7-р лекц

Download Report

Transcript 7-р лекц

Экологи, аялал жуулчлалын багш
докторант Г.Довчиндорж
Шуугианы бохирдол гэж юу вэ?
 Улаанбаатар хотын дуу шуугиан
хэвийн хэмжээнээс хэд дахин хэтэрсэн
гэх нь бий. Үнэхээр стресс бухимдал,
хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж
буй нь олон хүний нүдэнд ил
харагдана.
 Эрүүл ахуйн үүднээс шуугиан нь
ашигтай дуу авиаг хүлээн авахад саад
болж, нам гүм байдлыг алдагдуулах,
бие махбодид хортой, цочроох нөлөө
үзүүлэх, ажиллах чадварыг бууруулах
дуу авианы нийлбэр гэж онолын хувьд
үздэг аж.
Шуугианы бохирдол гэж юу вэ?
 Дуу шуугианы эрүүл ахуйн норм тогтоох нь богино болон урт
хугацааны нөлөөллөөс хүнд үзүүлэх сөрөг өөрчлөлт, өвчлөл,
хөдөлмөрийн чадвар алдах зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Хотын
дуу шуугианы стандарт хэмжээ өдрийн 07-23 цаг буюу 16 цагийн
дундажаар 60 ДБА децибелль, шөнийн 23-07 цаг буюу найман цагийн
дундажаар 45 децибеллээс хэтрэхгүй байх ёстой.
 Гэтэл хүний хүчин зүйлээс үүдэлтэй автомашины дуу, сигнал, барилгын
тоног төхөөрөмж үйлдвэрлэл, нийтийн тээврийн кондукторын
хашгирах нь хүртэл шуугианы хэвийн хэмжээг алдагдуулж 30
децибеллээр их буюу 80-90 децибелль болсон гэх албан бус тоо бий.
Шуугианы бохирдол гэж юу вэ?
 Шуугианы эх үүсвэрийн гадаад хүчин зүйлд авто машин үйлдвэр,
тээврийн хэрэгсэл, аянга цахилгаан, байгалийн бүхий л дуу чимээ
багтдаг бол дотоод хүчин зүйлд үйлдвэрлэлийн процесс, хогийн пункер,
ариун цэврийн байгууламж, цахилгаан хэрэгсэл зэрэг өдөр тутам
хэрэглэж буй зүйлс ч шуугиан үүсгэдэг байна.
Шуугианы эрүүл мэндэд үзүүлэх
сөрөг нөлөө
 Шуугианы хэмжээ 80 децибелль байхад сонсголын мэдрэмж 17-25
децибеллээр буурч, хэлсэн үгний 20-25 хувийг нь сонсч чаддагүй аж.
Төв мэдрэлийн системийн далд урвал хэвийнхээс 30-40 м/сек ихэсдэг
бол 60 децибеллээс хэтрэх үед мэдээлэл дамжуулах хурд, ой тогтоолт
эрс буурдаг байна.
 Түүнчлэн Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрх
судасны өвчлөл зүрхний пульс, артерийн даралт ихсэх багасах сөрөг тал
бий. Тэр ч бүү хэл нойргүйдэх өвчлөлийн нэг үүсвэр гэдгийг эмч
мэргэжилтнүүд анхааруулж буй.
 Шуугианы хэмжээ 40 децибелль байхад нойр алдагдаж улмаар 50
дицбелль хүрэхэд унтах хугацаа нэг цагаар багасаж гүн нойрсолт 62
хувь болтлоо буурдаг аж. Харин 35 децибеллээс бага үед л нойр хэвийн,
гүн нойрсолт 82 хувьд хүрдэг гэж эрүүл ахуйн үүднээс дүгнэсэн байх
юм.
Шуугианы эрүүл мэндэд үзүүлэх
сөрөг нөлөө
 Нийслэл хотын гудамж талбайн дуу шуугианыг сүүлийн жилүүдэд
судалсан, хэмжсэн газар нэг ч байхгүй.
 Бүр 1996 онд Улаанбаатар хотын дуу шуугианы түвшин 71 децибелль
байсан гэхээр өнөөдөр энэ тоо хэд дахин нэмэгдсэн нь ойлгомжтой.
 Нэгэн жишээ дурдахад өнгөрөгч
онд хотын хамгийн их дуу чимээтэй
хэсэгт ажилладаг Замын цагдаа нарын
хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлоход
шуугианы дундаж хэмжээ 76.3
децибелль байв.
 Энэ нь зохих түвшингээс 14.3-19.4
децибеллээр хэтэрсэн гэсэн үг. Дээрх
шуугианы хэмжээнээс Замын цагдаа
нар хөдөлмөрийн хортой нөхцөлд
ажиллаж байна гэх дүгнэлтэд хүрсэн
байна.
Бичил уур амьсгал
 Орон нутгийн уур амьсгал нь агаар мандлын орчил урсгал, нарны цацраг,
дэвсгэр гадаргын харилцан үйлчлэлийн үр дүнд бүрэлдэн тогтдог.
 Томоохон хот гэдэг нь байгалийн унаган төрхөө алдаж, дэвсгэр гадаргын
оронд байшингийн дээвэр, хатуу хучилттай зам, машины зогсоол, цардмал
талбай буй болсон байдаг. Мөн том том байшин барилгууд, муруй тахир
гудмууд нь салхи хаан, чиглэл, хурдыг нь ихээхэн өөрчилдөг.
Дулааны арлын үзэгдэл
 Хотын нөлөө температурыг дулааруулах хандлагатай байдаг. Хот
суурин газарт үүсэх уур амьсгалын өвөрмөц нөхцлөөс шалтгаалан
суурьшмал газрын агаарын температур суурь орчныхоос харьцангуй
өндөр байх үзэгдэлийг “дулааны арал”-ын үзэгдэл гэж нэрлэдэг.
 Үүнтэй холбоотойгоор хотод богино хугацааны ширүүн аадар орж үер
буух, хүчтэй хар салхи, хуй дэгдэх, ургамлын ургалтын хугацаа
удаашрах, улмаар озоны давхрагад нөлөөлөх аюултай. Мөн усны чанарт
муугаар нөлөөлөх бөгөөд энэ нь урсгалаар дамжин тухайн
экосистемийг бүхэлд нь бохирдолд оруулдаг.
Дулааны арлын үзэгдэл
Хотжилтын үед гарсан
цаг агаарын өөрчлөлт
№
1
2
3
4
5
6
Үндсэн үзүүлэлтүүд
Нарны цацраг: Үргэлжлэх хугацаа
Температур: Улирлын үргэлжлэх хугацаа
Бохирдуулагч бодисууд:
- Хий
- Хатуу хэсгүүд
Салхины хурд: Жилийн дундаж
Тунадасны нийт хэмжээ:
- Үүлэрхэг байдал
Харьцангуй чийг :
- өвөл
- зун
Хөдөө орон нутагтай
харьцуулахад
5-15 хувиар бага
10 хувиар бага
10 дахин их
5-25 дахин их
20-30 хувиар бага
5-10 дахин их
2 хувь бага
8 хувь бага
АНХААРАН
СОНССОН ТАНЬД
БАЯРЛАЛАА
АСУУЛТ?