"Эдийн засгийн гэмт хэргийн талаархи олон улсын ойлгот, АНУ

Download Report

Transcript "Эдийн засгийн гэмт хэргийн талаархи олон улсын ойлгот, АНУ

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙН
ТАЛААРХИ ОЛОН УЛСЫН ОЙЛГОЛТ,
АНУ, ЯПОНЫ ТУРШЛАГААС
ХЗҮХ-гийн ЭЭЗКС-ийн ЭША
Б.Одонгэрэл
АГУУЛГА
Удиртгал
 Эдийн засгийн гэмт хэргийн талаархи ойлголт
 Цагаан захтны гэмт хэрэг
 Эдийн засгийн гэмт хэргийн /цагаан захтан/
төрөл ангилал
 Эдийн засгийн гэмт хэрэг: АНУ болон Японы
туршлагаас
 Дүгнэлт

УДИРТГАЛ

Эдийн засгийн гэмт хэрэг бол эрүүгийн гэмт
хэргийн нэгэн төрөл ойлголт бөгөөд энэ
төрлийн гэмт хэрэг нь зөвхөн гэмт хэргийн
хохирогчид
мөнгөн
хохирол
учруулаад
зогсохгүй тухайн үндэстний эдийн засагт
ноцтой гарз учруулж байдаг гэмт хэрэг юм.
Эдийн засгийн гэмт хэргийн тодорхой төрлүүд
болох улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар
үйлдвэрлэх, санхүүгийн залилан, мөнгө угаах,
комьютер, мэдээллийн гэмт хэрэг зэрэг нь
аливаа үндэстний аюулгүй байдал, засаглалын
асуудлын хэмжээнд нөлөөлж чадахуйц ноцтой
хэргүүд байдаг.
ШАЛТГААН НӨХЦӨЛ, ОНЦЛОГ

Эдийн засгийн гэмт хэрэг нь энгийн ардыг
олноор нь устгах (homicide) эсхүл тээврийн
хэрэгсэл хулгайлах гэх мэт гэмт хэрэгтэй
харьцуулахад улс төр, бизнесийн асуудалтай
нягт, нарийн холбоотой байдаг тул нуугдмал,
ээдрээ төвөгтэй байдалд үйлдэгддэг. Нөгөө
талаар дэлхий дахинд энэ гэмт хэргийн талаар
хангалттай, баталгаатай мэдээ, статистик
баримт бүрэлдээгүй учир далд байдалд
байсаар байгаа юм.
ҮНДСЭН 2 ТӨРӨЛ
Эдийн засгийн гэмт хэргийг дотор нь цагаан
захтны болон цэнхэр захтны гэмт хэрэг гэж 2
ангилдаг байна.
 Цагаан захтны гэмт хэргийг нийгмийн дээд
зиндаанд хамаарах, өндөр зэрэглэлийн албан
тушаал, эрх мэдэл бүхий цагаан захтай цамц
өмссөн баян чинээлэг хүмүүс үйлддэг бөгөөд
энэ нэр томьёог 1939 онд АНУ-ын социологич
Эдвин Сюдарланд гаргаж ирсэн байна.
 Эдийн засгийн гэмт хэргийн нөгөө хэсэг нь
цэнхэр захтны гэмт хэрэг буюу гудамжны гэмт
хэргүүд юм.

ЦАГААН ЗАХТАН БОЛОН
ЦЭНХЭР ЗАХТАН
White-collar crime
Blue- collar crime
ЦАГААН ЗАХТНЫ ГЭМТ ХЭРЭГ
 Цагаан
захтны гэмт хэрэгт залилан,
татвараас зайлсхийх, авлига, хээл
хахууль өгөх, өмч хөрөнгө ашиглан
шамшигдуулах, компьютерийн гэмт
хэрэг, зохиогчийн эрхийг хууль бусаар
ашиглах, мөнгө угаах, таних тэмдэг
болон лого хулгайлах, баримт бичиг
хууль бусаар хуулбарлах,хөрөнгийн зах
зээл, үнэт цаасны залилан, дотоод
мэдээллийг худалдах, зах зээлийг
төөрөгдүүлэх гэх зэрэг гэмт хэргүүд
хамаардаг. Жагсаан харуулбал:

















Шударга бус өрсөлдөөний
Интернет, компьютер ашиглан залилан хийх,/цахим гэмт
хэрэг/
Зээлийн картны залилан,
Утас, холбооны хэрэгслийн залилан,
Санаатайгаар дампууруулах,
Эрүүл мэндийн бүтээгдэхүүний залилан,
Байгаль орчны эсрэг гэмт хэрэг,
Даатгалын залилан,
Далд худалдаа,
Татвар төлөхөөс зайлсхийх,
Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх,
Хээл хахууль, авлига
Мөнгө угаах гэмт хэрэг,
Хууль бус зүйл хийлгэхээр мөнгө төлөх,
Өмч шамшигдуулах,
Эдийн засгийн тагнуул хийх ба худалдааны нууц
хулгайлах
Таних тэмдэг, лого хулгайлах,
ЦЭНХЭР ЗАХТНЫ ГЭМТ ХЭРЭГ
Энэ төрлийн гэмт хэрэгт: хулгай, галдан
шатаах, орон байрны хулгай, булаалт,
зэвсэглэсэн дайралт, соёлын эд зүйлийг сүйтгэх
гэх мэт гэмт хэргүүд багтана. Энэ төрлийн
эдийн засгийн гэмт хэргүүд нь ашиг хонжоо
харсан хүчирхийлэл хэрэглэсэн шинжтэй
нийгэмд онц аюултай гэдгээрээ ялгаатай
байдаг.
 Шалтгаан
нөхцөл нь ажилгүйдэл, үүнээс
үүдэлтэй мөнгөний хомсдолд орох, түүнчлэн
танхайрах сэдэл, шунал зэргээс үүдэлтэй
байдаг ба гудамжны гэмт хэргүүд гэж
нэрлэгддэг.

БҮХ ЦАГААН ЗАХТНУУД НЬ БАЯН ЧИНЭЭЛЭГ,
ХҮЧИРХЭГ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЮУ?


Үгүй. Үнэндээ зарим цагаан захтан гэмт
этгээдүүд энгийн хүмүүс байдаг бөгөөд тэд
эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж
хууль бус залилангийн шинжтэй арга хэрэгсэл
ашиглах замыг сонгодог байна. Бизнесийн
залилан
нь
гудамжны
гэмт
хэргийн
бүлэглэлтэй
адил
жижиг
бүлэглэлээр
үйлддэгддэг гэмт хэрэг байж болдог.
Гэхдээ гэмт хэргийн далайд жижиг загас л
баригддаг бөгөөд том загаснууд нь мөрдөн
байцаах ажиллагаанаас өөрийгөө татаж гаргах
чадвартай байдаг.
2011 ОНД ХИЙСЭН ДЭЛХИЙН ЭДИЙН
ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙН СУДАЛГАА
Эдийн засгийн гэмт хэргийн топ жагсаалтыг
өмч хөрөнгө ашиглан шамшигдуулах гэмт
хэрэг 1, санхүүгийн залилан 2, авилга, хээл
хахуулийн хэрэг 3 дугаарт, компьютерийн гэмт
хэрэг топ 4-т жагссан байна
 Нийт санхүүгийн залилангийн гэмт хэргийн
10/1 нь 5 сая доллараас илүү хохирол
учруулсан
 Комьютерийн гэмт хэрэгт хохирогчдын 40
хувьд тэдний бизнесийн нэр хүндийн эсрэг
ноцтой хор хохирол учирсанд байдаг байна.
 www.pwc.ru/en/crimesurvey сайтаас үзнэ үү.

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС ӨӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫГ СЭРГИЙЛЖ ЧАДАХ





5 АРГА
Хэнтэй харилцаж, хамтран ажиллаж байгаагаа
сайтар мэдэж байх буюу өөрийн байгууллагын
ажилтан,
нийлүүлэгч,
хамтрагчид
болон
агентуудаа хэн болох талаар судалгаатай байх нь
зүйтэй.
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд IT,
Дотоод Аудит болон Захирлын зөвлөл зэргийг
бүгдийг хамруулан зэрэгцүүлэн ажиллуулах.
Залилан гарах эрсдлийн тооцоог тогтмол гаргаж
хэвшүүлэх
Компьютер, мэдээллийн гэмт хэргийн эрсдлийг
ойлгох соёлд сургах хэн нэгнийг удирдлагын
багтаа ажиллуулах
Компьютер, мэдээллийн гэмт хэрэгтэй тэмцэх
хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХИ
ЧИГ ХАНДЛАГА: АНУ БОЛОН ЯПОН
Япон улс нь өдгөө гэмт хэрэг гарах үндсэн
шалтгаан, нөхцөл болох хүн амын нягтрал,
эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн
түвшингээр дээгүүр хэрнээ гэмт хэргийн гаралт
багатай байдаг.
Энэ нь:
 Японы аюулгүй амьдралын хэвшил,
 өмчийн халдашгүй байдал,
 соёлын болон философийн үнэт зарчмууд,
 газар зүйн тусгаарлагдмал байдал,
ҮРГЭЛЖЛЭЛ
ажилгүйдлийн түвшин бага,
 утга уран зохиол, соёлын бүтээлийн хэрэглээ
өндөр байдаг,
 гэмт хэргийг хянах болон урьдчилан сэргийлэх
ажилд олон нийтийн оролцоо өндөр,
 галт зэвсэг, хар тамхины хэрэглээний сайтар
хяналт,
 гэмт хэрэгтэй тэмцэх ажлууд уялдаа холбоо,
 ардын уламжлал болон барууны соёлын зөв
зохицол,
 Ард түмний ёс зүйн болон үндэстний онцлог гэх
мэтээс хамаардаг байж болох талтай.

ҮРГЭЛЖЛЭЛ

Гэсэн хэдий боловч эдийн засгийн гэмт
хэргийн тоо хэмжээ өндөр байдаг оньсого
болсон асуудал юм. Японы хувьд авлига, хээл
хахууль, санхүүгийн залилан, хамтарсан
удирдлагын хууль бус үйл ажиллагаа өргөн
хүрээнд үйлдэгддэг ч хуульчид болоод
криминологчид
нь
төдийлөн
анхаарал
тавьдаггүй. Япон улсын эрх мэдэл бүхий иргэд,
байгууллага руу чиглэсэн хууль тогтоомж нь
АНУ дахь хууль тогтоомжоос сул хөгжсөн гэдэг
дүгнэлтийг АНУ-ын судлаачид хийсэн байдаг.
Энэ байдлыг Америкийн судлаач Жонатан
Японы хууль тогтоомж нь аалзны тортой
адилаар жижигхэн ялааг бариад, харин том
зөгий, хэдгэнэ зэрэг шавжнуудыг тавиад
явуулдаг гэж зүйрлэжээ.
ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРОЛ
Япон улсын 1980-аад оны үеийн санхүүгийн
болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хууль
бус үйл ажиллагааны улмаас учирсан
алдагдал нь 500 тэрбум ам.доллар байсан бол
АНУ 160 тэрбум ам.долларын алдагдал
хүлээсэн байна. Японы банкууд нь үл хөдлөх
хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа болон
зээлийн тэнцлээс гарсан алдагдлаа тайлагнах
үүрэг хүлээдэггүй ба иймээс банкууд нь жил
бүр алдагдалд орж улсын эдийн засгийг
доройтуулах магадлалтай юм гэж үзжээ.
 Түүнчлэн Японы банкны зарим ажилтнууд
холбогдох санхүүгийн баримт, төлөгдөөгүй
зээлийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас
нуун дарагдуулдаг тохиолдол их гардаг байна.

ГЭМТ ХЭРГИЙН СУБЪЕКТ
АНУ-д эдийн засгийн эсрэг гэмт хэргүүдэд
хуулийн этгээдэд буюу компанид эрүүгийн
хариуцлага хүлээлгэдэг. Ямар ч ажилтан гэмт
хэрэг үйлдсэн бай тэр ажилтан компанийн
ашиг сонирхлын үүднээс үйлдсэн бол компани
төлөөлөн хариуцлага хүлээдэг.
 Япон улсад хувь хүн болон корпорацид хамтад
нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг /ryobatsu
kitei/. Японд энэ ойлголтын хүрээнд анти
трастийн хууль, арилжааны аюулгүй байдлын
тухай
хууль,
хүрээлэн
буй
орчныг
хамгаалахтай холбогдсон хуулиудаар заасан
500 гаруй үйлдлийг хамруулж байна.

ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн
шалгах ажиллагаа нь бусад төрлийн гэмт
хэрэгтэй харьцуулахад нарийн, ээдрээ төвөгтэй
тул алдаа гарах магадлалтай байдаг.
 АНУ-ын хувьд энэ төрлийн гэмт хэргийг Хууль
зүйн яамны холбооны прокурорууд болон
тусгай хяналтын байгууллагуудын холбооны
прокурорууд яллах ажиллагааг явуулдаг бол
Японд томилогдож байгаа прокурорууд энгийн
прокурор байх ба бизнес, улс төрийн
нөлөөлөлд автах магадлалтай байдаг. Мөн
Японы
прокурорууд
нь
АНУ-ын
прокуроруудтай харьцуулахад мөрдөн шалгах
арга хэрэгсэл, хууль хэрэгжүүлэх чадвар нь
хязгаарлагдмал байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ
ТЭМЦЭХ ТАЛААР
АНУ-д эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд
SEC, CPSC, FDA, FTC гэсэн байгууллагууд
чухал үүргийг гүйцэтгэдэг.
 Тухайлбал, Хөрөнгийн зах зээл ба аюулгүй
байдлын комисс /SEC/. Тус комисс нь 1926
оны хөрөнгийн зах зээлийн уналтаас гаргах,
нийтийг хамарсан хөрөнгийн зах зээлийн
булхай,
луйварыг
хариуцахаар
засгийн
газраас 1934 онд байгууллагдсан. Энэ
байгууллагын төв нь Вашингтон хотод байрлах
бөгөөд АНУ-ын 15 хотод салбартай.

ҮРГЭЛЖЛЭЛ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний
аюулгүй байдлын комисс /CPSC/ Комисс
1972 онд байгууллагдсан бөгөөд тухайн үед
жилд 20 сая гаруй америкчууд бараа
бүтээгдэхүүний гомдол гаргаж байсан ба
хэрэглэгчдийн хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан
үе юм. Энэ байгууллага нь гэмтэл согог, өвчин
үүсгэгч,
стандартад
нийцэхгүй,
үхлийн
аюултай, хувьсалд оруулсан, аюултай бараа
бүтээгдэхүүнээс
нийгмийг
хамгаалах
хариуцлагатай үүргийг хүлээдэг. Комисс өргөн
хэрэглээний
бүтээгдэхүүний
стандартыг
сахиулах мониторингийн үүргийг гүйцэтгэнэ.

Хүнс ба эмийн асуудал эрхэлсэн байгууллага
/FDA/. Энэ байгууллага нь Эрүүл мэнд,
хүмүүнлэгийн үйлчилгээний яамны харъяанд
байдаг ба өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн, эм,
эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн
хүрээнд хамрах асуудлаар хөгжлийн хөтөлбөр,
хяналт, шалгалт, мониторинг, мөрдөн байцаалт
хийх, зохицуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ
чиглэлийн олон үйлдвэрлэгчид уг байгууллагын
шууд хяналт шалгалтанд хамрагддаг ба экспертүүд
мөрдөн байцаалт, хяналт шалгалт хийх эрхтэй.
Хууль бус үйлдвэрлэл, нийлүүлтийн талаар ирсэн
мэдээллийн дагуу тогтоол шийдвэр, сануулга,
мэдэгдэл гаргаж иргэний журмаар торгох, гэмт
хэргийн шинжтэй үйлдэл бол эрүүгийн журмаар
мөрдөн байцаалт явуулна.

Холбооны худалдааны комисс /FTC/. Энэ
байгууллагыг холбооны засгийн газраас
шударга бус өрсөлдөөны эсрэг тэмцэх гол зэвсэг
болгон 1914 онд байгуулсан. Мөн энэ
байгууллагад хуурамч ба шударга бус үйл
ажиллагаатай
бизнес
эрхлэх,
хуурамч
сурталчилгаа явуулах, хэрэглэгчийг залилан
мэхлэхийн эсрэг тэмцэх эрх мэдлийг олгосон.
Энэ байгууллага нь бизнесийн байгууллага,
үйлдвэрээс төрөл бүрийн мэдээлэл шаардах эрх
, хуулийн дагуу албадах зэргээр худалдааны
асуудлыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, шударга
бус өрсөлдөөн, үгсэн хуйвалдахаас урьдчилан
сэргийлэх үүрэгтэй, түүнчлэн тус комисс
бизнесийн
байгууллагад
зөвлөгөө
өгөх,
эрхэлсэн асуудлаар дүгнэлт гаргах, зарим
эрхлэх асуудлын хүрээнд шалгалт явуулдаг.
ДҮГНЭЛТ


Хоёр улсын эдийн засгийн хүрээний практикийг
ажиглаад дараахь хоёр дүгнэлтийг хийж болно.
Нэгдүгээрт,
эдгээр
улс
орнуудад
тодорхой
хугацаанд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд bubble
буюу хөөс үүсч үнэ нь нэмэгдсэн байна. Үл хөдлөх
хөрөнгийн үнэ өсч, их бүтээн байгуулалт явагдаж,
улмаар чанаргүй зээл ихэссэн нь зах зээлийн хөөс
эрчээ авахад нөлөөлжээ.
Хоёрдугаарт, Япон болон АНУ нь эдийн засгийн
гэмт хэрэгт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь
ялгаатай байна. Япон улс гарсан гэмт хэрэгт цөөн
тооны этгээдийг буруутган хариуцлага хүлээлгээд
өнгөрдөг нь тэдний хэлдгээр “мөсөн уулын зөвхөн
өнгөн хэсгийг” хөндөөд орхижээ. Харин АНУ-ын
хувьд нөхцөл байдлыг үүсгэсэн хүчин зүйлсийг
намжаах, бууруулах зорилгоор илүү цогц шинжтэй
арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Америк болон Японы гэмт хэргийн гаралтын
түвшинг зөвхөн түгээмэл гардаг гэмт хэргээр
нийтлэг байдлаар тодорхойлох нь учир
дутагдалтай. Японы соёл заншил нь цагаан
захтны гэмт хэргийн гаралтыг тогтоон барьж
байдаг гэж маргаж болох авч бодит баримт
дээр тулгуурлаад харахад эсрэгээр Япон дахь
энэ төрлийн гэмт хэргийн түвшин өндөр байна.
 Японы ердийн гэмт хэргийн гаралт бага
байдаг нь оньсого мэт байдаг юм бол цагаан
захтны үйлдсэн гэмт хэргийн тоо хэмжээ өндөр
байгаа нь улам ч төвөгтэй оньсого болж байна.
Энэ нь цаашдаа Япон улс энэ төрлийн гэмт
хэрэгтэй тэмцэхэд арга хэмжээ авахгүй бол энэ
улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр байна.

Анхаарал тавьсанд баярлалаа!
[email protected]