Transcript HW200_11-1

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их
Сургууль
КОМПЬЮТЕРИЙН
ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ,
АССЕМБЛЕР ХЭЛ
Код : HW200
Улирал : Хавар 2009
Багш : С. Байгалтөгс /проф, доктор/
Өргөтгөсөн Ассемблер
 Үндсэн ассемблер хэл нь машин кодоос нэг түвшин илүүтэйгээр
процессорын харагдацыг бий болгоно. Машин үйлдэл, регистр,
хаягуудыг тодорхойлохдоо машин код нь бит төлөвүүдийг
ашиглана. Үндсэн ассемблерт эдгээрийг тодорхойлоход
симболуудыг мөн ашигладаг. Үндсэн ассемблерийн команд бүр
нэг машин командтай шууд зохицдог. Өргөтгөсөн ассемблер нь
энгийн MIPS процессороос илүү олон тооны командуудтай
абстракт маши үйлдлийг хэрэгжүүлдэг. Эдгээр үйлдлүүдийн
олонх нь хэд хэдэн машин командтай зохицдог.
Бүлгийн сэдвүүд :
 Регистрийн mnemonic нэрс.
 Псевдо (хуурамч) командууд ба псевдо компьютер.
 move псевдо команд.
 li псевдо команд.
 la псевдо команд.
 lw псевдо команд.
 sw псевдо команд.
[www.cdeq.mn/hw200]
 nop псевдо команд.
Mnemonic регистрүүд
 Регистрүүдийг “ерөнхий зориулалтын” гэж
нэрлэнэ. Энэ нь програм хангамжийн хувьд олон
янзын зорилго бүхий регистрүүдийг
тодорхойлоход тохирмжтой юм. Ингэж нэрлэх нь
программистуудад будлихаас сэргийлж
хоорондоо тохиролцоо бий болгоход дөхөм
байдаг юм. Өргөтгөсөн ассемблер нь
регистрүүдэд mnenomic нэрс ашиглаж тэдгээр нь
хэрхэн ашиглагддагыг үзүүлдэг.
 Жишээ нь, регистр $8-аас $15 хүртэл регистрүүд
түр зуурын утга хадгалах зориулалттай.
Эдгээрийн регистрийн mnemonic нэрс нь $t0аас $t7 хүртэл байна.
[www.cdeq.mn/hw200]
Mnemonic регистрүүд
 Зөвхөн регистр $0-ээс $31 хүртэлх нь өөр
байдаг ($0 нь үргэлж тэгээр дүүрэн харин $31
буцах хаягыг автоматаар хадгалах үүрэгтэй).
Үлдсэн регистрүүд нь үндсэндээ ижил.
[www.cdeq.mn/hw200]
Өргөтгөсөн Ассемблер
 Өргөтгөсөн ассемблер нь регистрийн
дугааруудын оронд mnemonic нэрс ашиглах
боломж олгоно. Ингэснээр тухайн регистрээр
юу хийж байгааг мөрдөхөд тус болдог.
 Өргөтгөсөн ассемблерийг ашигласнаар MIPSд байхгүй нэмэлт боломжуудыг SPIM
хэрэгжүүлдэг. Өргөтгөсөн ассемлбер нь
өргөтгөл бүхий эх кодуудыг хүлээн авдаг. Эх
код дах өргөтгөлүүд нь үндсэн ассемблер
хэлэнд орлуулагдах ба дараа нь машин код
руу хөрвүүлэгдэнэ.
[www.cdeq.mn/hw200]
Өргөтгөсөн Ассемблер
 Өргөтгөсөн ассемблер хэл хэрхэн үндсэн
ассемблер хэл рүү хөрвүүлэгдэж байгааг
зурган дээр үзүүлэв. Дараа нь үндсэн
ассемблер код машин код руу
хөрвүүлэгдэнэ.
[www.cdeq.mn/hw200]
Өргөтгөсөн Ассемблер
[www.cdeq.mn/hw200]
Регистер дэх түр зуурын утга
 Ихэнх ассемблер програмууд нь дээд түвшний
програмчлалын хэлний адил subroutine-н
цуглуулга байдаг.
 Subroutine нь дотоод хувьсагчдыг (local
variables) ашиглах ба эдгээр хувьсагчид нь
зөвхөн subroutine-д өөрт нь ашиглагдана. Түр
зуурын регистрүүд болон $t0-$t7,$t8,
ба $t9 мөн хадгалагдсан регистрүүд
болох $s0-$s7 нь дотоод хувьсагчдад
ашиглагдана.
[www.cdeq.mn/hw200]
Регистер дэх түр зуурын утга
 Програм бичих явцад түр зуурын болон
хадгалагдсан регистрүүдийг хэдийд ч
ашиглах боломжтой байдаг. Харин
subroutine дуудах үед түр зуурын
регистрүүд өөрчлөгдөж болзошгүй.
Хадгалагдсан регистрүүдийн хувьд ямар ч
subroutine дуудалтын үед утгаа
өөрчлөхгүй. Жишээ програмыг үзүүлэв:
[www.cdeq.mn/hw200]
Регистер дэх түр зуурын утга
 ori $t0,$0,32
# load 32 into a temp register
 ori $s0,$0,13
# load 13 into a saved
register
 jal subrout
# subroutine call (don't worry
about # the details of this, now).
 sll $0,$0,0
# delay slot
 back: addu $s0,$s0,$t0
# return from
subroutine;

# temp register
$t0 may have changed.

# saved
register $s0 has not changed.
[www.cdeq.mn/hw200]
Регистер дэх түр зуурын утга
 back дээрх илэрхийлэл нь алдаатай
илэрхийлэл юм. Энэ тохиолдолд түр
зуурын регистр $t0 нь subrout нэртэй
subroutine дуудалтаар өөрчлөгдөж
болзошгүй юм.
[www.cdeq.mn/hw200]
Бусад регистрүүд
 Регистрүүд нь хувьсагчид болон аргументуудад, мөн бусад
зориулалтаар ашиглагдах хэлбэрээрээ групп болж
хуваагсдан байдаг.($0, $v0-$v1, $a0-$a3, $t0-$t9, $s0-$s7).
 Үйлдлийн системийн хамгийн тулгуур хэсэг нь kernel
байдаг. Үйлдлийн системийн бусад хэсгүүд нь kernel-ийн
функцуудаар биелэгддэг. $k0 ба $k1 регистрүүд нь kernel-д
зориулагдан нөөцлөгдсөн байдаг. Хэрэглээний програмууд
эдгээрийг оролдох шаадлагагүй юм.
 SPIM нь үйлдлийн системтэй цуг ирдэггүй боловч хэрэв
хүсэлт гарвал $k0 ба $k1 ийн ашиглагдаг trap handler-г
ачаалдаг.
 Регистр $gp, $sp, ба $fp ууд нь үндсэн регистр хэлбэрээр
ашиглагдаж санах ойн хэсгүүд рүү хандалт хийдэг.
[www.cdeq.mn/hw200]
Псевдо командууд
 addu команд нь бит төлөвийг
регистрүүдийн хооронд хуулна. Үүнийг
ихэвчлэн move буюу шилжүүлэх үйлдэл
гэж нэрлэдэг бөгөөд энэ үйлдэл нь эх
регистрийн утга өөрчилдөггүй.
 Псевдо команд нь нэг болон түүнээс олон
үндсэн ассемблер командын оронд
хэрэглэгдэх өргөтгөсөн ассемблерийн
команд юм.
[www.cdeq.mn/hw200]
Псевдо командууд
 Өргөтгөсөн ассемблер нь хэд хэдэн псевдо
команд хэрэгжүүлдэг. move псевдо
командын жишээ:
move d,s
# эх регистр s-н утгыг
зорьсон регистр d-д шилжүүлнэ.
 d ба s регистрүүд mnemonic нэрээр
тодорхойлогдож болно( $t5 эсвэл $zero
г.м). Эсвэл регистрийн дугаараар
тодорхойлогдоно( $13 эсвэл $0).
[www.cdeq.mn/hw200]
“Дамжуулах Илэрхийлэл"
 move команд нь дээд түвшний хэлэн дэх
дамжуулах илэрхийлэлтэй адил
уншигдана:
j = val; val –н утгыг j хувьсагчид
хуулна.
move $s1,$t3
 $t3-ын утгыг регистр $s1 руу хуулна.
[www.cdeq.mn/hw200]
Шуурхай ачаалах
 Дээр үзүүлсэн ori команд нь бит төлөвийг
командаас регистр рүү хуулна. (16 битийн тэг
өргөтгөлтэй шуурхай операндыг 32 бит рүү
дуудна.) Энэ үйлдлийг ихэвчлэн шуурхай
ачаалах үйлдэл гэж нэрлэдэг. Энэ нь шуурхай
боломжтой утга агуулсан регистрийг
ачаалдаг. (санах ой руу зөөлгүйгээр)
 Энэ үйлдлийн ассемблер хэл дэх mnemonic
нэр нь li юм. Ассемблер энэ псевдо командыг
тохирох үндсэн команд руу хөрвүүлдэг
li d,value
# Регистр $d-г value утгатай
ачаална (Утга нь 16 эсвэл 32 бит байж болно)
[www.cdeq.mn/hw200]
Хэд хэдэн хөрвүүлэлт
 Шуурхай ачаалах псевдо команд нь бүхэл
тоон утгатай регистрийг ачаалахад
хэрэглэгддэг.Өөр нэг жишээ:
 li $t2,-156
Дээрх команд нь -15610 -ийн 2-тын
гүйцээлтийг регистр $t2 руу оруулна. Энэ
үйлдлийг ori командаар хийж болох боловч
тухайн командын шуурхай талбар нь 16
битийн тэгээс их бүхэл тоо байх учиртай юм.
li-ийн шуурхай утга нь хасах ба ялгаатай
хөрвүүлэлтийг ашиглана:
[www.cdeq.mn/hw200]
Хэд хэдэн хөрвүүлэлт
 li $v2,-156 == addiu $v2,$0,-156
(addiu команд нь нэмэгдэхүүний үйлдэл
хийхээс өмнө шуурхай операндаа
тэмдэгтэн өргөтгөл хийнэ. addiu команд нь
хасах утгатай бүхэл тоотой хамт
ашиглагдаж болно. Өргөтгөсөн ассемлбер
нь li командыг шуурхай утгын тэмдэгээс
хамаарч ялгаатай үндсэн команд руу
хөрвүүлнэ.
[www.cdeq.mn/hw200]
Хоёр үндсэн команд
 Шуурхай операндууд нь үргэлж 16 бит
хэмжээтэй байна. Хоёр машин
командуудыг 32 битийн регистрийг 32
битийн бүхэл тоотой ачаалах боломжтой:
 li $v2,0x12345678 == lui $v2,0x1234
ori $v2,$v2,0x5678
[www.cdeq.mn/hw200]
Хоёр үндсэн команд
 Энд li нь хоёр үндсэн команд руу
хөрвүүлэгдсэн байна. Эхнийх нь $v2-ийн
дээд хагас (top half)-г ачаална. Хоёр дах нь
ori үйлдэл ашиглан доод хагасыг (bottom
half) ачаална. Үүнийг нэмэх, хасах дурын
бүхэл тооны хувьд хийж болно:
[www.cdeq.mn/hw200]
Хоёр үндсэн команд
 li d,value
# Регистр $d-г нэмэх эсвэл
хасах утга "value“-тай ачаална. Утга нь 32
бит хүртэл дурын бүхэл тоо байна.
 Өргөтгөсөн ассемблер нь автоматаар
энэхүү псевдокомандыг бодит командын
хамгийн ашигтай дараалал руу хөрвүүлнэ.
[www.cdeq.mn/hw200]
Жишээ програм
 Шуурхай ачаалах үйлдлийг ашигласан
жишээ програмыг үзүүллээ.
[www.cdeq.mn/hw200]
Жишээ програм










## liEg.asm
##
.text
.globl main
main: li $t0,43
# first value
li $t1,-96 # second value
li $t7,-16772555 # third value
addu $t0,$t0,$t1 # add the values
addu $t0,$t0,$t7 # leave result in $t0
## end of liEg.asm
[www.cdeq.mn/hw200]
Жишээ програм
 li команд бүр ялгаатай үндсэн командууд
руу хөрвүүлэгдэнэ. SPIM дээр програмыг
ажиллуулахад эхлээд settings цэсийг
харна. "allow pseudo instructions" хэсгийг
чагтлаад "bare machine“ хэсгээс чагтыг
авна.
[www.cdeq.mn/hw200]