Transcript File
БУЛГАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ЗОРИЛГО: Тус тасгийн хамт олон ньЭМ-ийн тухай багц хууль, ЭМС-н 375-р тоот тушаал, яаралтай тусламжийн стратегийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон иргэд үйлчлүүлэгчдэдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай мэргэжлийн түвшинд үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. ТАСГИЙН ХҮНИЙ НӨӨЦ - Эмнэлэг хүртэлх: Түргэн тусламжийн 4 их эмч, 4 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна - Эмнэлэг доторх: Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний 1 их эмч 9 сувилагч, 4 үйлчлэгчтэйгээр ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ НЬ: 1.Дуудлага хүлээн авах хэсэг 2. Онош тодруулах ажиглалтын өрөө 3.Тусгаарлах өрөө 4.Эмчилгээний өрөө 5.Хүлээлгийн өрөө 6. Ариун цэврийн өрөөтэйгээр зохион байгуулагдсан. ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА: Яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалтын хэсэгт үйлчлүүлэгчийг хүлээн авч бүртгэж, эрэмбэлэн ангилалтыг зарчмын дагуу хийж үйлчлүүлэгчийн биеийн байдалд үнэлгээ өгч эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг. Эрэмбэлэн ангилах өрөө нь даралтны аппарат, чагнуур, пульсоксиметр, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, отсос,яаралтай тусламжийн эм тариа, жижиг мэс ажилбарын багаж биксээр хангагдсан. Хүлээн авах, 103-р ирсэн үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үзүүлэх , мэргэжлийн эмчид үзүүлэх, шаардлагатай шинжилгээ яаралтай хийх, шаарлагатай бол тасагт хэвтүүлэх, мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө өгч буцаах арга хэмжээ авдаг. ХҮЛЭЭН АВАХ ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСАГ Тус тасаг нь жилдээ 5000-6000 орчим төвийн дуудлага , 250-300 орчим алсын дуудлага авч , хүлээн авахаар 2500-3000 орчим өөрсдөө болон 103 ирсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манайх төвийн дуудлага 18 километрын радиус, алсын дуудлагаар 250 километрын радиусын хүрээнд 16 сум, 1 тосгоны 58888 хүн амд тусламж үйлчилгээ үзүүлж байна. ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН 2010-2013 ОН ,2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 8000 7501 7182 7000 6426 6130 6324 6044 6000 5806 5527 5000 4000 3180 3038 3000 2000 1000 319 296 280 279 142 2010 2011 2012 2013 2014 оны эхний хагас жилээр 0 нийт дуудлага алсын дуудлага төвийн дуудлага ХҮЛЭЭН АВАХ ТАСГИЙН 2014 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ Нийт 1267 103-р ирсэн 131 Өөрсдөө ирсэн 1028 Эр 628 Эм 639 Тасагт хэвтсэн 295 Зөвлөгөө өгч буцаасан 972 ХАЯТ-т нас барсан 2 Алсын дуудлага 300 250 200 203 192 219 150 85 100 50 93 88 60 57 0 2011 2012 зөвлөгөө өгсөн 2013 дуудлаганд явсан 2014 оны эхний хагас жил ХҮЛЭЭН АВАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТЫН МЭДЭЭ /2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛЭЭР/ 752 440 62 13 улаан шар ногоон цагаан ОНОШ ТОДРУУЛАХ АЖИГЛАЛТЫН ӨРӨӨ 2 ортой. Яаралтай амь тэнссэн үеийн тусламжинд шаардагдах багаж хэрэгсэл, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, монитор, дефибриллятор, цахилгаан отсос, яаралтай тусламжийн эм тариагаар хангагдсан. Тус хэсэгт 2 цагаас дээш хугацаагаар хэвтүүлэн онош тодруулах , биеийн байдлыг хянах, холбогдох шинжилгээ хийлгэх шаардлагатай үйлчлүүлэгчийг хэвтүүлэн хянаж эмчилдэг. МАНАЙ ТАСАГТ ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА БАГАЖ ТӨХӨӨРӨМЖҮҮД: ОРОН НУТГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 82 САЯ ТӨГРӨГНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛСЭН. Тусгаарлах өрөө 2 ортой. Энэ хэсэгт халдварт өвчний сэжиг бүхий өвчтөнийг хэвтүүлэн холбогдох шинжилгээ, мэргэжлийн эмч нарт үзүүлэх, онош батлагдсан тохиолдолд халдвартын эмнэлэгт шилжүүлдэг. АВТО ПАРК Нэгдсэн эмнэлгийн авто парк нь 6 машинтай Алсын дуудлаганд -2 машин Төвийн дуудлаганд-4 машин 24 цагийн хугацаанд эмнэлэг хүртэлх тусламжинд ээлжийн 1 машин үйлчилдэг. ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ Эрчимт эмчилгээний тасаг нь 3 ортой ,1 их эмч 8 сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дотор мэдрэлийн эрчимт эмчилгээний өрөө нь 2 ортой, хагалгааны дараах эрчимт эмчилгээний өрөө нь 2 ортой, хүүхдийн эрчимт эмчилгээний өрөө нь 2 ортойгоор зохион байгуулагдаж тасгаа өргөтгөн ажиллаж байна. Эрчимт эмчилгээний хэсэгт амьсгалын аппарат , монитор, цахилгаан отсос, дефибирллятор, дуслын автомат шахуургууд, яаралтай тусламжийн эм тариагаар хангагдаж, мэргэжлийн түвшинд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Яаралтай тусламжийн эмч сувилагч нар нэгдсэн эмнэлгийн мэс заслын баг, гэмтэлийн баг, төрөхийн алсын дуудлагын багт ажилладаг бөгөөд тусламжийг газар дээр нь үзүүлж байна. ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 1. 2. Тус тасагт нийт 6 авто машин үйл ажиллагаанд ашиглагдаж байгаагаас УАЗпурган БУА-6976 , Бонго загварын БУА-8116 дугаартай авто машинуудын ашиглалтын норм гүйцсэн үйл ажиллагаанд ашиглагдахад бэрхшээлтэй болсон. Үлдсэн 4 машины гүйлтийн хугацаа 2014 онд дуусаж байна. Эмнэлгийн тоноглогдсон зориулалтын машин байхгүй байна. Тус тасгийн өрөөний хүрэлцээ хангалтгүй, үйл ажиллагаа явуулахад зориулалтын биш өрөө тасалгаатай байна. 3. Тус тасаг нь нийт 6 ортой (тусгаарлах-2 ортой, эмчилгээ-2 ортой, оношлогоо ажиглалтын – тус бүр 1 ортой ) үйл ажиллагаа явуулж байгаа ба ор тус бүр монитор, хүчилтөрөгчийн өтгөрүүлэг, отсос зэрэг багаж төхөөрөмж хангалттай бус байна. 4. Мөн тус тасагт зүрхний цахилгаан бичлэг, чанд авиан аппарат зэрэг төхөөрөмжүүд шаардлагатай байна. . Анхаарал хандуулсанд баярлалаа