсийн сан хөмрөгийн аягыг
тодорхойлон бичих нь өөр өөр байна.
Археологийн сан хөмрөгийн аягыг
археологийн дурсгал талаас нь бичих тул
бүтээсэн хүн, цаг хугацаа, олдсон газар
• Түүхэн хүмүүсийн сан хөмрөгийн аяганаас
хэзээ хэн ууж байсан нь чухал юм.
• Хувийн дугаар: МҮМ2012.4.6
• Нэр: хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Гончигийн
Ардын хувьсгалын
• 50 жилийн ойн медаль
• Төрөл зүйл: төрийн шагнал
• Материал, арга техник: Металл, цутгасан, пааландсан
• Хэмжээ: 48 х 34 мм, тоо ширхэг: 1
• Тодорхойлолт: Энгэрт зүүдэг медаль, зууван хэлбэртэй,
улаан хөх өнгөтэй медаль, төв дунд нь төрийн далбааны
дүрслэлтэй, “Ардын хувьсгалын 50” гэсэн бичигтэй. Ар
талд: Шаргал эргүүлдэг түгжээтэй.
• Хадгалалтын байдал: паалан дээр толботой
• Бүтээсэн: Монгол улсын УИХ-ын
шийдвэрээр
• Хэрэглэж байсан хүн, он цаг: Хувьсгалт
тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Гончиг
шагнуулсан
• Музейд өгсөн хүн, байгууллага, арга зам,
шийдвэр: Д.Гончиг, бэлгэнд, Музейд хүлээж
авсан акт ХА2012/4
•
• Хувийн дугаар: МҮМ2012.2.5-8
• Нэр: 8 эд зүйлээс бүрдсэн вино-ны “Доны сэдэв” нэртэй
иж
• Цуглуулгын төрөл зүйл: Шаазан ба шил
• Тодорхойлолт :
• “Доны сэдэв” нэртэй 8 эд зүйлээс бүрдсэн вино-ны
цагаан шаазан иж. Хоёр гүц ба 6 хундаганаас
бүрдэнэ.Их бие нь тэгш өнцөг хэлбэртэй, дээшээ
өргөссөн, гонзгой дугуй суурьтай, хүзүү нарийн
цилиндр хэлбэртэй, тагтай гм. гүц 1 Ө 31см, Дм 7,5,
гүц 2 өндөр 34 ст, 3-8 хундага, Ө 6,5см
• Материал, арга техник: шаазан, хээлсэн, өнгөлсөн
• Тоо ширхэг: 8
• Хэмжээ: Бүтээгч: Рогачая Н.В. Үйлдвэрлэсэн:
“Аксинья” үйлдвэр
• Газар: Орос улс, Ростов муж,Семи хот
• Он цаг: 1992
• Хувийн дугаар
• Нэр: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн
одон, ОХУ, Зөвлөлтийн онгоц зохион бүтээгч
А.Н.Туполевыг шагнасан.
• Бүтээгч: Зураач Куклинский с
•
Эд юмсын нэр
• Хуучин ногоон тэрлэг дээл
• Хүрэн чулуун жинс, цагаан чулуун гуурс,
шар отготой торгон бүчтэй хилэн малгай
АКТ
• Аяганы алчуур 40, Хаш шахуургатай
буурцаг тээгтэй, угалз даруулсан хөх
торгон аяганы алчуур. 1 хуучин
уранхай, 1920 Миний эцэг Сандаг
надад дурсгасан. Сандагийн
Жамсран Загдын Дуламсүрэн
•
Жич: тал. 5. акт 7 (№52-58).
1971.1.13.аяганы уут, хаш шахуурга,
ургамлын үрэн тээгтэй.
• Пойлоосон хайрцаг. 10 нүүрэн дээрээ 3
морьтой улаан цэргийн дүрстэй
тамхины пойлоосон хайрцаг 1
хуучин сайн зөвлөлтийн цэрэг Борис
Ивановичаас бэлэглэсэн. Дашзэвэгийн
Жамбалжав
•
Жич: тал. 7.акт 8. 1971.1.16. тамхины
мөнгөн хайрцаг.
Анхаарал тавьсанд баярлалаа