5. Laurent Gouiffes - Hogan Lovells - Mon

Download Report

Transcript 5. Laurent Gouiffes - Hogan Lovells - Mon

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

Блью Скай цамхаг, Улаанбаатар 2014 оны 3 дугаар сарын 27

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

Олон улсын арбитрын шилдэг туршлага

Дэлхий нийтэд ба Монгол Улсад

Лоран Гуфез Партнер, Хоган Ловеллс Hogan Lovells’ Partner

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

Агуулга

1. Олон Улсын арбитрын дэлхийн шилдэг туршлагууд

1.1 Олон Улсын худалдааны маргаан шийдвэрлэх хамгийн түгээмэл арга 1.2 Арбитрын шүүхийн төрлүүд 1.3 Зөв арбитрын дүрэм ба байгууллагыг сонгох нь 1.4 Арбитрын харьяаллыг зөв сонгох нь 1.5 Арбитрын зөв бүрэлдэхүүнийг сонгох нь

2. Монгол Улсын Арбитрын тухай хууль

2.1 ЮНСИТРАЛ загвар дээр тулгуурласан хууль 2.2 Хуулийн үйлчлэх хүрээ 2.3 Арбитраар шийдвэрлүүлэхээ тохиролцох 2.4 Түр зуурын арга хэмжээг баталгаажуулах эрх 2.5 Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба хэрэгжүүлэх

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

• 1. ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТУРШЛАГУУД

1.1 Олон Улсын худалдааны маргаан шийдвэрлэх хамгийн түгээмэл арга

Олон Улсын арбитрын шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх нь ээдрээтэй худалдааны маргааныг бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ба Улс орнуудын хувьд шийдвэрлэх онцгой тохиромжтой арга юм.

Олон улсын арбитр нь олон төрлийн давуу талуудтай:

– – – – – – Талуудад өөрсдөө удирдах эрх олгох Хурлын төвийг сахисан байдал Нууцлал хангагдсан Процедурын уян хатан байдал Нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт Арбитрын шийдвэрийн биелэгдэх байдал

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.2 Арбитрын шүүхийн төрлүүд

Худалдааны буюу Хөрөнгө оруулагч-Улс хоорондын арбитрын маргаан

Худалдааны арбитр нь худалдааны маргааныг шийдвэрлэдэг ба ихэнхдээ Талуудын хоорондын гэрээний маргаан эсхүл Арбитраар шийдвэрлүүлэх заалттай гэрээнүүдээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэнэ.

Хөрөнгө оруулагч-Улс хоорондын арбитрын маргаан нь Гадаадын хөрөнгө оруулалт хийж буй хөрөнгө оруулагч ба Хөрөнгө оруулалтыг хүлээн авч буй Улсын хоорондын маргааныг шийдвэрлэнэ. o Хөрөнгө оруулалтын арбитрын маргаан нь голдуу Улс орнуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх тухай заалтанд үндэслэнэ: o Хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд (BIT гэх): нэг улсын оршин суугчид нөгөө улсын нутаг дэвсгэрт оруулж буй хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилготой хэлэлцээрүүд.

o Олон талт хэлэлцээрүүд: Үүнд Энергийн Хартийн хэлэлцээр (ECT гэх) багтах ба эдгээр нь энергийн салбарт хил дамнан харилцан ажиллахад шаардлагатай олон талт эрх зүйн харилцааг зохицуулдаг ба гадаадын хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтыг хүлээн авч буй улс хоорондын маргааныг шийдвэрлэх олон талт боломжийг олгодог. Энергийн хартийн хэлэлцээрт Монгол Улсыг оролцуулан 52 улс орон гишүүн оронд тооцогддог . o 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх Олон Улсын Төв ("ICSID") нь 1972 оноос хойш 459 хөрөнгө оруулалтын арбитрын хэрэг шийдвэрлэсэн байна. (Эх үүсвэр: ICSID-аар шийдвэрлэгдсэн хэргүүд-Статистик тоо баримт, 2014-1 сарын хэвлэл).

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.2 Арбитрын шүүхийн төрлүүд

Ad hoc буюу түр/байгууллагын арбитр

– Арбитрын маргаан нь ямар нэгэн байгууллагад хамаарахгүй бол Ad hoc буюу түр байдаг. • Арбитрын харьяаллын дагуу тухайн улсын хуулиар голдуу арбитрын бүрэлдэхүүнийг хэрхэн томилох ба арбитрын дүрмийг тодорхойлох журам тогтоогдоно (1.4 хэсгийг харна уу).

Арбитр нь аливаа нэгэн арбитрын байгууллагын хяналтан дор үйл ажиллагаагаа явуулах тохиолдлыг байгууллагын гэж нэрлэдэг. • Байгууллагын арбитр нь голдуу хянаж буй арбитрын байгууллагын арбитрын дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг (1.3 хэсгийг харна уу).

Шилдэг туршлага: ямар нэгэн тусгай дүрэм журам зохиохын оронд Талууд ихэвчлэн арбитрын байгууллагуудын тогтоосон бэлэн арбитрын дүрмийг баримтлахыг илүүд үздэг.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.3 Зөв арбитрын дүрэм ба байгууллагыг сонгох нь

• • Зарим арбитрын байгууллага нь тодорхой улс орон ба бүс нутагтай шууд холбогдолтой, эсхүл тэнд үүссэн маргаанд голчлон анхаарлаа хандуулдаг: бусад нь зөвхөн олон улсын хүрээллийн тодорхой маргааны зүйлтэй холбоотой маргааныг шийдвэрлэдэг.

Олон Улсын байгууллага

Олон Улсын Худалдааны танхимын дэргэдэх Олон Улсын Арбитрын Шүүх ("ICC")

o Парист байрлах хамгийн алдартай Олон Улсын худалдааны арбитрын байгууллага o ICC нь 2012 онд шинэчлэгдсэн арбитрын дүрмийг санал болгодог. –

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх ("LCIA")

o Европын ICC-ийн дараа хоёрдугаарт орох Олон улсын арбитрын байгууллага –

Маргаан шийдвэрлэх Олон улсын төв ("ICDR")

o Америкийн Арбитрын Ассоциацийн ("AAA") нэг хэсэг, АНУ-ын гол арбитрын байгууллага.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.3 Зөв арбитрын дүрэм ба байгууллагыг сонгох нь

• •

Азийн байгууллагууд

Сингапурын Олон улсын арбитрын төв ("SIAC")

Хонг Конгийн Олон улсын арбитрын төв ("HKIAC")

o Энэ хоёр байгууллага нь Ази тивийн маш том байгууллагууд юм. o Аль аль нь 2013 онд шинэ дүрмээ баталсан .

Төрөлжсөн байгууллага

Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх Олон улсын төв ("ICSID")

o

Улс орон ба бусад улсуудын иргэдийн хооронд үүссэн хөрөнгө оруулалтын

маргааныг шийдвэрлэх Конвенц (Вашингтоны конвенц) нь 1965 онд 158 улс орнуудын гишүүнчлэлтэйгээр батлагдсан ба Монгол Улс гишүүн улсуудын нэг. o Вашингтон хотод байрлах ба Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.3 Зөв арбитрын дүрэм ба байгууллагыг сонгох нь

Ad hoc арбитр: ЮНСИТРАЛ-ын дүрэм

– Нэгдсэн Үндэстний байгууллагын Комиссоос Олон Улсын Худалдааны хуулинд тулгуурлан дүрмийг боловсруулсан.

– Тодорхой харьяаллын байгууллагад бүрэн эрхийг олгодоггүй.

– Худалдааны ба Хөрөнгө оруулагч-Улс хоорондын арбитрын хэрэгт голдуу хэрэглэгддэг.

– ЮНСИТРАЛ-ын арбитрын дүрэм нь 2010 онд шинэчлэгдсэн ба гол өөрчлөлтүүд нь дараах болно: o Технологийн хөгжлийг дагасан өөрчлөлтүүд: арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоог заавал “бичгээр” байхыг шаардахгүй, ЮНСИТРАЛ-ын дүрмээр ямар ч маргааныг арбитраар шийдвэрлэж болно (Дүрэм нь одоо шууд Хөрөнгө оруулагч-Улс хоорондын хэрэгт хамаатай болсон) o Институтчлагдсан: Дүрмийн дагуу арбитрын байгууллага нь арбитрын ажиллагаанд дэмжлэг үзүүлж болох тухай нэмэлт зүйлүүдийг зохицуулж өгсөн (орлогч арбитрчийг томилох, арбитрын төлбөр ба зардлыг хянах). o Тодорхой арбитрын процедурыг тодруулах, үүнд “хамгийн богино хугацаанд” процедурын цагийн хуваарийг тогтоох гэх мэт зүйл багтана. o Олон талт арбитрын ажиллагаа, завсрын ажиллагаа, арбитрын төлбөр ба зардлуудыг өөрчлөлтүүдэд өөрчлөлт оруулсан.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.4 Арбитрын харьяаллыг зөв сонгох нь

Арбитрын харьяалал

– Арбитрын ажиллагаа явагдах эрхзүйн байршлыг сонгох, зарим хурал ба процедурын алхмууд хийгдэх бодит байршлаас ялгаж салга хэрэгтэй.

– Харьяалал нь арбитрын ажиллагааг явуулах эрх зүйн орчинг тодорхойлох ба тухайлбал: a) b) c) Арбитрын ажиллагааны үеийн үндэсний шүүхийн гүйцэтгэх үүрэг Арбитрын шийдвэрийн тулгамдсан асуудлууд Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх

Шилдэг туршлага: Талууд ихэвчлэн Арбитрын харьяаллаа арбитрын ажиллагааг байнга явуулдаг Улсад сонгодог.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.4 Арбитрын харьяаллыг зөв сонгох нь a)

• •

Арбитрын ажиллагааны үеийн үндэсний шүүхийн гүйцэтгэх үүрэг

Арбитрын харьяаллын сонголтоос шалтгаалж үндэсний шүүгч ажиллагааны үеэр хэр нөлөөлж байгаа нь шалтгаалдаг.

Арбитрын ажиллагааг байнга явуулдаг Улс орнуудад, үндэсний шүүхийн гүйцэтгэх үүргийг хамгийн бага болгож багасгасан байдаг, учир нь арбитрын харилцааг дэмжихийг хүсдэг.

— Үндэсний шүүх нь Талууд ба арбитрын бүрэлдэхүүнд туслах онцгой эрхтэй байдаг: o Арбитрчдыг сонгох эрх, арбитрын бүрэлдэхүүнд тулгарч буй бэрхшээлийг шийдэх, арбитрч өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдол үүсэх, Талууд харилцан тохирохгүй байх гэх мэт (Монгол Улсын арбитрын тухай хуулийн 15, 17, 18 дугаар заалтууд).

o Арбитраас гарах шийдвэрийг шүүх баталгаажуулах (Монгол Улсын арбитрын тухай хуулийн 13 дугаар заалт).

Шилдэг туршлага: Арбитрын тухай хуулиндаа шүүх, арбитрын шүүхийн эрхүүдийг тодорхой тусгаж өгөх нь үр дүнтэй байдаг, ихэнхдээ адил тэнцүү эрхтэй байна.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.4 Арбитрын харьяаллыг зөв сонгох нь b) Арбитрын шийдвэрийн тулгамдсан асуудлууд

• Талууд үндэсний шүүхээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлт тавьж болно. — Олон улсын арбитрын шийдвэрийг буцаах цорын ганц боломжит арга нь хүчингүй болгох юм (Жишээлбэл Монгол Улсын арбитрын тухай хуулийн 48.1 дүгээр заалт).

— Арбитрыг байнга хэрэглэдэг орны хувьд энэ асуудал үндэсний шүүхийн өмнө тулгарсан бол шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагыг дахин шалтгах эрхгүй байдаг.

Шилдэг туршлага: Зарим арбитрыг дэмждэг орны хууль, жишээ нь Франц ба Швейцарийн арбитрын тухай хууль нь Олон улсын арбитрын маргааны Талуудад арбитрын

шийдвэрийг хүчингүй болгуулахаар хүсэлт өгөх өөрсдийн эрхээс татгалзах эрхийг

олгодог байна (Францын Арбитрын дүрмийн 1522 дугаар заалт; Швейцарийн Холбооны Улсын Олон улсын хувийн эрх зүйн тухай хуулийн 192 дугаар заалт).

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.4 Арбитрын харьяаллыг зөв сонгох нь b) Арбитрын шийдвэрийн тулгамдсан асуудлууд

1958 оны Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба

биелүүлэх тухай Нью-Йоркийн Конвенцийн дагуу (Нью-Йоркийн Конвенц), арбитрын шийдвэрийг зөвхөн дараах үндэслэлүүдээр цуцлах боломжтой: — Арбитраар шийдвэрлүүлэх тухай шийдвэр гаргасан талуудын аль нэг нь чадамжгүй байсан эсхүл арбитрын гэрээ нь хүчин төгөлдөр бус байх, — Аль нэг талд нь арбитрчийг томилох талаар хангалттай мэдээлэл өгөөгүй эсхүл өөр ямар нэгэн байдлаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж чадаагүй, — Арбитрын шийдвэрт шийдвэрлүүлэхээр өгсөн нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудал, шийдвэрийг агуулсан, — Арбитрын бүрэлдэхүүнийг томилсон ба арбитрын дүрмийг баталсан нь Талуудын харилцан тохирсон тохиролцооны дагуу биш байсан, • — Арбитрын хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь арбитраар шийдвэрлэгдэх боломжгүй, — Арбитрын шийдвэр нь тухайн улсын нийтийн хэм хэмжээтэй зөрчилдсөн. Монгол Улсын Арбитрын тухай хуулийн 40 дугаар зүйлд мөн эдгээрийг дурдсан.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.4 Арбитрын харьяаллыг зөв сонгох нь

b)

Арбитрын шийдвэрийн тулгамдсан асуудлууд

Зарим нэгэн арбитрын шийдвэрийг цуцлах үндэслэлүүд нь маш дэлгэрэнгүй байдаг ба үндэсний шүүхээр тодорхойлуулах шаардлагатай байдаг.

Шилдэг туршлага: Талууд ихэвчлэн арбитрын харьяаллаа сонгохдоо шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийн цар хүрээнд байгаа бодит хэрэг-жишээнд тулгуурладаг.

Жишээ: Нийтийн хэм хэмжээг зөрчсөн хэргийн тохиолдол

Франц Улсад: Нийтийн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь “эгдүүцмээр, хүчин төгөлдөр болсон ба бодитой” байх ёстой (Парисын давж заалдах шатны шүүх, 2004 оны 11 дүгээр сарын 18, Талис Еуромиссилийн эсрэг).

Сингапур, Хонг Конгд: шударга ёс, хүнлэг ёсны хамгийн наад захын тулгуур ойлголтыг зөрчсөн байх ёстой (Сингапурын давж заалдах шатны шүүх, 2006 оны 12 дугаар сарын 01, ПТ Ашуранси Жаса Индонезиа (Персеро) Дексия банкны эсрэг ба Хонг Конгийн шүүхийн дээд шат, 1999 оны 02 дугаар сарын 09, Хэбэй Импорт, экспорт Корпораци Политек Инженерингийн эсрэг).

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.4 Арбитрын харьяаллыг зөв сонгох нь

c)

• •

Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх

Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх нь арбитрын шийдвэрээ биелүүлэх гэж буй улсын үндэсний хууль тогтоомжоор тодорхойлогдоно. Гэвч, арбитрын харьяаллын хууль нь мөн арбитрын шийдвэрийг биелүүлэхэд нөлөөлнө.

— Тухайлбал, Арбитрын харьяаллын улс нь 1958 оны Нью-Йоркийн Конвенцид нэгдэн орсон эсэхийг шалгах нь чухал байж болно.

o Конвенцид нэгдэн орсноор тухайн Улс нь бусад улс оронд гарсан арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах маш цөөхөн үндэслэлээс бусад тохиолдолд арбитрын шийдвэрийг биелүүлэх ёстой (Нью-Йоркийн Конвенцийн 3 ба 5 дугаар зүйл) o Зарим улс орнууд Конвенцийг зөвхөн өөр улсын газар нутагт хүлээн зөвшөөрч, биелүүлнэ гэж шийдсэн байдаг (хамгийн багадаа 74 улс, түүний дотор Монгол Улс ийм шийдвэр гаргах эрхтэй). — Арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй байх нь арбитрын шийдвэрийг цуцлах үндэслэлтэй ерөнхийдөө адилхан байдаг (Нью-Йоркийн Конвенц, Монгол Улсын арбитрын тухай хууль).

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

1.5 Зөв арбитрын бүрэлдэхүүнийг сонгох нь

• • • Арбитрчдын тоо: арбитрын бүрэлдэхүүн нь голдуу нэг арбитрч эсхүл гурван арбитрчийн бүрэлдэхүүнээс бүрдэнэ.

Цорын ганц арбитрч

– Арбитрын ажиллагаа нь хямд ба хурдан, энгийн маргааныг шийдвэрлэхэд тохиромжтой.

Гэвч, нэг арбитрч нь Талууд нэг арбитрчаа сонгож чадахгүй байгаа тохиолдолд арбитрын ажиллагаанд гуравдагч этгээдээр арбитрчаа сонгуулдаг (арбитрын хяналтын байгууллагаас гэх мэт) юм.

Гурван арбитрчийн бүрэлдэхүүн

– Арбитрын бүрэлдэхүүн нь зөвлөлдөх бүрэлдэхүүнээс бүрдэх ба алдаа гаргах магадлал бага, тиймээс их хэмжээний мөнгөн дүнтэй ярвигтай маргаанд тохиромжтой. – Талуудын арбитрчаа сонгох эрх нь баталгаатай (ихэвчлэн тал бүрээс нэг арбитрчаа сонгоод Талуудаас сонгогдсон 2 арбитрч нь дундаасаа даргалагч арбитрчаа сонгоно). – Гэвч, ажиллагаа ихэвчлэн урт хугацааны ба илүү үнэтэй.

Шилдэг туршлага: арбитрч нь түүний ур чадвар, хувийн зан чанар ба ажиллах боломжоос шалтгаалан сонгогдох ёстой.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

• • • 2. МОНГОЛ УЛСЫН АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ

2.1 ЮНСИТРАЛ загвар дээр тулгуурласан хууль

Монгол Улсын арбитрын тухай хууль нь 1985 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын Олон Улсын Худалдааны (ЮНСИТРАЛ) хуулийн загвар дээр тулгуурлан найруулсан хууль юм. – Загвар хууль дээр үндэслэн 67 улс орон хуулиа боловсруулсан.

– Загвар хууль нь хөрөнгө оруулалтыг хамгаалах гол элемент ба Загвар хуулийн заалтууд нийцэх нь хөрөнгө оруулагчдын итгэл найдвар ба урьдчилан таах байдлыг хангадаг. ЮНСИТРАЛ-ын Загвар хууль нь 2006 онд өөрчлөгдсөн.

– Өөрчлөлтийн гол үзэл санаа нь улс орнуудад өөрсдийн хууль тогтоомжид Олон улсын арбитрын ажиллагаатай холбоотой өөрчлөлтүүдийг оруулах, шинэчлэх боломжийг олгох юм. – Орсон өөрчлөлтүүдийн заримаас дурдвал: o Арбитраар шийдвэрлүүлэх хэлбэр: 7 дугаар зүйл нь олон улсын худалдаа, технологийн хөгжлийн хувьсан өөрчлөгдөж буй туршлагыг тусгахыг зорьсон (2.3 дахь хэсгийг харна уу) o Түр зуурын арга хэмжээ авах: 17 дугаар зүйл нь түр зуурын арга хэмжээний дэлгэрэнгүй тодорхойлолтыг оруулсан ба ийм арга хэмжээг хэрэгжүүлэх явцыг оруулахын тулд ихээхэн өөрчлөлт оруулсан (2.4 дэх хэсгийг харна уу) Монгол Улсын одоогийн хууль нь 2006 онд орсон өөрчлөлтүүдээс өмнө найруулагдсан хууль юм.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

• •

2.2 Хуулийн үйлчлэх хүрээ

Монгол Улсын арбитрын тухай хууль нь Монгол улсын нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах тохиолдолд үйлчлэхээр заасан (3.1 дэх заалтыг харна уу) – Болзошгүй асуудал: зарим заалтууд нь арбитрын харьяаллаас үл хамааран үйлчилнэ. Жишээлбэл: арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай заалт ЮНСИТРАЛ-ын 2006 оны загвар хууль нь нутаг дэвсгэрийн өргөн хүрээг хамардаг. – Загвар хуулийн зарим заалт нь арбитрын хууль баталсан улс оронд эсхүл өөр газар арбитрын ажиллагаа явагдаж буй эсэхээс үл хамааран үйлчилнэ (Загвар хуулийн 1(2) дугаар зүйл): • Арбитрын гэрээг хүлээн зөвшөөрөх, үүнд шүүхээс даалгасан түр зуурын арга хэмжээтэй уялдуулахтай холбоотой дүрэм (Загвар хуулийн 8(1) ба 9 дүгээр зүйлүүд), • Шүүхээс даалгасан түр зуурын арга хэмжээнд хамаарах дүрэм (Загвар хуулийн 17 J дугаар зүйл), • Арбитрын бүрэлдэхүүнээс авч буй түр зуурын арга хэмжээг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх дүрэм (Загвар хуулийн 17 H ба 17 I дугаар зүйл), ба арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх дүрэм (Загвар хуулийн 35, 36 дугаар зүйл).

Шилдэг туршлага: Арбитрын харьяаллаас үл хамааран хуулийн үйлчлэх хүрээг зөв тодорхойлох нь их ашигтай байдаг.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

2.2 Хуулийн үйлчлэх хүрээ

• Монгол Улсын арбитрын тухай хууль нь дараах зүйлсийг нарийвчлан тогтоож өгсөн:

“Монгол Улсын арбитрын шийдвэрийг гадаад улсад хүлээн зөвшөөрөх ба гүйцэтгэх ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар зохицуулна” гэжээ (3.3 дугаар заалтыг харна уу)

– Ийм заалтын бодит амьдрал дээрх тусгал нь учир дутагдалтай, учир нь Монгол Улсад гарсан арбитрын шийдвэр гадаад улсад хүлээн зөвшөөрөгдөх боловч хүлээн зөвшөөрөгдөж, биелэгдэж буй улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу явагдана. – Монгол Улсын арбитрын тухай хууль нь Монгол Улсад гарсан арбитрын шийдвэрийг гадаад оронд хүлээн зөвшөөрч биелэхэд хамааралгүй байна.

Шилдэг туршлага: Арбитрыг дэмждэг орнууд ихэвчлэн гадаадад гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх дүрмийг хангадаг боловч тэдгээрийн газар нутагт гарсан арбитрын шийдвэрийг гадаад улсад хэрхэн биелэгдэх талаар тусгаагүй юм.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

2.3 Арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоо

ЮНСИТРАЛЫН 1985 оны Загвар хуулийн эх загвар нь Нью-Йоркийн конвенцийн 2 дугаар заалтыг маш нарийн дагасан: арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоо заавал бичгээр байх шаардлагатай байсан.

2006 оны ЮНСИТРАЛ Загвар хууль нь одоо хоёр сонголтыг санал болгож байна: • 7 дугаар зүйл, Сонголт 1: арбитрын тохиролцоо бичгээр байх ёстой, гэвч тохиролцооны агуулга нь “ямар ч хэлбэрээр” гэсэн нь бичгээр тохиролцоо хийсэнтэй адил хүчинтэй.

7 дугаар зүйл, Сонголт 2: арбитрын тохиролцоог түүний хэлбэрийг ямар нэгэн байдлаар тулгахгүйгээр тодорхойлдог. – Монгол Улсын арбитрын тухай хууль нь арбитрын тохиролцоо бичгээр байхыг шаарддаг. • 11 дүгээр зүйл: арбитрын тохиролцоог бичгээр хийсэн гэж үзнэ “талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн харилцан захидал, цахилгаан, телефакс, эдгээртэй адилтгах бусад шуудан холбоогоор явуулсан бусад бичиг баримт ”

Шилдэг туршлага: арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоог тохиролцоо тэмдэглэгдсэн бол ямар ч хэлбэрээр /цахим шууданг оролцуулан/, байж болно.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

• •

2.4 Түр хугацаатай арга хэмжээ авах эрх олгох 2006 оны ЮНСИТРАЛ Загвар хуулийн онцлох шинэчлэлт

– Түр хугацаатай арга хэмжээний болон арбитрын шүүхээр ийм арга хэмжээ авах нөхцөлийн ерөнхий тодорхойлолт –

Түр хугацаатай арга хэмжээг хүлээн зөвшөөрүүлэх болон биелүүлэх

дэглэм нь арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх болон биелүүлэх дэглэмээс үлгэр авсан (17Н болон I зүйлүүд) – Арбитрын тохиролцоо байх нь үндэсний шүүхүүдийн түр хугацаатай арга хэмжээг олгох эрх хэмжээг зөрчиж байгаа эсэх талаар тодруулах (17J зүйл)

Монгол Улсын Арбитрын тухай хууль нь нарийвчилсан

зохицуулалтаар бага:

21 дүгээр зүйлд арбитрын шүүхэд “хамгаалалтын” болон “шаардлагатай баталгааны”түр хугацаатай арга хэмжээ авах эрхийг өөр нарийвчилсан тодорхойлолтгүйгээр олгосон байна.

Шилдэг туршлага: арбитрын шүүхийн шийдвэрээр тодорхойлогдож болох түр хугацаатай арга хэмжээг түүний нөхцөл болон хуулийн дэглэмийн хамтаар зөв зохистой тодорхойлж өгөх нь ашиг тустай юм.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

2.5 Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон биелүүлэх

Монгол Улсын Арбитрын тухай хуулийн 42 болон 43 дугаар

заалтуудад арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон биелүүлэх

журмын талаар тусгасан байна. – Анхан шатны шүүх татгалзах аль нэг үндэслэл бий болсон тохиолдолд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхээс татгалзаж болно (Нью Йоркийн конвенцид тусгагдсан зүйлүүдтэй мөн адил) (43 дугаар зүйл) – Анхан шатны шүүх арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх болон гүйцэтгүүлэх нь шаардлагыг хангасан байна гэж үзвэл тухайн арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичнэ. (42.7-р зүйл) – Монгол Улсын Дээд Шүүхийн 45 дугаар тогтоол дээр Арбитрын тухай хуулийн 42.7 дугаар зүйлийг нарийн тайлбарласан байдаг.

Шилдэг туршлага: арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх болон биелүүлхэд шаардлагатай шалгуурын тогтсон жагсаалтыг хуулинд оруулж өгөх нь зохистой байна.

АРИЛЖААНЫ АРБИТРЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

Баярлалаа