www.ulaanbaatar.mn

Download Report

Transcript www.ulaanbaatar.mn

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН
ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН
14 ХОНОГТ ГАРСАН
ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛ,
ГАМШГИЙН ТАЛААР
МЭДЭЭ
Нэг. Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар
Тус хугацаанд дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд нийт
1949 дуудлага ирсэнээс гэмт хэргийн шинжтэй 455
дуудлага байлаа. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх
оны мөн үетэй харьцуулан үзэхэд.
Цагдаагийн 1-р хэлтэс
12,5 хувиар өссөн байна
Цагдаагийн 2-р хэлтэс
0,9 хувиар өссөн байна
Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл.
ИЭЧЭМЭ-46 буюу 10,1%
Дээрэм-12 буюу 2,6%
Залилан-63 буюу 13,8%
Золгүй учрал-10 буюу 2,2%
Танхай-89 буюу 19,5%
Хулгай-137 буюу 30,1%
Булаалт-6 буюу 1,3%
Бусад төрлийн-92 буюу 20,2% тус тус эзэлсэн
мэдээтэй байна.
ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХҮРЭЭНД:
Нийт - 892 зөрчил бүртгэгдэж нийт 10,972,000 төгрөгийн
торгууль ноогдуулсан ба үүнээс:
- 833 иргэнийг 4,630,000 төгрөг,
- 59 ААН-ийг 6,342,000 төгрөгийн торгуулийг
тус тус ноогдуулан ажилласан.
Дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс цагдаа,
мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран дүүргийн нэгдүгээр
хорооны нутаг дэвсгэр хүнсний худалдааны “ТОСА” төвд
гэнэтийн шалгалт зохион байгуулсан ба шалгалтаар Тарваганы
мах-1 ш, мөн тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол,
нэрмэл архи 12 сав буюу 960 литрийг илрүүлэн хураан авч
устгасан.
Зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл
ажиллагаанд шалгалт хийж зөрчилтэй, зөвшөөрөлгүй худалдаа
эрхэлж байсан 7 иргэнийг баривчлан түр саатуулж төвийн үйл
ажиллагааг түр зогсоосон болно.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН
ТАЛААР:
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн
14 хоногт нийт 956 дуудлага мэдээлэл ирсэн,
нийт 2314 зөрчил илрүүлсэн. Үүнээс:
- эд материалын хохиролтой осол 202,
- хүн гэмтсэн ослоос гэмтсэн хүн 29,
- хүн нас барсан 1 хэрэг тус тус гарсан байна.
/Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын
хорооллын Нью Вест зочид буудлын урд замд /
- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 111
жолоочид арга хэмжээ авсан ба нийт 2228
иргэнд 23,906,000 төгрөгийн торгох шийтгэл
ноогдуулан ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ТАЛААР:
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн
нутаг дэвсгэрт 13 удаагийн обьектын гал түймэр
гарч үүнээс хогийн цэг шатсан 6 удаагийн
дуудлага гарч Онцгой байдлын албан хаагчид
голомтод үүрэг гүйцэтгэсэн. ,
2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Баянгол
дүүргийн
ерөнхий
боловсролын
сургуулиудын сурагчдын дунд “Өсвөрийн Аврагч2014” тэмцээнийг Онцгой байдлын албаны
сургалтын төвд зохион байгуулсан. Тэмцээнд нийт
17 сургуулийн 133 сурагчид оролцож, Баянгол
дүүргийн ерөнхий боловсролын 113 дугаар
сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлсэн
байна. Уг тэмцээнд дүүргийн Улаан загалмайн
хороо, ЗДТГ, Боловсролын хэлтэс хамтран
оролцсон.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА