- Шуурхай Удирдлага Зохицуулалтын

Download Report

Transcript - Шуурхай Удирдлага Зохицуулалтын

Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК
Улаанбаатар хотын цахилгаан
хангамжийн өнөөгийн байдал
ТШЗА-ны дарга С.Баярсайхан
2014 оны 10 сарын 17-ны өдөр
Хугацаа: 10:15-11:00
Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн
өнөөгийн байдлын тухай
 Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ
сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаагаас цахилгаан
ачаалал 8-10 хувийн өсөлттэйгөөр нэмэгдэж байна.
 Одоогийн байдлаар УБЦТС ХК-ын харъяаллын нутаг
дэвсгэрт 248,3 мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр
хангагдаж байна. Үүний 118,2 мянга нь гэр хорооллын
айл өрх, 115,8 мянга нь орон сууцны айл өрх, 14192 нь
аж ахуйн нэгжүүд байна. Үүнд УБ хотын 8 дүүрэг, Төв
аймгийн 16 сумын хэрэглэгч хамрагдаж байна.
 2014 оны байдлаар Түгээх шугам сүлжээний 6-10 кВ-ын
дэд станцуудын суурилагдсан нийлбэр хүчин чадал 1166
мВА байна
Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн
байдлын тухай
Одоогийн байдлаар
 Системийн ачаалал – 658 МВт
 Улаанбаатар хот – 428 МВт /65 % нь/
Цахилгаан сүлжээний ангилал
 Үйлдвэрлэгч ДЦС-2, ДЦС-3, ДЦС -4
 Дулаан цахилгаан хослон үйлдвэрлэгч
 Дамжуулах сүлжээ: 110 – 220 кВ-ын шугам дэд
станц - ЦДҮС ХК, УБ хотод 110 кВ-ын 13 дэд
станц
 Түгээх сүлжээ: 0,4-35 кВ-ын шугам дэд станц –
УБЦТС ХК Нийт 650 фидер шугам
Сонирхуулахад
 ЦЭХ-ний найдвартай ажиллагааг хангах үүднээс хэд хэдэн станцыг
хооронд нь цахилгаан дамжуулах шугамаар холбож зэрэгцээ
ажиллуулдаг. Ингэж холбоотой ажиллаж байгаа станцуудын нэгэнд
нь гэмтэл гарч зогсвол түүнээс тэжээгдэж байсан хэрэглэгчдийг
бусад нь хангадаг. Ингэж нэгэн зэрэг ажиллахаар холбогдсон
цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах шугам, дэд станц
зэргийн нэгдлийг нийтэд нь эрчим хүчний систем гэж нэрлэдэг. Хэд
хэдэн эрчим хүчний системийг нийлүүлээд нэгдсэн эрчим хүчний
систем гэдэг. Хэд хэдэн нэгдсэн эрчим хүчний системийг
нийлүүлбэл нийлмэл эрчим хүчний систем болно.
 Цахилгаан ба дулааныг хослон үйлдвэрлэдэг байгууламжийг
цахилгаан станц гэнэ. Цахилгаан станцыг конденсационные ба
теплофикационные гэж хоёр ангилна.
 Зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалтын цахилгаан
станцыг кондесационные электрические станции буюу КЭС,
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна бас станцад ойр байгаа
хэрэглэгчдийг дулаанаар (халуун ус, уур) хангадаг станцыг
теплоэлектроцентраль (ТЭЦ) буюу дулааны цахилгаан станц (ДЦС)
гэж тус тус нэрлэдэг. ТЭЦ-ээс дулааны хэрэглэгч хүртлэх зай 5 кмээс ихгүй, халуун ус хэрэглэгч хүртлэх зай 40 км хүртэл байвал
оновчтой гэж үздэг. Дулааны эрчим хүч хэрэглэгчид нь орон сууцны
байр гэх мэт ахуйн хэрэглэгчид байхаас гадна, үйлдвэр аж ахуйн
газрууд байна. Зарим үйлдвэрийн газарт уурыг хэрэглэдэг. Дулааны
цахилгаан станц нь дулаан ба цахилгааныг хослон үйлдвэрлэдэг
бол зөвхөн дулаан үйлдвэрлэдэг Дулааны станц (ДС) бас байдаг.
Монгол улсад ТЭХС-ийг үүсгэж байгаа дулааны цахилгаан станц 5
ажиллаж байна. Эдгээр нь Монгол улсын цахилгаан эрчим хүчний
ихэнх хэсгийг хангаж байна. Үүнд: ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дархан
ТЭЦ, Эрдэнэтийн ТЭЦ цахилгаан станц хоорондоо 110, 220 кВ-ын
цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдож эрчим хүчний
системийг үүсгэдэг. Үүнийг “Төвийн эрчим хүчний систем” гэнэ
УБ хотын цахилгаан хангамжид ашиглагдаж байгаа шугам сүлжээ
Өмчлөлийн хэлбэр
Тоноглол
35 кВ-ын дэд станц
35 кВ-ын ЦДАШ
6,10 кВ-ын РП
Нийт тоо
149 ш
1078,5 км
УБЦТС ХК
Хувийн
48 ш
101 ш
1052,5 км
26,05 км
64 ш
44 ш
20 ш
6,10 кВ-ын дэд станц
4010 ш
1656 ш
2354 ш
0,4 -10 кВ-ын ЦДАШ
4676,2 км
3411 км
1265,2 км
0,4 -10 кВ-ын кабель
1896,8 км
1353,4 км
543,4 км
Хувийн
эзэмшлийн
тоноглолын
эзлэх хувь
67,7 %
2.5 %
31.2 %
58.7 %
27 %
28,6 %
УБЦТС ХК-ийн бүтэц зохион байгуулалт, ажлын чиглэл
 УБ хотын 8 дүүрэг
 Төв аймгийн 16 сум, Зуунмод хот
 Дүүрэг тус бүрд Хэрэглэгчдэд үйлчлэх төв /ХҮТ/
 3 дүүрэг тус бүрд Түгээх төв /БТТ, ЗТТ/
 Алба нэгж – 18 алба хэлтэс, 9 ХҮТ, 5 ТТ /нийт 32/
 Ажиллагсадын тоо – 1700
 Үйл ажиллагааны чиглэл - Түгээх ба Хангах
 Өдөр тутмын үйл ажиллагаа: Ашиглалт, засвар,
борлуулалт, шуурхай ажиллагаа
Шуурхай ажиллагаа
 3 Шуурхай үйлчилгээний хэсэг /БТТ, ЗТТ, Төв диспетчер/
 Өдөр шөнийн 24 цагт тасралтгүй үйл ажиллагаа




явуулдаг. /ЦЭХ-ний чанар, тасралт саатал, гэмтэл
устгалт, засвар үйлчилгээ, сэлгэн залгалт, дуудлага
барагдуулалт/
Баруун Зүүн түгээх төв тус бүрд өдөрт 4 бригад, шөнө 2
бригад
Хоногт дунджаар 50-60 дуудлага барагдуулж
Засварын ажлын үед 30-40 ажлын байр бэлтгэж
Хоногт дунджаар 4 орчим аваар устгах ажлыг гүйцэтгэж
байна.
Ашиглалт, засвар
 Урсгал засварын ажлыг жил бүр
 Их засварын ажлыг олон жилийн графикийн дагуу
 Техник зохион байгуулалтын арга хэмжээгээр хйгдэх
ажил жил бүр
 Хөрөнгө оруулалт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил жил
бүр
 Гэмтэл устгах
ЦЭХ-ний тасалдал
 Төлөвлөгөөт тасалдал
 Төлөвлөгөөт бус тасалдал
 Аваарийн тасралт
Технологийн зөрчил
ТЭХ-ний сайдын 1993 оны 87 тоот тушаал
Төв суурин газар /нийт чадлын 20 хувь дээш/
 Аваари /Төв суурин газар 12 цаг дээш,
 1-р зэргийн саатал /4-12 цаг/
 2-р зэргийн саатал /2-4 цаг/
Дуудлагын төв
2013 оны 2-р сард байгуулагдаж үйл ажиллагаагаа
эхэлсэн.
 26 хүнтэй. 8-22 цаг. 2 ээлж. Шөнө 70047004 утас
ТТ-ний диспетчерт шилжинэ
 Тасралт саатал, мэдээлэл лавлагаа, ЦЭХ-ний
төлбөр, өргөдөл гомдол, захиалга,
 Хоногт 3000-5000 хандалт / одоогоор 1350 мянган
хандалт/
Техник шуурхай зохицуулалтын алба
 ТШЗА нь “Компанийн хэмжээнд шуурхай ажиллагааг
төвлөрсөн удирдлагаар хангаж, түгээх үйл ажиллагаа
эрхэлсэн алба нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа,
ашиглалт, засварын ажилд хяналт зохицуулалт хийх,”
үндсэн зорилготой
 18 хүнтэй / Төв диспетчер 10, Ашиглалт, засвар, горим,
шинэ холболт, тооцоо судалгааны инженерүүд/
Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг
 Шуурхай ажиллагааны чиглэлээр
 Компанийн харъяалалд хамаарах цахилгаан шугам




сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагаанд өдөр
шөнийн 24 цагийн туршид тасралтгүй хяналт тавих
Компанийн хэмжээнд шуурхай ажиллагааг төвлөрсөн
удирдлагаар хангах
Түгээх сүлжээний шугам, тоноглолд гарсан аваарийг
устгах, сэлгэн залгалт хийх, дуудлага барагдуулах
Бүх төрлийн захиалгат ажлын зөвшөөрөл өгөх, ажлын
байрыг бэлтгэх, ажилд оруулах
Цахилгаан түгээх сүлжээний чанар, хүчдлийн түвшинд
хяналт тавих, батлагдсан горимын хэрэгжилтийг хангах
Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг
 35 кВ-ын шугам дэд станцыг шуурхай ажиллагааны





удирдлагаар хангах, сэлгэн залгалтыг удирдах
Түгээх төвийн эзэмшил дамнасан фидер шугамд аваари
устгах, сэлгэн залгалт хийх
Түгээх төвийн диспетчерүүдийн үйл ажиллагаанд
хяналт тавих
Шуурхай ажиллагааны мэдээллийг нэгтгэх
Удирдлагад мэдээлэл өгөх, ажил танилцуулах
Захиалгат ажлын захиалгыг хянах, зохицуулах
Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг
 Ашиглалтын ажлын чиглэлээр
 Цахилгаан шугам сүлжээний тоноглолуудын найдвартай
ажиллагааг хангах, ашиглалтын үйл ажиллагаанд
хяналт тавих
 Тоноглолын ашиглалтын түвшингийн үзлэг хийх ажлыг
зохион байгуулах, хяналт тавих
 Тоног төхөөрөмжийн гэмтлийн судалгааг нэгтгэж дүн
шинжилгээ хийх, тасралт саатлын тоог бууруулах,
ашиглалтын түвшинг дээшлүүлэх талаар ажил зохион
байгуулах
Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг
Засварын ажлын чиглэлээр
 УБЦТС ХК-ийн түгээх цахилгаан шугам сүлжээний
ашиглалтад байгаа бүх шугам тоноглол, дэд станцын их
засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний
ажлыг компанийн хэмжээнд нэгтгэн төлөвлөх, графикын
дагуу хийж гүйцэтгэхэд хяналт тавих, гүйцэтгэлд хяналт
тавьж үнэлэлт өгөх эрх үүрэгтэй байна
Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг
 Горим тооцооны ажлын талаар

 Цахилгаан түгээх сүлжээний өвлийн ба зуны хэвийн горимыг





боловсруулж гаргах
Тухайн цаг үеийн холбогдолтой түр болон нэмэлт горим
боловсруулах
Өвлийн их ба зуны бага ачааллын хэмжилтийг зохион байгуулах
Нэгдсэн сүлжээ чадлын дутагдалд орох үеийн горим, гараар болон
АЧР-ээр тасрах шугамуудын жагсаалтыг гаргах
Цахилгаан эрчим хүчний хүчдлийн түвшинд хяналт тавьж зохих
түвшинд байлгах талаар ажил зохион байгуулах
Шинээр сүлжээнд залгагдаж байгаа дэд станц, шугамыг бүртгэх,
нэр дугаар олгох
Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг
 Шинэ холболтын талаар
 Түгээх цахилгаан сүлжээнд шинээр холбогдож байгаа
дэд станц, шугам тоноглолыг хүлээн авах улсын болон
техникийн комисст ажиллах
 Шинээр холбогдож байгаа шугам, дэд станцын
техникийн бичиг баримтыг бүрдэлтийг хянаж сүлжээнд
залгах зөвшөөрлийн бичиг олгох
 Иргэд, аж ахуйн нэгж, байгуулагын эзэмшлийн дэд
станц, шугам тоноглолыг УБЦТС ХК-ийн үндсэн
хөрөнгөд шилжүүлэн өгөх эзэмшигчийн хүсэлтийг
хянаж, шийдвэрлэх,


Түгээх төвийн шуурхай үйлчилгээний хэсэг
 Хэсгийн ахлагч
 Ээлжийн инженер 10
 Ээлжийн монтёрууд 30
 Аваар устгах, дуудлага барагдуулах, ажлын байр
бэлтгэх, сэлгэн залгалт хийх ажлыг гардан гүйцэтгэх
 Нэг ээлжинд өдөрт 4 шөнө 2 бригад
 Бригад тус бүр ахлах монтёр, туслах монтёр тус бүр нэг,
жолооч
Шуурхай ажиллагааны бүтэц, зохион байгуулалт
Ээлжийн
инженер
Ахлах
монтёр
Туслах
монтёр
Төв диспетчерийн хэсэг
10
-
-
Баруун түгээх төв
10
12
12
Зүүн түгээх төв
10
12
12
Налайх түгээх төв
4
4
4
Зуунмод түгээх төв
4
4
4
38
32
32
Түгээх төвүүд
Нийт
Шуурхай ажиллагааны бүтэц, зохион байгуулалт
Техник, шуурхай зохицуулалтын
алба. Төв диспетчер
Баруун Түгээх
Төв ШҮХэсэг
Хан-Уул дүүрэг
Сонгинохайрхан
Баянгол дүүрэг
Зүүн Түгээх Төв
ШҮХэсэг
Чингэлтэй
Сүхбаатар
Баянзүрх
Налайх Түгээх
Төв ШҮХэсэг
Налайх дүүрэг
Багахангай
дүүрэг
Баян сум
Баянжаргалан
Баянцагаан сум
Эрдэнэ сум
Баяндэлгэр сум
Зуунмод Түгээх
Төв ШҮХэсэг
Зуунмод хот
Алтанбулаг
Баян-Өнжүүл
Баянцогт
Баянчандмань
Атар
Лүн
Нөхөрлөл
Батсүмбэр
Партизан
Шуурхай ажиллагааны хувьд харилцагч байгууллагууд
1. ДҮТ ХХК
2. ЦДҮС ТӨХК
3. ДЦС-2 ТӨХК
4. ДЦС-3 ТӨХК
5. УСУГ
6. УБТЗ
7. УБДС ТӨХК
8. Цахилгаан тээвэр ХК
9. Радио телевизийн сүлжээ ТӨХК
10. Хувийн хэвшлийн ААН-үүд
35-220 кВ-ын сүлжээний горимын хяналтын схем
Хэрэглэгчийн зэрэглэл
 Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг цахилгаан
хангамжийн эх үүсвэрийн найдваржилтын хувьд 3
зэрэглэлд хуваадаг. Үүнд:
 1-р зэрэглэлийн хэрэглэгч
 2-р зэрэглэлийн хэрэглэгч
 3-р зэрэглэлийн хэрэглэгч
Үндсэн ба бэлтгэл тэжээл
Хоёр хэлхээт шугам, хоёр трансформатор
Бэлтгэл тэжээлийг автоматаар залгах төхөөрөмж
/АВР/
Дизель генератор
Хэрэглэгчийн зэрэглэл тогтоох үндсэн зарчим
Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 5 дугаар
сарын 27-ны өдрийн №112 тоот тушаалаар ЦЭХ
хэрэглэгчдийн найдваржилтийн зэрэглэлийг тогтоох
журмыг баталж гаргасан. Үүнд:
1. Хэрэглэгчийн нэг эсхүл хэсэг тоног төхөөрөмжийн
цахилгаан эрчим хүчний тасалдалт нь үндэсний
аюулгүй байдалд нөлөөлөх уул уурхайн газар дээрх
болон доорхи үйлдвэр, цемент металлургийн үйлдвэр,
хэрэглэгчийн үнэ бүхий үндсэн тоноглолыг гэмтээх, их
хэмжээний
бүтээгдэхүүний
гологдол
гаргах,
технологийн нарийн процесс алдагдах, нийтийн аж
ахуйн онцгой чухал хэсгүүдийн үйл ажиллагаа алдагдах
байдалд хүргэж байвал хэрэглэгчийг нэгдүгээр
зэрэглэлд хамруулна.
Хэрэглэгчийн зэрэглэл тогтоох үндсэн зарчим
2. Хэрэглэгчийн нэг эсхүл хэсэг тоног төхөөрөмжүүдийн
цахилгаан эрчим хүчний тасалдалт нь ихээхэн
хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг
алдагдуулах, үйлдвэрийн олон тооны ажилчид,
тоноглол, машин механизм, тээврийн хэрэгслийн сул
зогсолт гаргах, хот хөдөөгийн ихээхэн хэмжээний
оршин суугчдын амьдрал ахуйн хэвийн нөхцөлийг
алдагдуулах, үйлчлүүлэгч олноор цугларсан үзвэр
үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг
алдагдуулахаар
байвал
тухайн
хэрэглэгчдийг
хоёрдугаар зэрэглэлд хамруулна.
Найдваржилтын зэрэглэлийн
техникийн шаардлага
Цахилгаан хангамжийн найдваржилтын нэг ба
хоёрдугаар зэрэглэлд хамаарагдаагүй үлдсэн бусад
хэрэглэгч гуравдугаар зэрэглэлийнх байна
Найдваржилтын зэрэглэлийн техникийн
шаардлага

Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие
биенийхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах 2 эх
үүсвэрээс тэжээх ба эдгээр хэрэглэгчдийн цахилгаан
эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь нэг
талын тэжээл тасрахад бэлтгэл тэжээл нь автоматаар
залгагдах хугацаагаар тодорхойлогдоно.
Найдваржилтын зэрэглэлийн
техникийн шаардлага
 Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн
харъяаны шугам сүлжээнээс тэжээгддэг 2 талын
тэжээлтэй байхаас гадна өөрийн мэдлийн аваарийн
нөөц үүсвэртэй байх бөгөөд эдгээрийн аль нэг нь
тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах схемтэй
байна.
 Хэрэглэгчийн харъяаны эрчим хүчний эх үүсвэрийн
суурилагдсан чадал нь түүний тасралтгүй ажиллагаатай
байх нэгжүүд (байрууд) –ийг хангахад хүрэлцэхүйц
хэмжээтэй байна.
 Тухайн зэрэглэлийг хангах техникийн боломжийг
бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг
хэрэглэгч хариуцна.
Найдваржилтын зэрэглэлийн
техникийн шаардлага
 Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь өөрийн мэдлийн
эрчим хүчний бэлтгэл эх үүсвэрийг ажиллуулахад
зориулсан түлш, сэлбэг материал, багаж хэрэглэлийн
нөөцтэй байх бөгөөд бэлтгэл эх үүсвэрийн ажиллагааны
байнгын бэлэн байдлыг хангах үүрэгтэй.
 Хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие
биенийхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах хоёр эх
үүсвэрээс тэжээвэл зохих ба эдгээр хэрэглэгчдийн
цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх
хугацаа нь жижүүрийн буюу шуурхай үйлчилгээний
явуулын бригадын хүмүүс бэлтгэл тэжээлийг залгахад
шаардагдах хугацаагаар тодорхойлогдоно.
1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн
жагсаалт
1. Төрийн ордон
2. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өргөө
3. БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб
4. Монгол Улсын нийслэл, эдийн засгийн төвийн бүсийн агаарын
5.
6.
7.
8.
9.
болзошгүй халдлагаас хамгаалах зориулалтаар байлдааны үүрэг
гүйцэтгэдэг цэргийн ангиуд
Хоногийн 24 цагийн турш мэдээ цуглуулан дамжуулж, тайван цагт
байлдааны үүрэг гүйцэтгэдэг цэргийн ангиуд
Телевизийн төв, радио өргөн нэвтрүүлгийн болон мэдээлэл
холбооны дамжуулах станцууд
Эрчим хүч хангамжийн нэгдсэн сүлжээний шуурхай удирдлагын
диспетчерийн төв
Олон улсын нисэх буудлууд
Нислэгийн чиглүүлэх станцууд
1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн
жагсаалт
10. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад
зориулагдсан дуут ба гэрлэн дохиоллын тоног төхөөрөмжүүд,
мэдээлэх хэрэгслүүд
11. Эмнэлэг, амаржих газрын сэхээн амьдруулах болон мэс ажилбар
хийдэг тасгууд.
12. Вакцин, био бэлдмэл хадгалах хөргөгч, нянгийн өсгөврийн
лабораториуд
13. Хотуудын цэвэр ус хангамжийн эх үүсвэрүүд
14. Хотуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд
15. Улсын нөөцийн газрын харъяа агуулахууд
16. Байгаль орчны яамны харъяа мэдээлэл тооцооллын төв
17. ШШГЕГ-ын харъяа хорих ангиуд
18. Эмнэлгийн яаралтай тусламжийн төвүүд
19. Гал түймэртэй тэмцэх газар, түүний салбар ангиуд
20. Цагдаагийн ерөнхий газрын жижүүрийн байр
2 дугаар зэрэглэлийн хэрэглэгчдийн жагсаалт
21 Улсын иргэний хамгаалалтын штаб
22. Уул уурхай, металлургийн үйлдвэрүүд
23. Цементийн үйлдвэрүүд
2-р зэрэглэлийн хэрэглэгчид
1. Хүнсний үйлдвэрүүд
2. Үйлчлүүлэгч олноор цуглардаг үзвэр үйлчилгээний газрууд
амын өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг үйлдвэрийн
газрууд
4. Банкууд
5. Төр захиргааны байрууд
6. Эмнэлэг сувиллын газрууд
7. Элчин сайдын яамдууд
8. Дулааны насос станцууд болон дулаан түгээх төвүүд
9. Уурын болон халаалтын зуухнууд
10. Дотроо галладаг зуухгүй орон сууцны байрууд
3. Хүн
УБЦТС ХК-д бүртгэлтэй 1 дүгээр
зэрэглэлийн хэрэглэгчид
Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр усны насос
станц, бохир ус цэвэрлэх байгууламж, Төрийн ордон,
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өргөө, Телевизийн төв,
Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станц, 1 ба 2-р
эмнэлэг,
Эрчим
хүчний
шуурхай
удирдлага
диспетчерийн төв, УБ болон БГ зочид буудал, Талх
чихэр, сүүний үйлдвэр, гэх мэт нийт 22 хуваарилах
байгууламж, дэд өртөөнд бэлтгэл тэжээлийг автоматаар
залгах /АВР/ төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар
ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
УБЦТС ХК-д бүртгэлтэй 1 дүгээр
зэрэглэлийн хэрэглэгчид
АВР-тэй 22 цэгт үзлэгийг сар бүр график
гарган 7 хоногт 2 удаа, урсгал засварыг
жилд 1 удаа тус тус хийж, баяр ёслол
болон томоохон тэмдэглэлт арга хэмжээ
болохын өмнө АВР-ийг ажиллуулж
шалгаж, илэрсэн гэмтлийг тухай бүрд
засварлан
найдвартай
ажиллагааг
хангадаг
УБЦТС ХК-д бүртгэлтэй 1 дүгээр
зэрэглэлийн хэрэглэгчдийн АВР-т үзлэг
хийх график
Шуурхай ажиллагаанд гарч байгаа хүндрэлүүд
 Дулааны насос станцууд
 Ус дулаан дамжуулах төвүүд
 Зөөврийн ус хангамжийн худгууд
 Халаалтын зуухнууд
Шуурхай ажиллагаанд гарч байгаа
хүндрэлүүд
Найдваржилтийн
2-р зэрэглэлийн
зэрэглэл
тогтоох
журамд
хэрэглэгчидийн цахилгаан хангамжийн
тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь явуулын бригадын очиж
залгах хугацаагаар тогтоосон. Гэтэл ШҮ-ний явуулын бригадын
зорчих хугацаа нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний
нягтаршил, түгжрэлээс хамааралтай байдаг.
Дулааны насос станцууд болон дулаан түгээх төвүүд нь зэрэглэл
тогтоох журмаар 2 дугаар зэрэглэлд хамаарагддаг боловч
халаалтын улирлын үед цахилгаан хангамж тасалдахгүй
/хэлбэлзэхгүй/ байх шаардлага тавигддаг. Эдгээр нь 1-р зэрэглэлд
хамрагдаж техникийн шаардлага хангагдсан байх шаардлагатай
Шуурхай ажиллагаанд гарч байгаа
хүндрэлүүд
4. Халаалтын зуух, зөөврийн ус хангамжийн ус түгээх байрууд
нь бэлтгэл тэжээлгүй, үндсэн тэжээл нь 3 дугаар зэрэглэлийн
хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон
байдаг нь хүйтний улиралд цахилгаан хангамжийн
найдвартай ажиллагаа алдагдах үндсэн нөхцөл нь болдог.
5. Сүүлийн үед шинээр ашиглалтад орсон, үйлчлүүлэгч олноор
цуглардаг, олныг хамарсан томоохон арга хэмжээ зохион
байгуулдаг үзвэр үйлчилгээний газрууд нь цахилгаан
хангамжийн найдваржилтын зэрэглэлийн техникийн
шаардлагыг хангахгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Шуурхай ажиллагаанд гарч байгаа
хүндрэлүүд
Ямар нэг арга хэмжээ зохион байгуулах үед эдгээр
хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг хэвийн байлгах
үүднээс УБЦТС ХК –иас машин механизм, зөөврийн
дизель станц, хүн хүч ажиллуулах тохиолдол гарсаар
байна. Эдгээрийн заримаас дурдвал:
- Буянт-Ухаа спорт цогцолбор
- Маршалл лакшари club
- Чингисийн өргөө цогцолбор
- ХАҮТанхим
Анхаарал тавьсанд баярлалаа