Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод

Download Report

Transcript Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод

САВЛАСАН ХҮНСНИЙ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГОЛОЛТОД
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.1.1 Хүнсний нэр нь ерөнхий биш, тухайн хүнсний зүйлийн мөн
чанарыг үнэн зөв илэрхийлэхүйц тодорхой байна.
4.1.1.1 энэхүү стандартын дагуу хүнсний зүйлийн тодорхой нэг тохирох
нэрийг шошгонд бичнэ.
4.1.1.2 бусад тохиолдолд Үндэсний хууль тогтоомжид заасан нэрийг
хэрэглэнэ.
4.1.1.3 дээрхээс бусад тохиолдолд ердийн эсвэл түгээмэл нэрийг
хэрэглэж болох бөгөөд түүний тайлбар нь будлиантай, хэрэглэгчийг
төөрөгдүүлэхүйц хэлбэрээр хийгдсэн байж болохгүй.
4.1.1.4 этгээд чамин тамга, цутгамал зоос, худалдааны тэмдэг хэрэглэсэн
тохиолдолд энэ стандартын 4.1.1.1-ээс 4.1.1.3 дугаар заалтад заасан
нэрийг дагалдуулан хэрэглэнэ.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.1.2 Шошгоны зайг ашиглан түүний нэрэнд нэмэлт үг хэллэг
дагалдуулан хэрэглэж, чанарын талаар хэрэглэгчийг төөрөгдүүлэхээс
аль болох зайлсхийх хэрэгтэй.
Харин шошго дээр сав боодлын төрөл, хэлбэр, загвар, боловсруулалтын
арга, нөхцлийн талаар бичихэд хязгаарлалт тавихгүй. Жишээ нь: Шошгон
дээр хатаасан, өтгөрүүлсэн, дахин боловсруулсан, утсан гэх мэт тодорхой
бичиж болно.
Найрлагыг бүрдүүлэгчийн жагсаалт
4.2.1 Нэгээс дээш найрлагатай (цаашид “найрлага” гэх) хүнсний
бүтээгдэхүүний шошгон дээр бүрдүүлэгчийг нь жагсааж бичнэ.
4.2.1.1 найрлагыг бүрдүүлэгчийн жагсаалт нь “найрлагыг бүрдүүлэгч” гэсэн
нэр томъёог оролцуулсан эсвэл бүрдэл хэсгийн тохирох нэрийг өмнө нь аль
эсвэл үсгийн дарааллаар бичсэн байна.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.2.1.2 шошгон дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад хэрэглэсэн
найрлагыг бүрдүүлэгчийг жингийн буурах дарааллаар жагсааж
бичнэ.
4.2.1.3 найрлага бүрдүүлэгч нь өөрөө хоёр ба түүнээс дээш найрлага
бүрдүүлэгчийг агуулсан байвал нийлмэл бүтэцтэй найрлага бүрдүүлэгчийг
илэрхийлэхдээ түүний жин(m/m)-гийн буурах дарааллаар хаалтад хийж,
найрлагыг бүрдүүлэгчийн жагсаалтад хавсаргана.
Нийлмэл найрлага бүрдүүлэгч нь хүнсний бүтээгдэхүүний 5%-иас
бага хэсгийг бүрдүүлж, үндэсний хууль тогтоомжоор буюу эсвэл
энэхүү стандартаар нэр нь тогтоогдсон бол бэлэн бүтээгдэхүүнд
технологийн зориулалтаар хэрэглэсэн хүнсний нэмэлтээс бусад найрлага
бүрдүүлэгч зүйлийг мэдээлэх шаардлагагүй.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.2.1.4 дор дурьдсан хүнс болон найрлагыг бүрдүүлэгчийн талаар заавал
мэдээлнэ:
Цавуулаг (глютин уураг) бүхий үр тариа; тухайлбал, улаанбуудай, хөх
тариа, хөц
будаа, овъёос эсвэл тэдгээрийн хам шинж бүхий бүтээгдэхүүн
Хавч хэлбэртэн ба тэдгээрийн бүтээгдэхүүн
Өндөг ба өндгөн бүтээгдэхүүн
Загас ба загасан бүтээгдэхүүн
Газрын самар, шар буурцаг ба тэдгээрийн бүтээгдэхүүн
Сүү ба сүүн бүтээгдэхүүн (лактозыг оролцуулаад)
Модны самар ба самрын бүтээгдэхүүн
10 мг/кг эсвэл түүнээс их сульфит агуулсан
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.2.1.5 нийлмэл найрлагатай хүнсний найрлагыг бүрдүүлэгчийн
жагсаалтад давсны уусмал, шүүс, шөл зэрэг ямар ч хэлбэрийн усыг
бусад бодисын адил мэдээлнэ.
Боловсруулалтын явцад ууршдаг ус болон бусад бодисыг мэдээлэх
шаардлагагүй.
4.2.1.6 хэдийгээр энэ хэсгийн ерөнхий нөхцөлд сонгосон боловч зөвхөн ус
нэмж сэргээх зориулалттай, усгүйжүүлсэн эсвэл хуурай хүнсний
бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч нь “шошгон дээрх заавартай тохирч
байх” тохиолдолд бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгчийн жагсаалтад
жингийн харьцааны дарааллаар оруулж бичнэ.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.2.2 Хэрэв шошгоор дамжуулан харшил үүсгэгч агуулагдаж буйг
мэдээлэх боломжгүй бол харшил үүсгэгч агуулсан хүнсийг
худалдаалахыг хориглоно.
4.2.3 Энэ стандартын 4.1 дүгээр заалтын дагуу найрлагыг бүрдүүлэгчийн
жагсаалтад найрлагыг бүрдүүлэгчийн өвөрмөц нэрийг хэрэглэнэ.
4.2.3.1 хэрэв 4.2.1.4. зүйлийн жагсаалтад орсноос бусад найрлага
бүрдүүлэгчийн ангиллын ерөнхий нэр нь тодорхой бус бол дор
дурдсан ангиллын нэрийг хэрэглэж болно.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
Ангиллын нэр
Нарийвчилсан ангиллын нэр
Хүнсний бусад орцыг агуулсан загас ,
загасан бүтээгдэхүүний шошгон дээр загасны
онцлог, төрлийг дурдахгүй.
“Загас”
Бүх төрлийн шувууны мах, түүний шошгон
дээр шувууны нэр төрлийг дурдахгүй.
“Шувууны мах”
Бүх төрлийн халуун ногоо ба халуун ногооны
хандыг хүнсэнд дангаар нь буюу хольж
хэрэглэсэн бол тухайн савласан
бүтээгдэхүүний жингийн 2%-иас ихгүй байна.
“Халуун ногоо”эсвэл төрөл
бүрийн халуун ногоо гэх мэт
тохирох нэрийг хэрэглэнэ.
Ургамлыг бүхлээр нь эсвэл ургамлын хэсгээс “Ургамлын” ургамлын холимог
хэрэглэсэн бол тухайн савласан
гэх мэт тохирох нэрийг хэрэглэнэ.
бүтээгдэхүүний жингийн 2% -иас ихгүй байна.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.2.3.2 энэ стандартын 4.2.3.1 дүгээрт бичсэн нөхцөлд дурдсан ч гахайн
тос, өөх ба үхрийн өөхийг тэдгээрийн онцлог (өвөрмөц) нэрээр нь заавал
бичнэ.
4.2.3.3 дараах хүнсний нэмэлтийн өвөрмөц нэрийг хамт буюу эсвэл
улсын стандартаар зөвшөөрсөн тохирох нэрийг хэрэглэнэ. (Хүчиллэгийг
зохицуулагч, Хүчлүүд, Наалдалт ба бөөгнөрлийн эсрэг үйлчилгээтэй бодис, Хөөсрөлтийг зогсоогч, Үл
исэлдүүлэгч, Дүүргэгч Будагч бодис, Өнгө тогтворжуулагч, Цийдмэгжүүлэгч/ эмульгатор/ Цийдмэгжүүлэгч
давс, Нягтруулагч, Гурилын чанаржуулагч, Амт үнэрийг нэмэгдүүлэгч, Хөөсрүүлэгч, Цэлцгий үүсгэгч,
Өнгөлөгч, Чийг баригч бодис, Нөөшлөгч, Үлээгч хий, Сийрэгжүүлэгч Тогтворжуулагч, Чихэрлэг амт
оруулагч, Өтгөрүүлэгч)
4.2.4.1 бүтээгдэхүүнд их хэмжээгээр хийсэн хүнсний нэмэлтийг эсвэл
хүнсний нэмэлт агуулсан түүхий эдийг тухайн бүтээгдэхүүнд
хэрэглэсэн хэмжээ нь технологийн үүрэг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц
байх тохиолдолд орцын жагсаалтад заавал бичнэ. 4.2.1.4 зүйлийн
жагсаалтад орсон хүнсний нэмэлт ба туслах түүхий эд үүнд хамаарахгүй.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.2.4.2 хүнсний нэмэлт ба туслах түүхий эдийг технологийн тодорхой үүрэг
гүйцэтгэхэд шаардагдах хэмжээнээс багаар хэрэглэсэн тохиолдолд орцын
жагсаалтад бичих албагүй. 4.2.1.4 зүйлийн жагсаалтад орсон хүнсний
нэмэлт ба туслах түүхий эд үүнд хамаарахгүй.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.3 Цэвэр /нийт бүрэлдэхүүн / ба бохир жин
4.3.1 Цэвэр жинг “СИ” системээр (Нэгжийн олон улсын систем) илэрхийлнэ.
4.3.2 Цэвэр жинг дараах байдлаар илэрхийлнэ. Үүнд:
шингэн хүнсний зүйлийг эзлэхүүнээр
хатуу хүнсний зүйлийг жингээр
хагас хатуу буюу эсвэл наалдамхай, зунгааралдсан хүнсний зүйлийг
жин эсвэл эзлэхүүнээр тус тус илэрхийлнэ.
4.3.3 Савласан хагас шингэн бүтээгдэхүүний цэвэр жингээс гадна
бохир жинг бичнэ. Энэ нөхцөлд хагас шингэн гэдэгт ус, сахар ба давсны
шингэн уусмал, нөөшилсөн жимс, ногооны шүүс, дан болон нэгдмэл цуу
хамаарагдана.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.4 Нэр, хаяг - хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч,
экспортлогч эсвэл борлуулагчийн нэр, хаягийг тэмдэглэнэ.
4.5 Үйлдвэрлэсэн орон - хэрэглэгчийг будлиулж, төөрөгдүүлэхгүйн тулд
тухайн хүнсийг үйлдвэрлэсэн улс орныг тэмдэглэнэ.
4.6 Цувралыг тогтоох - үйлдвэрлэгч ба цувралыг тогтоохын тулд сав
(чингэлэг), нэг бүрийг өөр хоорондоо ялгаатай тусгай кодоор тэмдэглэнэ.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.7 Огнооны тэмдэглэгээ ба хадгалалтын заавар
4.7.1 Хууль Эрхзүйн бие даасан стандартуудад тусгагдаагүй бол огнооны
тэмдэглэгээнд дараах зүйлс орно. Үүнд:
(а) “хадгалалтын хамгийн богино хугацаа”-г тэмдэглэнэ.
(б) Үүнд:
-Хамгийн богино хадгалалтын хугацаа нь 3 сараас ихгүй
бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн сар, өдрийг бичнэ.
-Хамгийн богино хадгалалтын хугацаа нь 3 сараас дээш
бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сарыг бичнэ. Хэдийгээр 12 дугаар
сар байсан ч оныг заавал бичнэ.
(в) огноог үгээр илэрхийлэх:
- тухайн өдрийг бичвэл “…өдрөөс өмнө хэрэглэвэл сайн”
- бусад тохиолдолд “…дуусахаас өмнө хэрэглэвэл сайн”
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
(г) (в)-д тусгасан үгсийн хамт илэрхийлэх:
- огноо эсвэл
- огноо бичсэн газрыг бичнэ.
(д) он, сар, өдрийг ямар нэг нууцлалгүй тоон дарааллаар бичих бөгөөд
хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйн тулд зарим оронд сарыг үсгээр
илэрхийлж болно.
(е) 4.7.1(а)-д заасан хадгалалтын хамгийн богино хугацааг дараах
хүнсэнд тэмдэглэх шаардлагагүй:
- хальслаагүй зүссэн, түүхий, ижил боловсруулалт хийсэн төмс, ногоо
болон бусад шинэ жимс
- ликер, төрөл бүрийн дарс, анхилам үнэрт дарс
- 10 ба түүнээс дээш хувийн спиртийн агууламжтай ундаа
- үйлдвэрлэснээс хойш 24 цагийн дотор хэрэглэдэг төрөл бүрийн
талх, нарийн боов, бялуу
- цагаан цуу
- хүнсний давс
- ёотон буюу хатуу сахар
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
4.8 Хэрэглэх заавар - хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд сурталчлах
зорилгоор шошго дээр хэрэглэх зааврыг товч тодорхой бичнэ. Найрлагыг
шинэчилсэн тохиолдолд өмнөх зааврыг өөрчилнө.
5 Зайлшгүй тавих нэмэлт шаардлага
5.1 Орцын тоо хэмжээний шошгололт
5.1.1 нэг ба түүнээс дээш онцгой эсвэл үнэт чанараар илүү найрлага
бүрдүүлэгч хэрэглэсэн бол тусгайлан мэдээлнэ. Тухайн хүнсний
тодорхойлолтод ч энэ талаар дурдах бөгөөд үйлдвэрлэлийн явцад
хэрэглэсэн найрлага бүрдүүлэгчийн орцын (М/М) хэмжээг хувь (%)-иар
илэрхийлж, шошгон дээр тодорхой бичнэ.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
5.1.2 мөн үүнтэй адилаар, хүнсэнд орсон бага агууламжтай орцын талаар
онцлон заахаар бол эцсийн бүтээгдэхүүнд байх хэмжээг (М/М) хувь (%)иар илэрхийлэн, шошгон дээр бичнэ.
5.1.3 хүнсний бүтээгдэхүүний зөвлөмжид тодорхой нэгэн найрлага
бүрдүүлэгчийг бусдаас нь онцгойлон авч үзэж болохгүй. Амт
оруулагчийн адил маш бага хэмжээгээр хэрэглэх орцыг хүнсний
бүтээгдэхүүний шошгонд бичихдээ ач холбогдол өгч, онцлон бичих
шаардлагагүй.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
5.2 Туяагаар шарсан хүнсний бүтээгдэхүүн
5.2.1 Хүнсийг ионжуулагч цацрагаар боловсруулсан бол шошго дээр
тухайн хүнсний нэрийн ойролцоо энэ талаарх олон улсын таних
тэмдгийг заавал тавина.
5.2.2 Ионжуулагч цацрагаар шарсан хүнсний бүтээгдэхүүнийг өөр
хүнсний зүйлд орц байдлаар хэрэглэвэл түүнийг орцын жагсаалтад
заавал оруулж бичнэ.
5.2.3 Бүтээгдэхүүнийг ионжуулагч цацрагаар шарсан ямар нэг түүхий
эд, материалаар үйлдвэрлэсэн бол шошгон дээр энэ тухай заавал
мэдээлнэ.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
5.1.2 мөн үүнтэй адилаар, хүнсэнд орсон бага агууламжтай орцын талаар
онцлон заахаар бол эцсийн бүтээгдэхүүнд байх хэмжээг (М/М) хувь (%)иар илэрхийлэн, шошгон дээр бичнэ.
5.1.3 хүнсний бүтээгдэхүүний зөвлөмжид тодорхой нэгэн найрлага
бүрдүүлэгчийг бусдаас нь онцгойлон авч үзэж болохгүй. Амт оруулагчийн
адил маш бага хэмжээгээр хэрэглэх орцыг хүнсний бүтээгдэхүүний
шошгонд бичихдээ ач холбогдол өгч, онцлон бичих шаардлагагүй.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
6 Шошгололтын заавал биелүүлэх шаардлагаас чөлөөлөх
Навч, халуун ногоо, ургамлаас бусад гадаргуугийн талбай нь 10 см2-аас
бага жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүнийг 4.2 ба 4.6-гаас 4.8-д
заасан шаардлагаас чөлөөлж болно.
7 Албан бус шошгололт
7.1 Хэвлэсэн, бичсэн, зурсан, өнгөөр ялгасан, графикаар дүрсэлсэн зэрэг
аливаа мэдээлэл нь энэ стандартын заавал биелүүлэх шаардлага болон
Ерөнхий зарчмуудын 3 дугаар хэсгийн зохих шаардлагатай зөрчилдөхгүй
нөхцөлд шошгон дээр нэмж үзүүлж болно.
7.2 Шошгоны загвар нь ямар ч тохиолдолд хэрэглэгч ойлгоход
хялбар, будилуулж төөрөгдүүлэхээргүй байна..
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
8 Заавал байх мэдээллийг үзүүлэх
8.1 Ерөнхий зүйл
8.1.1 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтыг сав баглаа
боодлынхтой нэгэн адил хийнэ.
8.1.2 Энэ стандарт болон Хууль эрхзүйн бусад стандартын дагуу шошгон
дээрх шаардлагатай тэмдэглэгээ нь худалдааны болон хэрэглээний
хэвийн нөхцөлд худалдан авагчдад тодорхой, ил харагдахуйц, гаргацтай
байна.
8.1.3 Сав нь гадуураа боодолтой бол тэр нь шаардлагатай мэдээллийг
агуулсан байх эсвэл саван дээрх шошгыг боодлынх нь гаднаас уншиж
болохуйц буюу боодол нь уншихад саад болохооргүй байна.
.
Шошгололтод
заавал биелүүлэх шаардлага
8.1.4 Хүнсний нэр, цэвэр жинг ил харагдахуйц хэсэгт бичсэн байна.
8.2 Хэл
8.2.1 Хэрэв анх үйлдвэрлэсэн шошгон дээрх хэл хүлээн зөвшөөрөгдөөгүй
байвал дахин шошголохын оронд заавал байх мэдээллийг агуулсан
нэмэлт шошгыг эх хэл дээр нь бичнэ.
8.2.2 Дахин шошгололт хийх эсвэл нэмэлт шошго дагалдуулах тохиолдолд
заавал бичвэл зохих мэдээллүүдийг анхны шошгон дээрхтэй яг адил
бичнэ.
САВЛАСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ
ШОШГОЛОЛТОД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
(CAC/MNS 1:2007)
ХХЭК 1981 оны 14 дүгээр хуралдаанаар анх баталсан. 1985, 1991 дахин
хянаж, 1999, 2001, 2003, 2005, 2007 онд засвар өөрчлөлт оруулсан.
Савласан хүнс: хэрэглэгчдэд буюу нийтийн хоолонд зориулж бэлтгэж,
савласан бүтээгдэхүүн
Сав баглаа, боодол (чингэлэг) - хүнснийг түгээх, тээвэрлэх, хадгалахад
зориулсан сав, хайрцаг, мөн баглаа, боодлыг хэлнэ. Хүнсний сав
баглаа боодлын шошгонд хугацааг тэмдэглэнэ.
Шошго: савлагаан дээр тогтоосон зүүлт, тамга, тэмдэг эсвэл дээр нь
шууд бичсэн, зурсан, хэвлэсэн, тэмдэглэсэн, товойлгож эсвэл ухаж
гаргасан зурагтай болон бичлэгтэй зүйлс.
Шошгололт: тухайн хүнсийг таниулах, борлуулах, худалдаалахыг дэмжих
зорилгыг илэрхийлсэн шошго, бичмэл, хэвлэмэл болон зураасан буюу
график
үргэлж...
Үйлдвэрлэсэн огноо: хүнсний түүхий эдийг боловсруулж,эцсийн
бүтээгдэхүүн үйдвэрлэсэн огноо
Савласан огноо: тухайн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах зорилгоор
савласан огноо
Борлуулалтын сүүлчийн огноо: уг бүтээгдэхүүнийг худалдан авахыг
хэрэглэгчдэд санал болгосон сүүлчийн өдөр буюу огноо
Хүнсний хадгалалтын хамгийн богино хугацаа: шаардлага хангасан
нөхцөлд уг бүтээгдэхүүн бүрэн гүйлгээтэй байж, өөрийн өвөрмөц шинж
чанараа алдахгүй байх хугацаа.
Хүнсний хадгалалт дуусах эцсийн хугацаа: шаардлага хангасан
нөхцөлд хадгалж буй бүтээгдэхүүний хадгалалт дуусах хугацаа. Энэ
хугацаа дууссанаас хойш уг бүтээгдэхүүний чанар хэрэглэгчдийн
шаардлага хангахгүй тул худалдаалахгүй.
Найрлагыг бүрдүүлэгч: хүнсний нэмэлтийг оруулаад хүнс үйлдвэрлэх,
бэлтгэхэд ашигладаг бөгөөд бэлэн бүтээгдэхүүнд ч байдаг аливаа
бодисууд,
Цуврал: технологийн нэг горимоор нэг ээлжинд ижил нөхцөлд
үйлдвэрлэсэн тодорхой тоо хэмжээний бүтээгдэхүүн
Õýðýãëýã
÷
ÕАБ
Çàñãèéí ãàçàð
¯éëäâýðëýã÷
¯ÉËÄÂÝÐËÝÃ×ÄÈÉÍ ¯¯ÐÝà (ДЭМБ)
 Õ¿íñíèé õàíãàìæèéí àþóëã¿é, òîõèðîìæòîé, íàéäâàðòàé
ñ¿ëæýý áèé áîëãîõ;
 Øîøãî áîëîí á¿òýýãäýõ¿¿íèé òàëààð çºâ, õÿëáàðõàí
îéëãîãäîõ ìýäýýëëýýð õýðýãëýã÷äèéã õàíãàõ;
 Õ¿íñèéã çºâ õàäãàëàõ, õàðüöàõ, áýëòãýõ çàìààð
õ¿íñýýð äàìæèí õàëäâàðëàäàã ºâ÷íèé ýìãýã òºðºã÷ººð
õ¿íñíèé á¿òýýãäýõ¿¿í áîõèðäîõ, òýäãýýð íÿí íü ºñºæ
¿ðæèõýýñ ñýðãèéëýõ òóõàé ìýäëýãèéã õýðýã÷ëýã÷äýä
îëãîõ;
 Îëîí óëñûí õýìæýýíä õóäàëäààëàõ õ¿íñíèé íàéäâаðòàé
áàéäëûã áèé áîëãîõ;
ÀÍÕÀÀÐÀË ÒÀÂÜÑÀÍÄ
ÁÀßÐËÀËÀÀ