Presintation 15

Download Report

Transcript Presintation 15

ХҮНИЙ ХӨГЖИЛ БА ЧАДАВХИ

Лекц 15.

Дэд сэдвүүд

• • 15.1 Чадавхийг хөгжүүлэх нь 15.2 Боломжуудыг бий болгох нь

15.1 Чадавхийг хөгжүүлэх нь

Хүний сонголтыг өргөжүүлэхийн тулд чадавхийг бий болгож, сайжруулах шаардлагатай болно. Тухайн хүн нь эрүүл, мэдлэгтэй, ур чадвартай, амьжиргааны боломжийн түвшинд амьдарч байна гэдэг бол чадавхитай байна гэсэн үг. Түүнчлэн хүний нөөцийг хөгжүүлэх замаар хүмүүн капиталыг сайжруулах асуудал ч үүнд багтана.

А. Хоол тэжээл

• • • Сайн хоол тэжээл хүний бие бялдрыг хөгжилд чухал байгаад зогсохгүй, бас тэдний оюун ухааны болон сэтгэл зүйн хөгжилд ч чухал. Өнөөдөр дэлхийд 830 орчим сая хоол тэжээлийн дутагдалтай хүн амьдарч байна. 334 сая нь Өмнөд Азид, 193 сая нь Зүүн Ази, Номхон далайн орнуудад, 184 сая нь Сахар орчмын Африкийн орнуудад төвлөрөөд байна. Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн хомсдол маш өндөр байгаа нь хойч үеийнхний чадавхийг сайжруулахад саад болж байна. Африкийн олон оронд (тухайлбал, Этиоп, Мали, Нигерт) таван хүүхэд тутмын хоёр нь дутуу жинтэй байна. Бангладеш, Энэтхэг, Непал нөхцөл байдал мөн иймэрхүү байна.

Хүнстэй байх, мөн хүнсийг зөв хэрэглэх сайн хоол тэжээлтэй байхын үндэс

Хүн төрөлхтнийтүүхэнд тохиолдсон ихэнх өлсгөлөнг авч үзэхэд хүнс дутуу байсантай холбоотой биш, харин хүмүүс хүнсийг авч хэрэглэх боломжгүй байсантай холбоотой байжээ...???

• • Хүнсний хэрэглээ, хүнсний бүтэц. Хүнсний хэрэглээ хүнсний үйлдвэрлэлээс хамаардаг боловч хүний эрхтэй илүү холбоотой. Тухайн улс орон нь хүнсний үйлдвэрлэлээрээ өөрийнхөө хэрэгцээг хангаж байгаа хэдий ч олныг хамарсан өлсгөлөн тохиолдсон түүхэн баримтууд олон бий. Энэ нь зах дээр хүнс байгаа хэдий ч ядуу хүмүүс түүнийг худалдаж авах чадваргүй байдагтай холбоотой бөгөөд энэ ч утгаараа хүний эрхийн асуудлыг хөнддөг. Хүнсний аюулгүй байдлын асуудал нь үйлдвэрлэлийн асуудал болохоосоо илүү хүний эрхийн асуудал байдаг.

Хүнсний зөв бүтэц, хэрэглээний асуудал нь хоол тэжээлд, улмаар хүний чадавхийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Хоол тэжээлийг хэмжихдээ дан ганц калори, илчлэгээр хэмжих нь буруу бөгөөд өнөөдөр дэлхийн олон улсуудад хүмүүс ядуугаасаа болоод хоосон калори хэрэглэж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж

• Урт удаан, эрүүл амьдрах нь хүний чадавхийн маш чухал суурь асуудлуудын нэг юм. Хүмүүс урт удаан, эрүүл амьдрах боломжгүй бол бүтээлч бөгөөд бүтээмжит амьдралаар амьдарч чадахгүй. Эрүүл мэндийн, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нь эрүүл, удаан амьдрахын үндэс болдог. 1990-ээд оны эцэст нэн буурай хөгжилтэй орнуудын хүн амын дөнгөж 49 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж байв. Сахар орчмын Африкийн орнуудын хувьд энэ үзүүлэлт дөнгөж 53 хувьтай байжээ. Бенин, Руанда, Заир зэрэг орнуудад гурван хүн тутмын хоёр нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагддаггүй байв.

• Өнөөдөр хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 30 хувь нь корь, сүрьеэгийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаж чадахгүй байна. Гамби, Непал, Танзани зэрэг орнуудад 100 мянган хүн тутамд 5 хүрэхгүй эмч ногдож байна. Азид төрөлтийн 62 хувь нь мэргэжлийн эмнэлгийн ажилтны оролцоогүйгээр явагдаж байна. Ангола, Кампучи, Гаити, Кени зэрэг орнуудад хүн амын талаас доош хувь нь наад захын чухал эмийг авч чадахгүй байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нь жендэр, орлогын бүлгүүд болон үндэстнүүдийн хувьд ялгаатай байна

Суулгалт өвчнөөр өвчилсөн охидын дөнгөж 57 % эмчийн үзлэгт хамруулж байхад хөвгүүдийн 64 хувийг хамруулдаг байна. Харин амьсгалын замын өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийн хувьд энэ үзүүлэлтүүд нь охид, хөвгүүдэд харгалзан 60 ба 70 % байна.

орлогын түвшингээс Кампучид хамгийн бага орлоготой хүмүүсийн 1/5-т багтдаг эмэгтэйчүүдийн 56 % нь эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой байхад хамгийн өндөр орлоготой хүн амын 1/5 хувьд энэ үзүүлэлт 75 % байна.

• • •

Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зарцуулалт

ихэнх хөгжиж буй орнуудад ДНБ-ий 3 хүрэхгүй хувьтай тэнцэж байна. Конгогийн Бүгд Найрамдах Ардчилсан Улс, Энэтхэг, Нигери зэрэг орнуудад уг зардал ДНБ-ий нэг хувиас ч бага байна. Эрүүл мэндийн салбарт өгч буй татаас нь тэдгээрийг хамгийн ихээр үгүйлж байгаа хүмүүст очихгүй байна Ихэнх орнуудад ДОХ-ын халдвар нь 25-45 насныхны дунд буюу ажил, хөдөлмөр хийдэг ид насанд хамгийн өндөр байна. ажиллах хүч, дундаж наслалтыг хорогдуулж байна Хүүхдийн эндэгдлийн түвшин нь Кампучи, Коте д’Айвор, Танзанид 1990 2001 оны хооронд нэмэгдсэн байна. Төв Африкийн Бүгд Найрамдал Улсад ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүдийн анхан шатны боловсролд хамрагдах хамрагдалт нь, эцэг эхтэй хүүхдүүдийнхтэй харьцуулахад 20 хувиар доогуур байна. Малавид эрүүл мэндийн ажилтнуудын дунд өвчлөл, нас баралт нь 6 дахин нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт бүхэлд нь аюул тулгараад байна. Замбид багш нарын нас баралтын хурдац бэлтгэх хурдаас, сувилагчдын нас баралтын түвшин ДОХ-ын улмаас гурван хувьд хүрчээ.

Ундны найдвартай ус, бохир усны асуудал

• Ундны найдвартай ус, бохир усны наад захын хангамж нь урт удаан, эрүүл амьдрахын бас нэг үндэс юм. Хөгжиж буй орнуудад тэрбум гаруй хүн ундны найдвартай усгүй, гурван тэрбум гаруй хүн бохир усны хангамжгүйгээр амьдарч байна. Уснаас шалтгаалсан өвчний улмаас жил бүр 3 сая орчим хүн нас барж байна. 2000 оны байдлаар хөгжиж буй орнуудын хотын оршин суугчдын 92 хувь нь ундны найдвартай усны хангамжтай байсан бол хөдөөгийн оршин суугчдын хувьд энэ үзүүлэлт 69 хувьтай байв. Мөн хотын оршин суугчдын 77 хувь нь бохир улсны наад захын хангамжтай байсан бол энэ үзүүлэлт нь хөдөөгийн оршин суугчдын хувьд хавьгүй доогуур байжээ. Кампучид 1997 оны байдлаар хамгийн орлого багатай хүн амын тавны нэгт багтаж буй эмэгтэйчүүдийн дөнгөж 28 хувь нь ундны найдвартай эх үүсвэртэй байсан бол хамгийн орлого өндөртэй тавны нэгийнхний хувьд энэ үзүүлэлт 56 хувьтай байв.

хот хөдөө, жендэр, орлогын бүлгүүдээр

Нийгмийн суурь үйлчилгээний төлбөр, үйл ажиллагааны өртөг зардлын асуудал

• • Эрүүл мэндийн үйлчилгээ, ундны найдвартай усны хангамжтай холбоотой нэг чухал асуудал бол хэрэглэгчийн төлбөрийн асуудал юм. Энэ асуудлыг үйлчилгээний үр ашиг болон өртгийг нөхөхтэй холбоотойгоор тавих нь олонтаа байдаг. Тэгш хүртээмж, ядуу хүмүүсийн эдгээр үйлчилгээнд хамрагдах хамрагдалтын асуудал мөн адил чухал юм. Учир нь ядуу хүмүүсийн чадавхийг сайжруулах нь нэн тэргүүний ач холбогдолтой. Зарим тохиолдолд хэрэглэгчдэд төлбөр ногдуулснаар ядуу хүмүүс нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах боломжгүй болдог. Учир нь ядуу хүмүүс уг үйлчилгээний үнийг төлөх хүсэлгүй байдагт биш, төлбөрийн хэмжээ нь ямар түвшинд тогтоогдохоос шалтгаалдаг.

• • •

Боловсрол ба нийгмийн оролцоо

Мэдлэг нь хүний чадавхийг асар ихээр хөгжүүлдэг тул мэдлэг бол чадавхи нь мэдээлэлтэй байхаас эхлээд өөрийн амьдралд нөлөөлдөг асуудлуудад оролцох хангалттай чадвартай байх хүртэл олон төрлийн чадавхийг хамруулдаг. Боловсрол нь мэдлэгийг бий болгож, сайжруулах гол хэрэгсэл юм.

эрх мэдэл

юм. Уг Суурь боловсрол, дээд боловсрол, техник мэргэжлийн боловсрол хүртэл олон төрлийн боловсрол багтаж байдаг. Иймд бичиг үсэгт тайлагдалт нь чадавхийг бий болгох жорын гол орц нь юм. Өнөөдөр дэлхийд 800 гаруй сая насанд хүрсэн хүн бичиг үсэг мэдэхгүй аж төрж байгаагийн 300 гаруй сая нь эмэгтэйчүүд юм. Залуучуудын дунд (15-24 насны) бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын хувь хэмжээ хөгжиж буй орнуудад 16 хувьтай байхад нэн буурай хөгжилтэй орнуудын хувь 34 хувьтай байна.

Мэргэжил эзэмшилт ба боловсрол дахь жендерийн асуудал

• • Ихэнх хөгжиж буй орнуудад дээд боловсролд хамрагдалтын түвшин 20 хувьд хүрэхгүй байна. Нийт оюутнуудын тал хүрэхгүй хувь нь шинжлэх ухаан, математик, инженерийн чиглэлээр сурч байна. 1990 ээд оны дундуур хөгжиж буй орнуудын дунджаар 300 мянган хүн тутамд дөнгөж нэг шинжлэх ухаан, техник мэргэжлийн хүн ногдож байв. Хөгжиж буй орнуудад насанд хүрсэн эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин дөнгөж 67 хувьтай байгаа нь эрэгтэйчүүдийн энэ үзүүлэлтийн 87 хувьтай тэнцэж байна. Залуу эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 80 хувьтай байхад нийт залуучуудын хувьд энэ үзүүлэлт 84 хувьтай байна. Суурь боловсролд хамрагдалтын түвшин охидын дунд 79 хувьтай байгаа нь хөвгүүдийнхээс бага юм. Гэтэл эмэгтэйчүүдийн боловсрол нь олон талын хийгээд үе дамжсан ашиг тустай. Тухайлбал, Кампучид хийгдсэн судалгаанаас үзэхэд суурь боловсролтой эмэгтэйчүүдийн орлого нь боловсролгүй эмэгтэйчүүдийнхээс 32 хувиар, дунд шатны боловсролтой бол 65 хувиар, дээд болон дундаас дээд боловсролтой бол 80 хувиар илүү өндөр байдаг. Эхчүүд нь боловсролтой бол тэдний хүүхдүүдийн сургуульд хамрагдалтын түвшин ихээхэн нэмэгддэг байна.

15.2 Боломжуудыг бий болгох нь

• Бүтээмжит нөөцийн хүртээмж нь чадавхийг хөгжүүлж, ашиглах боломжийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр бүтээмжит нөөц нь маш олон төрөл байж болох боловч эдгээрээс хамгийн чухал нь газар, зээл болон биет дэд бүтэц юм. Заримдаа энэ гурван нөөцийг хослуулснаар хүний чадавхийг хамгийн оновчтойгоор ашиглах боломж бүрддэг.

А. Газар ба иргэдийн нийгмийн байр суурь

• • Хүмүүс эдийн засгийн боломжоо ашиглаж, зах зээлд оролцохын тулд тэдэнд биет болон санхүүгийн нөөц шаардлагатай. Динамик эдийн засгийг бий болгоход хамгийн ихээр саад болдог зүйл бол газар болон бизнесийн өмч хөрөнгө хэт төвлөрсөн байдагтай холбоотой юм. Багахан хэмжээний газартай гэр бүл зөвхөн боломжийн орлого олоод зогсохгүй, өмчийн эзэн болсноороо бахархаж, бусдаар хүлээн зөвшөөрөгдөж, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг. Гэвч хөгжиж буй олон оронд газрын хуваарилалт маш тэгш бус байна.

олон улс оронд газрын хуваарилалтын Жини коэффициент нь (энэ үзүүлэлт 1-т ойртох тусмаа тэгш бус байдал илүү өндөр байгааг илэрхийлдэг) маш өндөр байна. Харамсалтай нь, Жини энэхүү коэффициент олон оронд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Угандад энэ үзүүлэлт 0,47 байснаа 0,59-т хүрч нэмэгдсэн бол Пакистанд 0,41-ээс 0,54-т, Туркт 0,47-оос 0,52-т хүрч нэмэгджээ.

• •

Газрын хуваарилалт ба ашиглалтын асуудал

Газрын шинэчлэл гэдэг нь зөвхөн газрын хуваарилалтын асуудал биш юм. Мексикийн хөдөө аж ахуйн шинэчлэлийн хөтөлбөр нь хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон байна. 1936 оноос эхлэн 30 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн газрын 43 орчим хувийг хуваарилж, хөдөөгийн өрхүүдийн 44 хувьд нь очсон ажээ. Гэвч энэ нь анх зорьж байсан шигээ газар тариаланчдыг эдийн засгийн, нийгмийн болон улс төрийн хувьд хангалттай эрх мэдэлтэй болгосонгүй, учир нь холбогдох газар ашиглалтын явц хангалтгүй байжээ.

Газрын хуваарилалттай холбоотой нэг чухал асуудал бол эмэгтэйчүүдийн эзэмшлийн эрх хангалтгүй байдагтай холбоотой. Хөгжиж буй ихэнх орнуудад эмэгтэйчүүд нөхрөөсөө, эсвэл эцгээсээ газрыг өвлөн авах эрхгүй байдаг тул тэдгээрийн газар эзэмшлийн эрх нь хязгаарлагдмал байдаг. Үнэндээ газар тариалангийн шинэчлэл, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн явцад эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхагддаг. Өнгөрсөн 30 жилийн хугацааны туршлагаас харахад Эль Сальвадор, Хондурас, Мексик зэрэг орнуудад газар эзэмшигчдийн 30 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байв. Төрөөс газрыг хуваарилахдаа эрэгтэйчүүдийг өрхийн тэргүүн гэж үзэн тэдэнд газрыг хуваарилжээ. Кенид эмэгтэйчүүд зөвхөн нөхөр, эсвэл хүү нь амьд байгаа тохиолдолд газар хүртдэг бөгөөд төрөөс үзүүлдэг хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээнд хамрагдах боломжууд нь хязгаарлагдмал байдаг.

• •

Б. Капитал

Хувиараа ажил эрхэлдэг, жижиг бизнес эзэмшдэг, эсвэл гэр бүлийн аж ахуйн нэгж буюу фермд ажилладаг гэх мэтээр олон хүн ажил эрхлэлтийн эдгээр инкубаторуудад ажиллаж байна. Гэвч тэд албан ёсны зээлийн өчүүхэн хувийг авч байна. Филиппинд 1990-ээд онд жижиг аж ахуйн нэгжүүдэд албан ёсны зээлийн дөнгөж 8 хувь л ногдож байжээ. Ялангуяа албан бус секторын аж ахуйн нэгжүүд энэ тал дээр ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Тухайлбал, Коста Рикад тэд албан ёсны зээлийн 15 хүрэхгүй хувийг, Кенид дөнгөж 5 хувийг авч байгаа нь тэдний боломжийг хязгаарлаж байна. Гана улсын жижиг аж ахуйн нэгжүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болж тэд хүчин чадлынхаа 50 орчим хувийг ашигладаггүй ажээ.

Жижиг аж ахуйн нэгжүүд зарим орнуудын ажиллах хүчний гуравны хоёр хүртэлх хувийг ажлын байраар хангаж, нэмүү өртгийн дийлэнхийг үйлдвэрлэж, нилээд өндөр үр ашигтайгаар ажилладаг. Гэвч тэдгээрийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ муу байдаг гэсэн шалтаг, мөн олон жижиг зээлийг олгохтой холбоотой өртөг нь өндөр байдаг гэсэн шалтгаанаар арилжааны банкууд тэдэнд зээл өгөх дургүй байдаг. Албан бус секторын жижиг фермерууд болон аж ахуй эрхлэгчид зээл авахад ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Тухайлбал, Бангладешт хөдөөгийн өрхүүдийн долоон хувийг эзэлдэг томоохон газар эзэмшигчид 1990-ээд онд албан ёсны зээлийн 37 хувийг авч байжээ. Кенид албан ёсны зээлийн тав хүрэхгүй хувь нь албан бус секторт очиж байна.

Хангалтгүй капиталжсан секторт хуулиас гадуур ихээхэн баялаг бүтээгдэж байдаг нь хөгжиж буй орнуудын онцлог юм. Э.Сото

• Эдийн засгийн өсөлтийн 6 эх үүсвэр:

Хүний капитал Санхүүгийн капитал Бодит капитал Эдийн засгийн өсөлт Байгалийн капитал Гадаадын капитал Нийгмийн капитал

В. Биет дэд бүтэц

a.

b.

c.

• Дэд бүтэц гэж юу вэ? Ихэнх эдийн засагчдын тодорхойлолтоор, биет хөрөнгө болон үйлчилгээнд хийж буй хөрөнгө оруулалт дэд бүтцийг бүрдүүлдэг хэмээн төсөөлдөг. Эдгээр хөрөнгө оруулалт нь үйлдвэрийн төрөл, өмчлөлийн төрлөөрөө энгийн капиталаас ялгаатай. Тодруулбал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь цар хүрээний үр өгөөж өндөртэй, нэгэнт байгуулсан бол хүн бүр ашиглах боломжтой (эерэг дам нөлөөтэй) байдаг. Тиймээс дэд бүтэц нь ихэнхдээ (гэвч дандаа биш) төрийн эзэмшилд байдаг. Дэлхийн банкны 1994 оны Дэлхийн хөгжлийн илтгэлд биет дэд бүтцэд дараах төрлийн үйлчилгээг хамруулсан байдаг. Үүнд: Нийтийн ахуйн үйлчилгээ эрчим хүч, цахилгаан холбоо, төвлөрсөн усан хангамж, бохир усны хангамж ба зайлуулалт, хатуу хог хаягдлын цуглуулалт ба устгал, төвлөрсөн хийн хангамж; Олон нийтийн ажил зам, газар тариалангийн услалт, үерийн хамгаалалтын томоохон ус суваг, далангууд; Тээврийн бусад салбарууд хотын болон хот хоорондын төмөр зам, хотын нийтийн тээвэр, боомт, усан зам, онгоцны буудал багтана.

• •

Биет дэд бүтэц ба боломжийг бий болгохын хоорондын харилцан хамаарал

Дэд бүтэц нь шууд ба шууд бусаар боломж бий болгоход нөлөөлдөг. Дэд бүтцийн үйлчилгээ нь эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулснаар хүмүүст боломж бий болгодог ч дараахь асуудлыг үүсгэдэг. Тухайлбал: Дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн бус шалтгаан, үндэслэлийг ашиглах, зохих техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, өртөг ба үр ашгийн шинжилгээ хангалтгүй байх, дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай эх үүсвэр хангалтгүй байх гэх мэт. Тиймээс дэд бүтэц болон дэд бүтцийн үйлчилгээ нь зарим тохиолдолд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн боловч үр шим нь ихэнхдээ ядууст хүрдэггүй. Учир нь дэд бүтцийн дизайнаас, эсвэл ядуу хүмүүс эдгээр санаачлагуудыг гаргах, хэрэгжүүлэхэд оролцдоггүйгээс шалтгаалдаг. Зарим тохиолдолд дэд бүтэц нь нийгэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг ба ихэнхдээ эдгээр дэд бүтцийн шийдлүүд нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаагүйтэй холбоотой байдаг.

Монголын хэвтээ тэнхлэгийн автозамын сүлжээ нь орон нутгаас хот руу шилжин ирэгсдийн тоог багасгахад нөлөөлөхгүй байгаа нь тэдгээр оршин суугчдын орон нутагтаа амжиргаага дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байгаатай холбоотой

Дэд бүтцийн үйлчилгээ ба хүний чадавхи

Дэд бүтцийн үйлчилгээ нь хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх (тухайлбал, усжуулалтаар), тээврийн зардлыг багасгах (зам сайжруулах г.м.), ажлын байрыг нэмэгдүүлэх (жишээлбэл дэд бүтцийг барьж байгуулахад, эсвэл үржүүлэгчийн нөлөөллөөр, эсвэл хүмүүсийн шилжин нүүх боломжийг нэмэгдүүлснээр) хүмүүст орлого олох, ажил эрхлэх боломжуудыг нэмэгдүүлж өгдөг. Түүнчлэн хүмүүсийг цэвэр эрчим хүчээр хангах замаар ч боломжийг бий болгодог. Мөн дэд бүтэц нь хүмүүсийн боловрол ба эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, илүү найдвартай усны эх үүсвэрээр хангах, бохир усны хангамжийг бий болгох, мэдээлэл холбооны технологийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэргээр хүний чадавхийг сайжруулахад хувь нэмэр оруулдаг. Үүнээс гадна дэд бүтэц ба дэд бүтцийн үйлчилгээ нь хүмүүсийн, ялангуяа ядуу хүмүүсийн аюулгүй байдлыг сайжруулах, хүнсний аюулгүй байдал, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, хувь хүний биет аюулгүй байдал болон байгаль орчны аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулдгаараа хүмүүст боломжуудыг бий болгодог. Ялангуяа, мөргөлдөөн ихтэй орнуудад зөрчлийн дараах шилжилтийн үед дэд бүтэц ба дэд бүтцийн үйлчилгээ нь онцгой ач холбогдолтой. Жил бүр монголд гар утасны хэрэглээ байнга өсөж байна. Одоогийн байдлаар 100 хүн тутамд 94 гар утас оногдаж байна.

Г. Нийгмийн хамгааллын сүлжээ

• Хичнээн ч их чадавхийг бий болгож, боломжуудыг үүсгэсэн ч энэ бүхнээс гадуур орхигддог хүмүүс байсаар л байдаг. Үүнд өндөр настнууд, өвчтэй хүмүүс, тахир дутуу хүмүүс болон эмзэг бусад бүлгүүд хамаарна. Эдгээр хүмүүс өөрийн өвөрмөц нөхцөл байдлаасаа шалтгаалан бий болсон боломжуудыг ашиглаж чаддаггүй. Тэд сайн сайхан амьдрахын тулд тэдэнд нийгмийн халамж шаардлагатай. Иймд асрамж халамжийн эдийн засаг ба нийгмийн хамгааллын асуудлууд чухал ач холбогдолтой.

Нийгмийн хамгааллын бүлгүүд

• Нийгмийн хамгаалал нь өндөр насны тэтгэвэр шиг нийгмийн даатгалын хэлбэртэй, эсвэл хүүхдийн төлбөр, хүнсний талон зэрэг нийгмийн халамжийн хэлбэртэй байдаг. Эдгээр үйлчилгээ нь хөгжиж буй орнуудад нэг их түгээмэл биш боловч хөгжилтэй болон шилжилтийн орнуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн үед олон оронд нийгмийн хамгааллын тогтолцоо нь томоохон хүндрэлүүдтэй тулгараад байна. Үүнд: нэгдүгээрт, хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр өндөр настай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэж, эдгээр орнуудын нийгмийн даатгалын төлбөрийн чадвар доройтож байна. Тухайлбал, аж үйлдвэржсэн орнуудад нийгмийн даатгалд зарцуулагдаж буй төсвийн хувь хэмжээ 1960 онд 30 хувьтай байсан бол 1995 онд 50 гаруй хувьд хүрч нэмэгджээ. Нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулах зардал нь ДНБ-ий 9 хувь байснаас 20 хувьд хүрч нэмэгдсэн нь нийгмийн даатгалын зардлын өсөлтийн талаас илүү хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, даяаршлын явцад эдгээр орнуудын орлого нь багасч байна. Улмаар хөгжилтэй орнуудад татварын орлогын ДНБ-д харьцуулсан хувь хэмжээ нь 1981-1985 онд 18 хувьтай байснаас 1995-1996 онд 14 хүрэхгүй хувьд хүрч буурчээ.

Нийгмийн хамгааллын бүлгүүд

• Өргөн хүрээнд авч үзвэл нийгмийн хамгааллын дээрх зарцуулалт нь хэр их байх ёстой талаар ихээхэн маргаан гардаг. Хэрвээ хэмжээ нь хэт өндөр бол хүмүүс ажил хийх сонирхолгүй болно. Харин хэтэрхий олныг хамарсан бөгөөд бага хэмжээтэй бол үнэхээр шаардагдаж байгаа хүмүүсийг орхигдуулах магадлалтай. Хөгжиж буй орнуудад хоёрдахь тохиолдол нь илүү түгээмэл байдаг. Нийгмийн халамж хамгийн ихээр шаардагдаж байгаа орнуудад нийгмийн халамжийн сүлжээ нь ихэвчлэн хамгийн сул байдаг бөгөөд ДНБ-ий таван хувиас хэтэрдэггүй. Ядуу хүмүүст ялангуяа, санхүүгийн хямрал, эсвэл байгалийн гамшиг гэх мэт хямралын үед нийгмийн халамжийн сүлжээ хамгийн ихээр шаардагддаг.

Нийгмийн хамгааллын үйл ажиллагаа

• 1980, 90-ээд оны санхүүгийн хямралаас үзэхэд ихэнх орнууд дараах бүлгүүдийг чиглэж ажиллах шаардлагатай байдаг нь харагдсан. Үүнд: * ядуу хүмүүсийг олон нийтийн ажлын хөтөлбөрүүд болон хүнсний татаасаар дэмжих; * ядуу хүмүүст зориулсан нийгмийн суурь үйлчилгээний зарцуулалтыг бууруулахгүй байх; * ажилгүйдлийн даатгал гэх мэт албан ёсны хамгааллын тогтолцоог хэрэгжүүлэх; * хэт ихээр төсвийг хязгаарлахаас зайлсхийх; * макро эдийн засгийн бодлогыг нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулах зэрэг асуудлыг дурдаж болох юм.