Tsetsegt urgamliin bieer bodis damjih

Download Report

Transcript Tsetsegt urgamliin bieer bodis damjih

Цэцэгт ургамлын биеэр бодис
дамжих
Суралцахуйн зорилт:
• Цэцэгт ургамлын үндэс иш навчаар
бодис дамжих үйл явцыг ойлгуулах
• Үндэс иш навчинд модлог,
долонгийн гуурс бүхий дамжуулах
багцын үйл ажиллагааг танин
мэдэх
Тулгуур ойлголт:
• 1. Дамжуулах багц – Ургамалд шим
тэжээлийн бодис ,ус дамжуулдаг
долонгийн шигшүүрт хоолой ба
модлогийн гуурсаас тогтсон эдийг
хэлнэ. Энэ нь үндэс иш навчны
дотоод хэсэгт байрлана. Ус, эрдэс
бодис, шим тэжээлийн бодисуудыг
өгсөх ба уруудах чигт дамжуулна.
• 2 . Модлогийн гуурс нь лигнин хэмээн
нэрлэгдэх бодисоос бүтсэн зузаан
бат бөх хана бүхий уртсаж сунасан
сийвэнгүй үхсэн эсүүдээс бүтдэг.
Үндэсний төв хэсэгт байрлах
дамжуулах багцны модлогийн гуурс
буюу ксилемээр ус болон эрдэс давс
хөөрөн шилждэг.
• 3. Долонгийн шигшүүрт хоолой нь
маш нимгэн ханатай бөөмгүй боловч
сийвэн бүхий амьд эсээс бүтсэн
байдаг. Фотосинтезээр навчинд
үүссэн глюкоз болон шим бодис
долонгийн шигшүүрт хоолой буюу
флоэмээр дамжин ургамлын бусад
эрхтэнд очно. Энэ нь уруудах гүйдэл
юм
Ишний дотоод бүтэц
Навчны дотоод бүтэц
Цэцэгт ургамлын биеэр бодис
дамжих үзэгдэл
Аюулгүй ажиллагааны санамж:
• 1. Туршилтанд хэрэглэгдэх хуруу шилийг
хагалахаас болгоомжлон тавиурт зөв
байрлуулах
• 2. Иш болон навч үндсийг нимгэн зүсэх
хутгатай болгоомжтой харьцах
• 3. Багшийн зөвшөөрөлтэйгээр хуруу шилэн
дэх уусмалтай туршилтын зааврын дагуу
ажиллах
• Үндэсний сорох бүсийн үсэнцэрүүд нь
үндэсний сорох гадаргуугийн талбайг
нэмэгдүүлж .................. замаар усыг
эсийн дотоодод нэвтрүүлнэ.
• Модлогийн гуурс нь ............... хэмээн
нэрлэгдэх бодисоос бүтсэн зузаан бат
бөх хана бүхий уртсаж сунасан
сийвэнгүй .................. эсүүдээс бүтдэг
• Ус түүнд ууссан эрдэс бодис
ургамлын аль хэсгээр ямар чиглэлд
дамждаг вэ?
• Фотосинтезийн явцад үүссэн шим
бодис ургамлын аль хэсгээр ямар
чиглэлд дамждаг вэ?
• Ургамлын иш, навчаар болон
гадаргаас ус уурших үзэгдлийн ялгаа
Бататгал
• Намар яагаад навчны ногоон өнгө
улаан улбар шар болж хагдран
унадаг вэ?
• Амьдрах орчноосоо хамаараад
ургамлын навчны амсар дээд
гадаргадаа илүү их байрлаж болох
уу
Гэрийн даалгавар
• Савтай цэцгийн иш мөчрийг
гялгар уутаар бүрхэнэ. 5 цагийн
дараа ямар өөрчлөлт гарсныг
ажиглаад дүгнэлт бичээрэй.
Дүгнэлт
• Ургамлын үндэс ба ишийн дамжуулах
багцаар ус эрдэс давс нь өгсөх
чиглэлээр навчинд очиж гэрэл
нийлэгжлийн үйл ажиллагаа явагдаж ,
шим бодис үүсэх бөгөөд энэ шим
бодис нь уруудах чиглэлээр үндсэнд
очсоноор ургамлын амьдралын үйл
ажиллагаа нь хэвийн явагдана.