Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн шинжүүд оношлох эмнэл зүйн

Download Report

Transcript Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн шинжүүд оношлох эмнэл зүйн

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
АУ-ны доктор, профессор
Рамишийн Асай
1
Хөхний мастопатийн рентген шинжүүд
• Хөхөнд мастопатийн өвчнүүдийг рентген
шинжилгээний тусламжтайгаар хооронд нь
ялган оношлох нь тэдгээрийн эмчилгээний
тактикийг урьдчилан боловсруулахад ихээхэн
ач холбогдолтой.
• Хөхний
мастопати
өөрчлөлтүүдийн
гол
шалтгаан нь Wolf /1988/ болон бусад
эрдэмтдийнхээр
дотоод
шүүрлийн
булчирхайнуудын хямралт байдалтай шууд
холбон үзэж тэдгээрийг дааврын гаралтай
хөхний эмгэгүүд буюу дааврын гаралтай
пролиферацийн өөрчлөлтүүд гэжээ.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Мастопатийн олон хэлбэр байдаг ба элбэг
тохиолддогоороо судлаачдын анхаарлыг ихээхэн
татаж, тэдгээрийн үзэж байгаагаар эдгээр
өөрчлөлтүүд хөхний өмөн үүсэх нэгэн шалтгаан
болдог ажээ.
• Тухайлбал хөхний мастопати өвчинтэй
эмэгтэйчүүдийн хөхний өмөнгөөр өвчлөх магадлал
нь 4-37 дахин их гэсэн судалгааны үр дүн байдаг.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Рентген болон эд эсийн шинжилгээнд гарах
өөрчлөлтөөр нь хөхний мастопатийн өвчнүүдийг
хэд хэдэн хэлбэр болгон хувааж үзжээ. Үүнд:
• Булчирхайлаг эд давамгайлсан хөхний тархмал фиброзкистоз өөрчлөлт бүхий мастопати буюу аденоз
• Фиброз эд давамгайлсан хөхний тархмал Фиброз-кистоз
өөрчлөлт бүхий мастопати
• Уйланхайлаг эд давамгайлсан хөхний тархмал КистозФиброз хэлбэрийн мастопати
• Холимог хэлбэрийн хөхний тархмал фиброз-кистоз
мастопати
• Склероз болсон аденоз зэрэг болно.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Булчирхайлаг эд давамгайлсан хөхний
тархмал фиброз-кистоз өөрчлөлт
бүхий мастопати буюу аденоз
• Ихэнхдээ 22-25 насны эмэгтэйчүүдэд тохиолдох ба
морфолог шинжилгээгээр хөхний эд эс эрүүл эмгэгийн
зааг дээр байдаг ба морфолог өөрчлөлтийн үндэс нь
хөхний сүүний булчирхайн дэлбэнцэрүүдийн
гиперплази юм.
• Эмнэл зүйд сарын тэмдгийн өмнөхөн хөх хатуурч
хавагнах ба ихээхэн эмзэг болж, өвдөлтийн шинж
тэмдэг илэрдэг.
• Тэмтрэхэд хатуувтар тархмал зангилаанууд
тэмтрэгдэх ба тэдгээр нь ойр орчмын эрүүл эдүүдээс
бага ялгагдана.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Фиброз эд давамгайлсан хөхний тархмал фиброзкистоз мастопати
• Клиник ба тэмтрэх үед гарах шинжүүд нь мастопатийн
бүх хэлбэрт ижил байна
• Кистоз эд давамгайлсан хөхний тархмал кистозфиброз мастопати
• Кистоз-фиброз мастопатийн морфолог шинжээр олон
төрлийн уйланхайнууд илэрдэг ба фиброз эдүүд
давамгайлсан хөхний сүүний булчирхайн сувагнууд
өргөсч, хөхний дэлбэнцэрүүд хатангиржсан /атрофи/
байдаг.
• Тэмтрэхэд, зууван буюу дугуй хэлбэрийн уян хатан
тогтолцоо бүхий 2см-ээс дээш хэмжээтэй бол
бэрсүүнүүд тэмтрэгдэнэ.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Холимог хэлбэрийн хөхний тархмал
фиброз-кистоз мастопати
• Холимог хэлбэрийн мастопатийн морфолог өөрчлөлт
туйлын олон янз. Энэ үед булчирхайлаг дэлбэнцэрүүд
илүү их хөгжсөн байдаг.
• Дэлбэн дотрох ба дэлбэнгүүдийн хоорондох холбогч
эдүүд склероз өөрчлөлтөнд орж альвеолууд жижиг
киста болж хувирсан зэргээс хамаарч, пролиферацийн
ба пролиферацийн бус фиброз-кистоз мастопати гэж
ялгана.
• Эмнэл зүйн гол шинж өвдөлт байна. Тэр нь их бага
олон янз ба заримдаа маш мэдрэг бүр хувцас хүрэх
төдийд эмзэглэн өвддөг.
• Тэмтрэхэд тархаж байрласан үрэл маягийн олон жижиг
зүйл мэдрэгдэнэ.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Хөхний склероз болсон аденоз
• Хоёр хэлбэрт хуваагдана.
˗ Зангилаа хэлбэрийг аденоз
˗ Тархмал хэлбэрийн аденоз
• Тархмал хэлбэрийн аденоз зангилаа
хэлбэрийнхээс 20-30 дахин илүү
тохиолддог.
• Склероз болсон аденозын морфолог шинж
нь сүүний сувганцаруудын гиперплази
болсон эпителүүд ба түүний фиброз
өөрчлөлтүүдийн хооронд холбогч эд их
ургасан байна.
• Эмнэл зүйн олон янзын шинж тэмдэг
илэрдэг ба хөхийг тэмтрэхэд нягт хатуу
хөдөлгөөнтэй зүйл тэмтрэгдэнэ.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Фиброаденом
• Ихэвчлэн залуу ба дунд насны эмэгтэйчүүдэд
тохиолддог ба гол төлөв хөхний гадна дээд
дөрвөлжинд байрладаг.
• Фиброаденомыг хөхний бусад голомтот
өвчнүүдээс ялган оношлоход рентген
маммографийн шинжилгээний боломж асар
өндөр юм. Фиброаденом нь элбэг тохиолддог
өвчин. Түүнийг эд эсийн бүтцээр нь гурав
ангилдаг. Үүнд:
˗ Периканаликуляр
˗ Интерканаликуляр
˗ Холимог хэлбэрийн фиброаденом гэдэг
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Хөхний уйланхай /Киста/
• Хөхний уйланхай нь дааврын өөрчлөлтэй
холбоотойгоор сүүний сувганцруудад холбогч эд
их хэмжээгээр ургаж бөглөрөл үүссэнээс бий
болдог. Хөхөнд тохиолдох уйланхайн хэмжээ
дундчаар 0.5-6.0 см байдаг ба зарим нэг
судлаачдынхаар хамгийн багаас 6.0-8.0см
хүртэл байдаг гэжээ.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Хөхний зангилаат хэлбэрийн мастопати
• Тэмтэрч үзэхэд нягт бүтэцтэй, эмзэг, тодорхой
зах хязгааргүй хөхний эрүүл эд рүү нэвчиж
ургасан байдалтай байна. Хэмжээ нь ихээхэн
тохиолдолд 1-5.0см орчим ба барзгар
гадаргуутай.
• Хөхний арьс ба хөхний товч хэвийн. Голцуу
хоёр хөхөнд байх ба ихэвчлэн тухайн хөхний
гадна дээд дөрвөлжинд байрладаг.
• Сарын тэмдэг ирэх үед илүүтэй хөндүүр эмзэг
болдог учир эмэгтэйчүүд энэ үед мэдэж эмчид
ханддаг. Судалгаанаас харахад 30-50 насны
эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Навч хэлбэртэй фиброаденома
• Судалгаанаас харахад энэ хэлбэрийн
фиброаденом нь бусад бүх хэлбэрийн
фиброаденомуудын 2.5-5.4%-ийг эзэлдэг.
• Навч хэлбэртэй фиброаденом нь олон тохиолдолд
сүүний сувганцар дотор байрлах ба залуу
эмэгтэйчүүдэд ихэвчлэн байдаг. Ихэвчлэн хоргүй
навч хэлбэрийн фиброаденом байна.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Судлаачид навч хэлбэрийн фиброаденомыг
гурван хувилбар болгон үзжээ. Үүнд:
˗ Өмөн үүсч буй үеийн фиброаденом
˗ Сонгомол хэлбэрийн фиброаденом
˗ Саркомын стромтой навч хэлбэрийн
фиброаденом гэжээ.
• Тэмтрэхэд зах хязгаар нь тод, хатуу
хэсэгчилсэн дэлбэнцэр бүтэцтэй хэд хэдэн
зангилаанууд хоорондоо нийлсэн
байдалтай байна.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Галактоцеле
• Энэ бол татагдсан уйланхайн нэгэн хэлбэр.
Хөхүүл эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог.
Сүүний сувганцруудын аль нэгэнд бөглөөс
үүссэний улмаас тэр тэлэгдэж уйланхай үүсдэг.
Гол төлөв хөхний товчны ар хэсэгт байрладаг.
• Тэмтрэхэд хатуу дугуй үүсгэвэр тэмтрэгддэг.
Хөхүүл эмэгтэйчүүдийн хөхний эрүүл эдүүд нягт
байдаг учир эмгэг голомтын зах хязгаарыг
тодорхойлоход хүндрэлтэй байдаг.
• Арьс ба хөхний товч эмгэг өөрчлөлтөнд
автагдаж хэлбэр дүрсээ алдахгүй
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Лимфогранулема
• Энэ нэрийг анх эрдэмтэн Bassier /1982/ өгчээ.
Тэрээр нойр булчирхайд байдаг ийм төрлийн 5
тохиолдолыг бичжээ. Энэ бол янз бүрийн эмгэг
жамаар үүсдэг өөхлөг эдийн голомтот үхжилт
юм. Үүсэх шалтгааны 40%-ыг гэмтэл буюу
тухайн хэсэг газрын цусгүйдлээс болдог гэжээ.
• Судалгаанаас харахад лимфогранулема
хөхний бүх өвчний 0.69%, хөхний хоргүй
хавдруудын 2.75%, хөхний өмөнтэй
харьцуулахад 1.0%-ийг эзэлдэг гэжээ.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
• Хөхөнд хатуу зүйл тэмтрэгдэнэ. Энэ төрлийн
хавдрын бараг 50%- нь эргэн тойрны эрүүл
эдтэй наалдаж арьс татагдах шинж тэмдэг
илэрдэг.
• Зарим тохиолдолд ойр орчмын тунгалагийн
булчирхайнууд томорч хортой хавдрын
шинжийг санагдуулдаг.
• Лимфогранулемыг хорт хавдраас ялгахад
бэрхшээлтэй байдаг. Заримдаа холбогдох бүх
шинжилгээг иж бүрнээр хийж эд, эсийн
шинжилгээгээр ч гэсэн онош батлагдахгүй
байж болдог.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Липома
˗ Хөхний бүх голомтот эмгэгүүдийн 9%-ийг эзэлдэг.
˗ Энэ нь хөхөнд тохиолдох өөхлөг үүсгэвэр ба
хэлбэр нь дугуй буюу зууван байдаг. Эмгэг сүүдэр
нь эргэн тойрны эрүүл эдэд нэвчин ургаж зах
хязгаар нь тод биш байдаг учир хорт хавдартай
андуурч болдог.
˗ Нимгэн ханатай липом нь өөхлөг эдийн дотор
байрласан үед рентген зурагт тодрохгүй. Иймд
оношлогооны алдаа гаргахгүйн тулд эмгэг голомт
тэмтрэгдэж буй хөхний тэр хэсэгт тэмдэг тавьж
рентген зураг авах ба уг зурагт эмгэг сүүдэр
илрээгүй бол липом байна гэж үзнэ.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Атерома
• Энэ бол уйланхайтай төстэй хөхний
арьсан дорх хөлсний булчирхайн
бөглөрснөөс үүсдэг. Хөхний голомтыг
бүх өвчнүүдийн дотор 0.2%-ыг эзэлдэг.
Тэмтрэхэд дугуй буюу зууван
хэлбэртэй хатуу зүйл тэмтрэгдэх ба
зах хязгаар нь мөлгөр тэгш байна.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Судасны хавдрууд /гемиангиом, ангиом/
• Маш ховор тохиолдоно. Хөхний бүх өвчнүүдийн
0.08%-0.012% эзэлдэг.
• Судаслаг хавдрууд дандаа төрөлхийн байдаг ба
бүх амьдралын турш өөрчлөгдөхгүй байж болох ба
хэмжээгээр томорсон тохиолдолд мэс заслын
эмчилгээ хийдэг.
• Үзэхэд судаслаг хавдар эргэн тойрны эдээс тод
зааглагдсан хөдөлгөөнтэй, арьс, хөхний товч
болон зөөлөн эдтэй ямар нэгэн холбоогүй байдаг.
Хэрвээ судаслаг хавдар бол гэрэлтэж харагдана.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Гамартома
• Ховор тохиолдог ба хөхний бүх өвчнүүдийн
0.1%-ийг эзэлдэг.
• Тэмтрэхэд том хэмжээний ганцхан үүсгэвэр
байдаг.
• Рентген шинжилгээгээр оношийг зөв тавьж
болдог ба рентген шинжийн хувьд өмөнтэй
төсөөтэй.
• Гамартом дотор өөхлөг эд, булчирхайлаг эд
болон бусд төрлийн эдүүдийг янз бүрийн
хэмжээгээр агуулагдсан байдаг учир сүүдрийн
бүтэц жигд бус эргэн тойрны эрүүл эдээс нягт
бүрхүүлээр тусгаарлагдсан байдаг.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Хондрома
• Мезенхимийн хавдар. Хөхний бүх
хоргүй хавдруудын 2.5% эзэлдэг.
• Рентген фиброаденомтой төстэй шинж
илрэхээс гадна шохойжсон голомтууд
харагдаж болно.
Хөхний өвчнүүдийн эмнэл зүйн
шинжүүд оношлох эмнэл зүйн аргууд
Хөхний өмөнгийн үед илрэх рентгений ерөнхий
шинжүүд:
• Хөхний өмөнг морфологоор нь: элителийн ба
эпителийн бус гэж хоёр ангилдаг.
• Хөхний өмөнгийн рентген шинжүүд нь тухайн
хавдрын морфологийн шинж чанар болон тухайн
эмэгтэйн бие махбодийн онцлог, нас болон хөхний
үйл ажиллагаатай холбоотой янз бүрээр илэрдэг.
• Хөхний өмөнгийн рентгений ерөнхий шинж нь
хөхний макроскоп бүтцээс ихээхэн шалтгаалдаг.
Иймд хөхний өмөнг рентгенд илрэх шинжээр нь
тархмал ба зангилаат хэлбэрийн өмөн гэж ангилдаг.
Анхаарал тавьсанд баярлалаа!